| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/55 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/55
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум *******ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2431000470032 дугаартай, 175/2024/0059/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр С*** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, “******* ******* ” -ийн ******* ажилтай, ам бүл *, , хамт, С*** аймаг, ******* сум, *** дугаар баг, *** дүгээр хэсэг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цаг 00 минутын үед ******* сумын ** дугаар баг, ** дүгээр *** тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч У. зодож, биед нь зүүн шанаа, баруун бугалаг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөг зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цаг 00 минутын үед ******* сумын ** дугаар баг, *** дүгээр ** тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч У. зодож, биед нь зүүн шанаа, баруун бугалаг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөг зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2. Хохирогч У. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хамтран амьдрагч Б.******* 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед над руу залгаад “Гэртээ хүрээд ир, чамтай ярилцах юм байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэртээ очтол ******* над руу “Би үзмэрчид үзүүлсэн чинь чамайг урьд өмнө хүнтэй байсан гэж хэлсэн, тийм хүн байсан юм уу, бид хоёр өвчин чамтай холбоотой юм биш үү” гээд уурлахаар нь “Чамаас өмнө харьцдаг хүн байсан, тэгэхдээ би чамайг сонгоод хүүхэдтэй болоод өдийг болтол хамт амьдарч байна, чамайг сонгосноос хойш өөр хүн байгаагүй” гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг цэцэрлэгээс авах цаг нь болоод ******* гарч яваад хүүхдээ аваад, орж ирчихээд буцаад гараад явсан. Тухайн өдрийн 19 цагийн үед гэртээ буцаж ирээд утсаа ухаад суугаад байхаар нь “Чи хүүхэдтэй цаг гаргаад, хүүхэдтэйгээ яриад тоглооч” гэж уурлаад хэлтэл хүүхэдтэйгээ тоглож байгаад гэрээс дахиж гараад 10-с 20 минут болоод орж ирсэн. Би гэртээ хувиараа эмээл хийдэг болохоор *******д хандаж “Хүүхдээ эрт унтуулчихаач, ажил ихтэй байна” гэж хэлтэл “чадахгүй” гэж хэлээд өөдөөс уурлаад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад ******* өдрийн болсон зүйлээ яриад, хэрүүл хийж байгаад намайг хөөгөөд орилоод байхаар нь хутга аваад нөгөө өрөө рүүгээ орсон чинь утсаар манай аав, ээж рүү яриад байх шиг байхаар нь нөгөө өрөөнөөсөө хутгаа бариад гүйж гарч ирээд *******ас утсыг нь авах гэтэл дээд талын подволкоо тайлснаа “намайг алчих” гээд цээжээ дэлгээд, над руу дайраад байсан. Тэгж байгаад хувцасны өрөө рүү ороод хувцсаа өмсөөд “ээж, аавыг чинь авч ирж байгаад энэ амьдралыг чинь дуусгаад өгье” гэж хэлээд эсэн шидээр хараагаад над руу орилж байгаад машины түлхүүр, гэрийн түлхүүртэй авч явах гэхээр нь би өгөхгүй гээд очтол намайг 2 гараараа цээж хэсэг рүү түлхсэн. Тэгэх үед нь би өвдөг, гар хэсгээрээ хаалганы хажуу талыг цохиод уначихсан. Тэгээд гэрийн түлхүүр өгөхгүй байхаар нь нэг удаа алгадаад, гадуур хувцасных нь зүүн талын халааснаас гэрийнхээ түлхүүрийг авсан чинь дахиж цээж рүү түлхэж, унагааж байгаад шилэн хүзүүн дээр дарчихаад мөр, хүзүү хэсэг хүү 2-3 удаа цохисон. Би тухайн үед мөн өвдөглөөд суучихсан байсан. Тэгээд ******* гэрээс гараад явчихаар нь гэрийнхээ хаалгыг түгжчихсэн. Тэгтэл буцаж ирээд хаалга нүдээд байхаар нь дахиад зодож магадгүй гээд хаалгаа онгойлгохгүй байж байгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг[2]
3. Гэрч О. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* нь миний хамгийн бага хүү. Манай хүү өөрийн тэйгээ 2021 онд нэг гэрт орж амьдарч байгаа, амьдралын төлөө зүтгэж яваа хүү юм. Миний хүү ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, миний хүү нийтэч зантай. ******* 2019 оноос хойш ажиллаж байгаа. Манай хүү тэйгээ маргалдаж, хэрэлдсэн талаараа надад хэлсэн. мөн хүү маань надтай их ярилцаж болсон явдлын талаар огт нуудаггүй” гэх мэдүүлэг[3],
4. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн: “...У. биед зүүн шанаа, баруун бугалаг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],
5. Шүүгдэгч Б. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Миний хувьд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хамтран амьдрагч У. хамт амьдраад 4 жил гаруй хугацаа болж байгаа бөгөөд бид 2 *******аасаа 1 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Болсон явдлын талаар ярихад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд ******* сумын 2 дугаар баг, 1 дүгээр 38 тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч У. гэр бүлийн асуудлаас болж маргалдаж байх үедээ цээж рүү нь 2 гараараа түлхсэн. Тэгтэл манай унахдаа гар, хөлөө хаалганы бариулын эрмэгт цохиод гэмтчихсэн. Өөр зүйл болоогүй. Би өөрийн хамтран амьдрагчаа өмнө нь зодож байгаагүй” гэх мэдүүлэг[5],
6.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[7], 8.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[8], 9.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[9], 10.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт[11], 12.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Хохирогч У. бичгээр гаргасан хүсэлт[14], 15.Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цаг 00 минутын үед ******* сумын ** дугаар баг, ** дүгээр *** тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч У. зодож, биед нь зүүн шанаа, баруун бугалаг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөг зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ******* агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б. дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У. биед нь зүүн шанаа, баруун бугалаг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөг зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тогтоогдсон ба хохирогч У. зүгээс хохирол төлбөрийн талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б. гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан: “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн цалин хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч У. нь энэ гэмт гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ******* эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас