Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01061

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01061

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харуул овогт Зоёогийн Ганзориг, Боржигин овогт Нэргүйн Уранцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн охин Г.Анхчимэг, 2018 оны 4 сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Мөнхтөгөлдөр нарыг эх Н.Уранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 4 сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Мөнхтөгөлдөрийг 11 нас хүртэл ажьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн охин Г.Анхчимэг, 2018 оны 4 сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Мөнхтөгөлдөр нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Ганзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 83 695 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ