| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ141 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ141
2024 04 01 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0126/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,******* оны******* -ны өдөр******* суманд төрсөн,******* , , боловсролтой, мэргэжилтэй, -д ажилтай, , , нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П. нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн үед багийн нутаг дэвсгэрт байрлах орчимд гээгдүүлсэн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000141 дугаартай хэргээс:
Эд мөрийн баримт хураан авсан тухай “...Самсун А52 маркийн гар утсыг овогтой хураан авав. ” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад дугаар багт байрлах хоолны газраас гараад байрлах гэр рүүгээ харих замдаа өөрийн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гар утсаа хаана хаяснаа сайн санахгүй байгаа учраас цагдаад хандсан. Би гар утсаа 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дарханы Мобикомоос 999,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас хоёр симний оролттой, цайвар ногоон өнгөтэй, дэлгэц нь хамгаалалтын наалттай, хар өнгийн гэртэй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 02 угаар сарын 20, 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн Самсунг А52 маркийн гар утсыг 2024 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдөр Улаанбаатар хотын Хархорин захаас худалдан авсан. Манай нөхөр тухайн гар утсыг надад худалдаж авсан гэж надад хэлсэн учраас тийм мэдүүлэг өгсөн. Дараа нь нөхрөөсөө асуухад тухайн гар утсыг ажил руугаа явж байхдаа олж авсан гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: "...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 04 цагийн үед ажлынхаа автобусанд суух гээд сургуулийн хажуугаар алхаж байхад ах доошоо тонгойгоод газраас нэг зүйл авахаар нь би юу юм гэж асуусан. Тэгсэн гар утас байна гэж хэлэхээр нь хартал хар өнгийн гэртэй гар утас байсан. Тэгээд ах халаасандаа хийгээд бид хоёр цаашаа явсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “...Самсунг А52 маркийн 128GB багтаамжтай 2 сим картын оролттой гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 30, 31 дэх тал/,
П. мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүрийн 04 цагийн үед гэрээсээ гараад хамт ажилладаг хамт дугаар баг Залуучууд театраас автобусандаа суух гээд сургуулийн бага сургуулийн хажуугаар явж байтал явган хүний замын хажууд цайвар ногоон өнгийн, 2 камертай Самсунг А52 маркийн гар утас газар байхаар нь аваад хартал асаалттай байсан. Би гар утсыг аваад хамт явж байсан Төр-Амгаланд гар утас олчихлоо гэж хэлээд асаалттай хэвээр нь халаасандаа хийгээд ажил дээрээ 07 цагийн үед очсон. Ажил дээ очоод тухайн гар утсыг харахад гар утас унтарсан байсан. Ажлаасаа 19 цаг 30 минутын үед тарж ирээд цэнэглээд асаахад сим карт нь кодтой, үндсэн утас нь кодгүй байхаар нь би өөрийнхөө утасны дугаарыг хийгээд ашигласан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Л.Төгс-Эрдэнийн : “ Гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийн бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт******* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР