Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

2024         03           05                                      2024/ШЦТ/175

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн **** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтууд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, **** худалдааны төвд худалдааны менежер ажилтай, ам бүл 2; эхийн хамт **** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар **, ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, ******* дугаарын регистртэй, С овогт Д-ийн Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Д нь “*****” ХХК-ийн харьяа “****” сургалтын төвийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа ашиглаж, тус компанид хандсан хохирогч Ч.Ш-г “БНСУ-ын Их сургуульд суралцуулахаар зуучилж өгнө” гэж хуурч, түүнээс 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 952.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр буюу хохирогч Б.Ц-ыг “зуучлалын төлбөрийн урьдчилгаа” гэж хуурч, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 1.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Т.Т-ыг “... виз болон зуучлалын төлбөр ...” гэж хуурч 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн **3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 2.445.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч С.У-г “... виз чинь гарсан, зуучлалын төлбөр болон онгоцны билетийн үнэ ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 938.000 төгрөг нийт 2.438.000 төгрөгийг **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “***” сургалтын төвийн байран дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсан,

хохирогч А.Д-ийг “... виз чинь гарсан, зуучлалын төлбөр болон онгоцны билетийн үнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 938.000 төгрөг нийт 2.438.000 төгрөгийг **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “***” сургалтын төвийн байран дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсан,

хохирогч Б.Б-г “... виз чинь гарсан, зуучлалын төлбөр болон онгоцны билетийн үнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “***” сургалтын төвийн байран дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 2.440.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Л-г “... зуучлалын төлбөр болон онгоцны билетийн үнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 2.440.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч А.З-ыг “... сургалтын төлбөр, дотуур байрны мөнгө, даатгалын мөнгө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 17.693.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.С-г “... Солонгос улсын их дээд сургуульд зуучилж осно, зуучлах хөлс 10.600.000 төгрөг болно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан 10.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Х.Б-ыг “... Солонгос улсын их дээд сургуульд зуучилж өгнө, зуучлах хөлс 11.576.000 төгрөг болно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн  эзэмшлийн ****** дугаарын харилцах дансыг ашиглан 11.576.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Д.Х-ыг “... Солонгос улсын их дээд сургуульд зуучилж өгнө, зуучлах хөлс 1.900.000 төгрөг болно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 800.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1.100.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөгийг **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сургалтын төвийн байранд дотор Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсан буюу бусдад нийт 56.822.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” ХХК-ийн харьяа "***" сургалтын төвийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байх үедээ өөрт нь хариуцуулж өгсөн тус компанийн эд хөрөнгө болох “Aser” брэндийн нөүтбүүкийг албан тушаалын байдлаа ашиглан завшсаны улмаас “****” ХХК-д 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад бүх зүйлээ бодит үнэнээр нь ярьсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн **** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дыг “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж, “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад “залилах” гэмт хэргийн хохирогч нар болох

хохирогч Ч2ын Ш “... 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байхаа, яг өдрийг нь санахгүй байна, “***” сургалтын төвийн ажилтан Д.Д2тай сургалтын төв дээр нь очиж уулзаад өөрийн үеэл ахын хүүхэд Эрдэнэбилэгийн зуучлалын төлбөрийн урьдчилгаа 952.000 төгрөгийг Д.Дын дансанд хийсэн. Учир нь би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уг сургалтын төвөөр дамжуулан өөрийн хүү Билгүүнийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Ёнсан” их сургуульд явуулж байсан юм. Тухайн үед гэрээн дээр байсан сургалтын төвийн дансанд шилжүүлэг хийх гэсэн боловч Д.Д-ын ятгалгаар хувь дансанд нь хийсэн бөгөөд “***” сургалтын төвийн тамга тэмдэг Д-д байхаар нь итгэж шилжүүлсэн. Би түүнтэй өөрийнхөө нэрээр гэрээ байгуулсан” /1-р хх-ийн 108-109/ гэж,

хохирогч Б-ын Ц “... 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Солонгос улсын сургалтын виз гаргуулахаар “***” сургалтын төвийн Өргөө кино театрын ард байрлах байранд очиж материал бүрдүүлж өгсөн. Тэгээд удалгүй 9 дүгээр сарын 21-ний өдөр захирал нь гэх эмэгтэй дуудаад очиход манай ажилтан Д.Д залилан хийгээд нэлээд олон хүнээс мөнгө авсан байна гээд миний ХААН банкны ***** дугаарын дансанд 1.900.000 төгрөгийг маань буцаагаад шилжүүлж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /1-р хх-ийн 126-127/ гэж,

хохирогч Т-ны Т “... би 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкээс “***” сургалтын төвийг олж мэдээд тэр өдрөө очсон. Намайг очиход Д.Д гэх залуу байсан ба өөрийнхөө охиныг БНСУ-н “Тэгү” хотын /сургуулийн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ сургуульд явуулах гэрээ байгуулан гарын үсэг зурж бүртгүүлсэн. Тэгээд зуучлалын хөлс болох 950.000 төгрөгийг ХААН банкны ****** дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн данс нь сургалтын төвийн захирал болох А-ийн данс байсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 15-нд Д гэх залуу над руу яриад охины чинь виз гарсан, яаралтай ирж уулзаад визний мөнгө болон зуучлалын төлбөрөө шилжүүл 2.445.000 төгрөг гэхээр нь миний мөнгө хүрэхгүй байсан тул би өөрийн дүү болох Маралаагаас 500.000 төгрөг зээлээд Дын данс болох Худалдаа хөгжлийн банкны 000*** дугаарын дансаар шилжүүлж өгсөн. Тухайн үед очиж уулзахад 2023 оны 8 дугаар сарын 25-ны хавьцаа ниснэ гэж хэлээд, би дахин холбогдоогүй. Тэгээд нисэх өдөр нь дөхөж байсан тул би охиноо сургалтын төв дээрээ очоод уулз гээд явуулсан. Миний охин очиж уулзаад над руу ярьсан. Ээж энд баахан хүмүүс залилуулсан гэнэ, та хүрээд ирээч гэж хэлсэн. Намайг очиход олон хүмүүс өргөдөл өгнө гээд байж байсан. Д.Д-ын ар гэр нотариат хийлгээд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн. Миний ХААН банкны 5042095090 дугаарын дансанд 2.445.000 төгрөгийг надад буцаагаад шилжүүлсэн. Надад санал, гомдол байхгүй” /1-р хх-ийн 145-146/ гэж,

хохирогч С-ын У “... 2023 оны 8 дугаар сарын 11-ний орой 22:00 цагийн орчим ****** дугаарын утаснаас манай нөхөр Д рүү Д залгаад “виз чинь гарсан баяр хүргэе ээ, 5 хүнээс та хоёр л тэнцсэн байна би бараг тэнцэхгүй байх гэж бодсон тэнцчихлээ гэж хэлээд өнөөдөр онгоцны билетээ захиалах хэрэгтэй байна, та хоёр 3.000.000 төгрөгийг явуулчих” гэж хэлээд Худалдаа хөгжлийн банкны *** Д гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” боловсролын төв дээр очиж Д-тай уулзах гээд очиход зуучлалынхаа үлдэгдэл хөлс 1.876.000 мянган төгрөгөө авчирсан уу гэж асуухаар бэлэн мөнгө бид хоёрт байхгүй байна хадгаламжаа цуцалж болох уу гэж Д-аас асуусан. Виз гарсан учир асуудалгүй гэхээр нь бид хоёр маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн” /1-р хх-ийн 164-168/ гэж,

хохирогч А-ийн Д “... 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн эхнэр У-тэй хамт “***” боловсролын төвд очсон. 2023 оны 8 дугаар сарын 11-ний орой 22:00 цагийн орчим ****** дугаарын утаснаас Д залгаад “виз чинь гарсан баяр хүргэе ээ, 5 хүнээс та хоёр л тэнцсэн байна, би бараг тэнцэхгүй байх гэж бодсон тэнцчихлээ” гэж хэлээд “өнөөдөр онгоцны билетээ захиалах хэрэгтэй байна та хоёр 3.000.000 төгрөг явуулчих” гэж хэлээд Худалдаа хөгжлийн банкны *** Д гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” боловсролын төв дээр очиж Дтай уулзах гээд очиход зуучлалынхаа үлдэгдэл хөлс 1.876.000 төгрөгөө авчирсан уу гэж асуухаар бэлэн мөнгө бид хоёрт байхгүй байна, хадгаламжаа цуцалж болох уу гэж Даас асуухад “одоо виз гарсан учраас асуудалгүй ээ” гэж хэлэхээр нь бид хоёр маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн ****** дугаарын утас руу залгахад А гэдэг эмэгтэй утсаа аваад та нар яагаад хувь хуний данс руу мөнгө шилжүүлдэг юм бэ, ямар хариуцлагагүй юм бэ, Д гэх хүн чинь мөнгө аваад явчихлаа, та нар ирж уулз би **** цагдаан хэлтэс дээр явж байна гэж хэлсэн” /1-р хх-н 186-190/ гэж,

хохирогч Б-ийн Б “... 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 14 цагт над руу Д гэх хүн залгаад надад хандаж виз чинь гарсан зуучлалын төлбөр болон онгоцны билетийн мөнгө болох 2.440.000 мянган төгрөгийг *** Д гэсэн данс руу шилжүүлж авсан. 2023 оны 8 дугаар сарын 18-нд би визний хариу гараагүй байгааг мэдээд Д-ын эгч Э гэх хүнтэй уулзсан. Э эгч надад билетийн мөнгө болох 2.440.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надад Э эгч 2.440.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан” /1-р хх-н 208-211/ гэж,

хохирогч Б-ийн Л “... 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим залгаад онгоцны билетийн мөнгө, зуучлалын хөлс гэх 2.450.000 төгрөгийг *** гэсэн данс руу шилжүүлсэн. Уг данс нь Д-ын нэртэй данс байсан, тус сургалтын төвийн захирал болох А намайг хөдөө яваад ирэх хойгуур Д гэх ажилтан 10 гаруй хүүхэд залилсан байна гэж хэлэхээр нь залилуулснаа мэдсэн” /1-р хх-ийн 229-230/ гэж,

хохирогч А-ын З “... Д гэх залуу над руу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 10 минутад ****** гэсэн дугаараас залгаад та сургуульдаа тэнцсэн, төлбөрийн мөнгө, дотуур байрныхаа мөнгийг явуулаарай гэж хэлээд надад 9.828.000 мянган төгрөгийг явуул гэж хэлэхээр нь би тухайн мөнгийг Д гэх хүний *** гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Д өөрийн ***** дугаараас залгаад Солонгост очиход чинь чамд өөрт чинь очих мөнгө өмнө нь авдаг юм гэж хэлээд 1.365.000 төгрөгийг, өөрийн Д гэх *** дугаарын дансыг өгсөн. 2023 оны 8 дугаар сард би санахгүй байна Д над руу залгаад чиний нийгмийн даатгал бага байна тийм болохоор визэндээ орж чадахгүй юм байна, надад аргалж даатгал өгдөг хүн байгаа чи сонирхох уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлсэн. Д надад 3.500.000 төгрөгийг шилжүүлчих аргалаад өгье гэж хэлэхээр нь би *** Д гэх данс руу 3.500.000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д дахин над руу 86980627 дугаараас залгаад 3.500.000 мянган төгрөг чинь 6.500.000 мянган төгрөг болсон шүү дахиж мөнгө нэмж явуул гэхээр нь 3.000.000 төгрөгийг Д-ын *** дугаарын данс руу шилжүүлсэн. Нийт 18.000.000 төгрөгийг би Д-ын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш Д-аас хариу ирэхийг хүлээсэн боловч хариу ирэхгүй байхаар “***” боловсролын төв дээр 2023 оны 8 дугаар сарын сүүлээр байхаа он сарыг мэдэхгүй байна, тус боловсролын төв дээр очиход захирал Агэх хүн нь Д манайд бүртгүүлсэн хэдэн хүнийг залилаад ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлэхээр нь би залилуулсан гэдгээ мэдсэн” /1-р хх-ийн 246-250/ гэж,

хохирогч Б-ийн С “... манай нөхрийн дүүгийн хүүхэд 2022 оны 7 дугаар сарын эхээр очиж бүртгүүлэн зуучлалын гэрээ хийсэн. Тэгээд байж байтал 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр боловсролын төвийн Д.Д гэдэг залуу холбогдоод сургуулиас чинь төлбөрийн нэхэмжлэл ирчихсэн, сургууль руу чинь төлбөрийг чинь хийгээд дараагийн бүрдүүлэх материалаа хурдан цуглуулбал виз чинь хурдан гарна шүү гэж хэлсэн. Тэгээд дүү маань над руу 15 цагийн үед залгаад сургалтын төлбөрөө гялс төл гээд байна гэхээр дүүгээсээ 10.600.000 төгрөг зээлээд Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай Д гэх хүний данс руу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Би Д гэдэг залуугаас яагаад сургалтын төвийн данс руу шилжүүлж болохгүй байгаа юм бэ гэхэд би вон болгож солиулаад сургууль руу нь шилжүүлдэг юм аа, та миний данс руу явуулчих гэж хэлэхээр нь би итгээд шилжүүлсэн юм. Тухайн өдрөөс хойш 1 сар гаруй надад хариу өгөхгүй байхаар нь “***” сургалтын төвийн ***** дугаарын утас руу залгахад Д гэдэг хүн аваад сургуулиас чинь хариу ирээгүй байна гэж хэлдэг байсан. Харин 2023 оны 9 дүгээр сарын эхээр дахин залгахад сургалтын төвийн захирал А гэх хүнтэй холбогдоход маргааш нөгөөдрөөс нэг ирээд уулзаадхаач гэж хэлэхээр нь би нөгөөдөр нь очиж уулзахад манай ажилтан Д.Д гэдэг хүн хэд хэдэн хүнээс манай байгууллагын нэрийг барьж мөнгө авсан байна гэж хэлэхээр нь би залилуулсан гэдгээ мэдсэн” /2-р хх-ийн 22-23/ гэж,

хохирогч Х-ны Б “... 2023 оны 7 дугаар сарын эхээр “Өргөө” кинотеатрын ард “Дако” центрийн 10 давхарт байрлах “***” сургалтын төвд очиж Д.Д гэх ажилтан нь надтай уулзаж сургалтын гэрээ хийгээд зуучлалын хөлс 930.000 төгрөгийг сургалтын төвийн дансанд шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр над руу Д залгаад сургалтын төлбөрөө хий гэж хэлээд өөрийн дансыг өгсөн. Би байрны мөнгө гэж 4.500.000 төгрөг, сургалтын төлбөрт 5.328.000 төгрөг, байрны төлбөрийн барьцаа гэж 819.000 төгрөг, сургалтын зуучлалын хөлс гэж 930.000 төгрөг нийт 11.576.000 төгрөг төлсөн. Миний хохирлыг төлсөн, би одоо гомдол саналгүй” /2-р хх-ийн 42-43/ гэж,

хохирогч Д-ын Х “... би анх 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хавьцаа /өдрийг нь сайн санахгүй байна/ фейсбүүкээс “***” сургалтын төвийг олж мэдсэн. Тэгээд утсаар холбогдоод 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Өргөө” кино театрын ард байрлах “Дако” центрийн 10 давхарт байрлах “***” сургалтын төвийн ажилтан болох Д.Д гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулаад гэрээн дээр байсан байгууллагын данс болох ХААН банкны ***** дугаарын данс руу 800.000 төгрөгийг гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 3 дугаар сараас эхлэн Д гэх хүн над руу байн байн залгаад шилжүүлэхгүй бол намрын элсэлтээс хоцорно гээд байхаар нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 1.100.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай Д гэх дансанд шилжүүлсэн. Харин 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээгээ цуцлахаар болоод “***” сургалтын төв дээр очиход захирал нь гэх А гэх хүн хэд хэдэн хүүхдээс манай ажилтан Д.Д залилж мөнгө авсан байна. Манай байгууллага хариуцахгүй гэж хэлсэн. Надад ямар нэг гомдол санал байхгүй би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Даас 1.900.000 төгрөгөө авсан” /2-р хх-ийн 62-63/ гэж,

гэрч Л-ийн Э “... 2023 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчим миний нагац дүү Д.Д-аас “эгч ээ би буруу юм хийчихлээ их өртэй болчихлоо би үхвэл таарна” гэсэн утгатай мессеж ирсэн. Тэгэхээр нь би Д.Д руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд фейсбүүк чатаар “миний ажлын ширээний шургуулгад бичгийн цаасан дээр юм бичсэн байгаа, та түүнийг хараарай” гэж бичсэн байсан. Би шууд ажлын газар дээр нь очиход А захирал нь байж байсан бөгөөд юу болсон талаар тодруулахад танай дүү Д хүүхдүүдээс зуучлалын мөнгө, визний мөнгө гээд баахан мөнгө авсан байна гэж хэлсэн. Би Д-ын суудаг ширээний шургуулгаас цаасан дээр бичсэн зүйлийг нь аваад унштал хүмүүсийн нэр болон мөнгөн дүнг бичсэн байсан. Би захирал А-тэй хамт тэр мөнгөн дүнг бодож үзэхэд 69.000.000 төгрөг болж байсан. Тэгээд би захиралд нь би энэ хохирлыг барагдуулъя энэ хүмүүстээ миний дугаарыг өгчих гэж хэлсэн. Удалгүй тэр өдрийнхөө 13 цагаас хойш хохирогч гэх хүмүүс нь над руу залгаж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхэлж хохирлыг барагдуулж эхэлсэн. Би өөрийн ажилдаа унадаг машинаа 29.500.000 төгрөгөөр зараад 40.000.000 төгрөгийн зээл авч өөрт байсан мөнгийг нэмээд бүх хохирлыг нь барагдуулсан. Мөн хохирол төлж дууссаны дараа захирал А танай дүү манай байгууллагын нөүтбүүкийг авсан гэхээр нь би ямархуу юм байсан юм бол би оронд нь нэг нөүтбүүк өгье гэхэд тэгээ гэж хэлэхээр би “Aser” брэндийн нөүтбүүкийг А захиралд хүлээлгэж өгсөн. Д надад байгууллагын нөүтбүүк гацаад болохгүй болохоор нь хаясан гэж хэлсэн” /1-р хх-ийн 19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

“Хөрөнгө завших” гэмт хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ын А “... манай “***” сургалтын төвд ажиллаж байсан мэдээллийн ажилтан Д.Д нь иргэдэд мэдээллийг буруу өгч өөрийн дансаар 17 хүнээс мөнгө залилж авсан байсан. Энэ үйлдэл нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж манай байгууллага 17 хүнийг хохиролгүй болгох тал дээр ажилласан. Уг 17 иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд Д.Д-ын эгч гэх хүн тухайн 17 хохирсон хүнтэй уулзаж тохиролцон нотариатаар өр барагдуулах утга бүхий гэрээ батлуулсан хэдий ч хохирсон иргэд болон Д.Д нар нь нийлж над руу дайралт хийж гүтгэн доромжилж эхэлсэн болохоор гомдолтой байна. Мөн Д ажлаасаа гарахдаа байгууллагын “Айсер” загварын зөөврийн компьютерыг хулгайлж авч явсан” /1-р хх-н 8-10, 12/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Д-ийн Д “... би хохирогч болох Б-аас 10.800.000 төгрөгийг сургалтын төлбөр гэж, дараагийн хүн буюу Энхбилгүүнээс 10.647.000 төгрөгийг, Золбаяр гэх хүнээс 17.600.000 төгрөгийг сургалтын төлбөр гэж, Цэнгэг гэх хүнээс 2.445.000 төгрөгийг виз чинь гарсан гэж, Хүслэн гэх хүнээс 2.440.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Батцэцэг гэх хүнээс 2.445.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Ган-Эрдэнэ гэх хүнээс 2.440.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, А гэх хүнээс 2.440.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Б-аас 2.440.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Э-оос 2.450.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Д, У нараас 4.876.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Б-аас 2.440.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Ө-аас 5.819.000 төгрөгийг виз чинь гарсан гэж хэлээд, Эрдэнэбилэгээс 950.000 төгрөгийг зуучлалын хөлс гэж, А-аас 1.900.000 төгрөгийг зуучлалын хөлс гэж, Х, Х нараас зуучлалын үлдэгдэл гэж хэлээд 1.100.000 төгрөгийг тус тус худлаа хэлж авсан бөгөөд нийт 73.232.000 төгрөгийг худлаа хэлж аваад уг мөнгөөрөө мөрийтэй тоглож алдсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, эдгээр хохироосон хүмүүсийнхээ хохирлыг 100 хувь барагдуулсан” /1-р хх-н 62/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт Д.Д-ын дансны хуулга /1-р хх-ийн 35-54/, иргэн Л.Эрдэнэчулууны дансны хуулга /1-р хх-н 86-92/, Б.С-ийн дансны хуулга /1-р хх-н 93/, иргэн Д.А-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-н 02-03/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 25-27/, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 73-77/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-н 79/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

 

“Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг хуурч, ... зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх мэт шинжээс бүрддэг.

Шүүгдэгч Д.Д-ын хувьд “залилах” гэмт хэргийн дээр дурдсан үндсэн шинжийг хангаж гэмт хэрэг үйлдсэн байхаас гадна прокурор түүнийг “албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр яллаж байгааг хуулийн үндэслэл бүхий гэж шүүх үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Д.Д “****” ХХК-ийн харьяа “***” сургалтын төвд мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан нь түүнийг “албан тушаалтан мөн” гэж үзэх шууд үндэслэлгүй ч, нэр бүхий хохирогч нар иргэн Д.Д-д итгэж мөнгөө өгөхөөс илүүтэйгээр тухайн байгууллагад өгч байна гэсэн ойлголтоор мөнгө төгрөгөө шилжүүлж байжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д “***” сургалтын төвийн ажилтан биш байсан бол нэр бүхий хүмүүс түүнд итгэж мөнгө төгрөгөө өгөхгүй байх байсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

 

Иймд “залилах” гэмт хэргийн хувьд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцов.

 

Харин прокуророос шүүгдэгч Д.Д-ыг “хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж буруутгасныг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Д.Д нь “****” ХХК-ийн харьяа “***” сургалтын төвийн мэдээллийн ажилтан мөн бөгөөд түүний ажлын хэрэгцээнд зориулж өгсөн нөүтбүүкийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэж үзнэ. Тухайлбал, ажилтны үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмж буюу түүнд хариуцуулан өгсөн нөүтбүүкийг ашиглахад ямар нэг албан тушаалын байдал хамааралгүй тул шүүгдэгч Д.Д-д холбогдох “хөрөнгө завших” гэмт хэргээс албан тушаалын байдлаа ашиглаж гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж шүүх дүгнээд хэргийн зүйлчлэлийг нь хөнгөрүүлэн өөрчиллөө.

 

Шүүгдэгч Д.Д-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 65/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-н 67/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1-р хх-н 68/, оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-н 69/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 70/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /1-р хх-н 71/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

“Залилах” гэмт хэргийн хохирогч Ч.Ш /1-р хх-н 108-109/, хохирогч Б.Ц /1-р хх-н 126-127/, хохирогч Т.Т /1-р хх-н 145-146/, хохирогч Б.Б /1-р хх-н 208-211/, хохирогч А.З /1-р хх-н 246-250, 2-р хх-н 1-3/, хохирогч Х.Б /2-р хх-н 42-43/, хохирогч Д.Х /2-р хх-н 58/ нар хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй гэж,

хохирогч Б.Л тухайн 2.450.000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн учир зээлийн хүү болох 245.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэж,

хохирогч Б.С сургалтын төлбөрт шилжүүлсэн 10.600.000 төгрөгөө эргүүлэн авсан. Хадгаламж барьцаалсан зээл авч 10.600.000 төгрөгийг шилжүүлсэн байсан учир зээлийн хүү 2.600.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна гэж,

хохирогч С.У, А.Д нар 4.876.000 төгрөгөө буцаан авсан. Сургуулиас төлбөрийн нэхэмжлэл ирсэн гэхээр нь хадгаламжаа цуцалж мөнгөө авч өгсөн тул хадгаламж цуцлуулсан 3.000.000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна гэж шүүгчийн туслахад тус тус мэдэгдсэн байна.

 

Шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хохирогчид учирсан бодит хохирлыг /мөнгөн дүнгээр/ гаргуулдаг тул нэр бүхий хүмүүсийн “... зээлийн хүү, алдангийг нэхэмжлэх тухай” хүсэлтийг нь энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

“Хөрөнгө завших” гэмт хэргийн хохирогч Д.А-т “ASER” маркийн нөүтбүүкийн нөхөн төлбөрт иргэн Л.Э-аас өгсөн “ASER” маркийн нөүтбүүкийг хохирогч Д.А авахгүйгээр буцааж өгсөн байна. /1-р хх-н 72/

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “ASER” маркийн нөүтбүүкийн төлбөр гэж 1.000.000 төгрөгийг хохирогч Д.А-т төлсөн тухай ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Д-ыг хохирогч Д.А-ийн хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Д-д ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-д “Залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /албан тушаалын байдлаа ашиглаж/, 2.2 /их хэмжээний хохирол учруулж/ гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж тус бүрээр яллаж тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай санал гаргаж байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу болно.

Учир нь, Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэсэн зохицуулалт байхаас тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж тус бүрээр ял оногдуулах гэсэн ойлголт, зохицуулалт байхгүй.

Шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн **** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. С овогт Д-ийн Д-ыг “залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 14.700.000 /арван дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.Д 14.700.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Ш, Б.Ц, Т.Т, Б.Б, А.З, Х.Б, Д.Х нар гомдол саналгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй үгүйг дурдсугай.

7. Хохирогч С.У, А.Д, Б.С, Б.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх тэдгээрийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

 

      

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ