Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

                                           Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

шүүгдэгч Т.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 233100322**** дугаартай, 175/2024/00***/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байца*******:

1.Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр *********** аймгийн ******* сумд төрсөн, *** настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэр,**** хүүхдийн хамт ********* аймгийн ******* сумын *** дугаар баг, ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол *******” нэртэй газарт 176 метр квадрат талбайд “Hyundai R380 LC9S” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж, байгаль экологид 755,391 төгрөгийн шууд хохирол, 2,639,083 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

1. Шүүгдэгч Т.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ[1],

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байца*******ын шатанд өгсөн: “...********* *******” нэртэй газарт ашигл*******ын тусгай зөвшөөрөлтэй гэдгийг нь л мэднэ. Өөр зүйлийг мэдэхгүй байна. Гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлын мөнгийг манай сумын дансанд хийлгүүлж хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч О. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн экскаватор нь миний эзэмшлийнх бөгөөд манай “Хөвших баян хайрхан” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ****** улсын дугаартай арлын дугаартай тээврийн хэрэгсэл юм. Уг экскаваторыг би 2015 онд 100 сая төгрөгөөр авч байсан. Би өөрийн экскаватороо авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Байгаль орчны яам болон Төрийн бус байгууллагатай хамтарсан хууль бус самар бэлтгэх ажлын хян******* шалг*******аар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагийн орчимд Байгаль орчны яамны мэргэжилтэн Уянга болон манай төрийн бус байгууллагын гишүүд болох , , , , нарын хамтаар ирээд Сумын тамгын газраас Байгаль орчны мэргэжилтэн , Байгаль хамгаалагч Батсүх нарын хамтаар сумын “Зил 131” маркийн тээврийн хэрэгсэлтэй “ ” нэртэй газар луу явсан тэгээд явж байхад “******** *******” нэртэй газарт очиход экскаватор 4 ширхэг газар ухаад мод унагаагаад байсан тэр үед бид нар газар дээр нь очиход ******* угаах төхөөрөмжөө байрлуулчихсан ажил ид явагдаж байсан ямар учиртай талаар асуухад мэддэг хүн нь ирнэ захирал нь Дагмид гэдэг хүн байдаг гэхээр нь энэ их модыг яагаад сүйтгэж байгаа юм бэ? монгол хүн мөн үү гэхэд тийм байна Монголчууд байна хүний ух гэснээр ухаж байгаа хүний доор ажилладаг ажилчид байна гэсэн тэр үед нэг залуу ирээд манай компани нь “ ” нэртэй компани байгаа юмаа. Бид нар хоорондоо ярилцаад тухайн экскаваторуудыг нүхнээс нь гаргаж чөлөөлөөд үйл ажиллагааг нь зогсоосон, цаашлаад өшөө газар эвдсэн байна уу гээд явж үзэхэд уулнаас урссан 2 салаа голыг нийлүүлээд шуудуу татаад голын голдирол өөрчилсөн байсан тэгэх явцдаа олон тооны моднуудыг эвдэж унагаасан байсан. Уул руугаа өгсөж явчихаад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний оройн 22 цагийн орчимд сумын төв дээр ирээд Засаг дарга *******тэй хууль бус асуудлыг хөндөөд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 07 цагт уулзаад 08 цаг 05 минутад “Зил 131” маркийн тээврийн хэрэгсэлтэй цагдаагийн байгууллага болон байгаль хамгаалагч нарын хамтаар очсон юм. Тэр үед тухайн “ ” ХХК-ны техник хэрэгсэл ухаж сэндийчсэн газартаа байхгүй унагаасан моднуудыг доор нь хийгээд тэгшилсэн янзтай болгоод явсан байсан тухайн газар нь холбогдох алба хаагч нар нь ажиллагаануудаа хийсэн ба тухайн газраас “ ” ХХК-ны байрлаж байгаа байранд ирэхэд тухайн техник хэрэгслээ байрлуулчихсан угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр усны насос зэргийг чирээд авчирсан байсан. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг[4]

5. Гэрч Б. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь Хүдэр сумын нутаг “******* Алт” нэртэй газарт ашигл*******ын тусгай зөвшөөрөлтэй буюу 203А дугаартай ***** гектор талбай лицензийг 2007 оноос хойш эзэмшиж байгаа юм. Энэ жилийн тухайд ажлын төлөвлөгөөг Ашигт м*******малын газрын тосны газрын уул уурхайн хэлтсээр батлуулсан одоо “*********** Алт” нэртэй газарт техник хэрэгслээ байршуулсан. Манай компанийн удирдлага болон геологич нар байхгүй тул засвар үйлчилгээ хийж байгаа. Манай компани нь Ашигл*******ын 203А дугаартай ******* гектор талбайтай лицензийг 2007 оноос хойш эзэмшиж байгаа. Ашигл*******, олборлолт явуулах юм. Экскаватор 3, ковш 1, Зил 131 тээврийн хэрэгсэл 1, амрах байр /гэр/ 6 байгаа. Одоо манай компани дээр 12 ажилтан байгаа. Манайх зогсонги байд*******ай байсан ба би тухайн үед байгаагүй сумын төв явсан байсан” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч О. 20203 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь 2023 оны үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үнэлгээ болон бусад бичиг баримтууд батлагдсан. Харин Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ боловсруулан яаманд өгсөн байгаа тухайн ажил алба хариуцан ажиллаж байгаа хүн нь түр байгаа учраас батлагдан гарахгүй байгаа ш*******гаанаар үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Т.******* нь парклачихсан байсан техникээр газар ухаж байгаад хүмүүстэй тааралдсан юм шиг байна лээ тэр үедээ манайх “ ” ХХК гээд хэлсэн гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс нь “ ” ХХК нь газар ухсан талаар мэдэгдсэн байна лээ” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Ц. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай “ ” ХХК нь Хүдэр сумын “******* *******” нэртэй газар ашигл*******ын 203А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тэгээд 2023 оны 08 дугаар сараас бичиг цаасны ажил жигдрээд ганцхан бичиг гарахгүй удаад үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байд*******ай байсан. Тэгээд ажиллахгүй засвар үйлчилгээ хийж байхад манай захирал найз ******* гээд ах 2023 оны 09 дүгээр сарын эхээр түр ажиллахаар ирсэн, тэр ах экскаватор дээр ажиллаж байгаад 09 дүгээр сарын 20-ны өдөр засвартай байсан экскаваторыг асаагаад газар ухсан байсан. Тэгээд экскаватор хүчгүй болчихлоо гэхээр нь экскаватороо авахаар араас нь очсон юм. Тэр үед сумаас болон төрийн бус байгууллагын хүмүүс ирсэн тэгээд ******* ах “ ” ХХК гээд хэлчихсэн байсан болохоор би бичиг баримтаа авчираад үзүүлсэн юм. Манай захирлын найз ******* гээд ах хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр компанийн техник ашиглаад халдсан байсан энэ асуудлаас болоод би бас давхар арга хэмжээ авахуулах дээрээ тулаад байна. Манай “ Уулын ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн газрын хэвлийд халдаагүй” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Д. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “ ” нэртэй газар луу “***********” төрийн бус байгууллагын 6 хүн бид хоёртой нийлээд 8 уулаа явсан. Тэгээд явж байхад “******* *******” нэртэй газарт очиход газрын хэвлийд нэг экскаватор халдаад нүхэн дотроо байсан нөгөө 3 экскаватор нь наана байсан тэгэхээр нь тухайн үйл ажиллагааг нь зогсоогоод ямар учир ш*******гаантай гэдгийг нь асууж тодруулахад нэг ах ирээд манай компани тусгай зөвшөөрөлтэй гэх зэргээр ярилцахаар нь бичиг баримт чинь хаана байгаа юм гэхэд кемп рүүгээ очоод бичиг баримтууд авчирсан. Тэгээд манайх “ ” ХХК байгаа юм, 22 га эзэмшдэг талаар амаараа ярьж байсан. Би байгаль хамгаалагчийн хамтаар бичиг баримтыг нь үзээд тэгээд “ ” нэртэй газарт ажилтай явж байсан тул үйл ажиллагаа явуулж болохгүй талаар хэлээд цаашаагаа “ ” нэртэй газар луу явсан. Тэгээд бид нар маргааш орой буюу 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сумын төв рүү ороод 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө сумын цагдаагийн хамтаар эргэж очоод хэргийн газрын газрын үзлэг юмнууд хийсэн тэр үед техникүүдээ кемп дээрээ байрлуулсан байсан юм” гэх мэдүүлэг[8]

9. Гэрч Б. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэртэй газар луу явсан төрийн бус байгууллагын зургаа, бид хоёртой нийлээд наймуулаа явсан. Сумын төвөөс гараад явж байгаад “******* *******” нэртэй газар луу орж ирэхэд 1 экскаватор газрын хэвлийд халдсан бололтой ухсан нүхэн дотроо дээд талд нь 3 экскаватор зогссон байд*******ай байсан, бид нар бөөндөө очоод ямар учиртай талаар асуугаад лавласан эхлээд чимээгүй зогсож байгаад сүүлдээ манайх “ ” компани байгаа гэхээр нь бичиг баримтыг нь шаардсан удалгүй хэдэн бичиг баримт авчраад шалгуулсан бид нар дээшээ самрын ажилтай гээд ажиллаж болохгүй талаар хэлж яриад цаашаагаа “ ” нэртэй газар луу явсан. Маргааш нь орой нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой сумын төв орсон маргааш нь 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө сумаас дахиад нөгөө “Монгол *******” нэртэй газар луу очиж шалг*******ын ажлыг хийсэн юм. Бид нарыг очиход 1 экскаватор нүхэн дотор 3 экскаватор гадна талд нь байсан олборлолт явуулахаар бэлдсэн байд*******ай харагдаж байсан. Яг угааж бол байгаагүй” гэх мэдүүлэг[9],

10. “Эрдэнийн Ногоолин” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/056 дугаартай шинжээчийн: “Иргэн Т.*******гийн эвдрэлд оруулсан гэх 80.77 метр квадрат талбайн эдэлбэр газарт учирсан хохирол 29,051.85 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 556,447.5 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 245,573.64 төгрөг, ургамлын нөмрөгт учирсан хохирол 610,771.8 төгрөг, нийт 1,441,844.79 төгрөг” дүгнэлт[10],

11. “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 01-дүгээр сарын 23-ны өдрийн 1/09 дугаартай шинжээчийн: “нийт эвдэгдсэн 0.02 га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 775,391 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 1,128,161 төгрөг болж байна” гэх дүгнэлт[11],

12. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/29-01/068/08 дугаартай: “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/09 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, 49.5.1 дахь за*******ыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 755,252х2=1,510,504 төгрөг, газарт учруулсан хохирол 139х3=417 төгрөг буюу нийт хохирол 1,510,921 төгрөг болж байна” акт[12],

13. “Капитал Зууч” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн: “ “Hyundai R380LC-9S” маркийн 50-61 улсын дугаартай шар өнгийн экскаватор 2013 он 1 ширхэг, 45,000,000 төгрөг” дүгнэлт[13],

14. Шүүгдэгч Т.*******гийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байца*******ын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найз ажиллаж байгаа газар болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг “Монгол Алт” гэх газарт түр ажиллахаар очсон юм. компани тухайн үед үйл ажиллагаа нь эхлээгүй байсан бөгөөд би кемп дээр машин техникийг янзалж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ийг Улаанбаатар хот руу явсан хойгуур бусад ажилчдыг амарч байхад уг компанийн эзэмшлийн “Hyundai R380LC-9S” маркийн экскаваторыг унаад ******* ухаж үзэх зорилгоор тэндээс хөдөлсөн. Намайг хөдлөх үед тухайн компанийн ажилчин гэх хүн намайг хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь би нэг тийшээ явж юм үзчихээд ирье гээд ганцаараа хөдөлсөн. Кемп дээрээс хөдлөөд зүүн хойд зүг рүү 2 км орчим яваад унаж явсан экскаватороор газрын хэвлийд халдан шанагадаж үзээд байж байхад 1 цаг орчмын дараа “Зил 131” автомашинтай хэдэн залуучууд ирээд намайг юун газар, яагаад ухаад байгаа юм гэхээр нь би айсандаа “ ” ХХК-ийн хүн байна, манайх зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна гээд худлаа хэлчихсэн юм. Гэтэл тэр залуус миний зургийг дарчихаад явсан. Удалгүй миний экскаватор ажиллахаа больчихоор нь би буцаж кемп дээр очоод тэнд байсан болон бас 1 залуу /нэрийг нь сайн мэдэхгүй/ 2-ыг авч очоод чирэх гэж байгаад болиод асааж янзлаад буцаагаад кемп дээр очсон. Би ямар ч ******* олоогүй. Тэгээд 2 хоногийн дараа цагдаагийн алба хаагч ирээд үзлэг шалг******* хийж мэдүүлэг авсан. Надад ямар ч үүрэг даалгавар өгөөгүй, юу ч мэдээгүй. Би нууцаар дур мэдэж хийсэн. Тухайн экскаватор нь компанийн эзэмшлийнх, одоо Хүдэр сумын 2 дугаар баг “Монгол *******” гэх газар байрлах кемп дээрээ байгаа юм. Би зүгээр л ******* гарч ирэх эсэхийг л үзсэн юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, надад нэмж ярих зүйл байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[14],

15.Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл[17], 18.Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл[18], 19.Эд мөрийн баримтаар “Hyundai R380 LC9S” маркийн 50-61 УН улсын дугаартай экскаваторыг тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[20], 21.Нөхөн төлбөрт 1,510,922 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1,128,161 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт[21], 22.Hyundai R380LC-9S маркийн 50-61 улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[22], 23.Ашигт м*******мал газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5439 дугаартай албан бичиг[23], 24.Ашигт м*******мал газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5435 дугаартай албан бичиг[24], 25.“ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь[25], 26.“Монгол Алт” ХК-ийн ашигт м*******мал ашигл*******ын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар хувь[26], 27.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[27], 28.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[28], 29.Шүүгдэгчийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[29], 30.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[30], 31.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа[31], 32.Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа[32], хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[33] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаар*******ай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байд*******ай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Т.******* нь өөрийн сайн дураар байгаль орчинд шууд учирсан хохиролд 755,391 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 2,639,083 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсонд Д. нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байца*******ын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.*******гийн хууль бус ашигл*******аас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 755,391 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 2,639,083 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Т.******* тус тус нөхөн төлснийг дурьдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[34]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, г******* зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai R 380 LC-9S” маркийн, ******* улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч О.өд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хян******* тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарл*******ыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг;

-тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн тэнссэн хугацаанд хян******* тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь за*******ад зааснаар шүүгдэгч Т.*******г оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хян******* тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарл*******ыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******д анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн тэнссэн хугацаанд хян******* тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.*******гийн хууль бус ашигл*******аас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 755,391 төгрөг, хор уршиг 2,639,083 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Т.******* нь нөхөн төлснийг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai R 380 LC-9S” маркийн, 50-61 улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч О.өд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

9. Шүүгдэгч Т.Энхтшүвшин нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 53-63 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 75-98 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 102 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 106-116 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 06-11 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 64-65, 100-101, 117-119 дүгээр хуудас

[21] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 113 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 125 дугаар хуудас

[25] Хавтаст хэргийн 127 дугаар хуудас

[26] Хавтаст хэргийн 128 дугаар хуудас

[27] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас

[28] Хавтаст хэргийн 138 дугаар хуудас

[29] Хавтаст хэргийн 139 дүгээр хуудас

[30] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас

[31] Хавтаст хэргийн 141 дүгээр хуудас

[32] Хавтаст хэргийн 142 дугаар хуудас

[33] Хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас