Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0092/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт********************* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000210050 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигин овогт******* /РД:******* /,************** -ний өдөр******* төрсөн,******* , , , , , ганцаараа амьдардаг, оршин суух тодорхой хаяггүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял,

2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн.1 дэх заалтад зааснаар 13 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь “2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд дугаар баг автомашины гражид байрлуулсан иргэн эзэмшлийн загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг ширхэг дугуйг обудын хамт нууцаар хууль бусаар авч 580,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цогцолбор сургуулийн “А” байрны үүдний хэсгийн ширээн дээр байсан иргэн “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 30 минутын үед дугаар баг автомашины гражид байрлуулсан иргэн эзэмшлийн загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цогцолбор сургуулийн А байрны үүдний хэсгийн ширээн дээр байсан иргэн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6, 7 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Хяналтын камерын 2023-12-16-ны өдрийн бичлэг нь үндсэн цагтай таарч байв. Уг камер нь Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар багийн СӨХ-н 12 дугаар байрны зоорины давхрын дотор талын хяналтын камерын 2023-12-16-ны өдрийн 17:31:10 цагт зоорины давхрын авто зогсоолын хэсэгт авто машинууд байрлуулсан байдалтай харагдаж байв. Уг зогсоолын ногоон өнгийн хананы цаад хэсгээс хар өнгийн малгайтай куртиктай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай хүн машины дугуй урдаа тэвэрсэн байдалтай авто машины зогсоолоос 17:31:24 цагт гарч явж байгаа ний 17 секундийн дүрс бичлэг үлдсэн байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 01 дүгээр сарын: “... Mitsubishi ASX маркийн авто машины стандарт R18 хэмжээтэй хар өнгийн хайлшин обудыг хохирогч овогтой / /-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 16, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед дугаар баг автомашины гражаас өөрийн эзэмшлийн серийн дугаартай маркийн автомашинаа унаад гадуур явж байгаад өдөр 14 цагийн үед зоорины давхрын автомашины зогсоол дээр машинаа тавиад ажил руугаа явсан. Тэгэхдээ машинаа түгжээгүй орхисон байналээ. Тэгээд орой 19 цагийн үед ирээд машинаа онгорхой орхисноо мэдээд юм алга болж уу гээд шалгатал хойд талын багажид байсан гоёлын обудтай 220*50*18-тай өвлийн 1 ширхэг дугуй обудтайгаа алга болсон байсан. Тухайн стандарт обуд 1 ширхэг нь 700,000 төгрөг 220*50*18-тай өвлийн дугуй 200,000 төгрөгөөр саяхан худалдаж авсан. Уг дугуй, обудыг Улаанбаатараас худалдаж авсан. ... Би өөрийн алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан учраас миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ард талд байдаг аав түүхий эд авдаг цэг дээр би зогсоод эд зүйл авч байхад зүс таних ах манай түүхий эд авдаг газраар байнга согтуу яваад байдаг ах машины нэг ширхэг дан обуд барьчихсан ирсэн. Тэгээд надад хайлшинд өгсөн. Би тэр обудыг үзэхэд 11кг болохоор нь килограммыг нь 3,500 төгрөгөөр бодоод нийт 40,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр ах мөнгөө аваад явсан. Би бэлнээр хоёр ширхэг 20,000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “... маркийн автомашины стандарт 18 хэмжээтэй гоёлын обуд 1ш, 220:50:18-тай өвлийн дугуй 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын16-ны өдрийн байдлаар 580000 /таван зуун наян мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 34, 35 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 14, 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023  оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг цогцолбор сургуулийн спорт зааланд өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад өдөр 11 цагийн үед гар утсаараа ярьж байгаад нэг давхрын ширээн дээр тавьчхаад шал угаасан усаа асгачхаад буугаад иртэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу эмнэлгээр явж байгаад Дарханд өнөөдөр ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гар утас Самсунг А12 маркийн ардаа дөрвөн камертай цэнхэр өнгийн дэлгэцийн наалт нь бага зэрэг цуурсан байсан. Имей кодыг нь мэдэхгүй. Хайрцаг савыг нь хаячихсан юм. Би гар утсаа Жи мобайл ХХК-ийн салбараас лизингээр 792,000 төгрөгөөр худалдаж авсан. Сард 66,000 төгрөг төлдөг. Төлөлт нь 2023 оны 08 дугаар сард дууссан. Би хохирлоо барагдуулж авсан учраас уг гомдол  санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй тул шинжээч томилуулах шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55, 57 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал 14 цагийн үед гаднаас хар өнгийн куртиктэй, архи уудаг байрын 30-35 орчим насны цэнхэр өнгийн ардаа дөрвөн камертай Самсунг А12 маркийн кодгүй гар утас барьчихсан та энийг авчхаад оронд нь надад Нокиа маркийн гар утас өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь би гар утсыг нь нэг Нокиа 6300 маркийн гар удас дээр бэлэн 20,000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би Нокиа 6300 маркийн гар утсыг 50,000 төгрөгөд бодож өгсөн. Би уг гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гар утас гэж мэдээгүй. Мэдсэн бол авахгүй байсан. Би Самсунг А12 маркийн гар утсыг цагдаа дээр аваад ирсэн. Уг гар утас лангуун дээр зарагдаагүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай: “Гэрч овогтой / /-аас Самсунг А12 маркийн цэнхэр өнгийн ардаа дөрвөн камертай имей1: , имей2: кодтой 1 ширхэг гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 132 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2024  оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “... Самсунг А12 маркийн 128GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 65, 65 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “Цэнхэр өнгөтэй, ардаа 4 ширхэг камертай Самсунг А12 загварын имей1: , имей2: кодтой 1 ширхэг гар утсыг хохирогч овогтой хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 135 дахь тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гадуур хогийн савуудаар хог түүгээд явж байгаад дугаар баг гэх газрын байрны доор байдаг автомашины грамжны хаалга онгорхой байхаар нь дотор талд нь ороод явж байхад нэг машины багаж нь онгорхой байсан. Тэгээд би тэр машины багажаас нь нэг ширхэг обуд дугуйтайгаа байхаар нь тэврээд гараад явсан. Тэгээд би тэр обуднаас нь дугуйг нь салгуулаад дугуйг нь хаяад обудыг нь авч яваад ард талд байдаг түүхий эд авдаг  газарт нэг залууд 40,000 төгрөгөөр зарсан. Тэр хүн хайлшны үнээр бодоод жинг үзээд авсан. Тэгээд би 40,000 төгрөг аваад явсан. Би 40,000 төгрөгөөрөө дэлгүүр ороод Чанар гэдэг нэртэй 0,75 литрийн архи аваад уусан. Би тэр мөнгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Би хар хөх өнгийн малгайтай куртик, хар өнгийн өмд, саарал пүүзэн гуталтай байсан. Надаас ченж янз бүрийн юм асуугаагүй. ...Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүгээр баг сургуулийн ойролцоо хог түүж яваад дулаацах санаатай уг сургуулийн спорт заал руу орсон чинь жижүүрийнх нь ширээн дээр нэг гар утас цэнэглээтэй байсан. Тухайн үед жижүүр өөрөө байгаагүй учир эхлээд 30 минут хүн харж зогсож байгаад хүн ирэхгүй байхаар нь тухайн гар утсыг хулгайлсан. Тэгээд тэндээсээ гараад хуучин худалдааны төв дээр ирээд нөгөө гар утсыг 20,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хоол авч идээд тамхи аваад таксинд сууж яваад дууссан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 46, 77 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ын үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

                                                                                                           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн хохирогч болох П.Ууганбаяр , Л.Оюун-Эрдэнэ нар нь алдагдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч урьд 5 удаа гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, урьд гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлж байсан атлаа дахин гэмт хэрэг үйлдэж, засарч хүмүүжээгүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялаас 750,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх нийт ялыг 2 жил 1 сар 20 хоногоор тооцох саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь бусдад төлөхгүй төлбөргүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон бөгөөд шийтгэх тогтоолд торгох ялыг 2024 оны 05 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр заасан тул тус тусад нь эдлүүлэх саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдалтай ба Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялаас 750,000 төгрөгийн торгох ялыг биечлүүлээгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон 50 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг 7 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 20 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон 50 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 7 сар 20 хоногийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.   

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР