Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0114/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт*******ын*******д холбогдох эрүүгийн 2318002630111 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт*******ын******* /РД:******* /, 1966 оны 03 сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг, 04 дүгээр хороолол,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Парк таун 02 дугаар хотхон,******* байр,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Дархан-Уул аймгийн******* төвийн эрхлэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдлэх” гэж заасныг хориглоно, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчин Сэргээн засах эмчилгээний өрөөний шаланд халаалт суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх төслийн материалыг бүрдүүлэн төсөлд шалгарч Хонгор сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаартай захирамжаар “Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх” зардлаас 2019 оны 12 сарын 20-ны өдөр 2,940,000 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 2,140,000 төгрөгийг 2019 оны 12 сарын 22-ны өдөр******* ББНөхөрлөлийн ХААН банк дахь тоот дансанд шалны халаалтын материалын төлбөр гэж шилжүүлэн 2019 оны 12 сарын 23-ны өдөраас 2,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд халаалт суурилуулах ажлын хөлс гэж 800,000 төгрөгийг шилжүүлэн 2019 оны 12 сарын 28-ны өдөрийн ХААН банк дахь тоот данснаас өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот данс руу*******0,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч төсөлд заасан ажлыг хийлгүйгээр Хонгор сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлын төсөвт 2,940,000 төгрөгийн хохирол учруулан өөртөө давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн******* төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаахөө сэргээн засах эмчилгээний буюу хаш чулуун эмчилгээний өрөөнд шалны халаалт суурилуулах ажлын төсөл боловсруулан 2019 оны 12 сарын 20-ны өдөр Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас 2,940,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч төсөлд заасан ажлыг гүйцэтгэлгүйгээр 2019 оны 12 сарын 22-ны өдөр “******* ” ББНөхөрлөлийн ХААН банк дахь тоот дансанд 2,140,000 төгрөгийг шалны халаалтын материалын төлбөр гэх утгаар шилжүүлж, 2019 оны 12 сарын 23-ны өдөр “******* ” ББНөхөрлөлийн үүсгэн байгуулагчаас 2,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, 2019 оны 12 сарын 21-ний өдөр “ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 800,000 төгрөгийг халаалт суурилуулах ажлын хөлс гэх утгаар шилжүүлж, 2019 оны 12 сарын 28-ны өдөр “ ” ХХК-ийн захиралийн ХААН банк дахь тоот данснаас өөрийн эзэмшлийн ХААН банк дахь тоот данс руу*******0,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4/,

“...Хонгор сумаас манай хаш чулуун эмчилгээний өрөөнд шалны халаалт хийх 3,000,000 төгрөг орчим төгрөг төсөвлөж өгснийг ******* нь хувьдаа завшиж хаш чулуун эмчилгээний өрөөний шалны халаалтыг өнөөдрийг хүртэл хийгээгүй...” гэх гэрчын мэдүүлэг /1-р хх-ийн 7-8/,

“...манай “ ” ХХК бохир соруулахаас өөр үйл ажиллагаа явуулдаггүй. Дархан-Уул аймгийн******* төвийн хаш чулуун эмчилгээний өрөөний шалны халаалтын ажил хийж байгаагүй. Надаас хүмүүс гуйгаад гарын үсэг зуруулаад компанийн маань тамга тэмдэг, дансыг ашиглаад мөнгө гаргуулж авч байсан удаатай...” гэх гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/,

“ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 12/,

“ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд Төрийн сангийн тоот данснаас 800,000 төгрөгийн орлого хийсэн талаарх дансны хуулга /1-р хх-ийн 13/,

“...******* төвийн дарга байгууллагадаа дулаалга хийх гэж байгаа юм, дулаалга хийх хүн нь байгаа боловч компани байхгүй байгаа болохоор та нөхөрлөлийнхөө бичиг баримтыг ашиглуулаач гэхээр нь би нөхөрлөлийнхөө нэрээр нэхэмжлэх бичиж өгсөн. Нөхөрлөлийн дансанд орсон мөнгийг******* өөрийнхөө дансаар авсан уу? хүний дансаар авсан уу? бэлнээр авсан уу? гэдгийг одоо ерөөсөө санахгүй байна...” гэх гэрчын мэдүүлэг /1-р хх-ийн 17/,

“Хонгор сумын Засаг даргын тамгын газраас Засаг даргын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төсвөөс манай сэргээн засах эмчилгээний өрөөнд шалны халаалт суурилуулах 2,940,000 төгрөгийг 2019 оны 12 сарын 20-ны өдөр нэмэлт санхүүжилтийн тоот дансанд шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 2,140,000 төгрөгөөр “******* ” ББНөхөрлөлөөс шалны халаалтын төхөөрөмж, дагалдах хэрэгсэл буюу материалыг 2019 оны 12 сарын 22-ны өдөр худалдаж авсан, 800,000 төгрөгөөр нь “ ” ХХК-д шалны халаалт суурилуулах ажлын хөлс гэж 2019 оны 12 сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Эмнэлгийн халаалтыг зогсоох боломжгүй байсан тул тухайн үед нь шалны халаалтаа хийгээгүй. Намайг ажлаасаа 2023 оны 01 сарын 01-ний өдөр гарах хүртэл шалны халаалтыг хийгээгүй. Шалны халаалтын тоног төхөөрөмжийг би санхүүгийн анхан шатны баримтаараа байгууллагын орлогод бүртгэж авсан. Гэхдээ би нүдээрээ шалны халаалтын төхөөрөмж, дагалдах хэрэгсэл материалыг хараагүй” гэх гэрчын мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

“Сэргээн засах чийрэгжүүлэх өрөөнд 2023 оны 05 сард засвар хийсэн. Засвар хийхдээ таазны хэсэгт шилэн хөвөн дулаалга хийсэн, хананд будаг хийсэн, тавиур, хөшиг тогтоогч, паар хийснээс өөр засвар үйлчилгээ хийгээгүй. Шалны халаалт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Надад ажил хүлээлгэж өгөхдөө шалны халаалтын материал гэх зүйл хүлээлгэж өгөөгүй...” гэх гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39, 140/,

“Би давхар ажилтай байсан тул сэргээн засах эмчилгээний өрөөний шалны халаалтын ажлыг өөрөө очиж хүлээж авч чадаагүй. Миний гарын үсэг зурсан акт дээр тус шалны халаалтын ажлыг хийж гүйцэтгээд дууссан гэж ойлгогдохоор бичсэн байсан” гэх гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,

“2020 оны 01 сарын 22-ны өдрийн орчимд 2019 оны төслийн ажлын гүйцэтгэлийг шалгаад явахад шалны халаалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байсан. Тэгээд ******* эмчээс тодруулахад нь төвийн халаалттай, халаалт зогсохоор ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл байдал үүсэн гэж хэлэхээр нь би яаралтай ажлаа хийж гүйцэтгэх талаар хэлсэн. Тухайн үед би алсын зайнаас ажлаа хийж байсан бөгөөд тайлан зургаа ирүүлсэн байхаар нь би ******* эмчийг төслийн ажлаа хийж гүйцэтгээд дууссан гэсэн ойлголттой байсан...” гэх гэрчгийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-48/,

“******* төвийн сэргээн засах, чийрэгжүүлэлтийн өрөөнд шалны халаалтын систем байгаа эсэхийг тогтоох зорилгоор төхөөрөмжөөр шалгахад ямар нэгэн шалны халаалтын тоног төхөөрөмж, систем байхгүй, өрөөний дулааныг хананы паар дулааны шугамаар шийдвэрлэсэн байв” гэх орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 49-55/,

Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сан дахь тоот данснаас******* төвийн Төрийн сан дахь тоот дансанд 2,940,000 төгрөг шилжүүлсэн тухай 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 652 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар, нэхэмжлэх /1-р хх-ийн 85-86/,

Сэргээн засах эмчилгээний өрөөний шаланд халаалт суурилуулах ажлын төслийн хуулбар /1-р хх-ийн 87-96, 114-115/,

Хонгор сумын Төрийн сан дахь тоот данснаас “******* ” ББНөхөрлөлийн ХААН банк дахь 5054098145 тоот данс руу 2,140,000 төгрөг шилжүүлсэн тухай 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 22 дугаартай төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, и-баримт /1-р хх-ийн 105-107/,

Хонгор сумын Төрийн сан дахь тоот данснаас “ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн тухай 2019 оны 12 сарын 21-ний өдрийн 14 дугаартай төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, и-баримт /1-р хх-ийн 105-107, 111/,

Хонгор сумын, түүнийг төлөөлж дарга *******, “ ” ХХК, түүнийг төлөөлж захирал нар байгуулсан******* төвийн сэргээн засах эмчилгээний өрөөний шаланд халаалт суурилуулах ажлыг хөлсөөр гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 110/,

Хонгор сумын Засаг даргын тамгын газраас сэргээн засах эмчилгээний өрөөний шаланд халаалт суурилуулах ажлын төслийн мөнгө болох 2,940,000 төгрөг орж ирсэн тул зарцуулах эрхийг нээж өгнө үү гэх******* төвийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 59 дугаартай албан бичгийн хуулбар, дансны хуулга /1-р хх-ийн 112-113/,

Шүүгдэгч *******г Хонгор сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр томилсон тухай Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 10-ны өдрийн 07 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ажил хүлээлцэх тухай тушаалын хуулбар /1-р хх-ийн 118/,

Дархан-Уул аймгийн******* төвийн даргын албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 119-124/,

“Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт /төсөл хөтөлбөр/-ын санхүүжилтээр тус сумын сэргээн засах эмчилгээний өрөөнд шалны халаалт суурилуулах ажлын төслийн хүрээнд 2,940,000 төгрөгийг шийдвэрлэж тус сумын рүү шилжүүлсэн. Харин тухайн төсөл хөтөлбөр нь бүрэн хэрэгжсэн гэдэг талаар эрүүл мэндийн төвийн дарга ******* надад танилцуулж байсан. Би шалны халаалт хийгдсэн эсэхийг өөрийн нүдээр харж байгаагүй” гэх гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 137-138/,

“...төсөл сонгон шалгаруулалтын дагуу нэмэлт санхүүжилт рүү санхүүжилт олгосон. сэргээн засах эмчилгээний өрөөний шалны халаалтын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан актад би гарын үсэг зураагүй, энэ ажлыг хүлээн авахаар шалгалтаар очоогүй...” гэх гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/,

“...намайг Хонгор сумын эрүүл мэндийн төвд нярваар ажиллаж байхад тус эмнэлэгт шалны халаалт огт хийгдээгүй, намайг нярвын ажлаас чөлөөлөгдсөн цагаас хойш одоо ч шалны халаалт хийгдээгүй. ******* эмч “шалны халаалт хавар хийгдэнэ, жилийн эцсийн тайлан тасрах гээд байна” гээд би Хонгор сумын Засаг даргын тамгын газраасд тохижуулалт хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланд хаш чулуун халдаг шал 2,140,000 төгрөгийн тохижуулалт хийгдсэн гэж тусгасан” гэх гэрчн мэдүүлэг /1-р хх-ийн 152, 2-р хх-ийн 49/,

“******* ” ББНөхөрлөлийн ХААН банк дахь тоот дансанд 2019 оны 12 сарын 23-ны өдөр Төрийн сан дахь тоот данснаас “зах ?227 сэргээн засах эмчилгээний ша” гэх утгаар 2,140,000 төгрөгийн орлого хийгдэж, захирал гэх утгаар 2,000,000 төгрөгийн зарлага гарсан талаарх дансны хуулга /1-р хх-ийн 177/,

Гэрчийн ХААН банк дахь тоот данснаас шүүгдэгч *******гийн ХААН банк дахь тоот данс руу “zasbar” гэх утгаар*******0,000 төгрөгийн зарлага хийсэн талаарх дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 179, 208-212/,

“...тухайн төслийн хэрэгжих хугацаа нь 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 сарын 28-ны өдрийн хооронд байсан боловч өнөөдрийг хүртэл******* төв нь сэргээн засах эмчилгээний өрөөнд шалны халаалтыг хийж гүйцэтгээгүй” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын мэдүүлэг /2-р хх-ийн 59-60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт 2,940,000 төгрөг учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирлыг Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын данс болох Төрийн сан дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын данс болох Төрийн сан дахь тоот данснаас 2,940,000 төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сан дахь тоот дансанд олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 36 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тохиролцсон байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах эрх хасах ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд нийцэж байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт*******ын*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын данс болох Төрийн сан дахь тоот данснаас 2,940,000 төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сан дахь тоот дансанд олгосугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР