Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00886

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00886

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, Шинэ хотхон Москва гудамж, 8-р байр, 77 тоотод оршин суух,*******, Тайж нар овогт Цэрэндоржийн******* нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягтай,**************************** холбогдох,

 

            үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг хөтлөв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны******* шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01903 тоот захирамжаар Ц.Отгонбаяраас 19 998 062 төгрөг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгохоор захирамжилсны дагуу хариуцагч**************************** газраас нэхэмжлэгч миний өмчлөлийн 2 өрөө сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Ц.Отгонбаяр миний бие цаг үеийн байдлаас болж бизнес маань түр зогсоод байгаа ч төлбөрөө төлнө гэдгээ******* гүйцэтгэгчид баталгаа гаргаж байсан. Гэтэл******* гүйцэтгэгч миний Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамж, 8 дугаар байр, 77 тоотод байрлалтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийн саналыг өмчлөгч надаас аваагүй байж, төлбөр авагчийн талд үйлчилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар улайрч зах зээлийн ханшнаас маш хямдаар 64 639 000 төгрөгөөр шинжээчээр үнэлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч намайг карантин нээсэн өдөр 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгууллага дээрээ дуудаж Шинжээчийн үнэлгээтэй танилц, орон сууцыг чинь албадан дуудлага худалдаанд оруулна гээд НШШГГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/141/217 тоот мэдэгдэл болон албан бичгүүдийг гардуулж өгсөн бөгөөд орон сууцыг 64 639 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай орон сууц нь Энхтайвангийн өргөн чөлөө буюу хотын төв замын ойролцоо, үйлдвэрлэл үйлчилгээтэй ойрхон төвийн байрлалтай, ашиглалтад ороод удаагүй, авто зогсоол талбайтай, зах зээлд өндөр үнээр  борлогддог орон сууцыг маань зах зээлийн ханшнаас доогуур үнэлж, хэт үнэгүйдүүлж өмчлөгч миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн мөн улс орон даяараа халдварт тахал өвчин гарсан ийм хүнд цаг үед орон гэрийг маань маш хямдаар худалдан борлуулах гэж байгаад би маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Ц.Отгонбаяр би Шүүхийн************** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байх тул миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040078 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамж 8 дугаар байр 77 тоотод байрлах 42.20 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 64 539 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

            Хариуцагч Нийслэлийн********************* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01903 дугаар захирамжаар Ц.Отгонбаяраас 19 998 062 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгохоор*******лэсэн. Дээрх**************ийг үндэслэн************** ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Отгонбаярт төлбөрийг төлөх мэдэгдэл өгсөн боловч төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040078 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж 8 дугаар байрны 77 тоотод байрлах 42.20 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20370456/02 тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20370456/03 тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид хөрөнгийн үнийн санал өгөх тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-141/36983 дугаар мэдэгдлийг өгсөн боловч хариу ирүүлээгүй. Төлбөр авагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/2-41 дүгээр албан бичигт хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилон орон сууцны үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 11дүгээр сарын 02-ны өдрийн 11/557 дугаар тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь орон сууцыг 64 639 000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар  нийтэд зарлаж, талуудад мэдэгдсэн боловч тус******* шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/01139 дүгээр захирамжаар************** ажиллагааг түдгэлзүүлээд байна. Иймд төлбөр барагдуулах************** ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон*******лэж өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр хариуцагч**************************** холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй гомдол гаргажээ.

 

  Шүүх гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2020 оны 06 сарын 12-ны өдрийн 1903 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Отгонбаяр зээлийн гэрээний үүрэг 19 834 397 төгрөгийг нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-д төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040078 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж 8 дугаар байр 77 тоот хаягт байрлах, 42.20 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож*******лэжээ.

 

            2020 оны 07 сарын 10-ны өдөр 102/ШЗ2020/10561 дугаар тус******* шүүгчийн захирамж гарч дээрх 1903 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, №838******* хуудас бичигдсэн байна.  /хэргийн 21-23 дугаар тал/ 

 

Нийслэлийн********************* газрын******* гүйцэтгэгч 2020 оны 07 сарын 21-ны өдөр  20370456 дугаар************** ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгчийн*********************ийг мэдэгдэж уулзан тэмдэглэл хөтөлж, дээр дурдсан орон сууц үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 сарын 26-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 10 сарын 07-ны өдөр хурааж авсан байна. /хэргийн 28-39 дүгээр тал/

 

2020 оны 10 сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ц.Отгонбаярт хураан авсан үл хөдлөх хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдэл үйлдэн, 2020 оны 10 сарын 13-ны өдөр Ц.Отгонбаяртай уулзан тэмдэглэл хөтөлж дээрх мэдэгдлийг гардуулж, танилцуулсан бөгөөд Ц.Отгонбаяр уг мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан, мөн тухайн тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсаныг тэмдэглэлд тусгажээ. /хэргийн 40 дүгээр хуудас ар талын хамт/

 

2020 оны 11 сарын 02-ны өдөр төлбөр авагч хүсэлт гаргаж төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй, үнэлгээн дээр тохиролцох боломжгүй тул төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ тогтоох хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 41 дүгээр тал/

 

2020 оны 11 сарын 02-ны өдөр******* гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор*******лэсэн. Энэ дагуу Виннер Вэй ХХК орон сууц үл  хөдлөх хөрөнгийг 64 639 000 төгрөгөөр үнэлж тайланг******* гүйцэтгэгчид 2020 оны 11 сарын 05-ны өдөр хүргүүлсэн. /хэргийн 41-57 дугаар тал/

 

 Төлбөр төлөгч Ц.Отгонбаярт үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт мэдэгдлийг танилцуулахаар хаягаар нь очиход эзэнгүй, утас нь холбогдохгүй байсан шалтгаанаар түүний хаягаар баталгаат шуудангаар үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлсэн тухай******* гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 56 дугаар тал ар тал/

 

2021 оны 01 сарын 12-ны өдөр******* гүйцэтгэгч төлбөр төлөгч Ц.Отгонбаяртай уулзаж, ...шинжээчийн үнэлгээ тогтоосон талаарх мэдэгдлийг шуудангаар илгээсэн, анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг тайлбарлаж тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 59 дүгээр тал/

 

 Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

 

Төлбөр төлөгч Ц.Отгонбаяр 2021 оны 01 сарын 14-ны өдөр үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдлыг шүүхэд гаргасан.

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээний талаарх мэдэгдлийг******* гүйцэтгэгч 2020 оны 11 сарын 06-ны өдөр төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээ тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан, 2021 оны 01 сарын 12-ны өдөр Ц.Отгонбаяртай уулзаж тэмдэглэл хөтлөхдөө дээрх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг тайлбарласан бөгөөд Ц.Отгонбаяр шуудан хүлээж аваагүй талаар маргаж тайлбарлаагүй, энэ тухай нэхэмжлэлдээ заагаагүй тул шүүх үнэлгээний талаар мэдэгдэх Шүүхийн************** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг******* гүйцэтгэгч зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхийн************** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо төлбөр төлөгч гаргаагүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

 Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зэх зээлийн ханшнаас доогуур үнэлж хэт үнэгүйдүүлсэн... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хэргийн оролцогч ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх... үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа дээр дурдсан үндэслэл шаардлагаа нотлох ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зээлийн хандлагаар ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээг харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, төлөв байдлыг харгалзан үнэлгээ тогтоосон нь үнэлгээний тайланд тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаасан буюу үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний шаардлагаар үнэлгээ хүчингүй болгох үндэслэлгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж*******лэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

 1. Шүүхийн************** тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар**************************** холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Отгонбаярын гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар Ц.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү************** хуулийн хүчин төгөлдөр болмогц тус******* шүүгчийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/01139 дугаар******* гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Хүсэлт*******лэх тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар******* танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар*******ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба*******ийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ