| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/125 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0027/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч *******,*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дөрвөд овогт*******ийн*******эд холбогдох эрүүгийн 2118003760647 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дөрвөд овогт*******ийн******* /РД:******* /, 1981 оны 09 сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 дүгээр баг,******* гудамж, 187 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Баянбүрд баг,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 05-ны 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ийг
- Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Модны хоёрт байхдаа фэйсбүүкийн “******* ” гэх хаягаас “Торхон байшингийн захиалга авна, газар дээр нь хүргэж угсарч өгнө” гэсэн зар нийтэлж, иргэн *******ийг 2021 оны 03 сарын 31-ний өдөр “торхон байшингийн захиалга авна, угсарч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 3 удаагийн үйлдлээр нийт 8,000,000 төгрөгийг ХААН банк дахьын эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах шохой олборлодог үйлдвэрийн хашаан дотор 2021 оны 08 сарын 07-ны өдөр иргэн*******г “дүнзэн байшингийн торх зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 08 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 7,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- Дархан-Уул аймгийн Дархан суманд байхдаа фэйсбүүкийн “ ” гэх хаягаас “торхон байшин зарна, хүргэж өгнө, захиалга авна” гэсэн зар нийтэлж, иргэнг 2021 оны 10 сарын 01-ний өдөр “дүнзэн байшингийн торх зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 8,550,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- фэйсбуүк мэдээллийн сүлжээнд “торх зарна” гэх утга бүхий зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогчтой дүрстэй дуудлага хийж торх бэлдэж байгаа үйл явцыг харуулан итгэл төрүүлэн хуурч, мөн “торхоо машинд аччихсан түлш болон гарал үүслийн бичгийн мөнгө хэрэгтэй” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчыг Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны “Макс” таурт байхад нь 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр нийт 4,500,000 төгрөгийг иргэнын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 05 сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “ ” гэх цахим хаягаас “...хуурай модтой торх зарна. Хүргэлт хийж өгнө, тааз дээврийн банз дагалдана...” гэсэн зарыг нийтэлж иргэнд дүнзэн торх зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 05 сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 сарын 21-ний өдрийн хооронд гурван удаагийн гүйлгээгээр Хаан банкин дахь иргэнын эзэмшлийн дугаартай данс, иргэны эзэмшлийн дугаартай данс, иргэнын эзэмшлийг дугаартай дансаар нийт 6,300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ийн: Фейсбүүкт “ ”, “******* ” нэртэй хаягаас “торхон байшингийн захиалга авна” гэх зарыг бүгдийг би байршуулсан. Өмнө нь би Говь руу хэдэн байшин барьж ашиглалтад оруулж байсан. Хохирогч нарын байшинг бариагүй. Би айлын ганц хүүхэд аав, ээж минь өндөр настай, надаас өөр асрах хүн байхгүй тул ээжийнхээ эмчилгээнд хохирогч нараас авсан мөнгөний зарим хэсгийг зарцуулсан. Сүүлийн буюу 2023 онд 2 хүнээс мөнгө авч өмнөх 3 хүний хохирлыг барагдуулах бодолтой байсан. Тэгээд хохирлыг барагдуулж чадахгүй явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Хохирогч нарт фэйсбүүкээр мод бэлдэж байсан хүмүүсийн зургийг харуулж байсан. Хохирогчд 8,550,000 төгрөг,од 4,500,000 төгрөгийг өгсөн. Хохирогч*******, *******, нарт хохирол төлбөр төлөөгүй байгаа. Аав, ээжийн бие өвдөж, эмнэлгээр эмчилгээ хийлгээд, боломжгүй болоод төлж чадаагүй. Одоо боломж олдож байгаа. Нэг компанитай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байгаа. Хохирлыг маш хурдан хугацаанд 100 хувь барагдуулах болно. Хохирогч *******ийн нэхэмжилсэн 9,000,000 төгрөгтэй маргах зүйлгүй төлөх болно гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн: 2021 оны 03 сард фейсбүүкээс*******ийн зарыг харж холбогдоод асуухад миний судалж байснаас арай хямд үнэ хэлсэн. Тэгээд******* фейсбүүкээр 8:8 харьцаатай байшингийн зураг явуулаад “олон жилийн туршлагатай, 8:8 харьцаатай мансардтай буюу 2 давхар байшинг 13,500,000 төгрөг болно. Урьдчилгаа 8,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэр өдөр манай нөхөр Өмнөговь аймагт уурхайд ажиллаж байсан болохоор нөхрийгөө ажлаасаа буухаар зээл авч өгье гэхэд, ах нь одоо уул руу модондоо явах гээд яараад байна гэхээр нөхрөө дуудаж цалингийн зээл авхуулан******* рүү 3,000,000 төгрөгөөр хувааж, 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө өгөхдөө нотариат оръё гэхэд, Өмнөговь аймагт байна гээд аман гэрээ гээд 2021 оны 03 сарын 30-ны өдөр эхнэртэйгээ бичлэг хийж явуулж байсан. 2021 оны 05 сарын 01-ний өдөр байшингийн мод бэлэн болгоно гэж хэлж байсан. Дараа нь хугацаа боллоо гээд залгахад******* “ах нь 2021 оны 07 сард наадам өнгөрөөж очъё” гэж хэлээд ирээгүй, тэгээд дахин удаа дараа залгахад ах нь очно гэж хэлээд сүүлдээ утсаа авахаа больсон. “Харгана жаргалан” фейсбүүк хаягаар холбоо барьж байгаад эргээд холбоогүй болсон. Ингээд би Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, 2023 оны 07 сард*******ийн эхнэртай Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр уулзахад миний мөнгийг 2 хуваагаад өгнө гэж хэлж байсан. Би*******эд өгсөн 8,000,000 төгрөг, Өмнөговь аймгаас Дархан-Уул аймагт ирсэн замын зардал, буудлын тооцоо болох 1,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогч*******гийн: Миний хэлэх зүйл хохирогч *******тэй адилхан. Манай эхнэр 8:8 харьцаатай дүнзэн торх зарна гэсэн зар хараад надад хэлж би*******тэй утсаар холбоо барьж Дарханд манай байрны гадаа уулзаж байсан. Надад дүнзэн байшин барьж байсан гэх зургийг харуулаад өөрийн туршлагаа хэлсэн. Тухайн үед 8:8 харьцаатай байшинг барьж өгөхөөр болсон. Би*******ийг байшин бариад өгчих тэгвэл би мөнгө өгнө. Хэд хэдэн байшин бариулна гэж ярилцаад салсан. Удалгүй фейсбүүкээр над руу хүмүүсийн мод бэлтгэж байгааг харуулаад эдгээр хүмүүст цалин өгөх хэрэгтэй байна гэхээр нь би 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахин эдгээр хүмүүсийн хоол хүнс бэлдэж өгөх хэрэгтэй байна гэхээр нь 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Дахиад залгаад таны модыг ачуулах гэсэн тээврийн хөлс өгөх хэрэгтэй байна гэхээр нь хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж, нийт 7,500,000 төгрөг өгсөн. Тэгээд л ор сураггүй болсон. Анх уулзах үед*******ийг дэмжинэ гэж хэлж байсан. Одоо бодохоор анхнаасаа намайг залилах бодолтой байсан юм байна. Миний хувьд маш их гомдолтой байна.******* рүү шилжүүлсэн 7,500,000 төгрөгөө гаргуулъя гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /1-р хх-ийн 159-161/,
Гэрчн: Эхнэр бид хоёр ярилцаад торхон байшин байхаар шийдсэн. Тэгээд манай эхнэр ******* 2021 оны 03 сард “Байшингаа өөрсдөө барьцгаая” гэсэн фэйсбүүк зарын группэд******* гэх хаягаас байршуулсан “Торхон байшингийн захиалга авна, газар дээр нь угсарч өгнө” гэсэн зартай танилцаж холбогдож, энэ талаар надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 03 сарын 29-ний өдөр ХАС банкнаас 25,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд манай эхнэр ******* байшингийн захиалгын урьдчилгаа төлбөр болох 8,000,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 31-ний өдөр миний ХАС банкны тоот дансны интернэт банкийг ашиглан гэх хүний тоот дансанд шилжүүлсэн. Тэгтэл одоог хүртэл байшингаа бариулж чадаагүй, урьдчилгаанд өгсөн 8,000,000 төгрөгөө буцааж авч чадахгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174/,
Гэрчын: ...2021 оны 03 сарын үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Модны хоёрт байр түрээслэн амьдарч байх үед******* “байшингаа өөрсдөө барьцгаая” гэсэн нэртэй фэйсбүүк группт “Торхон байшингийн захиалга авна, газар дээр нь хүргэж өгч, угсарч өгнө” гэх зарыг байршуулсан байсан. Уг зарын дагуу Өмнөговь аймгаас ******* гэх эмэгтэй холбогдож торхон байшин бариулахаар захиалга өгсөн байсан.*******, ******* нар хоорондоо юу ярьж тохирсныг би мэдэхгүй,******* надад хэлэхдээ “Өмнөговь аймгаас торхон байшингийн захиалга авсан, урьдчилгаа 8,000,000 төгрөг орж ирнэ,******* өөрөө банкны картгүй болохоор миний карттай тоот данс руу уг мөнгийг шилжүүлж авна” гэж хэлсэн. Удалгүй миний дээрх тоот дансанд 3,000,000 төгрөг, дахиад 3,000,000 төгрөг, тэгээд 2,000,000 төгрөг гээд нийт 8,000,000 төгрөг орж ирсэн. 2021 оны 03 сард******* бид хоёр “ ” ХХК байгуулахаар материал бүрдүүлж хөөцөлдөж байсан, компанийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй компьютер, ширээ, сандал, морин хуур зэрэг зүйлсийг уг 8,000,000 төгрөгөөс авч зарцуулж байснаа санаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-180/,
“ дугаарын эзэмшигч, дугаарын эзэмшигч ” гэх “Мобиком корпораци” ХХК-ийн 2021 оны 10 сарын 29-ний 4/5665 дугаартай албан бичиг, дугаарын 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 07-ны өдрийн хооронд хугацааны гадагш ярьсан болон илгээсэн зурвасын дугаарын жагсаалт /1-р хх-ийн 205-216/,
“Уг бичлэгт******* гэх цагаан эрээн өнгийн футболк өмссөн эрэгтэй хүн нь “За мансарттай 8х8 хэмжээтэй гарааштай торхны захиалгыг Өмнөговь руу авсан, энэ сардаа багтааж өрж бэлэн болгож өгнө, 13,500,000 төгрөгөөс урьдчилгаа болгож 8,000,00 төгрөгийг бэлнээр төлсөн” гэж хэлэхэд хар майк өмссөн эмэгтэй “үлдсэнийг нь” гэж хэлэхэд цагаан эрээн өнгийн футболк өмссөн эрэгтэй хүн “үлдсэнийг нь барилгын ажил гүйцэтгэж дууссаны дараа бид хоёр авна, нэг үгээр үүнийг нотлох баримт болгоод өөрийнхөө биеэр болон эхнэрийнхээ биеэр хэлж байна” гэсэн дүрс бичигдсэн байв” гэх хохирогч *******ээс гаргаж өгсөн DVD дискт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 4-5/,
Маамжадамбын ХАС банкны тоот данснаас 2021 оны 03 сарын 31-ний өдөр “baishin uridchilgaa” гэх утгаар 3,000,000 төгрөгөөр хоёр удаагийн, 2,000,000 төгрөгөөр нэг удаагийн зарлага гарсан талаар дансны хуулга, гүйлгээ амжилттай хийгдсэн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 6-9/,
Хохирогч *******ийн байшингийн захиалга өгсөн, захиалгын ажлын явц болон урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах, шүүгдэгч*******тэй холбоо барих талаар, дугаарууд,*******, “ ” ХХК гэсэн фэйсбүүк хаягуудтай харилцсан зурвасууд /2-р хх-ийн 10-44/,
Гэрчын ХААН банк дахь тоот дансанд 2021 оны 03 сарын 31-ний өдөр “baishin uridchilgaa” гэх утгаар 3,000,000 төгрөгөөр хоёр удаагийн, 2,000,000 төгрөгөөр нэг удаагийн орлого орсон талаар дансны хуулга /2-р хх-ийн 57/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******гийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 19-20/,
Гэрчын:******* бид хоёр 2021 оны 08, 09 сард Хөвсгөл аймгийн Жаргалант суманд торхон байшингийн мод бэлтгэх ажилтай явж байхад******* “************** ” эсхүл “ ” гэсэн фэйсбүүк хаягийн аль нэгээс нь Дархан хотын бүх зарын группт “Торх байшин зарна, газар дээр нь хүргэж өгнө” гэх зар байршуулсан байсан. Зарын дагуу******* рүү хүмүүс холбогдоод байх шиг байсан. Би хаана хаанаас, хэдэн төгрөгийн ямар захиалга авсан талаар асуухад 5 аймгийн 11 хүнээс торхон байшин барих захиалга авч, урьдчилгаа мөнгийг нь авчихсан байсан. Тэгээд би бүртгэж үзэхэд Дархан хотоос Цогоо гэх хүн торхон байшин бариулах захиалга өгч урьдчилгаанд нь 7,500,000 төгрөгийг*******ийн ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/,
Гэрчийн: 2021 оны 08 сард 9907-той дугаараас үл таних эрэгтэй хүн холбогдоод 4,000,000 төгрөгөөр бэлэн болсон торхон байшингийн мод, шовгорынх нь модыг зүсээгүй бөөрөнхий дүнзээрээ модыг Дархан-Уул аймаг руу ачуулахаар болсон. Тухайн мод нь бичиг баримтгүй байсан бөгөөд намайг “бичиг баримтыг нь бүтээгээд өгчих, бид мөнгийг нь нэмж төлнө” гэж хэлсэн. Би өөрөөсөө модны гарал үүслийнх нь 300,000 төгрөгийг төлөөд Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Дархан-Уул аймаг руу ганцаараа тухайн байшингийн торхыг ачсан. Надад тухайн хүмүүс мод ачуулсан хөлс, шатахуун тосны мөнгө зэрэг нэг ч төгрөг төлөөгүй. Би модыг нь өөрийн төрсөн ах н.Энхбаярын үйлдвэрийн хашаанд буулгачихсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Гэрчы: Манай суманд 2021 онд “ ” нэртэй мод бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагүй. Манай байгууллага 2021 оноос 2022 оны хооронд модны гарал үүслийн бичиг өгөх зөвшөөрлийг зогсоож байсан зүйл байхгүй, хэвийн ажиллаж байсан. Тухайн үед*******, гэх хүмүүс модны гарал үүслийн зөвшөөрөл авах хүсэлт гаргаж байгаагүй. Би сумандаа мод бэлтгэдэг хүмүүсийг танина,*******, гэх нэртэй мод бэлтгэдэг хүмүүс сонсож байгаагүй юм байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,
“2021 оны 08 сарын 08-ны өдөр dunzen baishingiin uridchilgaa гэх утгаар 2,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 11-ний өдөр dunzen baishingiin uridchilgaa zeel гэх утгаар 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 21-ний өдөр dunzen baishin zeel гэх утгаар 2,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 01-ний өдөр dunzen baishingiin uridchilgaa гэх утгаар 2,000,000 төгрөг орлого орсон болох нь харагдаж байв” гэх шүүгдэгч*******ийн ХААН банк дахь тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 72-75/,
“шүүгдэгч*******ийн ХААН банк дахь тоот данснаас************** гэх утгаар 2023 оны 07 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 1,590,000 төгрөгийн орлого орсон байна” гэх гэрчын Төрийн банк дахь тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 76-106/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 89/,
Хохирогчн: Би 2021 оны 10 сарын 01-ний өдөр “ ” ХХК гэсэн фэйсбүүк хаягаас байршуулсан “дүнзэн байшингийн торх зарна, захиалга авна” гэх зарын дагуу дугаарт залгаж үнэ тохирсон. Тэгээд 8,550,000 төгрөгөө дүүийн эхнэрийн ХААН банкны тоот данснаас тоот дансанд шилжүүлээд 2 сар гаран хугацаа болсон. Сүүлдээ захиалга өгсөн утас руу залгахаар худлаа яриад, утсаа авахгүй байхаар нь би залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна.******* надад хэлэхдээ 2021 оны 10 сарын 15-ны өдөр байшингийн торхыг авчирч өгнө гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94-95/,
Гэрчийн: Тухайн үед манай ах хөдөө байсан учраас над руу байшингийн торх авах гэж байгаа,******* гэж хүний данс руу яаралтай 8,550,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө ХААН банкны тоот данснаас мөнгийг шилжүүлж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,
Гэрчын: 2021 онд*******тэй уулзаад байшингийн 50 ширхэг мод бэлдэж өгөхөөр тохирч урьдчилгаа нэг модыг 25,000 төгрөгөөр тооцож 1,000,000 төгрөг*******ээс авч байсан. Тухайн үед би модыг нь Жаргал суманд өөрийнхөө хашаанд хураасан байсан бөгөөд******* манай хашаанд ирж харж байсан.******* модоо Жаргалант сум руу ачна гэж яриад манай хашаанд модоо орхиод явсан бөгөөд түүнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны өвөл надтай холбогдоод “манай нөгөө мод байгаа юу? хавар очиж модоо авна, надад байшингийн захиалга байгаа” гэж хэлэхээр нь би “чи ирэхдээ хэлээрэй, би тухайн үед нь болгоно оо” гэж хэлсэн. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад энэ зун надаас “ээжийн бие муудсан, 1,000,000 төгрөг явуулчих” гэхээр нь би 500,000 төгрөг шилжүүлсэн. Мөн******* Улаанбаатар хотод махгүй байна гэхээр нь би нэг хонь аваачиж өгсөн. Хүнээс 200,000 төгрөгийн мод авч*******эд өгсөн. Надад*******эд өгөх тооцоо гэвэл 300,000 төгрөг орчмыг л өгөх байх.******* надаар байшин сав бол бэлдүүлээгүй, ямар нэгэн хэмжээ хэлээгүй, хашаанд байсан модыг л авна гэж хэлж байсан. Тухайн үедээ байшин барихаар бол чам руу мөнгө шилжүүлнэ л гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121-122/,
Гэрчийн ХААН банк дахь тоот данснаас 2021 оны 10 сарын 01-ний өдөр torhnii une 5Ч8 гэх утгаар 5,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 06-ны өдөр torhnii une darhan гэх утгаар 1,500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 16-ны өдөр torhnii tootsoo duusaw darhan гэх утгаар 1,500,000 төгрөг, 2021 оны 11 сарын 07-ны өдөр torhnii une darhan 99371278 гэх утгаар 550,000 төгрөг орлогын гүйлгээ хийсэн гэх шүүгдэгч*******ийн ХААН банк дахь тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 126, 157-158/,
Шүүгдэгч*******ийн ХААН банк дахь тоот данснаас************** гэх утгаар 2023 оны 10 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 11 сарын 07-ны өдөр 549,800 төгрөгийн орлого орсон гэх гэрчын Төрийн банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 127-139/,
Шүүгдэгч*******ийн ХААН банк дахь тоот дансанд 2021 оны 10 сарын 01-ний өдөр torhnii une 5Ч8 гэх утгаар 5,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 06-ны өдөр torhnii une darhan гэх утгаар 1,500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 16-ны өдөр torhnii tootsoo duusaw darhan гэх утгаар 1,500,000 төгрөг, 2021 оны 11 сарын 07-ны өдөр torhnii une darhan 99371278 гэх утгаар 550,000 төгрөг шилжүүлсэн гэх гэрчийн ХААН банк дахь тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 151-155/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчын Чинэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /3-р хх-ийн 143-144/,
Хохирогчын: 2023 оны 05 сарын 02-ны өдөр фэйсбүүк дээр “Байшин барих туршлага солилцох групп”-д “Тэнгэр минь өршөө” гэх хаягаас “торх зарна” гэх зарыг хараад холбогдсон. Тэгэхэд торхоо Хөвсгөл аймагт бэлтгэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй, 8х6 хэмжээтэй торх 8,500,000 төгрөг, урьдчилгаа 50 хувь авна гэхээр нь би өөрийн тоот данснаас эхнэр гэх хүний тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 05 сарын 09-ний өдөр урьдчилгааны үлдэгдэл болох 3,500,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 401067242 тоот данснаас гэх хүний тоот данс руу шилжүүлсэн. Надад дүрстэй дуудлагаар торх бэлтгэж байгаа ажлаа харуулдаг байсан бөгөөд 2023 оны 05 сарын 15-ны өдөр торхыг Улаанбаатар хотод авчирна гэсэн боловч Хөвсгөлд бороо ороод байна, цахилгааны хязгаарлалт хийгээд модоо зүсэж чадахгүй байна зэрэг шалтаг хэлээд 2023 оны 06 сарын 08-ны өдөр болсон. Энэ хооронд******* нь надтай байнга дүрстэй дуудлага хийдэг байсан бөгөөд 2023 оны 06 сарын 08-ны өдөр******* нь “бүх юм бэлэн болчихлоо, түлшний мөнгө, гарал үүслийн бичгийн мөнгө хэрэгтэй байна, 850,000 төгрөг явуулчих гэхээр нь би боломжоороо 500,000 төгрөгийгын тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 06 сарын 08-ны өдрөөс хойш холбоо барихгүй, утаснууд нь холбогдох боломжгүй, алга болчихсон гэх мэдүүлэг /3-р хх-ийн 147/,
ын ХААН банк дахь тоот дансанд 2023 оны 05 сарын 05-ны өдөр torh гэх утгаар 500,000 төгрөг тоот данснаас, 2023 оны 05 сарын 09-ний өдөр torh баяртогтох гэх утгаар 3,500,000 төгрөг тоот данснаас, 2023 оны 06 сарын 08-ны өдөр 80003107 bayartpgtokh гэх утгаар 500,000 төгрөг тоот данснаас тус тус орлогын гүйлгээ хийгдсэн тухай дансны хуулганууд, шилжүүлгийн мэдээлэл /3-р хх-ийн 150-155, 158-159/ зэрэг нотлох баримтыг,
- Хохирогчын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3-р хх-ийн 27/,
Хохирогчын: Би Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 02 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний дэлгүүртээ өргөтгөл хийх зорилгоор 2023 оны 05 сарын 03-ны өдөр “ ” гэх цахим хаягаас “Дүнзэн байшингийн торх зарна, тааз шалны банз дагалдана” гэсэн зар байхаар нь ороод залгахад “Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байна, та мөнгөө шилжүүлчих, бид хэд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн данснаас 6,300,000 төгрөгийг гурав хувааж шилжүүлсэн. Эхний удаадын тоот дансанд 1,000,000 төгрөг,ы 5906286570 тоот дансанд 1,300,000 төгрөг, А.Жавзажавын тоот дансанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Зар дээрээ гэсэн дугаар байршуулсан байсан. Надтай холбогдохдоо, дугаараар холбогдсон. Надад өөрийгөө танилцуулахдаа******* гэж хэлсэн. Манай эхнэрийг гэдэг юм та надад бүрэн итгэж болно гэж хэлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 31/,
“Хуурай модтой торх зарна 8х8 6х8 6х6 хүргэлт хийж угсарч өгнө тааз дээврийн банз дагалдана мөн шовгор 6х4 4х4 ааны банзтайгаа торхоо угсарч өгнө утас ” гэх зарыг Байшин барих туршлага солилцох группэд гэх хаягаас 05 сарын 01-ний өдөр байршуулсан тухай зураг /3-р хх-ийн 32/,
2023 оны 05 сарын 03-ны өдөр тоот дансанд torh Baynjargalan гэх утгаар 1,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 17-ны өдөр тоот дансанд torh гэх утгаар 1,300,000 төгрөг, 2023 оны 05 сарын 21-ний өдөр тоот дансанд torh гэх утгаар 4,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /3-р хх-ийн 33-35/,
Гэрчийн: 2023 оны хавар эхнэртайгаа ярилцаж “ ” нэртэй хүнсний дэлгүүртээ өргөтгөл хийхээр болсон. Тэгтэл нэг өдөр манай эхнэр интернэтээс торх захиалчихлаа, удахгүй ирнэ гэж хэлсэн. Тэгээд ирэхийг нь хүлээгээд байсан боловч одоо хүртэл ирэхгүй байгаа гэх мэдүүлэг /3-р хх-ийн 37/,
Шүүгдэгч*******ийн: Өөрийн гэх фэйсбүүк хаягаас торхон байшин зарна, захиалга авна гэсэн зар байрлуулсны дагуу холбогдсон.,, дугааруудыг би ашигладаг. Мөнын тоот данс,ын тоот данс,ы тоот данснуудыг 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 сарын 20-ны өдрийн хооронд би ашиглаж байсан. нь миний эхнэр, нь манай дүү,ыг танихгүй.ын тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг би мэддэг,ын тоот,ы тоот данснуудыг мөнгө шилжүүлээд авъя гэж хэлээд мөнгө шилжүүлж авсан гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 39-40/,
тоот дансны эзэмшигч нь, тоот дансны эзэмшигч нь, тоот дансны эзэмшигч нь гэх ХААН банкны 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 5721/23/351 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 55/,
5730006482 тоот данснаас 2023 оны 05 сарын 17-ны өдөры ХААН банк дахь тоот данс руу 1,300,000 төгрөгийн, 2023 оны 05 сарын 21-ний өдөрын ХААН банк дахь тоот данс руу 4,000,000 төгрөгийн, 2023 оны 05 сарын 03-ны өдөрын ХААН банк дахь тоот данс руу 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулганууд /3-р хх-ийн 56-62/,
Гэрчын: ХААН банкны тоот дансыг би ашигладаг. Харин 2023 оны 05 сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд******* миний данс руу мод авна гэж хүнээр мөнгө хийлгүүлээд миний виза картыг авч яваад мөнгө авсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 123-124/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2021 оны 08 сарын 07-ны өдрөөс 2023 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд фейсбүүкт “дүнзэн байшингийн торх зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 5 удаагийн үйлдлээр иргэн*******гээс 7,500,000 төгрөг, иргэнас 8,550,000 төгрөг, иргэн *******ээс 8,000,000 төгрөг, иргэнаас 6,300,000 төгрөг, иргэноос 4,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан байна.
Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчд 8,550,000 төгрөг, хохирогчод 4,500,000 төгрөг, нийт 13,050,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч*******ээс 22,800,000 төгрөг гаргуулж, хохирогч *******т 9,000,000 төгрөг, хохирогч*******д 7,500,000 төгрөг,д 6,300,000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйл байхгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн. Хохирол төлбөрт хохирогч *******т 9,000,000 төгрөг, хохирогч*******д 7,500,000 төгрөг, хохирогчд 6,300,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна. Бусад хохирогч нарын хохирлыг барагдуулсан байгаа гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь нийгмийн цахим сүлжээ болох фэйсбүүкт “******* ” гэх хаягаас “Торхон байшингийн захиалга авна, газар дээр нь хүргэж угсарч өгнө” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Өмнөговь аймгийн иргэн *******т “дүнзэн байшингийн торх хүргэж өгч, угсарч өгнө” гэж хэлэн 2021 оны 03 сарын 31-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 8,000,000 төгрөгийг эхнэрын эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар шилжүүлэн авсан,
фэйсбүүкт “8х8 хэмжээтэй дүнзэн торх зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Дархан-Уул аймгийн иргэн*******д “дүнзэн байшингийн торх зарна, хүргэж өгч, барьж өгнө” гэж хэлэн 2021 оны 08 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 7,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар шилжүүлэн авсан,
фэйсбүүкт “ ” гэх хаягаас “дүнзэн байшингийн торх зарна, захиалга авна” гэсэн зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон Дархан-Уул аймгийн иргэнд “дүнзэн байшингийн торх зарна, хүргэж өгч, барьж өгнө” гэж хэлэн 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 8,550,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар шилжүүлэн авсан,
фэйсбүүкт “ ” гэх хаягаас “торх зарна” гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Улаанбаатар хотын иргэнод “8х6 хэмжээтэй дүнзэн торх 8,500,000 төгрөгөөр зарна. Урьдчилгаа 50 хувийг авна” гэж хэлэн 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 сарын 08-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 4,500,000 төгрөгийг эхнэрын эзэмшлийн Хаан банк дахь тоот дансаар шилжүүлэн авсан,
фэйсбүүкт “ ” гэх хаягаас “...хуурай модтой торх зарна. Хүргэлт хийж өгнө, тааз дээврийн банз дагалдана...” гэсэн зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Төв аймгийн иргэнд “дүнзэн торх зарна, хүргэж өгнө” гэж хэлэн 2023 оны 05 сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаандын эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар 1,000,000 төгрөг, иргэны эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар 1,300,000 төгрөг, иргэнын эзэмшлийн ХААН банк дахь тоот дансаар 4,000,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, дүнзэн байшингийн торх бэлтгэж хүргэж өгнө, угсарч өгнө гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч нэр бүхий 5 хохирогчоос нийт 34,850,000 төгрөг авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 8,000,000 төгрөг,*******д 7,500,000 төгрөг,д 8,550,000 төгрөг,д 6,300,000 төгрөг,од 4,500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгчид шилжүүлсэн 8,000,000 төгрөг дээр шүүх хуралдаанд оролцох зорилгоор Өмнөговь аймгаас Дархан-Уул аймагт ирсэн замын зардал, зочид буудлын үнэ зэрэгт нийт 1,000,000 төгрөгийг нэмж, нийт 9,000,000 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч******* нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч ******* нь Өмнөговь аймгаас Дархан-Уул аймагт ирсэн, Дархан-Уул аймагт буудалласан зардал зэрэг 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ч шүүгдэгч нь уг нэхэмжлэлтэй маргаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогч *******ийн нэхэмжлэлийг 9,000,000 төгрөгөөр тооцож хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогчд 8х8 метр хэмжээтэй дүнзэн байшингийн торх өгч түүнд учирсан хохирол болох 8,550,000 төгрөгийг, хохирогчод 4,500,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч нарын шүүхэд өгсөн өргөдлөөр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч*******ээс 22,800,000 төгрөг гаргуулж, хохирогч *******т 9,000,000 төгрөг, хохирогч*******д 7,500,000 төгрөг, хохирогчд 6,300,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч*******эд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь 3 хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байна, одоо Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдарч байгаа, тэндээ ажил хөдөлмөр эрхлэхээр ярилцсан талаар хэлдэг. Иймд залуу хүнд нэг удаа боломж олгож, хорих ялаар өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч******* нь хохирогч *******,*******, нарын гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсаны дараа буюу 2023 оны 05 сард дахин фэйсбүүк нийгмийн сүлжээнд зар байршуулан хохирогч, нарыг хуурч хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Хохирогч *******ээс гаргаж өгсөн шүүгдэгч*******, гэрчын нарын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дөрвөд овогт*******ийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******эд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч*******ээс 22,800,000 /хорин хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж,
- хохирогч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 01 дүгээр багт оршин суух, Чонос овогт /РД: , утас: /-т 9,000,000 /есөн сая/ төгрөг,
- хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр багт оршин суух, Хөхийнхөн овогт /РД: , утас: /-д 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг,
- хохирогч Төв аймаг, Баянжаргалан сум, Улаан ухаа 02 дугаар багт оршин суух, Боржигон овогт /РД: , утас: /-д 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР