Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0093/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогч ******* , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000566 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт******* / РД:******* /,************** -ний өдөр******* , , , , мэргэжилтэй, , , , хамт дүгээр багийн байрны оршин суух хаягийн бүртгэлтэй боловч дүүргийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ний өдөр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би хүргэлтийн жолоочоор ажилладаг байсан ба миний цалин 200,000 төгрөг байсан. Би хохирогчийн эд зүйлийг бэлэн мөнгө болгох гэж авсан. Авсан эд зүйлээ ченжид өгсөн. Би хохирлын зарим хэсгийг биет байдлаар зарим хэсгийг бэлэн мөнгөөр өгсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Манай худалдагч нь*******ыг ажил хайж байгаа намайг түр ажилдаа авчих гэж хэлсэн. Нэг өдөр******* миний үнэт эдлэлийг авсан байсан. Би үнэт эдлэлээ алдсанаас хойш 2 сарын дараа мэдсэн.******* намайг цагдаад битгий хэл хоёулаа тохиролцъё гэж хэлсэн. Эд зүйлээ алдсанаас хойш 8 сар өнгөрөх хугацаанд надад хохирол төлбөрийг өгөөгүй. Шүүгдэгч жирэмсэн гэж байна. Би*******ын нэр хүндэд халдаагүй. Би 5,300,000 төгрөгийн хохирлоос өөр зүйл аваагүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь шууд санаатай шунахайн сэдэлтэйгээр хохирогч *******гийн итгэмжлэн хариуцсан эд зүйлүүдийг хувьдаа завшиж нийтдээ 22,812,650 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 406,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг кулон илүү бичигдсэн болох нь тогтоогдсон учир шинжээчийн үнэлгээнээс хасаж нийтдээ 22,812,650 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч дансаар 5,300,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Харин 1,240,550 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг алтан бөгжийг хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл 16,272,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон. Хохирогчид эд зүйлсээ алдсанаар бизнест хохирол учирсан. Улсын яллагчтай санал нэг байна.” гэв

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч*******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь дугаар багт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хүргэлтийн жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дугаар багт байрлах худалдааны төв, байрлах салбаруудад үнэт эдлэл хүргэж өгөхдөө 7 ширхэг монетон кулон, 11 хос монетон ээмэг, 15 ширхэг монетон бөгж, 8 ширхэг алтан эдлэл, 1 монетон хос зэрэг нийт 42 ширхэг итгэмжлэн хариуцуулсан үнэт эдлэлийг  хувьдаа завшиж иргэн *******д 22,812,650 төгрөгийн хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-15 дахь тал/,

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нь цүнхтэй үнэт эдлэлүүдийг холбогдох газар нь хүргэж өгөхөд тухайн цүнхнүүд дотор нийт 30,444,000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, кулон, бөгж, алтан ээмэгнүүд байсан. .... , , нар нь нуугаад хэлээгүй байсан ба тэдний хэлж байгаагаар нь би авсан нь үнэн, удахгүй өгнө гэж хэлсэн учир надад хэлээгүй байсан. Намайгтай уулзахад Би тухайн үнэт эдлэлүүдийг авсан. Түр зуур миний машины бичиг баримтуудыг барьцаанд авч байгаач гэж гуйхаар нь би машины бичиг баримтуудыг нь авсан хэдий ч надтай уулзсаны маргааш нь машинаа унаж яваад одоог хүртэл холбогдоогүй. ньтой уулзахдаа 3,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Надтай уулзахдаа 1,800,000 төгрөгийг миний тоот данс руу шилжүүлж өгсөн. Мөн нь 2 ширхэг алтан бөгж нийт жин нь 5,77 грамм 1,645,000 төгрөгийн үнэ бүхий бөгжийг надад буцаан өгсөн. Би монтетон эдлэлийг 1 граммыг 165,000-175,000 төгрөгөөр Есүтэй гэх үйлдвэрээс, алтан эдлэлийг 1 граммыг нь 265,000-275,000 төгрөгөөр Гоёл чимэглэл гэх үйлдвэрээс  худалдаж авсан. Надад нийт 23,499,000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо төлүүлж авмаар байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 23 дахь тал/,

 

Гэрч 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүрт ажиллаж байхад манай жолооч нь үнэт эдлэл хийсэн цоожтой цүнхийг авчирч өгсөн ба цоожийг шалгахад хэвийн байсан тул******* дараагийн ажилд нь явуулсан. Ингээд үнэт эдлэлийг гаргаад лангуун дээр тавихад олон тооны монетон ээмэг, бөгж, кулон, алтан ээмэг, бөгж алга болсон байсан. Ингээд би тооллого хийсэн ба уг тооллогыг гараараа бичсэн. Ингээд маргааш нь нь утсаа авахгүй байж байгаад орой нь утсаа аваад би хурим дээр байна гэхээр нь уулзах хэрэгтэй байна гээд нягтлан , худалдагч нарын хамт Улаанбаатар хотод очиж уулзаад авчирч өгсөн үнэт эдлэлүүд чинь дутуу байна гэж хэлэхэд нь би авчихсан юм. Хохирлыг барагдуулж өгнө. Захиралд битгий хэлээрэй гэхээр нь түүнийг хүлээсэн. нь 2023 оны 058 дугаар сарын 23-ны өдөр надтай уулзахдаа гэх данснаас хохирлоо барагдуулж байгаа шүү гээд 1,000,000 төгрөгийг миний тоот данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг захиралд өгсөн байгаа. Үүний өмнө 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр надтай уулзахдаа 2 ширхэг 1,645,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж өгсөн. Тухайн бөгж нь манайд зарагддаг бөгж мөн байсан. Цүнхнүүд түлхүүрээр онгойдог цоожтой ба цоожийг шалгаж авдаг ба үнэт эдлэлүүд дутсаныг мэдээд цүнхнүүдийг харахад нэг цүнхнийх нь хажуу талын халаас нь зүсэгдсэн байсан. Мөн цоож нь мултардаг болсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2023 оны 007 дугаар сарын 027-ны өдөр дэлгүүрийн салбарт ажиллаж байхад жолооч нь үнэт эдлэл хийсэн цоожтой цүнхнүүдийг авчирч өгсөн ба цоож нь ямар нэгэн гэмтэлгүй байхаар нь******* явуулсан ба цүнхнээс үнэт эдлэлүүдээ гаргаад лангуун дээр өрөхөд монетон ээмэг 8 ширхэг, бөгж 9 ширхэг, кулон 6 ширхэг, Солонгос хослол 1 хос /3 ширхэгтэй/ гэх мэт зүйлүүд дутсаныг нягтлангийн хамт тооцоо гарган цаасан дээр бичсэн. Ингээд салбарын худалдагч ,гийн хамттай уулзахад Улаанбаатар хотод байсан ба болсон асуудлыг хэлэхэд би авсан нь үнэн, хуримын ажилтай байгаа тул өөрөө та нартай очиж уулзана, даргад битгий хэлээрэй, намайг хүлээж байгаарай гэж хэлэхээр нь түүнийг хохирлоо барагдуулчих юм болов уу гэж бодоод хүлээсэн. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний данс руу 2,500,000 төгрөгийг хохирлоо барагдуулж байгаа шүү гээд шилжүүлсэн. Би уг мөнгийг руу шилжүүлсэн. захирал руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “... болон салбарын худалдагч нар нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр над руу үнэт эдлэлүүд дутчихлаа гэж ярихаар нь юу дутсаныг нарийн бичээд гаргаарай гэж хэлээд маргааш нь худалдагч нартай уулзахад******* сэжиглэсэн. Ингээд түүнтэй утсаар холбогдоод Улаанбаатар хотод очиж уулзсан. нь би авчихсан юм. Удахгүй хохирлоо барагдуулна гэж хэлсэн болохоор нь хүлээсэн. Хоёр худалдагчийн гаргасан тооллого нь ерөнхий тооллоготой нийлж байсан ба би тухайн алдагдсан үнэт эдлэлүүдийг кодоор нь шүүж үзээд грамм болох зах зээл дээр зарагдаж буй үнэлгээг цаасан дээр бичсэн. Би алтан эдлэлүүдийн бүртгэлийн хэсгийг харлаа. К-94 кодтой 3,23гр, К-217 кодтой 2,54 гр, К-264 кодтой 2,38гр, К-272 кодтой 4,84 гр, К-220 кодтой 3,56гр, К-280 кодтой 3,63гр, К-281 кодтой 2,63 гр үнэт эдлэл нь ээмэг байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 31 дэх тал/

 

Кассын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 32-48 дахь тал/,

 

Агуулах бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 49-65 дахь тал/,

 

Гэрч мэдүүлэгт хавсарган өгсөн үнэт эдлэлийн дэлгүүрийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

 

Б.ын мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Захирал 4 ширхэг цоожтой цүнх аваад дэлгүүрийн салбар болох , дэлгүүр дотор байх дэлгүүрийн худалдагч нарт хүлээлгэн өгсөн. Намайг хурим дээр байхад , , нар ирж уулзсан ба миний зөөж байсан үнэт эдлэлүүдээс дутсан гэсэн утгатай зүйл ярьж  байсан. Би хурим дээр байсан тул 2-3 хоногийн дараа очиж уулзъя гээд тэд нарыг явуулсан. Би тухайн дэлгүүрт ажиллаж байхдаа 15-16 орчим монтетон болон алтан ээмэг, бөгж байсныг /кулон байгаагүй/ салбарын цэнхэр өнгөтэй цүнхний хажуу талын урагдсан хэсгээр нь авсан. Намайг анх ажилд ороход тухай цүнхнүүд урагдсан байсан. Би тухайн үнэт эдлэлүүдийг Улаанбаатар хотод алт мөнгөний ченжид 3 хувааж зарсан. Алтан эдлэлүүдийн 1 граммыг 119,000 төгрөг, монетон эдлэлүүдийг 108,000 төгрөгөөр өгч байсан. Би одоогийн байдлаар болонын данс руу нийтдээ 3,500,000 төгрөг, данс руу 1,800,000төгрөг, алтан бөгж 2 ширхгийгд тус тус өгсөн. Хэдэн грамм, ямар үнэтэйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

 

Дамно ХХК-ийн: “... шинжилгээний объектын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 23,218,650 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-90 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.

Завших гэдэг нь гэмт этгээд бусын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нь үнэт эдлэлийн дэлгүүрт хүргэлтийн жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан 22,812,650 төгрөгийн хохирлоос биет байдлаар 5,700,000 төгрөгийг төлж барагдуулсан ба 15,872,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаа зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас хохирлын үлдэгдэл 15,872,100 төгрөг гаргуулан хохирогч дугаар баг тоотод оршин суух хаягтай овогт /РД: , утас /-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувийн байдал, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацааагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Б.Энхмандах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Б.Энхмандахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.    

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй боловч ялаа эдэлсэн байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч*******ад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн , 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нарын асран хамгаалагчаар*******ын эх томилсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас 15,872,100 төгрөг гаргуулж хохирогч дугаар баг 5/3-13 тоотод оршин суух хаягтай овогт /РД:, утас/-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******ад  урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР