Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр /томилолтоор/,

шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2431000090*** дугаартай, 175/2024/00***/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжил, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** хамт ******* хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******  овогт ******* ******* /РД: *******/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр “ ам” нэртэй газарт 98.596 метр квадрат буюу 0,01га талбайд “Hyundai 3000” маркийн экскаватор, ус татах насос, гитаран буу зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 1,242,157 төгрөгийн хохирол, 3,591,851 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

1. Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ[1],

2. Хохирогч Л. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын орлогчоор томилогдон одоог хүртэл ажиллаж байна. тосгоны “ ам” гэх газар луу очиход ямар нэгэн хяналтын пост байхгүй удахгүй хяналтын постыг байгаль орчноос болон цагдаагийн байгууллагатай хамтран байршуулна. Мөн манай сумаас болон цагдаагийн байгууллага, тагнуул, байгаль орчны алба хаагчдын хамтаар хяналт шалгалтыг тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байгаа юм. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхээр гэм буруутайд тооцсон тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол нөхөн төлбөрийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг[2],

3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Hyundai 2900 LC 7A” маркийн экскаватор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус татах насос 1 ширхэг” битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл[3],

4. Иргэний нэхэмжлэгч Д. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Надад Hyundai 3000 LCЗ загварын экскаватор байгаа юм. Би тус экскаваторыг энэ оны 06 дугаар сард билүү 07 сард ******* хотоос хувь хүнээс 75 сая төгрөгөөр худалдаж авсан. Би бартерт өөрийн “Crown” загварын машинаа өгөөд бэлнээр 40 сая төгрөг өгч авсан. Би уг нь экскаваторыг түрээслэх зорилгоор худалдаж авсан. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найз над руу залгаад “экскаватор чинь байгаа юм уу, түрээслэх үү” гэж асуухаар нь би “байгаа, түрээсэлнэ” гэж хэлэхэд нь “5 хоног түрээсэлье” гэж хэлсэн. Тэгсэн “хэдээр түрээслэх юм” гэж асуухаар нь би “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хэлсэн чинь зөвшөөрөөд тэгээд тухайн экскаваторыг ын дүү ******* нь ирээд аваад явсан” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч К. 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд уг 35-н амны “ ам” гэх нэртэй газарт нутгийн хуурай ах хамт хайгч тавих /ухагдаж суларсан хөрсөн дээр/ зорилгоор ирсэн. Уг газарт ирэхэд ******* гэх хүн /30 орчим насны эрэгтэй/ “Hyundai 3000 LC” маркийн экскаватор дээр байсан бөгөөд өөрөөс нь гадна хоёр хүнтэй тухайн ухагдсан талбай дээр байсан хажуугаар нь явж өнгөрөхөд тухайн ******* гэх хүн надаас манай экскаваторыг барих хүн ирэхгүй байна. Чамд өдрийн 50.000 төгрөг өгье, орой хүртэл экскаватор бариад газар ухаад өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрч, өнөөдөр хэмжилт хийсэн талбай дээр ажиллаж эхлээд буюу өмнө нь хуулж, татаж, овоолж бэлтгэсэн байсан шороог гитаран бууны хажууд овоолж тавиад угаалга хийх гээд экскаватортойгоо тухайн ухсан нүхнээс гарч ирээд байж байтал Экологийн цагдаагийн 1 алба хаагч нар ирж зогсоосон” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б. 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өглөө үүрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг тосгоны 35-н ам гэх газар 05-06 цагийн үед ашигт малтмал олборлох зорилгоор ирсэн. Манай урд талын экскаватор нь мөн ухсан газарт орчихсон ухаж байсан. Манай урд талд ажиллаж байгаа экскаваторт ямар хүмүүс ажиллаж байсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч А. 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би овогтой ******* гэх хүнийг танихгүй бид нарыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өглөө ирсний дараа тэр “Hyundai 3000” маркийн шар өнгийн экскаватортой 3-4 хүн ирсэн байсан харагдсан. Тэр хүмүүс мөн адил ухсан байсан газрыг үргэлжлүүлэн газар ухаж, гитаран буу /алт угаах төхөөрөмж/-өөр шороо угааж байсан харагдсан. Би тэр хүмүүс рүү очоогүй холоос харсан бид нартай адилхан үйл ажиллагааг нь Экологийн цагдаагийн алба хаагч нар ирж зогсоосон” гэх мэдүүлэг[7],

8. “Эко Инженеринг” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн: “...нийт эвдэгдсэн 98.58м2 талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 1,242,157 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 437,406 төгрөг болж байна” гэх дүгнэлт[8],

9. “ ” ХХК-ийн үнэлгээний: “...Hyundai Robex 3000 LC-7A маркийн экскаватор 9,350,000 төгрөг, гитаран буу 300,000 төгрөг, цахилгаан мотор 150,000 төгрөг, ус сорогч помп 40,000 төгрөг, нийт 9,840,000 төгрөг” тайлан[9],

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 673 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн нойтон шороо нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн нойтон шороонд алтны элемент илрэхгүй байна” гэх дүгнэлт[10],

11. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн: “...газрын хэвлийд учруулсан хохирол 134,620х2=269.240 төгрөг, газарт учруулсан хохирол 79х3=237 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 1,107,458х3=3.322.374 төгрөг буюу нийт хохирол 3,591,851 төгрөг” гэсэн акт[11],

12. Шүүгдэгч Б.*******гийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруу дээр маргах зүйл байхгүй учраас хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Болсон хэргийн талаар би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээр бүгдийг нь ярьсан. Тэр мэдүүлгээс өөрчлөөд байх зүйл байхгүй. Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас надад хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Дээрх эд зүйлс нь бүгд миний эзэмшлийнх байсан юм. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр эдгээр зүйлсийг минийх биш гэж айсандаа худлаа хэлчихсэн юм. Түүнээс экскаватороос бусад эд зүйлс миний эзэмшлийн зүйл байгаа юм. Хэрэг гарах үед надтай Арланбек, Баярсайхан нартай очсон ба Баярсайхан нь тухайн үед хамт байж байгаад цагдаа нарыг ирэхэд зугтаад эргэж ирээгүй. Түүнээс хойш Баярсайхантай холбоо барьж чадаагүй ба *******т очоод сураг асуухад Мөнгөнморьт руу уул руу гарчихсан мөд бууж ирэхгүй гэж байсан. Надад холбоо барих утасны дугаар байхгүй, ар гэрийнхний талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Баярсайхан нь өөрийн гэсэн гэр орон байхгүй хөдөө айл, айлын мал маллаад явж байдаг юм. Хэрэг гарахаас өмнө *******т надтай хамт хэд хоног барилга дээр ажиллахад надад тусалж байсан. Би дээрх хоёр хүнийг өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож ажиллаж байсан. Би шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би хохирлоо төлж барагдуулна. Миний хэлсэн бүгд үнэн зөв” гэх мэдүүлэг[12], 13.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[13], 14.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл[14], 15.Гэрэл зургийн үзүүлэлтүүд[15], 16.“Эко Инженеринг” ХХК-ийн нэхэмжлэх хуудас[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[17], 18.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[18], 19.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[19], 20.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа[20], 21.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[21], 22.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10/58 дугаартай албан бичиг[23], 24.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06-161 дугаартай албан бичиг[24], 25.“Hyundai Robex 3000 LC-7A” маркийн 05-69 УН улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[25], 26.Ашигт малтмал, газрын тосны газрын 02024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10/619 дугаартай албан бичиг[26], 27.Нөхөн сэргээлтийн зардалд 437,406 төгрөгийг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[27], 28.Байгаль орчинд учруулсан хохиролд 3,591,851 төгрөгийн төлбөр төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[28], 29.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[29] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,

хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д. нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.4, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь өөрийн сайн дураар байгаль орчинд шууд учирсан хохиролд 1,242,157 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 3,591,851 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 437,406 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[30]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai Robex 3000 LC-7A” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Д. буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 9,350,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д анхааруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий гитаран буу, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан мотор, 40,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус сорогч помпыг шитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Экологийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 16 клограмм шороог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц байгальд хэрэгцээний дагуу ашиглах нь зөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөг гарснаас 2,800,000 төгрөгийг  шүүгдэгч Б.******* төлснийг дурьдаж, үлдэгдэл 200,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулж, Эко инженеринг” ХХК-нд олгохоор тогтоов.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******гийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, усан орчинд учирсан хохирол 1,242,157 төгрөг, хор уршигт 3,591,851 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 437,406 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Б.******* нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai robex 3000LC 7A” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Д. буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 9,350,000 /есөн сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий гитаран буу, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан мотор, 40,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус сорогч помпыг шитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Экологийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 16 клограмм шороог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц байгальд хэрэгцээний дагуу ашигласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөг гарснаас 2,800,000 төгрөгийг  шүүгдэгч Б.******* төлснийг дурьдаж, үлдэгдэл 200,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулж, Эко инженеринг” ХХК-нд олгосугай.

10.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг тус тус дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 15- 18 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 73-99 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 108-115 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 162 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 04-14 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 04-14 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 100-101, 116-117 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 130 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 131 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 132 дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 133 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 137 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас

[25] Хавтаст хэргийн 141-143 дугаар хуудас

[26] Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас

[27] Хавтаст хэргийн 182 дугаар хуудас

[28] Хавтаст хэргийн 183 дугаар хуудас

[29] Хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас