Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00957

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00957

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 хороо, 60-р байр, 43 тоотод оршин суух,, нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах,*******,********************* ТӨХК-д холбогдох,

 

ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие******* нь******* Дулааны шугам сүлжээ ТӨХК-д 2016 оны 11 сарын 23-ны өдрийн Б/299 тоот тушаалаар тус ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албанд хангамжийн менежерээр анх ажилд орж ажиллаж байгаад, 2018 оны 02 сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний инженерээр, 2019 оны 06 сарын 06 ны өдөр Үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2020 оны 02 сарын 03- ны өдөр Аж ахуй хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байхад 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/232 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан билээ. Миний энэхүү байгууллагад 2016 оноос 2020 оныг хүртэл нийт 4 жил гаруй хугацаанд ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй үр бүтээлтэй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл байгууллагын зүгээс намайг өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримтлан ажлаас халсан нь буруутай шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймд******* Дулааны шугам сүлжээ ТӨХК-ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 сарын 17-ны өдрийн Б/232 дугаартай тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул намайг УБДС ТӨХК-ны Аж ахуй үйлчилгээний албаны аж ахуй хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна.....гэв.

 

Хариуцагч********************* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:......******* нь**************ны сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ий өдрийн Б/299 тоот тушаалаар тус компанийн Хангамж, үйлчилгээний албаны хангамжийн инженерээр томилогдож ажиллаж байсан болно. Тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр албаны даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж, оройн шуурхайд сууж, албаны даргыг орлож ажпаа танилцуулах байсан боловч тухай өдөр ажлын цагаар архи ууж, компанийн ажилтнуудаас тавьсан зүй ёсны шаардлагыг үл биелүүлж, зан харилцааны алдаа дутагдал ихээр гаргасан бөгөөд гэр бүлийн хүнийг нь дуудаж гэрт хариулах ажпыг зохион байгуулсан. Улмаар тус албаны дарга Х.Очирпүрэв 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Захирлын зөвлөлд болон Захиргаа удирдлагын хэлтэст тодорхойлолт гаргаж өгсөн ба уг тодорхойлолтод тухай өдөр******* ямар үүрэг даалгавар өгсөн түүний нэхэмжлэгч хэрхэн биелүүлсэн тухай мөн ямар арга хэмжээ тооцуулах саналаа гаргаж өгсөн байна. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Захирлын зөвлөл хуралдаж,*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгож, цуцлахаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжпэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/249а тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг шийтгэл ногдуулсанаас хойш нэг жил өнгөрөөгүй байхдаа сахилгын ноцтой зөрчил гаргасан байна. Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар баталсан Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ёс зүйн дүрмийн 2.2.17, 2.2.20, 2.2.21, 2.2.25, 2.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар хэсгийн 10.1.1, 10.1.2, 10.1.7, 10.1.7.2, 10.1.7.4, 10.1.7.7 Хөдөлмөрийн гэрээний 6.3.5, 6.3.6, 6.3.8, Захирлын зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 36 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/232 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан болно. Нэхэмжпэгч Д.Аптангэрэл нь өмнө нь удаа дараа ажлын цагаар ажлын байранд архи ууж, ажпын хариуцлага алдаж, албаны хамт олны ажил хэргийн нэр хүндийг сэвтээж, байгууллагын нийт хөдөлмөрийн хамт олонд буруу үлгэр дуурайлал үзүүлсээр ирсэн билээ. Тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Аж ахуй үйлчилгээний албаны хамт олны хурлаар Хангамжийн инженер Д.Аптангэрэлийн ажлын хариуцлага, сахилга бат муутай байгаа тухай хэлэлцсэн. Уг хурал дээр*******ийг ажлаа хийхгүй, ажпын байраа орхиж явдаг, дарга механик нараараа ажлаа хийлгэж байгаа, байгууллагын 60 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр согтуурч, бусдыг хэл амаар доромжилж, агсан тавьсан тухай болон бусад асуудлаар өглөөний шуурхай бүр дээр ярьж байгаа тул арга хэмжээ тооцуулахаар уг шуурхайн тэмдэглэлийг Захиргаа удирдлагын хэлтэс, Захирлын зөвлөлд хүргүүлнэ гэж тэмдэглэсэн байна. Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/249 тушаалаар Аж ахуй үйлчилгээний албаны үйлчилгээ хариуцсан менежер Д.Аптангэрэлд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Захирлын зөвлөлийн 2019 оны 18-ны өдрийн 27, 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлийгтус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ажахуй үйлчилгээний албаны хамт олны хурлаар менежер ******* ажлын хариуцлагын тухай хэлэлцсэн байдаг. Албаны дарга Х.Очирпүрэв Ерөнхий инженерийн үзлэгийн дүнгээр манай алба хангалтгүй дүн үзүүлсэн нь Д.Алтэнгэрэлийн ажпын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой тухай, түүний хариуцсан ажлын гүйцэтгэл муу, мөн хариуцаж ажиллаж байгаа ажилтнуудтай холбоотой гомдол мэдээлэл байнга ирж байгаа Захирлын зөвлөлөөс арга хэмжээ аваад байхад үр дүн гарахгүй байгаа учраас ажпаа сайруулах шаардлагатай 12 дугаар 15-ны хүртэл хугацаанд ажлаа сайжруулахыг хатуу сануулсан байна. Энэ мэтээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга дутуу хагас биелүүлсээр ирсэн бөгөөд байгууллага болон албаны ажлын үр дүнг хойш татаж байсан юм. Харин хариуцагч байгууллагын зүгээс удаа дараа ажпаас халагдах хэмжээний алдаа дутагдал гаргаж байхад нэхэмжлэгчийг ажлын байраар хангаж өдий хүртэл ажиллуулсаар ирсэн юм.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлий.н шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* хариуцагч******* Дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч******* нь 2020 оны 02 сарын 03-ны өдөр хариуцагч**************ны сүлжээ ТӨХК-д Аж ахуй үйлчилгээний албаны аж ахуй хариуцсан мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж байсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 31-33, 118-122 дугаар тал/

 

 Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд  гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба гомдол гаргагч******* нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай ажил олгогчийн гаргасан 2020 оны 09 сарын 17-ны өдрийн Б/ 232 тоот тушаалыг 2020 оны 09 сарын 20-ны өдөр гардан авсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...миний бие ажлаас чөлөөлсөн тушаалын эх хувийг 2020 оны 09 сарын 20-ны өдөр гардан аваад тушаалын эх хувийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэн өгөхөд эх хувиар нь өгсөн... гэж тайлбарласан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ...тушаал гарсан өдөр танилцуулсан, тушаалын нэгийг******* авсан байгаа, гардуулсан баримт байхгүй... гэх тайлбараар нотлогдож байна./хэргийн 1 дүгээр тал/

Д.Алтангэрэл ажилд эргүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 10 сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ямар нэг тайлбар баримт гаргаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг сэргээлгэх талаар ямар нэг хүсэлт баримт гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...ажиллаж байхдаа архи уусан гэх шалтгааны улмаас ажлаас халагдсан байгаа. Ажлын байрандаа архидан согтуурсан нь цаг хугацааны хувьд ажлын бус цаг байсан, зөрчлийг нарийн шалгаж тогтоогоогүй, байгууллагын зүгээс намайг өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд сахилгын ноцтой зөрчил гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь хэсгийг баримтлан ажлаас халсан буруу шийдвэр гаргасан...  гэж ажлаас халсныг зөвшөөрөхгүй, ажил эргүүлэн тогтоолгох хүсэлттэй гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ... 2019 оны 10 сарын 03-ны өдөр сахилгын сануулах шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад дахин ажлын цагаар ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах тушаал гарсан нь үндэслэлтэй... гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.3.5, 6.3.6-д зааснаар ...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын байранд согтуу ирсэн, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... бол /энэ тохиолдолд шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулахгүй/ хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцжээ. /хэргийн 32 дугаар тал/

Компанийн дотоод журмын 10.1.7-д дор дурдсан сахилгын зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ. Үүнд: ...10.1.7.2 ажлын байранд согтуу ирсэн, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... гэжээ. /хэргийн 70- 71 дүгээр тал/

Мөн дээрх дотоод журмын 10.2.1, 10.2.2, 10.2.3 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа харъяа нэгжийн саналыг авсан байна, салбар албадын дарга нар ажилтны гаргасан зөрчлийг шалган тогтоож, сахилгын шийтгэл оногдуулах саналаа гүйцэтгэх захиралд танилцуулна, гүйцэтгэх захирал сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй танилцаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана ...Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэлийн аль нэг төрлийг ногдуулах гэжээ.

2020 оны 09 сарын 17-ны өдрийн дугаар Б/232******* Дулааны сүлжээ ТӨХК-ий гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар*******ийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3.2, 10.2.4.3-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 126 дугаар тал/

 Нэхэмжлэгч******* 2020 оны 09 сарын 11-ны өдөр компаны удирдлагууд зөвшөөрсний үндсэн дээр албаны ажилчид нэг өдрийн салхинд гарсан үед энэ өдрийн ээлжийн ажилтай жолооч, үлдсэн бусад ажилчдаа хариуцан, тодорхой хийгдэж байгаа ажил дээр хяналт тавин ажиллах, бусад хүмүүсээ удирдан зохион байгуулах, компанийн өдөр тутмын ажлыг тасалдуулалгүй явуулах, оройн шуурхайд албаны даргыг орлон оролцож өдрийн ажлын гүйцэтгэл танилцуулах үүрэг даалгавар авсан атлаа тухайн өдөр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн сахилын ноцтой зөрчил гаргасан нь 2020 оны 09 сарын 16-ны өдрийн дугаар 36 захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2020 оны 09 сарын 14-ны өдрийн ААҮА-ны даргын захирлын зөвлөл болон захиргаа удирдлагын хэлтэст гаргасан тодорхойлолт, гэрч Э.Батмөнхийн шүүхэд өгсөн ...2020 оны 09 сарын 11-ны өдөр 16 цагийн орчим компанийн ажлын хашаанд авто замын засварын ажил хийгдэж байсан тэр ажил дээр хяналт тавьж ажиллуулахаар******* үүрэг өгсөн байсан, ...ажилтнууд согтуу байна гэж хэлсэн, гарч очсон согтуу байсан, харьж амар гэдэг үүрэг өгсөн, охиноо дуудаад явсан, тухайн ажлыг би хариуцан үлдсэн... гэх мэдүүлэг,  гэрч Н.Нямхүүгийн шүүхэд өгсөн ...15 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн, машин ордог хаалга дээр газар шорооны ажил хийгдэж байсан тэнд*******тэй таарсан жаахан уусан байсан, албаныхан амралтад явсан ахдаа нэг шил архи аваад өгчих гээд би бэлэн мөнгө байхгүй картаа өгсөн, Сайнбаяр жолоочийг архинд явуулсан, авчирсан архиа өрөөндөө уусан... гэх мэдүүлэг, гэрч Т.Сайнбаярын шүүхэд өгсөн ...2020 оны 09 сарын 11-ны өдөр*******тэй ажил дээр таарсан, архи үнэртэж байсан, нэг шил архинд явуулсан авчирч өгсөн, өрөө рүүгээ аваад орсон... гэх мэдүүлэг, хариуцагч байгууллагын камерийн бичлэгтэй дискт үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 12-13, 35-41, 50-51, 80-86, 88-89 дүгээр тал/

Д.Алтангэрэл өөрийг нь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан үйл баримтыг нотолсон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 Нэхэмжлэгч ...намайг өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ажлаас халсан буруутай шийдвэр гаргасан байна... гэж өөрийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж 2020 оны 09 сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл 14 хоног ажлаас чөлөөлсөн 2020 оны 09 сарын 29-ны өдрийн Өрхийн эмнэлгийн магадлагаа баримтыг шүүхэд ирүүлсэн нь ажил олгогчийн гаргасан тушаалыг үндэслэлгүй хууль бус болохыг нотлохгүй.

Нэг талаас нэхэмжлэгч 2020 оны 09 сарын 11-ны өдөр ажлын байран дээр байхдаа гаргасан зөрчлийн улмаас сахилгын шийтгэл ногдуулсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байгаа, нөгөө талаас тухайн өдөр гаргасан зөрчилд нь холбогдуулан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал 2020 оны 09 сарын 17-ны өдөр гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2-т заасныг зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзнэ.

 Хуульд заасан хугацааны дотор сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан бөгөөд тухайн тушаал гарсан өдөр ажилтан эмнэлгийн магадлагаатай байсан эсэх нь хэрэгт ямар хамааралтай ач холбогдолтой талаар нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй тул шүүх үндэслэл бүхий тайлбар өгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл 2020 оны 09 сарын 17-ны өдөр эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас халах тушаал гаргасан нь түүний хуульд болон гэрээнд заасан ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй тодорхойгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар баримтыг гаргаагүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тайлбараа нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Д.Алтангэрэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.3.5, 6.3.6-д заасан ...компанийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын байранд согтуу ирсэн, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 09 сарын 17-ны өдрийн Б//232 тоот**************ны сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирлын *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан  тушаал хуульд заасан журмын дагуу гарсан хуулийн үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2  дахь хэсэгт зааснаар**************ны сүлжээ ТӨХК-д холбогдох  ажилд эргүүлэн тогтоолгох тухай ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч******* 2019 оны 10 сарын 04-ны өдөр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан нь 2019 оны 10 сарын 04-ны өдрийн Б/249а тоот тушаал, 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 28 тоот хурлын тэмдэглэл, сарын болон жилийн үр дүнгийн шагналт цалин олгох тухай тушаалууд баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 23, 34, 127-134 дүгээр тал /  

 

Хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.3.8-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон байна. Гэхдээ давтан гаргасан гэдгийг 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан байхыг ойлгоно гэж тодруулснаас үзэхэд нэхэмжлэгч сахилгын давтан буюу 2 удаагийн зөрчил гаргасан баримт хэрэгт авагдаагүй зөвхөн 1 удаа сахилгын сануулах зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдож байгаа, мөн 2020 оны 02 сарын 03-ны өдрөөс өмнө талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэхийг хөдөлмөрийн гэрээ баримтаар хариуцагч нотлоогүй тул нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар********************* ТӨХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ