Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0057

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Хулан

Иргэдийн төлөөлөгч Б.Нямбат

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Хохирогч С.Эрдэнэцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Шинжээч Ж.Гэрэлмаа

Шүүгдэгч А.Даваарагчаа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэнгүүд овгийн Алтангэрэлийн Даваарагчаад холбогдох 201614000541 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Бүрэнгүүд овгийн Алтангэрэлий Даваарагчаа, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны баяжуулах фабрикт засварчин ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ФА90122411/.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Даваарагчаа нь 2016 оны 11 сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9 дүгээр байрны 6 дугаар орцонд хамтран амьдрагч С.Эрдэнэцэцэгийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсангэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1. ХохирогчС.Эрдэнэцэцэгийн “2016 оны 11 сарын 18-ны өдөр хамт ажилладаг Бүжинлхам эгчийн нөхөр Эрдэнэчулуун ах тэргүүний уурхайчин тэмдэг авсан гээд цайллага хийсэн. Би цайллагад ороод орой 23-24 цагийн хооронд Даваарагчаа руу залгаад ирээд аваач гэхэд Даваарагчаа ирж авсан. Маргааш өглөө нь цүнхээ уудлаад үзэхэд Эрдэнэчулуун ахад өгөх гэж байсан дугтуйтай мөнгөө өгөөгүй байхаар нь аваачиж өгөхөөс гэж бодоод гарах гэхэд Даваарагчаа уурлаад чи зайлахгүй юу гээд намайг алгадаад авсан. Би уурлаад хувцасаа өмсөөд гараад Бүжинлхам эгчийн гэрт очсон. Эрдэнэчулуун ахын гэрт хүмүүс баяр тэмдэглээд орж гараад архи уугаад байсан. Би орой ээлжтэй тул жижиг өрөөнд нь ороод хаалгаа түгжээд унтсан. Намайг унтаж байгаад сэрэхэд том өрөөнд Даваарагчаагийн дуу гараад хүнтэй маргалдаад зодолдоод эхлэхээр нь би гараад ирсэн чинь нэг ахтай зодолдож байсан. Би аргадах гэсэн чинь бүр агсраад Бүжинлхам эгч, нөхөрт нь агсам тавиад байсан. Даваарагчаа гарч яваад хаалгыг нь цохиод эвдчих гээд байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд Даваарагчааг авч яваад нэг цагдаа ирээд эхнэр нь дугаараа өгчих гээд миний дугаарыг авсан. 10 минутын дараа цагдаа над руу залгаад та гараад ирээч гэхээр нь хувцасаа өмсөөд гарахад машиндаа суулгаж авч яваад та хоёр ажилтай юм чинь эрүүлжүүлэхэд ороод хэцүү, одоо ямар нэгэн асуудал гаргахгүй юм байгаа биз дээ гэхэд Даваарагчаа ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Тэгээд торгуулийн 5000 төгрөг өгөөд буусан. Би такси бариад Бүжинлхам эгчийн гэрт очиж малгай ороолт цүнхээ аваад гараад ирэхэд Даваарагчаа орцон дотор шатан дээр доошоо хараад суусан байдалтай өөрийнхөө гар утсыг шидээд эвдсэн байсан. Чи яагаад гар утсаа эвдэж байгаа юм гэхэд намайг шууд шанаадаж аваад унагаагаад үсдээд, дээрээс өшиглөөд үснээс татаж босгоод элэгдэж унагаад мөн шатны уруу намайг чирсэн, түлхэж унагаасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй миний ухаан балартаж эхэлсэн. Би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Гэмтсэн яснууд сайн эдгээгүй байгаа. Бусад гэмтэл нь эдгэрсэн байгаа. Миний Улаанбаатар хотод үзлэг хийлгэсэн эмнэлэгт хэвтсэн төлбөр 2 932 936 төгрөг болсон. Гэмтэл согог үндэсний төвд 8 хоног хэвтэж эмчлүүлсэн, замын зардлыг нэхэмжилнэ. Хамрын муруйлтыг гоо сайхны хагалгаа 1 сарын дараа үзлэг хийж байж  шийднэ гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-16-р хуудас/

 

 2.Гэрч Н.Бүжинлхамын “Манай охин намайг унтаж байхад дуудаад Даваарагчаа ах агсам тавих гээд байна гэхээр нь би босоод ирсэн чинь том өрөөнд гарнцаараа сууж байсан. Нэлээн согтуу Эрдэнэцэцэг гарч ирэхгүй байна гэж хэлээд сууж байсан. Тэгэхээр нь би чи одоо гэр рүүгээ яв гээд гаргасан чинь Даваарагчаа манай хаалгыг нүдээд өшиглөөд байсан чинь Эрдэнэцэцэг босч ирээд цагдаа дуудаад өгчих гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Манай үүдэнд байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаа нар ирснээс хойш 5-10 минутын дараа цагдаа нар залгаад Эрдэнэцэцэг уулзахаар гарсан. Би буцаад унтсан. Орой 18 цаг өнгөрч байхад Эрдэнэцэцэг мессэж бичээд эгчээ ирээд аваач гэхээр нь өөрөө хүрээд ир гэж бичихэд би босч чадахгүй байна гэхээр нь яасан гэсэн чинь Даваарагчаа намайг зодсон гэж бичсэн. Би такси дуудаад гэрт нь очиход Эрдээцэцэгийн нүд нь хавдсан байдалтай байхаар нь аваад гарсан. Даваарагчаа том өрөөндөө орон дээр унтаж байсан. Би таксигаар аваад явж байхдаа Оюунцэцэг эгчид Эрдэнэцэцэгийг нөхөр нь зодсон байна гэж хэлсэн. Эрдэнэцэцэгийг манайд байхад Самбуу ах орж ирж харчихаад Даваарагчааг цагдаа дуудаж өгнө гээд гарсан. 2016 оны 03 сард Даваарагчаад зодуулсан гээд өглөө нь орж ирсэн. Эрдэнэцэцэгийн нүүр шанаа нь хөхөрсөн байхаар нь би Ачит эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Үүнээс хойш зун байх Азжаргал шөнө 01 цагийн үед залгаад Эрдэнэцэцэгийн аавынх нь утас байна уу Даваарагчаа хаалга цоожилчихоод Эрдэнэцэцэгийг зодоод байна гэхээр нь аавынх нь утсыг өгч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/

 

3. Гэрч Б.Хаянхярваагийн “Би 2016 оны 11 сарын 19-ний өдөр 11 цагийн үед найз Даваадоржтой хамт очсон. Намайг очиход Эрдэнэмөнх эхнэрийн хамт бас нэг танихгүй охин байсан. Би найздаа нэг шил архи ундаатай авч очсон. Намайг ороход нэг шил архи уугаад дуусч байсан Эрдэнэчулууны том өрөөнд байсан охин жижиг өрөөнд орсон. Намайг очсоноос хойш нэг цагийн дараа байх нэг танихгүй залуу орж ирээд гэр дотор нь яваад байсан. Том өрөөнд орж ирснээ гарсан. Бид нар архиа ууж дуусаад Эрдэнэмөнх эхнэртэйгээ гарсан. Эрдэнэчулуун, Бүжинлхам хоёр том өрөөнөөс гарсан. Нөгөө залуу буцаж орж ирэхдээ нэг том шилтэй архи аваад орж ирээд задалсан. Мөнхбаатар, Эрдэнэчулуун, Даваадорж бид нар байсан. Хэсэг хугацааны дараа Эрдэнэчулуун согтоод унтах гээд том өрөөнөөс гарсан. Дараа нь Мөнхбаатар, Даваадорж хоёр гараад явсан. Нөгөө залуу миний хажууд буйдан дээр сууж байгаад заамдаж аваад нөгөө гартаа архи барьсан байхаар нь аргалж байгаад архитай гарыг нь барьж аваад архийг нь булаагаад нөгөө залууг барьж аваад Эрдэнэчулууныг дуудсан. Удалгүй Эрдэнэчулуун, Бүжинлхам хоёр орж ирэхээр нь миний куртикийг аваад ир энэ залуу чинь хүн алах гэж байна гэж хэлээд Бүжинлхам куртик аваад ирэхээр нь нөгөө залууг Эрдэнэчулуун руу түлхээд куртикээ өмсөөд гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

 

4.Гэрч Л.Алтангэрэлийн “Манай хүү Даваарагчаа нь 2012 онд Мөнхдөлгөөн гэж охинтой гэр бүл болж байсан. Манай гэрт хоёулаа амьдарч байсан. Эхнэр Мөнхдөлгөөн нь Улаанбаатар хотод оюутан байсан. Манай хүү Мөнхдөлгөөнтөй 2014 онд 3-13-04 тоотод хамт амьдарч байгаад эхнэрээсээ 2015 онд салсан. Тэгээд дараа нь Эрдэнэцэцэгтэй хамт амьдраад 1 жил орчим болж байна. Даваарагчаагийн хүү нь ээжтэйгээ хамт хороололд амьдарч байгаа. Манай хүү Даваарагчаа архи уусан үедээ их догшин зантай болдог байсан. Би аавын хувьд өөрт нь хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

 

5.Гэрч Ц.Самбуугийн “Охин Эрдэнэцэцэг, Даваарагчаа хоёр хамт амьдраад жил гаран болж байгаа. Манай охин хавар эмнэлэгт хэвтэхээр нь эргээд очтол нүүрэн дээр нь хөх няц болсон байхаар нь чи хүнд зодуулсан байна гээд Даваарагчаагийн утсыг асуусан чинь өгөхгүй байсан. Үүнээс хойш нэг удаа найз охин нь яриад та охиноо амьд дээр нь ирээд ав гэхээр нь яваад очсон чинь гэрийнхээ дотор талын хаалгыг эвдсэн, надтай хамт орсон охин руу дайрахаар нь би салгаад охиноосоо чамайг зодсон юм уу гэхэд үгүй гэж хэлж байсан. Би охиноо аваад гарсан. Архи уусан үедээ их агсам зантай, аавыгаа хүртэл айлгаад байдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг./хх-ийн 18-р хуудас/

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 829 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Эрдэнэцэцэгийн биед хавсарсан гэмтэл гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зүүн талын 3.4.6,9-р хавирганууд зөрөөтэй далд хугарал, 3,4 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, зүүн шуу болон богтос ясны хугарал, 2 нүдний салстад цус харвалт, хамры ясны хугарал, таславчийн муруйлт, 2 талын хэнгэрэг хальсны цооролт, нүүр, толгой, их бие мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд агаар хурж, уушиг уналт, өгөн, цээжний зүүн хөндийд гуурс тавин аппараттай холбожээ.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Зүүн талд олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд агаар хуралдалт, уушиг уналт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт зүүн шуу болон богтос ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, 2 нүдний салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 талын чихний хэнгэрэг хальсны цооролт, нүүр, толгой, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно”  гэсэн дүгнэлт. /хх-ийн 37-38-р хуудас/

 

7.Шүүгдэгч А.Даваарагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 11 сарын 18-нд Эрдэнэчулуун ах тэргүүний уурхайчнаар шагнагдсан найранд очсон.Тэгээд тийшээ орвол архи л уух байх гэж бодоод би ороогүй эхнэр орсон. Би гэр рүүгээ харьсан. Орой 11 цаг өнгөрч байхад над руу намайг ирж аваарай гээд эхнэрээс мессэж бичихэд нь би Эрдэнэчулуун ахынд очсон. Эхнэр нилээн согтсон, цүнхээ алга болгосон байхаар нь би жаахан уурласан. Бүжинлхам эгч намайг танай аав яргачин, чи яргачин чи манай дүүг гэрээс гаргахгүй байнга дарамталдаг, чи машины түлхүүр авч ирж өг гээд намайг хөөгөөд байсан. Би машины түлхүүрийг оруулж өгөөд би Эрдэнэцэцэтэй уулзъя гэхэд Алтангэрэлийн хулгайч банди минь зайл гэхээр нь би уурлаад гараад явсан. Эрдэнэцэцэг гарч ирээд машин руугаа явж байсан. Эрдэнэцэцэг машинд суугаад гэртээ харъя гээд 3-13-р байрны гадаа ирсэн. Тэгээд бид 2 муудалцсан ч тэгж байгаад ойлголцоод гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь нь буюу 2016 оны 11 сарын 19-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад Эрдэнэцэцэг босоод гарах гээд л хувцасаа өмсөөд байхаар нь чи хаашаа явах гэж байгаа юм гэхэд Эрдэнэчулуун ахын гэрт очъё, Бүжинлхам эгч дуудаад байна гэж хэлэхээр нь чи яах гэсэн юм бэ? очоод архи л ууна шүү дээ гэж хэлсэн. Бид хоёр тэрнээс болж маргалдсан. 08 цаг 30 минутын үед хоолны ногоо авах гэж гарсан чинь ногоо зардаг дэлгүүр онгойгоогүй байхаар нь дэлгүүрээс лаазтай Сэнгүр пиво 2 ширхэгийг аваад гэртээ ороод уусан. Тэгээд Эрдэнэцэцэгийг хаана яваад байгаа юм гэхэд Бүжинлхам эгчийн гэрт нь байна. Чи хүрээд ир гэж дуудсан. Би Бүжинлхам эгчийн гэрт нь 11 цаг өнгөрч байхад очиход Эрдэнэцэцэг хойд талынх нь жижиг өрөөнд ороод унтаж байгаа гээд хаалгаа тайлахгүй байсан. Бүжинлхам эгч намайг архи авч өг гэж шаналгаад мөн миний гар утсыг авчихаад архи авч өгөөд ав гээд байсан. Би дэлгүүр ороод нэг шил архи аваад өгсөн. Би тэр архинаас уугаад сууж байхад Эрдэнэцэцэг жижиг өрөөнөөс согтуу гараад ирэхээр нь би уурлаад орой ажилтай хүнд яагаад архи өгч байгаа юм гээд Бүжинлхам эгчтэй хэрэлдсэн. Би засварын хэлтсийн нэг ахтай зууралдаад заамдаад ноцолдсон. Тэгсэн чинь Бүжинлхам эгчийн охин нь цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд юунаас болж маргалдаад байгаа юм гэхээр нь манай эхнэр орой ажилтай, эхнэрээ авах гэж ирээд хүмүүстэй маргалдсан гэдгээ хэлсэн. Тэгсэн нөгөө цагдаа манай эхнэрийг дуудаад машинд суулгаж уулзаад одоо гэр рүүгээ яв гэж хэлсэн. Надад торгуулийн арга хэмжээ аваад Уртцагаан дээр буулгасан. Бид хоёр тэндээс гэртээ ирээд би хэвтэж байхад эхнэр дугарахгүй болохоор нь өндийгөөд харсан гэрт байхгүй буцаад гараад явсан байсан. Би Эрдэнэчулуун ахын байранд очоод орцоор нь ороод 2 давхарт гарахад Эрдэнэцэцэг үүдэн дээр нь зогсож байсан. Би Эрдэнэцэцэгийг юу хийгээд байгаа юм, архи ууж яах гээд байгаа юм орой ажилтай гэж хэлэхэд чамд хамаагүй гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад би Эрдэнэцэцэгийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд алгадаад авсан чинь шатны уруу унасан. Би цохисон эрчиндээ хамт унасан. Бид хоёр босч ирээд хоёулаа болъё гээд миний хавирга хөндүүр оргиод байна. Мөн миний нүүр хавдсан байна гэхээр нь би такси дуудаад гэртээ харьсан. Бид хоёр гэртээ ороод хэвтэж байгаад би унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь Эрдэнэцэцэг гэрээс гараад явсан байсан. Би Эрдэнэцэцэгийн гар утас руу залгасан чинь Бүжинлхам эгч утас аваад намайг хэл амаар доромжлоод байсан. Би эмийн сан орж гарынхаа шарханд тос авчихаад явж байхад манай аав залгаад “чи Эрдэнэцэцэгийг яасан юм бэ? Эрдэнэцэцэгийн аав нь өргөдөл бариад явж байна” гэхээр нь айгаад гэртээ хоноогүй. Цэцэг зочид буудалд очиж хоносон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Даваарагчаа мэдүүлэхдээ “2016 оны 11 сарын 18-нд Эрдэнэчулуун ахын тэргүүний уурхайчнаар шагнагдсан найранд очсон.Тэгээд тийшээ орвол архи л уух байх гэж бодоод эхнэр орсон. Би гэр рүүгээ харьсан. Орой 11 цаг өнгөрч байхад над руу намайг ирж аваарай гээд эхнэрээс мэссэж бичихэд нь би Эрдэнэчулуун ахынд очсон. Эхнэр нилээн согтсон, цүнхээ алга болгосон байхаар нь би жаахан уурласан. Бүжинлхам эгч намайг болон миний аавыг ийм тийм гэж хэл амаар доромжилсон. Тэгээд бид 2 муудалцсан ч тэгж байгаад ойлголцоод гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь Бүжинлхам эгч эхнэр рүү байн байн залгаж, мессэж бичээд байсан. Тэгээд Эрдэнэцэцэг босоод Эрдэнэчулуун ахынх руу явсан. Би гарч дэлгүүрээс хүнсний юм цуглуулж явж байгаад 2 лааз пиво аваад гэртээ орсон. Тэгээд Эрдэнэцэцэгийг ирэхгүй байхаар нь Эрдэнэчулуун ахынд очиход эхнэр жижиг өрөөнд нь унтаж байсан болохоор буцаад гарах гэж байхад Эрдэнэчулуун ахын эхнэр Бүжинлхам эгч “чи ахынхаа найранд ирээгүй, юм авч өгөөгүй, одоо юм авч өг” гээд байхаар нь архи авах гээд гарахад миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Бүжинлхам эгчтэй таарамж муу, урьд нь ч гэсэн аавыг минь яргачин гэх зэргээр хэлж байсан. Тэгээд жаахан маргаан гараад цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр нь гуйж байгаад эхнэр ажилтай, одоо гайгүй харьчихна гэж хэлээд эрүүлжүүлэх орохгүйгээр торгуулаад өнгөрсөн. Харьж явахдаа урт цагааны тэнд эхнэр юу ч хэлэхгүйгээр, дугарахгүй такси аваад явсан. Тэгээд би дахиад л нөгөө айл руугаа явчихлаа гэж бодоод араас нь очиход орцонд таарсан. Тэгээд муудалцаад орцонд ноцолдсон. Тэндээсээ учраа олоод гэртээ харьсан. Гэртээ очсоны дараа эхнэр хавиргаар өвдөөд байна гэж хэлж байсан.” гэв.

Хохирогч С.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 11 сарын 18-нд хамт ажилладаг Бүжинлхам эгчийн нөхөр Эрдэнэчулуун ахын тэргүүний уурхайчны баярт уригдаж очсон. Тэнд хүмүүс хараад хөөрөөд бэлдсэн бэлгээ өгөөгүй ирсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь бэлгээ өгөх гэж очсон. Тэгэхэд баахан хүмүүс үргэлжлүүлээд архидаж байсан. Даваарагчаатай муудалцсан байсан болохоор тэндээ жижиг өрөөнд нь ороод хаалгаа түгжээд унтаад өгсөн. Орой нь Даваарагчаагийн дуу гараад байхаар нь босоод очтол Даваарагчаа тэнд байсан хэсэг хүмүүстэй муудалцсан байсан. Тэндээсээ гараад харихдаа Даваарагчаад уурласан байсан болохоор юм яриагүй шууд Бүжинлхам эгчийнд буцаад очсон. Тэгэхэд л ойлголцоогүй. Юмаа өгөх гэж очсоныг Даваарагчаа дахиад архи уух гэж очлоо гэж бодсон байх. Тэгээд орцонд муудалцаад намайг цохиод авахад нь би “явах гэж л байна шүү дээ” гэж хэлээд түлхэхдээ хамт шатны уруу унасан. Тэгээд цуг такси дуудаад хамт харьсан. Тэгээд гэртээ харьсны дараа цээжээр хөндүүр оргиод байхаар нь би Бүжээ эгчийг дуудаад “би хөдөлж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд л Бүжээ эгч ирэхдээ аавд хэлсэн байсан. Хохирлын зардалд эхлээд 3 500 000 төгрөг өгсөн. Сүүлд Улаанбаатар хот явсны дараа 800 000 төгрөг шилжүүлж өгсөн. Нийт 4 сая  70 мянга төлсөн байгаа” гэв.

Шинжээч эмч Ж.Гэрэлмаа мэдүүлэхдээ: “Элэгдэх гэж Монголчууд бид хэвлий рүү цохих гэдгийг ойлгодог. Харин хавирга бол цээжинд байрладаг. Тэгэхээр хавирганы гэмтэл өөр газар цохисноос үүснэ. Ер нь бол шат өөрөө 8-9 ширхэг гишгүүр байдаг шат руу унахад энэ гэмтэл үүсэх боломжтой” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ч.Сэлэнгэ ялын шүүмжлэлдээ: “2016-11-19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Эрдэнэцэцэгийг зодож, биед нь хөнгөн болон хүнд гэмтэл учруулсан. 2016 оны 11 сарын 18-ны өдөр Эрдэнэцэцэгийн хамт ажилладаг Бүжинлхамын нөхөр Эрдэнэчулууны тэргүүний уурхайчин цолны найр болсон. Энэ найранд Эрдэнэцэцэг очсон байдаг. Маргааш нь тухайн үед өгөх байсан бэлгээ өгөөгүй гэдэг шалтгаанаар дахиад очсон байдаг.Тухайн үед Даваарагчаа, Эрдэнэцэцэгийг явуулахгүй гэж маргаан болсон.Даваарагчаа гэртээ 2 лааз пиво уучихаад, Эрдэнэчулууны гэрт очиж Эрдэнэцэцэгийг цохиод, шатны уруу өнхрөөд унаж байгааг А.Даваарагчаагиийн санаатай үйлдэл гэж үзэж байна. Шинжээч эмчийн байцаалтаар шатны уруу унахад энэ  гэмтэл үүсэх үү? гэж асуухад олон тооны шатанд цохигдон үүсч болно гэж хэлж байна. Иймд шүүгдэгч А.Даваарагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, хохирол төлбөр төлөгдсөн, гэмт хэргийн улмаас учирсан хамрын мэс заслын талаарх зардлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх боломжтойгоор шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б. Долгорсүрэн мэтгэлцэхдээ: “Хохирогч нь Даваарагчаатай 1 жил гарангийн хугацаанд хамтын амьдралтай байхдаа 1 бус удаа зодуулж байсан. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэвэл залуу хүмүүсийн хувьд хамтын амьдралтай байх хугацаандаа хоорондын үл ойлголцлоос болж бие биеэ гомдоох зүйл гардаг нь харагдаж байна. Тухайн өдөр Эрдэнэцэцэг орой 8 цагаас ажилтай байсан. Урьд өдөр нь хамт ажилладаг Бүжинлхамын нөхөр Эрдэнэчулууны цолны найранд очсон байдаг. Найранд очоод Эрдэнэчулуунд өгөх ёстой байсан бэлгээ өгөхөө мартсан тул маргааш нь дахин очиход Даваарагчаа дургүйцсэн. Ингээд дургүйцэж хоорондоо муудалцан, ноцолдсон байна. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэлд Даваарагчаа буруутай. Хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хавирганы олон тооны хугарал нь санаатай юу, үгүй юу гэдэгт шүүх дүгнэлтээ хийх байх. Гэхдээ уг гэмтлийг Даваарагчаа учруулсан нь нотлогдож байна. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгт “бид 2 хоёулаа шат руу унасан” гэж байгаа. Би шат руу унаад, дараа нь цээж хөндүүр оргисон гэж мэдүүлдэг. Эмчилгээнд гарсан зардлыг Даваарагчаа төлж барагдуулсан тул хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах хамрын муруйлттай холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг нээлттэй шийдвэрлүүлэх саналтай байна. Мөрдөн байцаалтын шатанд Даваарагчаа хохирогч Эрдэнэцэцэг болон ар гэрээс уучлал хүссэн байдаг” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул мэтгэлцэхдээ: “ 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчийг зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь ял сонсгож байна. Тухайн өдрийн өмнөх өдөр нь хохирогч С.Эрдэнэцэцэгийн хамт ажилладаг эгч Бүжинлхамын нөхөр Эрдэнэчулууны Тэргүүний уурхайчин цолны найр болсон. Тэр өдөр найранд очвол архи ууна гэж бодоод Даваарагчаа очоогүй, орой нь хохирогч Эрдэнэцэцэгийг очиж авсан байдаг. Өглөө 7 цаг өнгөрөөд, бараг 8 цагийн үед хуурай эгч Бүжинлхам нь Эрдэнэцэцэгийг дуудаад байсан тул Эрдэнэцэцэг очсон. Тэгэхэд Даваарагчаа “чи өнөө орой ажилтай шүү дээ” гээд дургүйцсэн байдаг. Даваарагчааг орой нь очиход 2-3 хүн ирчихсэн найрын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Эрдэнэцэцэг жижиг өрөөнд нь амарсан, хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэр үед хуурай эгч Бүжинлхам нь Даваарагчаагийн аавын талаар хэлж, олон хүний дэргэд доромжилсон асуудал гаргадаг. Тэр үед Даваарагчаа уурлаж, залуу насны омголон байдлаас болж тэнд байсан хүмүүстэй маргалдаж, муудалцахад найран дээр байсан хүмүүс цагдаа дуудсан байдаг. Энэ үеэр Даваарагчаагийн чанга дугарах чимээгээр Эрдэнэцэцэг цаад жижиг өрөөнөөс гарч ирсэн байдаг. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нь Даваарагчааг тийм айхтар согтуу биш юм байна. Эхнэртэйгээ хоёулаа ажилтай юм байна, заавал эрүүлжүүлэхэд ороод яахав, 5000 төгрөгөөр торгоод өнгөрлөө гэж хэлээд явуулсан байдаг. Ингээд явахдаа хохирогч Эрдэнэцэцэг Бүжинлхам гэгч хуурай эгчийнх рүүгээ буцаад яваад өгсөн. Тэгэхээр нь Даваарагчаа Эрдэнэнцэцэгийг авах гэж Эрдэнэчулууныд очсон байдаг. Яагаад гэвэл Бүжинлхам нь Эрдэнэцэцэгийг байнга дууддаг, дуудаж уулзах болгондоо пивоор дайлдаг, пиво уух тохиолдол гардаг учир явуулах дургүй байсан. Хоорондоо маргалдаад хохирогчийг цохиж авсан гэдгээ шүүгдэгч өөрөө зөвшөөрдөг. Ингээд цохиод авахад нь Эрдэнэцэцэг мөчөөгөө өгөхгүй “явах гэж л байна шүү дээ” гээд ноцолдсон байна. Орцны 2 дугаар давхрын 2 айлын хоорондох жижиг зайд ноцолдож байхдаа, шатны уруу хамт унасан байдаг. Унасны дараа хөл рүү өшиглөсөн цохисон гэдгийг хохирогч шүүхийн шатанд тодруулж мэдүүлж байна. Хохирогчид учирсан хавирганы гэмтэл шатнаас унахад үүссэн байх гэдгийг хохирогч өөрөө мэдүүлж байна. Мөн хамт шат руу унасан гэдгээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогч өмгөөлөгчийн хамт мэдүүлсэн байдаг. Хохирочийн биед учирсан гэмтлүүдийг Даваарагчаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр гэмтлүүд нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг. Харин хавиргын хугарал гэмтлийн талаар хохирогч өөрөө шатнаас унасан үед үүссэн байх магадлалтай гэж мэдүүлэг өгч байгаа.Иймд хохирогчид учирсан хүнд гэмтлийг Даваарагчаа үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна

гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед үүссэн хавирганы гэмтлийг санаатайгаар үүсэсэн байна гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд улсын яллагчаас яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 гэсэн заалтыг 97 болгож өөрчлөх, мөн бусад хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг, хэрэг гарснаас хойш хохирогч охиноос уучлал гуйсан байдал, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хамт олны тодорхойлолт, зэргийг харгалзаж 96.1 гэсэн заалтыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан зүйл ангийг хөнгөрүүлж шийдвэрлэж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч А.Даваарагчаа нь 2016 оны 11 сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 9 дүгээр байрны 6 дугаар орцонд хамтран амьдрагч С.Эрдэнэцэцэгийг нүүрэн тус газарт нь цохих, үсдэх, өшиглөх, үснээс татаж босгох, хэвлий тус газарт нь цохих, шатны уруу унагах зэргээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох ньхохирогч С.Эрдэнэцэцэгийн “Даваарагчаа орцон дотор шатан дээр доошоо хараад суусан байдалтай өөрийнхөө гар утсыг шидээд эвдсэн байсан. Чи яагаад гар утсаа эвдэж байгаа юм гэхэд намайг шууд шанаадаж аваад унагаагаад үсдээд, дээрээс өшиглөөд үснээс татаж босгоод элэгдэж унагаад мөн шатны уруу намайг чирсэн, түлхэж унагаасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй миний ухаан балартаж эхэлсэн” гэсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны “С.Эрдэнэцэцэгийн биед хавсарсан гэмтэл гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зүүн талын 3.4.6,9-р хавирганууд зөрөөтэй далд хугарал, 3,4 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, зүүн шуу болон богтос ясны хугарал, 2 нүдний салстад цус харвалт, хамры ясны хугарал, таславчийн муруйлт, 2 талын хэнгэрэг хальсны цооролт, нүүр, толгой, их бие мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд агаар хурж, уушиг уналт, өгөн, цээжний зүүн хөндийд гуурс тавин аппараттай холбожээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Зүүн талд олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд агаар хуралдалт, уушиг уналт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт зүүн шуу болон богтос ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, 2 нүдний салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 талын чихний хэнгэрэг хальсны цооролт, нүүр, толгой, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт, гэрч Н.Бүжинлхам, Б.Хаянхярваа нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул улсын яллагчтай мэтгэлцэхдээ “Шүүгдэгч А.Даваарагчаа нь хохирогчтой барьцалдсан байхдаа хөл алдаж шатны уруу хамт унасан. Энэ нь санаатай үйлдэл биш болгоомжгүй үйлдэл юм. Хохирогчид учирсан хүнд гэмтлүүд нь шатны уруу унах үед үүссэн талаар шинжээч эмч мэдүүлж байна. Иймд А.Даваарагчаад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэтгэлцсэн. Хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн өмгөөллийн үгэндээ “ Шатны уруу унах үед үүссэн гэмтлийг санаатай, болгоомжгүй үйлдсэн талаар шүүх дүгнэлт хийх байх, зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй байгаа” гэж байх боловч шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Даваарагчаа нь хохирогч С.Эрдэнэцэцэгийн бие махбодид хүч хэрэглэн халдаж, зодох явцдаа түүнтэй ноцолдож шатны уруу унасныг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Орхон аймгийн аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.                                   

 

Шүүгдэгч А.Даваарагчаад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Даваарагчаа нь нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыгтус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Бүрэнгүүд овгийн Алтангэрэлийн Даваарагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч А.Даваарагчааг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч А.Даваарагчаад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Даваарагчаагийн цагдан хоригдсон 49 /дөчин ес / хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйболохыг тус тус дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Даваарагчаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС

     ШҮҮГЧИД                                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН