Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогч, шүүгдэгч Г.*******, Д.*******,

шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч М.Гансүх,

шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох 2031003590025 дугаартай, 175/2021/0073/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр С*** аймгийн С*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, аймгийн бичил уурхайд уулын мастер хийж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт С*** аймаг, С*** сум, *** дүгээр баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт ******* *******, /РД:/,

2.Монгол улсын иргэн, *** оны **** дүгээр сарын ***-ний өдөр аймгийн суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролтой, , мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд зааварлагч машинч ажилтай, ам бүл *, *, хүүхдүүдийн хамт ***** аймаг, ***** сум, * дугаар баг, * дугаар хэсэг, * дугаар байр, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,  ******* овогт ******* *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10-р сарын 23-ны өдрийн 23 цагийн үед ****** аймгийн **** сумын **-р багийн **-р хэсэг, ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.*******той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

-Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед ***** аймгийн **** сумын **** дугаар багийн **-р хэсэг, ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж унаган баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед ***** аймгийн *** сумын 7 дугаар багийн *** дүгээр хэсэг, *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.*******той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

-шүүгдэгч Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед ***** аймгийн **** сумын **** дугаар багийн *** дүгээр хэсэг, **** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж унаган баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.*******, Д.******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гомдол санал байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2 .Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гомдол санал байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[2],

3. Шүүгдэгч Г.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...*******, хашааны хаалгаар орж ирээд үүдний орчимд миний нүүр эрүүний хэсэгт цохисон. Би болсон асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 24-ний гэрчээр өгсөн мэдүүлэг тодорхой ярьсан. Надад Шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтэл учирсан, Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт эрүүндээ бэхэлгээ хийлгэн хадуулж, уруулын дотор талд 4 оёдол  тавиулж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд гэртээ ирж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Би эмчилгээнд гарсан зардлын тооцоогүй байгаа цаашид гаргаж өгнө. Эрүү хадсан хадаасыг авхуулах эмчилгээ хийлгэнэ. Намайг *******гаас өөр хүн зодож цохисон асуудал байхгүй. Асуудал болох үед анх удаа л *******тай таарсан. Би *******г огт танихгүй. Бидний дунд ямар нэг өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би *******гаас эмчилгээнд гарсан зардал, өвчтэй ажилгүй байх үеийн цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Өөр надад ямар нэг гомдол гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Шүүгдэгч Д.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Болсон асуудлын талаар ярихад 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад би тухайн үед гадуур явж байсан юм. Манай найз над руу залгаж “мах чанасан байна” гэрт хүрээд ир.  Ажлын хүмүүстэй байна гэж ярьсан юм, ингээд би ганцаараа удалгүй гэрт очиход хашаан дотор гэрийнх нь үүдэн дээр , тухайн үед үл таних хоёр залуугийн хамт, тамхи татаад зогсож байсан. Би орох гээд хашааны хаалгыг гараараа цохих үед үл таних залуу /*******/ ирээд хаалга онгойлгож өгөөд “хэнтэй уулзах гэж байгаа юм” гэж асуухаар нь би “найзтайгаа уулзах гэж байна” гэж хэлтэл “яасан ярих юм байгаа юм уу?” гэж хэлээд ******* гараараа миний шилэн хүзүүнээс атгаж аваад надад “хоёулаа ийшээ гарч байгаад уулзах юм уу, яахын” гэж ярихаар нь би ойртож нүүр рүү нь харахад танихгүй байхаар нь гарыг нь тавиулахад намайг шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохисон. Түүний уруул руу цохисон. Ингээд тухайн үед тэнд *******той хамт байсан үл таних залуу мөн *******той нийлээд над руу дайрсан ба ирж ******* тэр танихгүй залуу хоёр надаас салгасан юм. Тэгээд ******* гараараа, хөлөөрөө цохих гээд дайраад байсан. Тэгээд ******* миний биеийн ихэнхи хэсэг рүү гар, хөлөөрөө цохисон, би *******т цохиулж газар унах үедээ гараараа газар тулж унахдаа баруун мөр мултарсан. Тэгээд би газраас босох үед , ******* нарын эхнэрүүд байшингаас гарч ирээд *******ийнх нь эхнэр гэх эмэгтэй над руу дайрч миний баруун талын хөлийн шилбэ рүү өшиглөж мөн алгадаад л байсан. Тухайн дайрч миний баруун талын халин шилбэ рүү өшиглөж мөн алгадаад л байсан. Тухайн үед ******* мөн л над руу дайраад л байсан ба түүнтэй хамт байсан залуу *******ийг хориод л тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд би тэндээс холдож “” угаалгын газрын орчимд гэр лүгээ явж байхад араас эхнэртэйгээ ирж “тэд нар явчихлаа манайд гэрт оръё” гэж хэлээд намайг дагуулаад явсан юм. Ингээд би гэрт нь ороод гал тогооны сандал дээр , түүний эхнэр, мөн нэг танихгүй залуугийн хамт сууж байхад гаднаас ******* эхнэртэйгээ мөн хамт байсан залуу гурвуулаа орж ирээд ******* шууд над руу гүйж ирээд гараараа миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгсэн цаанаас нэг нь *******ийг салгаж авах үед ******* над руу нулимсан. Ингээд *******ийг гэрээс аваад гарсан ба ******* гэрийн цонхыг хагалчихсан. Тэгээд хашаанаас нь гарч явах үедээ хаалгыг нь салгаж унагаасан юм. Би тухайн үед гэрээс гаралгүй цонхоор тэдний араас хараад зогсож байсан ба *******той хамт байсан залуутай нийлж хаалга янзалж босгочихоод гэр лүүгээ орж ирээд болсон явдлыг хэлж утсаараа “цагдаад дуудлага өгнө” гэж ярихаар нь би г тухайн үед болиулсан юм. Тэгээд би жоохон сууж байгаад гэр лүүгээ явсан юм. Тухайн үед эхлээд ******* миний шилэн хүзүүн дээрээс гараараа атгаж хумсалсан, дараа нь нүүр-лүү цохисон дахиад нийлээд хэдэн удаа биеийн бүхий л хэсэгт цохисон. Тэгээд би хашааны гол хэсэг гараашны булангийн орчимд байхад ******* намайг нүүр лүү цохих үед би арагш газарт унахдаа баруун гараараа тулж унасан юм. Тэгээд миний баруун мөр мултарсан. Намайг *******оос өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй.  Би *******т цохиулаад газар унах үедээ баруун гараараа газар тулснаас болж миний баруун мөр мултарсан, мөр мултарснаас болж мөрний өргөгч шөрмөс урагдаж гэмтсэн, одоогоор миний баруун мөр өглөө бүр унтаж байгаад босох үед хөндүүртэй байдаг. Би тухайн үед 0,5 литрийн “Сэнгүр” нэртэй лаазтай пиво гурвыг уусан байсан. Болсон асуудлыг сайн санаж байна. Харин ******* нэлээд согтуу байсан ба тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй орилж хашхираад л байсан. Би *******ийг огт танихгүй. Асуудал болсон цагаас хойш таньж мэдэх болсон. Урьд өмнө нь *******той таарч байгаагүй. Би *******т цохиулж унаснаас болж миний баруун мөрөнд гэмтэл учирсан. Мөн газар унах миний өмсөж явсан хүрэмний халаасанд байсан гар утас газар унаж дэлгэц нь хагарсан. Би *******оос эмчилгээний зардалд гарсан мөнгө, хагарсан утасны дэлгэцийн үнийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд гарсан баримтуудыг гаргаж өгөх болно. ******* надад хохиролтой холбоотой мөнгө төгрөг, эд зүйл өгсөн асуудал байхгүй. Би ч бас *******т мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй” гэх мэдүүлэг[4],

 5. Гэрч С. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын хамт олонтойгоо гэртээ уулзахаар болсон. Манай туслах С. тушаал дэвшсэнийг тэмдэглэн мах чанаж болон шарж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Манай хамт ажилладаг , С., ******* нар болон *******, нарын эхнэрүүд нь байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. 18 цаг 30 минутын үеэс архи ууж эхэлсэн ба нийт 750 грамм савлагаатай 4 шил архи уусан байх. 4 шил архиа ууж дуусаж байх үед би багын найз Д.*******г утсаар ярьж дуудсан. ******* 23 цагийн орчим ирсэн байх. Би С., ******* нарын хамт гадаа тамхи татаж байсан. Хашааны хаалга нүдэж байх үед ******* урдаас нь очиж, ******* нь ирж таарсан байх. Тэгээд ******* нь *******д хандаж “хэн юм чи” гээд шилэн хүзүүнээс нь атгаад байсан. ******* нь “найзтайгаа уулзахаар ирсэн” гэж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж муудалцаад хэд хэд цохилцоод авсан юм. Тэгээд манай ажлынхан найз ******* руу дайрсан. Би салгах гэж нилээн юм болсон. Тэгээд хэрүүл уруул багасаж тэр хоёрыг салгах үед С., *******ийг авч хашаанаас гарч ирсний дараа ******* нь дахин манайд орж ирэн *******, ******* нар нь орилж хэрэл байсан. Гэр дотор зодолдсон үгүйг сайн санахгүй байна. Тэр хэл буцаад гарж байхдаа манай цонхыг чулуу шидэж хагалсан. Гарахдаа мөн хашааны гүйдэг хаалгыг замаас нь гаргасан байсан. Би гарж замд оруулах үед тэр хэд явсан байсан...” гэж мэдүүлэг[5],

6. Гэрч С. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* манай гал тогооны өрөөнд ширээ сандал дээр сууж байсан. Манай нөхөртэй хамт сууж байсан. Тэгсэн ******* гаднаас орж ирээд ******* руу “чамайг ална” гээд дайраад байсан ба хамт орж ирсэн , *******ийг гэрээс аваад гараад явсан... гэх мэдүүлэг[6]

7. Гэрч П. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би гэрт нь ганцаараа гадаа гарсан хүмүүсийг хэсэг хүлээж сууж байгаад араас нь гэрээс гарч харахад хашааны гадна гэрт байсан хүмүүс наана нь зогсчихсон цаана нь нэг нь нөгөөгөө зодож байсан. Ингээд би өөрийн нөхөр *******ийг хайгаад байхгүй болохоор нь цааш лавшруулж харахад тэр зодуулж байсан хүн нь манай нөхөр байсан ба тэнд байсан хүмүүсийг нэг нь салгасан юм. Тэгээд *******ийг танихгүй залуу цохих гээд дайрахад би “манай нөхрийг зодохоо болиоч” гэж хэлэхэд тэр залуу больсон. ...гэтэл миний араас *******, нар гэрт орж ирээд урьд зодолдож байсан танихгүй залуутай хэд хэд цохилцоод авсан...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Ч.ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...22 цаг өнгөрч байхад буцаж гэрт очсон юм. Би очихдоо дэлгүүрээс авсан архиа гаргаж хувааж уусан. Тэгээд би уусан архиндаа согтож гэрт унтсан байсан... гэх мэдүүлэг[8]

9. Гэрч С.ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед миний нуруу өвдөж *******, нараас 10 метрийн цаана сууж байхад ******* ах явж хашааны хаалгыг *******д онгойлгож өгч байсан. Тэгээд хашааны хаалганаас нааш гэр рүү явах замд ******* ах тэр *******тай маргалдсан. Тэгээд хажууд тэр очиж ******* ах танихгүй залуу нар хоорондоо заамдалцаж байгаад *******, *******ийн зүүн талын шанаа руу цохиж ******* ах газар унасан. Тэгээд ******* цааш эргэж хашаанаас нь гараад явж байхад ******* ах газраас босож *******д цохиулсандаа шаралхаж орилж хашгирч байгаад *******гийн араас хашаанаас гарч очиж *******г цохиод авахад ******* дахиад зөрүүлээд ******* ахын нүүр, шанаа руу цохиж унагасан юм. Тухайн үед ******* ахын эхнэр гарч ирсэн байсан бөгөөд а ******* руу “манай нөхрийг яагаад зодоод байгаа юм болиоч” гэж зууралдаж байгаад бид нар ******* ахын эхнэр бид нар гэрт орж хувцсаа аваад гэрээс нь гарч явж байхад хаана байгаа юм. Буцаж гэр рүү явъя. очиж авъя” гэж яриад ******* ах эхнэр хамт миний өмнө гараад түрүүлж явсан юм. ...Ингээд ******* ах эхнэр хамт түрүүлээд ахын гэрт орсон. Би араас нь гэрт ороход ******* ах *******тай дахин маргалдаж, хэрэлдэж ах ******* ах руу “чи хүүхдүүдийн нүдэн зодоон цохион хийхээ боль” гэсэн яриа өгүүлэлтэй байж байсан бөгөөд эгч ******* ах явъя гэж хэлээд гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч Г. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад *******, ******* нар хоорондоо барьцалдаад авсан мөн ******* мөрөө бариад “яа яа” гэсэн яриатай зогсож байсан. Тэгээд бид нар *******, ******* нарыг салгаж зодолдуулаагүй...” гэх мэдүүлэг[10]

11. Гэрч Ө. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад хашааны хаалганы тэнд ******* ахын нүүр, ам, хамраас цус гарсан байдалтай ******* руу орилж, хашгирсан байдалтай байсан. ах ******* ахыг цааш аваад явсан. ******* ахын эхнэр , нар мөн аваад явсан юм. угаалгын газрын зүгт, дараа нь ах тэр залуу ******* руу уурлаад “чи манай гэрт ирснээс болж манай гэр ийм болчихлоо” гэж уурлаж яриад байсан. Тэгээд , ******* бид гурвуулаа хамгийн сүүлд гэрт сууж байхад ******* согтуурхаад хүрээд ирэх үед нь “Би цохичихсон юмаа” гэж ******* надад ярьж байсан...” гэх мэдүүлэг[11]

12. Гэрч С.ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Бид бүгдээрээ юм яриад л инээл сууцгааж байсан юм. Тэрнээс хойш юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг[12]

13. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн: “1.Г.*******ийн биед зүүн доод эрүүний шугаман хугарал, хавантай уруулд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэндээс хамаарна” гэх дүгнэлт[13],

14. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн: “1.Д.*******гийн биед хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Д.*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт[14],

15. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 348 дугаартай шинжээчийн: 1.Д.*******гийн биед баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Д.*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[15],

16. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-820/01 дугаартай шинжээчийн: “Зах зээлийн бодит үнэ цэнийг 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт[16],

17. Шүүгдэгч Д.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хэлэх байна” гэх мэдүүлэг[17]

18. Шүүгдэгч Г.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагч Д.*******тай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[18]

19. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[19], 20.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[20], 21.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[21], 22.Шүүгдэгч нарын бусад цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас[22], 23.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23] хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогч нар хэн аль нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.*******, Д.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Тус шүүхийн шүүгч Э.Оюунтунгалагийн шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай магадлалын ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГТ: “... анхан шатны шүүх Д.*******д учирсан хохирлыг шийдвэрлэхдээ зодоон болох үед Д.******* нь гар утастай байсан эсэх, уг зодооны улмаас тухайн гар утас нь хэрхэн, яаж гэмтсэн эсэх зэрэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтгүйгээр зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, мөн Г.******* нь Д.*******д зодуулсны улмаас түүнд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхдээ хэрхэн ямар үндэслэлээр нээлттэй үлдээж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;”, 39.7 дугаар зүйлийн 1.1 “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;” гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэж байсан байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн биед нүүрэн тус газарт шүүгдэгч Д.******* цохиж зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Д.*******гийн нүүрэн тус газарт шүүгдэгч Г.******* цохиж унаган баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч нар юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Гэвч өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь нэг нэгнээсээ нэхэмжилж байсан шүүгдэгч Г.*******ийн хохирогчийн байр сууринаас эмчилгээний зардал 385,400 төгрөг болон өвчтэй байх хугацааны цалингийн зөрүүг, шүүгдэгч Д.******* тухайн хэрэг учрал болох үед гар утастай байсан эсэх, зодооны улмаас гар утас нь алга болсон эсхүл гар утасны дэлгэц хагарч гэмтсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй, зөвхөн шүүгдэгч Д.*******гийн аман өгүүлэмжээр 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд хэргийг түдгэлзүүлсэн 02 жил, 03 сар, 16 хоногийн хугацаанд дээрх нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, шүүгдэгч болон хохирогч нар хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор тус тус бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 800,000 төгрөгөөр, шүүгдэгч Г.*******т 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүхээс 02 жил, 03 сар, 16 хоног оргон зайлсан тогтоогдсон тул шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд шүүхээс шүүгдэгч Д.*******гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг ...” заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 300,000 төгрөгөөр торгосон боловч шүүгдэгч Д.*******гийн хувийн байдал, шүүхээс оргон зайлсан, эрэн сурвалжилсан, хилийн хориг тавьж, удаан хугацаанд эрэн сурвалжилсан, төрөөс эрэн сурвалжлах ажиллагаанд тодорхой хэмжээний төсөв зарцуулагдсан, шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан нөхцөл байдлыг тус тус харгалзан торгуулийн ял шийтгэлийг шүүгдэгч Г.*******оос ялгамжтай сонгон оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Г. өмгөөлөгч М.Гансүхийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар ...шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн цагдан хоригдсон хоногийг ял шийтгэлд оруулан тооцох гэсэн саналыг шүүхэд гаргасан.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заажээ:

Гэмт хэрэг үйлдснээс хойш энэхүү гэмт хэргийн хувьд 1 жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэсэн хууль зүйн ойлголт юм. Шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй.

Шүүгдэгч Д.*******гийн дээрх баривчлагдсан 7 хоногийг торгуулийн ял шийтгэлээс хасч тооцохгүй байхаар шүүх шийдвэрлэсэн. Учир нь шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, Монгол улсын шүүхийн үл хүндэтгэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулж, мэдсээр байж шүүхээс санаатайгаар оргон, зайлсан учраас шүүгдэгчийг олсон даруйд шүүх хуралдаан товлон зарлагдах хүртэл хугацаанд баривчилсан тул ял, хариуцлага, шийтгэл гарцаагүй байх, хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилготой болно.

Иймд шүүгдэгч Д.*******гийн энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл баривчлагдсан нийт 7 хоногтой болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн рентгин зураг 6 ширхэг, томографийн оношилгооны зураг 2 ширхэг, 1 ширхэг сиди бичлэгийн хамт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл архивт шилжүүлэх нь зөв.

Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, шүүгдэгч Г.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.*******, Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Д.*******гийн энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл баривчлагдсан нийт 7 хоногтой болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн рентгин зураг 6 ширхэг, томографийн оношилгооны зураг 2 ширхэг, 1 ширхэг сиди бичлэгийн хамт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл архивт шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] 1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас

[4]1-р  хх-ийн 14-15 дугаар хуудас

[5] 1-р хх-ийн 28-29 дүгээр хуудас

[6] 1-р хх-ийн 30 дугаар хуудас

[7] 1-р хх-ийн 34-35 дугаар хуудас

[8] 1-р хх-ийн 36 дугаар хуудас

[9] 1-р хх-ийн 37-38 дугаар хуудас

[10] 1-р хх-ийн 40-41 дүгээр хуудас

[11] 1-р хх-ийн 43 дугаар хуудас

[12] 1-р хх-ийн 45 дугаар хуудас

[13] 1-р хх-ийн 47-48 дугаар хуудас

[14] 1-р хх-ийн 64-65 дугаар хуудас

[15] 1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас

[16] 1-р хх-ийн 91-93 дугаар хуудас

[17] 1-р хх-ийн 108-109 дүгээр хуудас

[18] 1-р хх-ийн 117 дугаар хуудас

[19] 1-р хх-ийн 01 дүгээр хуудас

[20] 1-р хх-ийн 04 дүгээр хуудас

[21] 1-р хх-ийн 17-21, 31-32 159-160 дугаар хуудас

[22] 1-р хх-ийн 122, 125 дугаар хуудас

[23] 1-р хх-ийн 123-124, 126-127 дугаар хуудас