Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум *******ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 243100000**** дугаартай, 175/2024/00**/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, ****** настай, яс үндэс халх, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ******* хамт ******* аймаг, ****** сум, **** дүгээр баг, *** дүгээр хэсэг, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: /;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 03-04 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар багт байрлах 10 давхар байрны гадна согтуурсан үедээ Д. “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар түүний гарыг мушгиж, биед нь халдаж зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун гарын 4 дүгээр хуруу угийн шивнүүрт зөрүүгүй хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 03-04 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар багт байрлах 10 давхар байрны гадна согтуурсан үедээ Д. “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар түүний гарыг мушгиж, биед нь халдаж зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун гарын 4 дүгээр хуруу угийн шивнүүрт зөрүүгүй хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], 2.Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[2], 3.Гэрч мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3], 4.Гэрч Н. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], 5.Яаралтай тусламжийн хуудас[5], 6.Рентген зургийн хуулбар[6], 7.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[8], 9.Шүүгдэгч Б.*******ын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[9], 10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22/29 дугаартай албан бичиг[13], 14.Хохиролд 168,000 төгрөгийн төлбөр төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[14], 15.Хохирогч Д.ын бичгээр гаргасан хүсэлт[15], 16.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[16], 17.Шүүгдэгчийн “Хаан Банк” ХХК-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[18] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ******* агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д. нь  өлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр өгсөн /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ бөгөөд шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.т сайн дураараа 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 168,000 төгрөгийг төлсөн болохоо мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 168,000 төгрөгийг, хохирогч Д.т 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Д. нь цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ******* эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 06-07, 09 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 43-52 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас