Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2431000000078 дугаартай, 175/2024/0070/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *****аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, ******* дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “******* ******* *******” -ийн хэсэг, д ******* ажилтай, ам бүл ***, **** хамт **** аймаг, *** сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг, ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй баарны гадна иргэн Г. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, дээд уруулын дотор шалбархай, дух, зүүн гарын тохойд зулгаралт, баруун дээд 2,3 дугаар шүд нэг чиглэлд сул хөдөлгөөнтэй гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй баарны гадна иргэн Г. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, дээд уруулын дотор шалбархай, дух, зүүн гарын тохойд зулгаралт, баруун дээд 2,3 дугаар шүд нэг чиглэлд сул хөдөлгөөнтэй гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], 2.Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[2], 3.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22/31 дугаартай албан бичиг[3], 4.Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], 5.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт[5], 6.Яаралтай тусламжийн хуудас[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[7], 8.Шүүгдэгч Э.*******ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[8], 9.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[12], 13.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[13], 14.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[14], 15.Хохирогч Г.ийн бичгээр гаргасан хүсэлт[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ******* агуулжээ.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Г. нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй боловч шүүгдэгч Э.*******ийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 273,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 273,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.ийн эмчилгээний зардалд шүүгдэгчийн зүгээс 500,000 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдсугай.

6.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ******* эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн ад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 07 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас