| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0095/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000073 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,******* оны******* -ны өдөр******* суманд төрсөн,******* , , , , эрхэлсэн тодорхой ажилгүй , амьдардаг, оршин суух тодорхой хаяггүй, урьд шүүхийн -ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109б-д, 64 дүгээр зүйлийн 64б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
1982 оны 04 дүгээр сарын 05 -ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 65 дугаар зүйлийн 65Б, 169 дүгээр зүйлийн 169Б, 63 дугаар зүйлийн 63Б-д зааснаар 4 жилийн хорих ялаар,
1985 оны 09 дүгээр сарын 13 -ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 109 дүгээр зүйлийн 109Б, 168 дугаар зүйлийн 168Б, 169 дүгээр зүйлийн 169Б-д зааснаар жилийн хорих ялаар,
1995 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 4 жил 8 сар хорих ял,
2000 оны 04 дүгээр сарын 28 -ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ял, 131дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, нийт эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, 1996 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сар 11 хоногийн хорих ялаар,
2003 оны 10 дугаар сарын 14 -ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 28 хоногийн хорих ялаар,
2007 оны 02 дугаар сарын 06 -ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ял, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт эдлэх ялыг 18 жилийн хорих ялаар,
2023 оны 08 дугаар сарын 11 -ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18 цаг 40 минутын үед дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хийдээс шашны эд зүйл болох 1 ширхэг очрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 04 цагийн үед дугаар багт байрлах хүнсний дэлгүүрээс иргэн эзэмшлийн Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 10 цагийн үед хийдэд хуралдах гээд үйлд хэрэглэдэг хонх болон очрыг авах гэхэд хийдийн дуган дотор ширээн дээр ил байсан очир алга болсон байсан. Уг очрыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зан үйлд хэрэглэж байгаад дуган дотор ширээн дээр хонхны хамт ил үлдээгээд орхисон байсан юм. Ингээд очрыг хайгаад олохгүй байсан учир дуган доторх хяналтын камерын бичлэгийг шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цаг 40 минутын үед хийдийн дуган дотор хар бараан өнгийн куртик өмссөн цагаан саарал өнгийн малгайтай цамцтай хүн орж ирээд авч халаасандаа хийж байгаа дүрс бичигдсэн байсан. Манай хийдийн эзэн гэх хүн байдаг ба уг хүн очрыг хонхны хамт 4-5 жилийн өмнө хувь хүнээс 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан ба уг очрыг лам нар өдөр тутам л үйл ажиллагаандаа ашигладаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Дархан-Уул аймгийн үйл ажиллагаа явуулдаг хийдийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “ ******* нь 2024 оны 01 дүгээр сарын дундуур байх намайг сүм дээр хоол идэх гээд явж байхад халааснаасаа цагаан цайвар өнгийн бурхны эд зүйл бололтой очир халааснаасаа гаргаж ирээд чи энийг ав ганц юм болгоод аваад ир, би зарах газар мэдэхгүй байна гэж байсан. Тухайн үед ******* ахын өгсөн очрыг хулгайлсан гэдгийг би мэдээгүй. Би очрыг дээр байдаг түлхүүр олшруулдаг ахад 20,000 төгрөгөөр зарж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “2024 оны 01 дүгээр сарын дундуур байх намайг ажил дээрээ байхад нэг эмэгтэй надад уг цайвар өнгийн том бурхан шашны эд зүйл болох очрыг авах уу гээд орж ирсэн ба 10,000 төгрөг өгөөд авчих, би өлсөөд байна, очирыг олсон юм гээд гуйгаад байхаар нь 10,000 төгрөгөөр авсан. Би 10,000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн авсан тухай цайвар өнгийн металл очирыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “Цайвар өнгийн метал очрыг хохирогч хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хийдийн зан үйлд ашигладаг цагаан өнгийн пойлуус материалаар хийгдсэн, өвөрмөц нарийн хийц загвартай очир 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 600000 /зургаан зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 29, 30 дахь тал/,
Дархан-Уул аймгийн байрлах дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 103 дахь тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр дээр ажлаа хийгээд байж байгаад шөнө 04 цагийн үед өөрийн Iphone X загварын гар утсаа лангуун дээрээ тавьж орхиод барааныхаа тооцоог хийсэн. Тэгж байгаад харсан чинь утас маань алга болсон байсан. Камер шүүгээд харахад 40-50 орчим насны хүн хулгайлаад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Миний гар утсыг манай нөхөр 600,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Айфон Х маркийн 64GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 550000 /таван зуун тавин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 113, 114 дэх тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 12, 02 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгайлсан очрыг гэх залууд өгөөд явуулсан. Бид очрыг хулгайлсан гэдгээ хэлээгүй. Чи нэг юм болгоод уучих гээд л өгсөн. Би хулгайлж авсан гар утсаа хаана зарснаа мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42, 121 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ын үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эд зүйлийг нь биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 550,000 төгрөг гаргуулан хохирогч тоотод оршин суух хаягтай овогт /РД: , утас/-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр тэнссэн учир ял оногдуулсан гэж үзэхгүй. Мөн гүйцэтгэх хуудас хүргэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Ерөнхий шүүгчийн албан бичгээр нотлогдож байна. Санаатай гэмт хэргийг тэнссэн хугацаанд үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байдлыг нь харгалзан шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 8 удаагийн ял шийтгэлтэй ба шүүгдэгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 7 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн-ний өдрийн 2023/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 550,000 төгрөг гаргуулан хохирогч тоотод оршин суух хаягтай овогт /РД:, утас/-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР