| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Л.Төгсжаргал,
хохирогч ***,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Жалбуу,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110020510842 дугаартай, 5 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжилтэй, *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, График дизайнерын мэргэжилтэй, *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***(РД:***).
3. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “***” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч ***, *** нараас: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.гэсэн,
2. Шүүгдэгч ***гаас: Тухайн компанийн гүйцэтгэх захирал гэж миний нэр байдаг боловч би ажиллахгүй байсан. 2020 он хүртэл өөрөө компаниа удирдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Мөн компани удирдаж байх үед 7-8 амины орон сууцыг ашиглалтад оруулж байсан. 2021 онд нөхрийнхөө хүсэлтээр *** ахтай ярилцсан ажлаа явуулахдаа бусад бүх ажлаа зогсоосон. Би тухайн үед төрөх дөхсөн учраас компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байсан. Шав тавихад нэг удаа очиж оролцсоноос компанийн үйл ажиллагаанд өөрөөр оролцоогүй. Компанийн эрх нь надад байсан ч гүйлгээг интернэт банкаар нөхөр хийчихдэг байсан. Иймээс өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. гэсэн,
3. Хохирогч ***аас: 2021 оны 04 дүгээр сараас эхлэн "*** констракшн" ХХК болон “Вүүдэн Хаус” гэсэн хоёр компанитай уулзсан. Явсаар байгаад энэ хоёр компани нь дүү нарын компани болж таарсан. Тэгээд уулзаад шууд гэрээ хийчхээгүй газраа үзсэн, нэлээд хэдэн удаа уулзалдсан. 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ***ы компанийн оффис дээр гэрээгээ байгуулсан. Гэрээнд 2-3 хоногийн дараа гарын үсэг зурагдаж тамга дарагдаж надад ирсэн. 2-3 хоногийн дараа ажлаа яаж хийх талаар ярилцсан. 6 дугаар сарын 12-ны өдөр тухайн газар дээрээ очиж шав тавьсан. Энэ цагаас хойш барилга барих хүмүүс ирж байрласан. 1 га газрын үйл ажиллагаагаа би хариуцна, модоо татах бусад ажлаа та нар хариуц гэсэн. Тус тусынхаа ажилд орсон. Би хариуцсан ажлаа яаж ийж байгаад хийсэн. Энэ үед мөнгөө 4 удаагийн гүйлгээгээр өгсөн. Мөнгөө өгснийхөө дараа мөнгөө нэхсэн. Мод 7 дугаар сард ирнэ гэж байснаа 8 сар болоод, 9 дүгээр сард эхний 250 ширхэг дүнз манай хашаанд буусан. Тэгээд дүнзэн байшин маш сайн барьдаг гэх Мягмардалай болон залуучуудыг авч ирж танилцуулаад тухайн залуучууд нэг байшингийн угсралтын ажилд орсон. Дараагийн мод нь ирэхгүй хүлээгдсэн. Энэ хооронд ажил хийж байсан залуучууд нь ажлаа хаяж явах нь явсан. Ингээд хэрүүл маргаан болсон. 2021 оны 10 дугаар сард барилгын талбайн ажил нэлээд цэгцэрсэн учраас энэ ажлынхаа араас явъя гэж бодсон. Энэ үед Хөвсгөл, Хэнтийтэй хийсэн гэрээгээ үзүүл гэж маш олон удаа шаардсан, мессеж бичсэн. Тэгэхэд тэр танд хамаагүй гэж байсан. 2021 оны 12 дугаар сард дуусах ёстой төсөл байтал ажил нь явахгүй байсан. Тэгээд Хөвсгөл нь хол юм байна гээд Хэнтий рүү явах асуудал яригдаад тэр хүнтэйгээ холбоод өг, утсыг өг гэхэд өгөөгүй. Тэгээд би өөрөө явах асуудал яригдаад шланз хөлсөөд Хэнтийд очин шөнө нь нэг хүний утас явуулсан байсан. Тэр хүнтэй нь холбогдоход би та нарыг ир гэж хэлээгүй, *** гэж хүнтэй ярьсан, ийм асуудал яриагүй гэж байсан. Тэгэхээр нь би том машинтай хүрээд ирсэн байна, ямар ч байсан уулзъя гээд *** гэж хүнтэй анх удаа уулзсан. Би 6 хоног хүлээж байгаад 200 ширхэг токерын мод ачиж ирсэн. Энэ хугацаанд том машины жолооч яараад байсан. 10 дугаар сарын 21-ний өдөр байдал хүндэрлээ гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Мод зардаг хүмүүс хэдийгээр нэг нь Хэнтий, нөгөө нь Хөвсгөл аймагт байгаа ч гэсэн нэг нэгнийгээ мэддэг юм байна лээ. Тэгэхэд мод захиалсан ямар ч асуудал байхгүй болоод 110,000,000 төгрөгөөр авсан гэсэн дүнз нь 90,000 төгрөг болоод, хэл ам болж байж ирсэн 250 ширхэг дүнз нь 400 болоод, миний шилжүүлсэн 35,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь тийшээ очоод, байдал хүндэрсэн гэдгийг гадарласан байсан учраас танай компани дахин мөнгө шилжүүлэхгүй, тэр хүмүүсийнхээ дансыг өг, эсвэл утсыг нь өг гэхэд данс өгсөн. Тэгэхээр нь мөнгө шилжүүлчихлээ гэхэд за гэсэн. Тэгтэл миний шилжүүлсэн мөнгөнөөс 60,0 гаруй сая төгрөгийг буцааж татсан байсан. Тэгээд худлаа боллоо, залилсан гэдэг нь тодорхой боллоо гээд цагдаагийн байгууллагад хандаад өнөөдрийг хүртэл явж байна. Би 395,0 сая төгрөг өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ***тай тооцоо нийлж 259,195,000 төгрөг гэж тохиролцсон. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, мөн 25,000,0000 төгрөгөөр тооцож санота-8 маркийн машин, өчигдөр орой 95,000,000 төгрөгөөр тооцож автомашин авсан, нийт 160,000,000 төгрөгийн хохирол барагдсан.гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр: Эрүүгийн 2110020510842 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэн ***аас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Би хувиараа амины орон сууц, хувийн зуслангийн байшин барьдаг. Ноднин 2020 оны 09 сар хавьцаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт 1 га газрыг *** гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдаж авсан газар дээрээ хотхон барих гээд хамтрах хүн, компани хайж байх үедээ 2021 оны 05 сард ***” ХХК-ны захирал *** гэдэг залуутай холбогдоод Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд “***” дүнзээр амины орон сууц хотхон барих гэж байгаа тухайгаа хэлтэл өө асуудалгүй, дүнзээр юу хийдгийг та угаасаа мэднэ, хамтарч ажиллая гэсэн. Харин гаргах их хэмжээний мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь би хоёр талаасаа хамтарч ажиллах гэж байхад чи ядаж ганц хоёр зуун сая төгрөг гарга гэсэн чинь *** тийм их хэмжээний мөнгө байхгүй. Харин байшингийн суурь цутгахаас эхлээд баригдаж дуустал түлхүүр гардуулах хүртэл бүх ажлыг манай ажилчид хийнэ, техник тоног төхөөрөмжүүд хангалттай байгаа гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд ажлаа эхлэхээр болоод тухайн газартаа ямар хэмжээтэй, загвартай хэдэн байшин барих уу гэдэг зураг төслөө “***” гэдэг компаниар гаргуулсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус талбай дээрээ ***ын цутгалтын бригад очиж ажлаа эхлүүлсэн. Цутгалт хийхэд шаардагдах материал бүгдийг нь би авч өгсөн. Тэгсэн цутгалт хийх хүмүүс нь эхний байшингийн суурийг ухахдаа гараар ухсан. Би тэрийг нь хараад 1 га газарт баригдах жижиг том нийлсэн 12 байшингийн суурийг гараар ухаж, гараар цутгалт явуулна гэж байхгүй, тийм учраас техник авъя гээд ***аас экскаватор байгаа гэсэн биз дээ, тэрийгээ авчраач гэсэн чинь тэрүүхэн хооронд яг ч минийх биш, надад маш их хэмжээний өртэй хүн ямар л бол ямар л техникийг ямар ч хамаагүй хугацаагаар хэрэглэж болно гэсэн. Тэгэхээр нь за тэрийгээ дууд гэхэд утсаар яриад асуусан гэсэн. Цаад талаас нь манай бүх техникүүд завгүй ажилтай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бүтэхгүй юм байна гурвалжингаас олж ирье, түрээсэлье гээд нэг унагалдай авч ирж 12 байшингийн суурь ухсан. Тэгээд ажил явж байх үед *** та одоо дүнзнийхээ мөнгийг яаралтай олж өг гэхэд нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уг компанийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансанд эхлээд 50,000,000 төгрөг шилжүүлээд ажлаа эхэлж бай гэсэн чинь ийм бага мөнгөнд хөдлөхгүй юм байна дүнз нийлүүлж чадахгүй, мөнгө нэмж өгөхгүй бол нийлүүлэхгүй байна гэхээр нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дээрх данс руу 200,000,000 төгрөг шилжүүлсэн. *** 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр хүүхдээ дагуулаад Хөвсгөл аймаг руу дүнзээ авахаар явсан. *** наадмын дараа 07 дугаар сарын 13-14-ний үед араас машин явуулаарай, би очоод дүнз авах хүмүүстэйгээ гэрээ хэлцлээ хийгээд наадмын дараа ачуулна гэж хэлээд явсан. Тэрнээс хойш *** ирэхгүй байж байгаад 07 дугаар сарын 18-ны өдөр ирээд 19-нд барилгын төслийн талбай дээр уулзаад би ***ад “явсан ажил юу болов” гэсэн чинь 08-09 сард 5 машин дүнз ачуулна, нэг дүнзийг 120,000 төгрөгөөр тооцоод, 1500 ширхэг дүнзний мөнгө болох 180,000,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байх Жижиг Мийгаа гэж нөхөрт дээрх 200,000,000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн. Мөн Хатгал суманд байх Баярцэцэг гэх хүүхэнд 600 ширхэг дүнзний гэрээ хийгээд 1 ширхэг дүнзийг 120,000 төгрөгөөр тооцоод 72,000,000 төгрөгийг бэлнээр өгчхөөд ирлээ гэж хэлсэн. 5 машин дүнз ачиж дуусаад 6 дахь машин ачихад дараагийн санхүүжилтийг өгөхөөр тохирсон бүх юм асуудалгүй гэж хэлсэн. Дээрх 200,000,000 төгрөгөөс энд ажил зогсох гээд байхаар нь би ***аас 20,000,000 төгрөгийг арав арван сая төгрөгөөр нь буцааж авсан. Дараа нь *** Хэнтий аймаг руу явлаа, тэнд дүнз нийлүүлдэг байшин барьдаг хүн байна гэнэ, очиж уулзчихаад ирье гэхээр нь тэг гээд явуулсан. Тэгсэн Хэнтий аймгийн *** гэдэг хүнтэй танилцаж 3000 ширхэг дүнзний гэрээ хийчихлээ, 08 дугаар сарын 05-ны дотор эхний 1000 ширхэг дүнзний мөнгө 110,000,000 төгрөгийг шилжүүлж өгөхөөр тохирсон гэж хэлсэн. Нэг ширхэг дүнзийг 110,000 төгрөгөөр тооцсон гэсэн. Тэрний дагуу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөн Худалдаа хөгжлийн банкны дээрх дансанд 35,000,000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн. Тэгсэн *** энд 1 ширхэг дүнзийг 110,000 төгрөгөөр тооцоод нэг машинд 300 ширхэг дүнз ачна гэж бодоод 33,000,000 төгрөг шилжүүллээ, тэгсэн 1000 дүнзнийхээ мөнгө болох 110,000,000 төгрөгийг хурдан гүйцээж хий, хэрэв мөнгөө хурдан хийхгүй бол өөр хүмүүстэй гэрээ хийх гээд байна гэхээр нь би мөнгө хайгаад л явж байна, намайг ямар байдалтай байгааг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тухайн үед би ***ыг худлаа хэлээд чулуу хөөлгөөд залилах гээд байна гэж хар авчихсан байсан учраас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 110,000,000 төгрөг олчхоод ***ад энэ 110,000,000 төгрөгийг танай компанийн дансанд шилжүүлэхгүй, ***гийнхаа Хаан банкны дансыг олж өг, би өөрөө шилжүүлнэ гэж хэлсэн. Төд удалгүй Д.*** гэдэг нэртэй Хаан банкны данс явуулахад нь Яармагт байдаг Сансар худалдааны төв дотор байдаг Киоск машинаас 110,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд, мөнгө шилжүүлсэн ажил төрлөө хурдан бүтээгээрэй гэж хэлсэн. Түүний дараа дүнз ирэхгүй байхаар нь ***аас асуухад токарийн машин болохгүй байна, Завхан аймгийн Идэр сумаас цоо шинэ шахуу токарийн машин 15,500,000 төгрөгөөр тохироод ачуулчихлаа, та тэрний мөнгийг зохицуулж өгөөч гэхээр нь өөрийнхөө унаж байсан *** байх, Тоёота камри маркийн машиныг 09 дүгээр сарын 02-ны өдөр 11,000,000 төгрөгт бодоод токарийн машин ачуулсан хүнд дээр нь 4,000,000 төгрөг нэмээд 15,000,000 төгрөг болгоод өгсөн. *** цаашаагаа тойроод Дорноговь аймаг руу явлаа, тэнд нэг амралтын газрын 10 жижиг байшингийн гүйцэтгэл хийлгэнэ гэж байна, тийшээ явчхаад ирье ахаа, гээд Дорноговь аймаг руу явсан. Би ч дүнз чинь бүтэж л байвал хаашаа явна уу, чи өөрөө мэд гэж хэлсэн. Дорноговь аймгаас ирээд уулзахад ***аа чиний ам ажил хоёр чинь алд дэлэм зөрөөд байна, энэ ажил руугаа анхаараач, энэ том төслийг хоёулаа дуусгаж чадахгүй цасанд даруулаад өвөлжүүлэх юм бол чи бид хоёр хоёулаа дампуурна шүү, чиний 07 сард очиж гэрээ хийгээд 08 сард ирэх байсан дүнзнүүдээс нэг ширхэг ч мод ирэхгүй байна, ядаж утсыг нь өг, би өөрөө холбогдож үзье, бас хийсэн гэрээнүүдээ үзүүл, үзэж харъя гэхэд утсыг нь ч өгөөгүй, гэрээг нь ч үзүүлээгүй. Тэгснээ уурлаад танд тэр гэрээг үзүүлэх шаардлага байхгүй миний хүмүүстэй хийсэн гэрээг та үзэх ямар албатай юм бэ гэж хэлсэн. Бас та өгсөн мөнгөндөө дүнзээ аваад салж л байвал болоо юм биш үү гээд маргалдсан. Тэрнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумаас нэг машин, 250 ширхэг дүнз талбай дээр ирж буусан. Дараагийн дүнз удахгүй ар араасаа ирнэ, ямар ч асуудалгүй, харин та дараагийн өгөх мөнгөө бэлдэж бай гэж хэлсэн. 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг ч мод ирэхгүй, хүлээгээд болохгүй болохоор нь *** руу мод юу болсон бэ гэж асуухад бэлэн болсон гэж байна, машинаа явуул гэж байна гэхээр нь *** гээд нэг найзыгаа гуйж хөлслөөд өөрөө хамт сууж яваад Хэнтий аймгийн Биндэр суманд очиж *** гэх хүнтэй уулзсан. Тэгсэн намайг очиход 138 ширхэг дүнз бэлэн болсон байсан. Нөгөө *** гэх хүн нь мод бэлэн болоогүй байхад яагаад хүрээд ирэв ээ, та нар хүлээх болох нь дээ гэхээр нь нэгэнт энд ирсэн юм чинь хүлээж байгаад аваад явъя гэсэн. Тэнд очиж ***тай ажлаа яриад, энэ хооронд болсон бүх асуудлыг бүгдийг нь ***д ярьсан. ***гийн эхнэр нь хот руу явчихсан байсан. Тэгээд бүх учраа хэлсэн. *** эхнэртээ бас хэлсэн чинь эхнэр нь маргааш нь шууд хүрээд ирсэн. Ирээд учир байдлаа хэлэхэд *** манай нөхрийг согтуу байхад ирээд нэг модыг 90,000 төгрөгөөр бодоод 3000 ширхэг дүнзний гэрээ хийчихсэн байсан. Би тухайн үед нөхрөө доош нь хийгээд яах вэ гээд шүдээ зуугаад ядаж 1000 ширхэг модыг нь гаргах гээд л явж байгаа юм. ***гийн эхнэрийг *** гэдэг юм билээ. Миний шилжүүлсэн 110,000,000 төгрөг *** гэх хүний данс руу ороход *** ярьсаар байгаад манай нягтлан андуураад тань руу 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна, та 60,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүл гээд нөгөө Худалдаа хөгжлийн банкны дансаа өгсөн гэсэн. Тэгэхэд нь *** 1000 ширхэг модныхоо мөнгө 90,000,000 төгрөгөө гүйцээгээд 60,000,000 төгрөгийг нь үлдээгээд 50,000,000 төгрөгийг нь ав гэсэн чинь үгүй ээ наадах чинь албаны мөнгө, өөр юманд зарцуулагдах ёстой гээд буцааж авсан гэсэн. Тэгээд ***ын хамаг булхай нь илэрсэн. *** ***тай утсаар яриад наад нөхөр чинь цагдаад ажиллаж байсан, нохой шүү, наадахдаа ам алдаж болохгүй, ярих юм байвал хол очиж байгаад над руу яриад байгаарай гэж байна гээд *** надад хэлсэн. Тэгээд 202 мод ачиж шөнө ирээд хоноод өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал),
2.1 Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: Би 2019 онд хоёр ширхэг байшин бариулах гэж явж байхдаа анх ***тай уулзаж байсан. Тухайн үед байшингаа барьж чадаагүй. 2021 оны 04 дүгээр сараас эхлээд хамтарч ажиллах хүн хайж эхэлсэн. Тухайн үед 8-9 газартай ярьсан. Энэ дунд ***, *** нартай ярьсан байсан. Эд нар хоёр компаниар сурталчилгаа тавьсан байсан. Тэгтэл *** өөрөө буцаж залгаад та манай компани болон манай дүү ***тай ярьсан байна, та байшин бариулах гэж байгаа юм уу гэж яриа эхэлсэн. Тэгээд 2021 оны 5 дугаар сард уулзахад ***, *** нар дүнз мод олох, тээвэрлэх, байшин барих, түлхүүр гардуулж хүлээлгэж өгөх талыг даана, намайг талбай дээрх зам гаргах, газар шорооны ажил, суурь шал цутгах, худаг гаргах гэх мэт ажлыг хариуц гэсэн. Тэгээд ажлуудаа хариуцахаар болоход *** “бид нар мөнгө гаргаж чадахгүй, бүх ажлыг чинь хийнэ” гэж хэлсэн. Би тэр саналыг хүлээж аваад газар, хөрөнгө оруулалтаа гаргаад, тэд нар байшингаа бариад 3 жилийн хугацаанд баталгааг нь хариуцахаар болоод ашгаа 50, 50 хувиар авахаар тохиролцсон. Анх 6000-7000 дүнз хэрэгтэй гэж байсан. Би хүмүүсээс асуухад тийм их дүнз орохооргүй байсан учир нарийн тооцоо гарга гэж нэхсэн. Тэгэхэд *** бас л 5000-6000 дүнз гэж 1000 дүнзний зөрүүтэй тоо тооцоо гаргасан. *** Хөвсгөл аймгаас мод авахаар боллоо гээд мөнгөө хурдан өг, тэгвэл хурдан мод ирнэ гээд нэхээд байхаар нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ***” ХХК-ний Худалдаа Хөгжлийн Банкны данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *** “эхний 50,000,000 төгрөгийг цаад хүмүүстээ өгсөн, та дараагийн мөнгөө өгөөдөх би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл явлаа, Наадмын дараа миний араас тээвэрлэх машин явуулаарай, олон удаагийн тээвэрт өчнөөн мөнгө үрж байхаар өөрсдөө машин авчихъя” гэж хэлсэн, 2-3 машин үзэж хүртэл явсан. Би тухайн үед 200,000,000 төгрөг олоод компанийнх нь данс руу шилжүүлсэн. ***, эхнэр Ундармаа, дүү *** нартай цуг Хөвсгөл явж ирчхээд 2021 оны 08 сард мод ирэхээр болсон гэж хэлсэн. Тэр модоо хүлээж байх хооронд *** *** нар Хэнтий аймгийн Биндэр суманд хүнтэй гэрээ хийхээр боллоо гээд явсан. *** очсоны дараа “1 ширхэг дүнз 110,000 төгрөгөөр тооцоод 3000 дүнз авахаар гэрээ хийлээ, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 110,000,000 төгрөг өгөхөөр боллоо, одоо би эндээс Дорноговь аймаг руу УИХ-ын гишүүн Дэлгэрсайханы хүүхдийн зуслангийн 10 ширхэг жижиг байшин барих гэрээ хийх гэж явлаа” гээд зураг явуулж байсан. Би урьдчилгаа 110,000,000 төгрөг олж чадаагүй учир олдсон 35,000,000 төгрөгөө компанийнх нь данс руу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн. *** “Хэнтийн хүмүүс мөнгөө гүйцээж өгөхгүй бол гэрээгээ цуцаллаа” гээд байна гэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 110,000,000 төгрөг олсон. Тухайн үед Хөвсгөлөөс ирэх мод нь ирэхгүй, ажил нь нэг л явахгүй, итгэл төрөхгүй байсан учир би мөнгөө шилжүүлэх үедээ “дахиж танай компанийн данс руу мөнгө шилжүүлэхгүй, мод бэлтгэж байгаа хүний утас юм уу, дансыг өг" гэж би хэлсэн. Тэгэхэд *** эхнэрийнх нь данс гээд *** гэх хүний Хаан банкны данс өгөхөөр нь 110,000,000 төгрөгөө шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *** “Хэнтийн хүмүүст токарийн машин хэрэгтэй байна гэнэ, би Завхан аймгийн Идэр сумаас 15,000,000 төгрөгөөр машин авч өгөхөөр боллоо" гэхээр нь би өөрийн машин дээрээ 4,000,000 төгрөг нэмж токарийн машиныг нь аваад өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 250 ширхэг дүнз ирсэн. Дахиж мод ирэхгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** 1 машин мод бэлэн болсон гэнэ гэхээр нь цуг явъя гэхэд амжихгүй гэсэн. Би өөрөө очиж шалгах гэсэн санаатай, цуг явах гэж байсан боловч явахгүй байгаад байсан. Өөрөө явъя гэж шийдээд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найзтайгаа хамт Хэнтий рүү явсан. Замдаа мод бэлтгэж байгаа хүнийхээ утсыг өг гэхэд *** өгөхгүй байсан. Би шөнө Биндэр суманд очоод унтаад босоход утасны дугаар мессежээр явуулсан байсан. Тухайн хүнтэй нь ярихад “би мод бэлэн болсон гэж хэлээгүй, наашаа гарахдаа ярихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэр хүнтэй уулзахад ***, *** нар нэг ширхэг дүнзийг 90,000,000 төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан байсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн 35,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** данс руу шилжүүлсэн 110,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг *** компанийнхаа данс руу буцааж авсан. 2021 оны 09 дүгээр сард 400 дүнз явуулснаас 250 дүнзийг надад өгсөн зэрэг хуурсан үйлдлүүд гаргасан байсан. Надаар авхуулсан токарийн машиныг бас *** өөрөө олсон мэт ярьсан байсан. Энэ мэт худал хуурмаг зүйл ярьсан, үйлдсэн байх тул Хэнтий аймгаас ирээд цагдаад өргөдөл гаргасан. Цагдаад шалгагдсанаас хойш янз бүрийн мессеж бичсэнээс биш, гомдол барагдуулах талаар нэг ч үг, үйлдэл гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Би Хөвсгөл аймгаас мод бэлтгэнэ гэхээр нь 250,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг талбай дээрх ажилд зарцуулна гэж буцааж авсан. Хэнтий аймгаас мод бэлтгэнэ гээд 145,000,000 төгрөг шилжүүлснээс 65,000,000 төгрөгийг *** авсан. Мөн 150 ширхэг дүнзийг *** нар хувьдаа авсан. 1 ширхгийг 90,000 төгрөгөөр бодоход 13,500,000 төгрөг болж байна. *** нар надаас нийт 308,500,000 төгрөгийг залилж завшсан байна. Анх бүх хөрөнгө оруулалтыг би гаргана гэсэн. Анх 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн 250 ширхэг модны тээвэр 2,500,000 төгрөгийг *** надаас авсан мөнгөөр төлсөн байх. Сүүлд 202 модыг би өөрийн зардлаар авч ирсэн. Хөрөнгө оруулалтыг би өөрөө даах учир тээврийн зардлыг хэн гаргах нь яригдахгүй. Цагдаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаснаас хойш *** нар өнөөдрийг хүртэл мөнгө болон мод өгөөгүй. Ажил эхлэх үед надад ажил явуулах мөнгө байгаагүйг ***, ***, Ундармаа нар бүгд мэдэж байсан. Надтай хамт явж, Хаан банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай уулзаж зээл авч байсан. Намайг өндөр хүүтэй зээл авч, хөрөнгө босгож байгааг мэдэж байсан. Тухайн үед *** 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дуусаад хэдүүлээ бурзайна, энэ зээлийн хүү ямар хамаатай юм бэ” гэж ярьж байсан. Би одоог хүртэл зээлийн хүүнүүдээ төлөөд явж байна. Орлого байхгүй, зарим зээлээ төлж чадахгүй болоод барьцаалсан эд хөрөнгөө хураалгах дээрээ тулаад явж байна. Анх цагдаад өргөдөл гаргахад ***ын компанид моднууд байсан. Тэр үед арга хэмжээ аваагүй байхад мод нь алга болсон. Сүүлд дахиж мод авч ирсэн байсан харагдсан. Энэ хүмүүст хурдан арга хэмжээ авч, хохирол барагдуулж өгнө үү. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),
2.2 Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн, уг тооцоогоор 259,195,000 төгрөг болсон. Уг хохирлыг төлж барагдуулах талаар хэлсэн, хэзээ төлөх талаар бол яриагүй байгаа. Тооцоо нийлэхэд хоёр талаас санхүүгийн баримтууд, бусад материалуудыг үндэслэн тулгасан. Үүнд Хэнтий аймгийн *** гэх хүнээс авах үлдэгдэл модны тооцоо орсон байгаа. Тооцоонд ороогүй үлдсэн зүйл байхгүй, би уг тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн *** нь гарын үсэг зурсан байгаа. Уг тооцоо нийлсэн акт болон би өөрийн дансны хуулгаа гаргаж өгсөн байгаа. Дансны хуулгаа өгсөн учир нь сард хэдэн төгрөгийн зээл хэрхэн төлж байгаа талаар харагдах юм. Мөн 15,0 сая төгрөгөөр авсан токарийн машины мөнгийг би гаргасан. Гэтэл одоо 2022 оны 07 дугаар сарын 23 болон 24-ний өдрүүдэд *** руу *** утсаар яриад ахаа та надад туслаач 150 ширхэг дүнзийг токарийн машины оронд авсан, мөн 18 см хэмжээтэй дүнз байсан гэж хэлээд өгөөч гэж хэлсэн байсныг надад *** утсаар өчигдөр хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм үнэнээрээ сайхан шүү, худал хэлж болохгүй шүү гэдгийг хэлсэн. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 219 дэх тал),
2.3 Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: Тооцоо нийлсэн үнийн дүнтэй санал нийлж байгаа, маргах зүйл байхгүй. Нэг ч төгрөг төлөөгүй байж 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр утсаар хэрүүл маргаан хийж, мөнгийг чинь төлөхгүй гэж хэл амаар доромжилж ална тална гэх зэргээр ярьсан. Намайг Ундармаа, *** хоёр нийлж хуурч мэхэлж намайг хохироосон. Би үнэлгээтэй танилцсан байгаа, тухайн үеийн ханш нь үнэлгээтэй тохирч байгаа. Завхан аймгаас токарийн машин 15,500,000 төгрөгөөр авахаар боллоо, та мөнгийг нь төлөөч гэхээр нь би бүрэн төлсөн байгаа, миний эзэмшлийнх гэсэн үг юм. Энэ үнийн дүнг тооцоо нийлэхдээ оруулж бодсон. Тооцоо нийлэхдээ 2 талаас бүх баримтуудаа гаргаж нийлсэн, гэхдээ жагсаалтаар гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Бүх санхүүжилтийн мөнгийг би өөрөөсөө гаргасан, энэ бүх ажлыг хийсэн ажилчдын хөлсийг би өөрөөсөө төлсөн. Тооцоо нийлэхэд л надаас авсан мөнгөөр зарим хүмүүст мөнгө өгсөн гэдгээ хэлсэн. Энэ ажил хийсэн талаар цагдаад хандаагүй, дүнз авчирч нийлүүлнэ, барина гэж хэлээд мөнгө авч залилсан. Тооцоо нийлэхэд нэг төгрөгийн зөрүү бол байхгүй гэдэг талаар баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Тооцооны тал дээр бол ямар нэгэн маргах зүйл байхгүй. Дээрх бүгд тооцоонд орсон. Тооцоонд ороогүй үлдсэн нэг зүйл байхгүй. Тооцоо нийлсэн мөнгөн дүн болох 259,195,000 төгрөгийн хохирлын мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 155 дахь тал),
2.4 Мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: *** нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг дансаар, мөн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *** тоот 39,13 м.кв нэг өрөө байрыг 1м.кв нь 2,800,000 төгрөгт тооцон 109,564,000 төгрөгт тооцон авч *** ХХК-аас бичиг авч Өгөөмөр хангал авахаар болсон. Тэгэхээр одоо би ***аас 139,631,000 төгрөг авах ёстой байгаа. Би энэ хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, зээлийн хүү төлсөн баримтуудыг гаргаж өгье. Уг зээлийн хүү төлсөн мөнгөний 50 хувийг *** төлж барагдуулна гэж 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр надад хэлсэн боловч энэ мөнгөнөөс 1 төгрөг ч төлөөгүй байна. ***аас нийт 265,067,702 төгрөг зээлийн хүү, үндсэн зээл өнөөдрийн байдлаар 717,143,400 төгрөг болж байгаа юм. Хүүгийн зээл 265,067,702 төгрөгийн 50 хувь буюу 133,533,851 төгрөгийг төлнө гэж хэлсэн, одоо болтол төлөөгүй байна. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 70 дахь тал),
3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Би эхнэр Д.*** хамт Хэнтий аймгийн Биндэр суманд “***” ХХК-ийг ажиллуулдаг. Манай компани нь мод бэлтгэл, мод боловсруулдаг. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** гэдэг хүн яриад *** дүү нар байна гээд бид нар токарийн мод захиалах гэж яваа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээ зааж өгсөн. Удалгүй манай гэрт ирсэн. Биндэр суманд ирчихсэн байсан юм шиг байна лээ, ерөөсөө удаагүй ороод ирсэн. Тэгээд бид нар цай уух зуураа 3000 ширхэг мод, хэдэн төгрөгөөр хийх талаараа ярилцаж тохироод салсан. Би урд байдаг баазыг зааж өгөөд явуулсан. Маргааш нь 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн орчим нөгөө *** ирсэн. 3 залуу ирсэн, нэрийг нь сайн санахгүй байна. Гэрээгээ байгуулах уу гэхээр нь би танайх гэрээний маягтаа гаргаад ир, танай гэрээний маягтаар хийе гэхэд маягт байхгүй бичиг хэргийн газар байвал очоод гаргуулчихъя гэхээр нь би манай энд бичиг хэрэг байгаа, очоод гаргуулчхаад хүрээд ир, бид хоёр яваад яах вэ дээ гэж хэлээд явуулсан. 30 орчим минутын дараа болсон байх гэрээнийхээ маягтыг авч ирээд гэрээгээ байгуулсан. Нийт 3000 ширхэг токардсан дүнз бэлтгэж өгөхөөр болоод нэг ширхэг дүнзийг 90,000 төгрөгөөр тохирсон. Ингээд нийт мөнгө нь 3000 ширхэг дүнз нь 270,000,000 төгрөг болсон. Тэгээд урьдчилгаа болох 90,000 төгрөгийг 08 сарын 05-ны өдрийн дотор шилжүүлнэ гээд явсан. Би модоо бэлтгээд эхэлсэн нөгөө *** гэдэг залуу ярихгүй болохоор нь 08 сарын 06-ны өдөр *** руу залгаад би мөнгөө гэж асуугаагүй за дүү нар юу болж байна хаана явж байна ажил дажгүй юу гэж асуухад бид нар Өмнөговь билүү Дорноговь ч гэл үү явж байна гээд өөр юм яриагүй салгасан. 08 сарын 09-ний өдөр *** миний өөрийн Хаан банкны *** дугаартай данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээрээ “Hentii aimag binder sum 22 sm diametrtei toka”, “Их гүрэн констракшн” ХХК-аас гэж шилжүүлсэн байсан. Мөнгөө шилжүүлчхээд хөрөнгө оруулагч ах маань бага багаар мөнгөө шилжүүлж байя гэж байна, ах гялалзуулна биз дээ гэж хэлсэн. Би хариуд нь өөрсдийнхөө боломжоор л хийнэ, гялалзаад сүйд болоод байх юм байхгүй гэж хэлээд салгасан. Тэрнээс хойш үе үе ***тай ярьдаг байсан, юу байна, ажил дажгүй гэсэн утгатай зүйл л ярьдаг байсан. 8 дугаар сарын 22-ны өдөр *** над руу яриад мөнгө шилжүүлнэ, 50,000,000 төгрөг шилжүүлье гээд дансаа өгчих гэхээр нь, би мод руугаа явах гэж байна эхнэрийн дансыг өгье гэсэн чинь болно, хамаагүй гялс дансаа өгчих гэхээр нь би эхнэрийнхээ дансыг явуулсан. Би ***ад эхнэр *** *** Хаан банкны *** гэсэн данс өгсөн. Удалгүй эхнэрийн дансанд 110,000,000 төгрөг орж ирсэн. *** залгаад ахаа манай нягтлан жаахан будилаан гарсан гэсэн үү, юу гэсэн нэг юм хэлээд 60,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлчих гээд ***” ХХК-ны данс өгөхөөр нь би эхнэрт хэлээд бушуухан банк орж шилжүүл гээд эхнэрийг банк руу явуулж 60,000,000 төгрөг шилжүүлсэн. 50,000,000 төгрөгийг нь авч үлдсэн. Тэгж байтал *** над руу яриад манай хөрөнгө оруулагч талын нэг хүн тань дээр очих гээд байна ах дүү хоёр нэг тал шүү гэсэн утгатай юм ярьсан. Нээх олон юм яриад яах вэ гэхээр нь би за юун олон юм ярих билээ гэсэн чинь яах вэ дээ тэгээд модны үнэ асуувал нэг ширхгийг нь 110,000,000 төгрөгөөр хийсэн гээд хэлчихгүй юу, тэгээд та ачуулсан модоо нэг машин мод ачуулсан гэж хэлнэ биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай хүн ирж байгаа юм бэ гэхэд за яах вэ дээ жоохон жоохон хөрөнгө оруулж байгаа ч гэл үү хөрөнгө оруулагч ч гэл үү нэг тийм юм хэлсэн. Тэгэхээр нь би надаас юм шалгаагаад байвал чамд ямар хамаатай юм бэ гээд хэлчихье гэсэн чинь өө тэгж болохгүй гэсэн. Наадах чинь цагдаад ажиллаж байсан, цагдаагийн эвгүй гар байдаг тийм л хүн шүү гэж та ойлгоорой гэж надад хэлсэн. За ямар ч байсан ирсэн хойно нь учраа олох байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд ***тай ярьсны маргааш өглөө нь буюу 2021 оны 10 сарын 16-ны өдөр хавьцаа байхаа *** гэсэн дугаар залгаад би нөгөө ***ын модыг ачих гээд ирсэн хүн байна гэрээ заагаад өгөөч гэхээр нь би гэрээ зааж өгөөд хашаа руугаа оруулсан. Манай хажууханд ирээд унтчихсан байсан. Тэр ирсэн хүнийг нь би дагуулаад модоо үзүүлсэн мод бол ийм байдалтай явж байна, арай ачих болоогүй 2-3 хононо гэж хэлсэн. Тэр өглөө нь *** над руу залгаад нөгөө нөхөр чинь очив уу гэхээр нь би ирсэн гэсэн чинь за за гээд салгасан. Ер нь бол *** энэ *** гэдэг хүнийг манайх руу ирнэ гэсэн сургаар л над руу тэгж ярьсан юм шиг байна лээ. *** гэдэг хүн ***аас миний дугаарыг асуухад өгөөгүй, бүр өгөхгүй байсан гэсэн. Тэр *** гэдэг хүн тэгж хэлсэн. *** гэдэг хүнийг ирэхэд эхнэр *** Улаанбаатар хот руу явсан байсан, маргааш нь буцаад ирсэн. Яасан бэ гэхээр надад тайга дүнз гэж их бүдүүн бас гоё дүнз байдаг юм, тэр нь бүр барьчихсан торх байдаг, мөнгөний хэрэг гараад зарах болоод *** үзээд авахаар болсон. *** эхлээд надад нэг цагаан өнгийн Патрол маркийн машин санал болгохоор нь би зөвшөөрөөгүй. Дараа нь яриад эхлээд 20,000,000 төгрөг өгье, дараа нь үлдсэн мөнгийг нь өгье гэхээр нь за тэгье, би эхнэрээ явуулъя гээд эхнэрийг хот руу явуулсан. Эхнэр хот руу яваад, явсан дээр нь зөрөөд *** ирж таарсан. Хотод очоод эхнэр *** руу залгахад утсаа аваагүй, би бас залгаад аваагүй. *** буцааж залгаад би согтуу байна, эрүүл болоод мөнгө төгрөгийн асуудлаа яръя гэж хэлээд утсаа салгасан. Би Улаалзганыг хотод очсон байгаа гэдгийг хэлсэн. *** эгчийн утсыг өгчих гэхээр нь би утсыг нь өгсөн. *** залгаагүй. Манай эхнэр бүтэхгүй юм байна буцъя гээд буцаад ирсэн. ...Хэнийх нь зөв юм хэнийх нь буруу юм сайн мэдэхгүй л байна. Гэхдээ ямар ч байсан *** надаас нэг ширхэг дүнз модыг 90,000 төгрөгөөр бодож нийт 3000 ширхэг дүнз авна гэж захиалга өгч гэрээ хийсэн. Тэрнээс надад 80,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би гурван машин 600 ширхэг дүнз модыг явуулсан. Би мод бэлтгэж байх үедээ болон модоо ачиж явуулах үедээ *** руу зураг явуулж байсан. Эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2 машин 400 ширхэг дүнз мод ачиж явуулсан. Нэг машинд нь 250 ширхэг, нөгөө машинд нь 150 ширхэг мод ачиж явуулсан. Тэр 250 ширхэг мод ачсан машин нь Кувейтийн аманд очсон байсан. *** над руу очсон талаараа зураг явуулсан. Сүүлд *** гэдэг хүнтэй тэр баригдаж байгаа барилгын газар нь буюу Кувейтийн аманд очиж үзсэн. Миний явуулсан 250 ширхэг модоор өөрөө очиж надаас авсан 200 ширхэг модоороо нэг л байшинг барьж дуусгаж байна гэж хэлж байсан. Би нүдээрээ харахад 10 үед болчихсон ер нь дуусах тийш хандаж байсан. Харин нөгөө 250 ширхэг модтой хамт явсан 150 ширхэг мод нь хаашаа очсон нь мэдэгдэхгүй байгаа. Тэр талаар *** надад юм яриагүй. Би модны гарал үүслийн бичгийг нь Кувейтийн аманд гэж гаргаж авсан. Би ***тай модны талаар ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Гэрээ нь Хэнтий аймагт байгаа, үлдээчихсэн байна. Зургийг нь аваад явуулъя. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал),
4. Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Миний ярих зүйл нөхөр ***ын ярьсантай адилхан. *** бид хоёр тэр ажлыг хийхэд үргэлж хамт байсан болохоор тийм л зүйл болсон. Харин нэг юм нь Хаан банкны миний өөрийн *** дугаартай данс руу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** гэсэн данснаас 110,000,000 төгрөг “Их гүрэн констракшн 3000 дүнз урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатай мэдээлэл орж ирсэн. Тэгээд байж байтал *** манай нөхөр рүү залгаад манай нягтлан илүү мөнгө гаргаад явуулчихсан байна, 60,000,000 төгрөгийг нь яаралтай буцаагаад шилжүүл гэсэн байсан. Тэр өдрийн цайны цагийн хооронд байн байн залгаад байсан. Би цайны цаг дуусангуут банк ороод 60,000,000 төгрөгийг шууд шилжүүлсэн. 50,000,000 төгрөгийг нь бол авч үлдсэн. Манай нөхөр бид хоёр ***ад 60,000,000 төгрөгийг нь авч үлдье, 50,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлье гэсэн чинь тийм юм байхгүй ээ л гэсэн. Яагаад 60,000,000 төгрөгийг нь авч үлдье гэсэн гэхээр өмнө нь 30,000,000 төгрөг авсан байсан. Тэр дээрээ нийлүүлээд 60,000,000 төгрөгийг аваад 90,000,000 төгрөг болохоор 1000 ширхэг модны үнэ болох гээд байсан. Угаасаа эхлээд 1000 ширхэг мод ***ад өгөх гээд бэлдэж байсан болохоор тэр модныхоо мөнгийг л авчихъя гэж бодсон. Би *** гэдэг хүнийг танихгүй. Манайд нэг өрчихсөн тайга дүнз байсан. *** ирж гэрээ хийхдээ тэрийг харчихсан, нөхөр бид хоёр мөнгөний хэрэг болоод зарах гэж байсан. Тэрийг авъя гээд байсан. Хот руу ачуулаад явуулчих, зарсан хойноо мөнгийг нь өгье гээд байхаар нь бид хоёр хаширлаад ачиж явуулаагүй. Нөхөр бид хоёр тэрийгээ зараад ковш авах гэж байсан. *** бид хоёрт ковшийн урьдчилгаа 20,000,000 төгрөг өгье, хотод хүрээд ир гэхэд манай нөхөр Амраа намайг хот руу явуулсан. Ирсэн өдрөө би *** руу утсаар залгасан боловч утсаа авахгүй байсан. Нөхөр *** хүртэл залгахад утсаа авахгүй байсан. Үдээс хойш оройхон над руу залгаад халти уучихсан байна өнөөдөр би тантай уулзах боломжгүй байна, маргааш компаниас мөнгө гарна гэхээр нь худлаа боллоо гээд буцаад гэр лүүгээ гарсан. Намайг гэрт ирэхэд *** гэдэг хүн ирчихсэн байсан. *** гэдэг хүн намайг очиход хамаг учир байдлаа хэлсэн. Юу гэсэн бэ гэхээр энэ модны эзэн ард нь байдаг хүн нь би байна, би ***тай хамтарч ажилласан чинь ажил урагшаа явахгүй байна их олон сар болчихлоо 400,000,000 орчим төгрөг зөвхөн модонд өгчихсөн. Манайд ирсэн мод бараг алга байна гэж хэлсэн. Тэр хооронд *** манайхаас 400 ширхэг дүнз 2 машинд хувааж нэгэнд нь 250 ширхэг нөгөөд нь 150 ширхэг мод ачаад аваад явсан. Тэрнээс 250 ширхэг мод нь манайд буусан. Нөгөө мод нь буюу 150 ширхэг мод нь ирээгүй гэж хэлсэн. Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Баярцэцэг гэдэг эмэгтэйг би танина. Бас л манай нөхөр бид хоёртой адил мод бэлтгэж, боловсруулдаг ажил хийдэг. Баярцэцэг бид хоёр гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа аялал зугаалгад хамт явж байсан, найзууд байгаа юм. *** надад хэлэхдээ *** нь Хөвсгөл аймагт байдаг Баярцэцэг гэдэг хүнд мод авахаар 72,000,000 төгрөг өгсөн гэсэн гэхээр нь би тэр Баярцэцэгийг чинь танина шүү дээ асуугаад өгөх үү гээд *** гэдэг хүний хажууд Баярцэцэгтэй ярихад *** өмнө нь хавар мод авна гэж ирээд ярьсан гэсэн, тухайн үедээ цөөхөн мод өгөөд мөнгө цаас нь бүтэхгүй 7 хоног хүлээлгэж байгаад мөнгийг нь өгөөд больсон гэсэн. Тэрийгээ цуцалсан гэж ярьсан. ***ын модыг авахаар Баярцэцэгтэй уулзсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан Баярцэцэг надад хэлэхдээ наад *** гэдэг хүнтэй битгий харьцаарай, бүтэхгүй шүү гэж хэлсэн. *** манай нөхөр *** бид хоёртой нэг ширхэг дүнз модыг 90,000 төгрөгөөр авахаар нийт 3000 ширхэг дүнз авахаар тохирсон. Эхлээд 1000 ширхэг дүнз авахаар болсон. Түүнээс 600 ширхэг модыг нь өгчихсөн, 250 ширхэг мод нь *** гэдэг хүн дээр очсон байсан, 150 ширхэг модыг нь хаашаа аваачсаныг нь мэдэхгүй, үлдэгдэл 200 ширхэг модыг *** өөрөө очиж авсан. *** манайд нийт 80,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 400 ширхэг мод өгөх ёстой. Бид хоёр ***аас токарийн машин 15,000,000 төгрөгт бодож авсан. *** миний токарийн машин гэж ярьж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал),
5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Би хувиараа барилгын сантехник угсралтын ажил хийж гүйцэтгэдэг. ***ыг би 2019 оноос таньдаг болсон. ...2021 оны 06 дугаар сард *** Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн аманд 12 хаусны барилга барих ажил байна гэхээр би очиж уулзаж уг 12 барилгын гадна цэвэр бохир усны системийн угсралтын ажлыг хийхээр тохирсон, мөн баригдаж дууссаны дараа дотор цэвэр бохир усны сангийн ажлыг бас хийхээр тохирсон байсан. Сангийн ажил 2021 оны 06 дугаар сард эхэлж гадна цэвэр бохир усны газар шороо, угсралтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 12 барилга руу цэвэр бохир усны шугамыг оруулсан. Мөн харуулын постын байрны сангийн ажлыг хийсэн. Би нэг барилгыг 2,5 сая төгрөгөөр тохирч 12 барилгын 32,500,000 төгрөгөөр хийхээр болсон байсан. Үүнд дотор цэвэр бохир усны холболт орсон байсан. Гадна ажил ерөнхийдөө 2021 оны 06 дугаар сарын сүүлээр дуусаад дотор холболт үлдсэн байсан. Байшин баригдсаны дараа дотор санг хийх байсан. Ажил гүйцэтгэлийн урьдчилгаа 10,0 сая төгрөгийг *** гэх хүний данснаас миний данс руу орсон. Мөн гадна ажил дууссаны дараа 2,0 сая төгрөг *** гэх хүнээс авсан. 2021 онд дахин ямар нэгэн сангийн ажил хийгээгүй. 2022 оны 06 дугаар сараас холболтын ажлуудыг хийж эхэлсэн. Нийт 13 барилгаас 4-5 барилга нь дотор бохир, цэвэр усны холболтуудыг хийх боломжтой болсон байхаар нь хийж эхэлсэн. ***аас 2022 оны 07 дугаар сард 5,0 сая төгрөг авсан байгаа. ***тай хэлэлцэж тохирсны улмаас ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. ***ын компани нь дүнзээр захиалгаар байшин барьдаг, би сангийн ажлыг 2019 оноос хойш хийдэг болсон одоо ч хамтран ажилладаг. ...*** надад хэлэхдээ дүнз ирэхгүй байгаа болохоор ажил хийж болохгүй байна гэж байсан. *** тухайн үед надад хэлэхдээ Хөвсгөл рүү захиалга өгсөн боловч удаад байна л гэж байдаг байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 222 дахь тал),
6. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Би хувиараа барилгын сантехник угсралтын ажил хийж гүйцэтгэдэг. 2015 оноос хойш ***тай хамтран барилгын ажил хийж гүйцэтгэж байгаа. Би барилгын суурийн ажлыг хийж бригадаар хийдэг, бусад ажлыг нь бол хийдэггүй. *** нь компанийн захирал, дүнз модоор байшин барьдаг. 2021 оны 06 дугаар сард *** Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн аманд 12 айлын хаус дүнз модоор барих гэж байгаа юм, чи суурийн газар шорооны ажил цаашлаад, мөн гадна тохижилтын хийлгэнэ гэсэн. 2021 оны 06 дугаар сарын 12-нь өдрөөс би 8 хүний бүрэлдэхүүнтэй газар шорооны ажлыг эхэлсэн. 2-3 айлын газрыг гараараа ухаж байсан чинь *** ах та нараар гараар ухаж бүтэхгүй юм байна, гэтэл жижиг экскаватор авчраад газрыг ухаж дуусгахаар нь суурь цутгалтын ажлыг гараар зуурч бүх газрыг 2021 оны 08 дугаар сарын эхээр дуусгасан. Үргэлжлүүлэн шалыг цутгаж гадна зам талбайг зассан. Нийт ажлын хөлс 54 төгрөг авсан. 2021 оны 07 дугаар сарын эхээр эхний айлын суурь бэлэн болох *** дүнз авчрахаар явсан. *** ах дүнз мод ирэхгүй байна гээд уурлаад яваад утсаар яриад байгаа бололтой байдаг байсан. 2021 оны сарыг нь сайн санахгүй байна. Суурийн ажил дуусаж байхад эхний нэг айлын дүнз мод ирж буулгасан хэдэн ширхэг мод ирсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд мод ирээгүй байж байгаад *** ах Хэнтий аймаг руу явж мод авч ирсэн. ***, *** хоёрын хооронд модноос болж л маргаан болсон байх, миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сард 22 товчооны ойролцоо баахан дүнз мод буулгасан байсныг *** ах аваагүй гэж хэлсэн. Цагдаад хандсан байгаа гээд уурлаад яваад байсан.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 224 дэх тал),
7. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 2021 оны 08 дугаар сард *** Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн аманд дүнз модоор 12 айлын хаусны торх, дээвэр, шувуу нуруу зэрэг мужааны ажил хийхээр тохирсон. Хэмжээнээс шалтгаалаад нэг айлын дүнзэн торхыг ***ыг гуйхаар үнийн дүнг уян хатан хийсэн нэг торх угсрахад дээд тал нь 12,0 сая төгрөг хүртэл байхаар тохирсон. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр бил үү, 9 дүгээр сарын эхээр нэг айлын торхыг угсарч дээвэр, шувуу нурууг угсарсан. Дүнз мод ирээгүй учраас ажил зогссон мөн эхний айлын дүнзийг угсарч байхад мод их хүлээгдэж байсан мөн чанарын шаардлага хангахгүй, ажиллагаа ихтэй байсан.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 226 дахь тал),
8. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: *** гэх хүнийг танихгүй, дүнз модны гэрээ хийгээгүй. Надтай тухайн үед 2021 оны 07 дугаар сард утсаар л холбогдож байснаас өөр модон материал гэрээ хэлэлцээр хийгээгүй. Байгууллагын дансаар гүйлгээ хийж авдаг. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 230 дахь тал),
9. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ***тай 2021 оны 07 дугаар сард цаасан суурьтай бичгээр гэрээ хийсэн, өдрийг нь санахгүй байна. Нийт 100,0 сая төгрөгийн гэрээ хийсэн. Би өөрийн дансаар 2 удаагийн гүйлгээгээр 100,0 сая төгрөг ***аас авсан. Гэрээнд заагдсанаар 2000 дүнз мод бэлтгэх гэрээ хийсэн. Түүнээс нэг ширхгийг ч бэлтгэж өгөөгүй. Тухайн зун бороо, шавар ихтэй байсан учраас бэлтгэж өгч чадаагүй тул ***аас авсан 100,0 сая төгрөгийг өөрийнх нь дансанд буцааж хийсэн тул бид хоёрын дунд өр авлагын зүйл байхгүй...гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 234 дэх тал),
10. Мэдүүлгийг газар дээр нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шалгасан тэмдэглэлд: Яллагдагч *** нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн ертөнцийн зүгээр баруун талд замын дэргэд зогсоод гараараа айлуудыг заагаад байшин байгаа газрыг заав. / Зураг №1 /, /Зураг №2 /. Засмал замаас гараад шороон замаар 700 орчим метр яваад хүрэн өнгийн дүнзэн байшингийн гадна очоод гараараа хашаанд байх гараашийг заагаад дүнз модоор барьсан гэв /Зураг №3/, /Зураг №4 /. Уг дүнзэн байшингийн залгаа арын хашаанд байх дүнзэн ижил хэмжээтэй гараашийг заагаад мөн энэ гараашийг Хэнтий аймгаас ирсэн дүнзээр мөн барьсан гэв. /Зураг №5/ Монгол гэртэй хашаанд байх гараашийг, /Зураг №6/ Уг гаржийн дүнзийг хэмжихэд 18-20см хэмжээтэй байсныг /Зураг№7/, дүнзэн байшинтай хашаанд байх гараашийг зааж байгаа байдлыг, /Зураг №8/ уг гараашийг дүнзэн модыг хэмжиж байгаа байдлыг харуулав /Зураг №9/.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 212-218 дахь тал),
11. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд:
11.1 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай компани 2015 оноос хойш дүнзээр хаус барих ажлыг хувиараа хийж байгаад 2020 онд “***” ХХК-ийг үүсгэн байгуулж эхнэр *** төрсөн дүү ***ы нэр дээр байсан. 2022 оны 07 дугаар сард би өөрийн нэр дээр компаниа шилжүүлэн авсан. 2021 оны 03 дугаар сард зүс мэдэх *** ахтай надтай хамтран ажиллая гээд гуйж эхэлсэн. 2022 оны 05 дугаар сард байшин бариулах газар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн аманд өөрийн биеэр очиж үзэхэд 1 га газарт 88м.кв, 108м.кв, 128 м.кв-тай нийт 12 ширхэг дүнзэн байшин барихаар тохиролцоод манай компанийн зүгээс ажиллах хүн хүч, мод дүнзийг олж нийлүүлэхээр болсон. Мөн манай зүгээс мөнгө гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Байшингийн суурийн ажил 2021 оны 06 дугаар сарын эхээр эхэлсэн. Манай талаас нийт 10 ажилтан орсон. *** ах санхүүгийн асуудлыг шийдэж байсан. 12 ширхэг хаусны суурийн ажил бохир, цэврийн холболт зэргийг манай талаас дуусах дөхөөд дүнз хэрэгтэй болж эхэлсэн, ажилчдын цалин хоол хүнс зэргийг гаргаж байсан. *** ах 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дүнз модны мөнгө болох 50,000,000 төгрөгийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансанд шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр очиж уулзаад модны мөнгө нэмж 200,000,000 төгрөгийг *** ах манай компанийн дээрх данс руу шилжүүлсэн. Нийт 250,000,000 төгрөгийг аваад Хөвсгөл аймаг Хатгал суманд дээр 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр X.*** гэдэг хүнтэй уулзаад 1 ширхгийг 120,000,000 төгрөгөөр тооцож 4000 ширхэг дүнз авахаар тохиролцоод гэрээг 07 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. Нийт 480,000,000 төгрөг болж байсан, урьдчилгаа болох 100,000,000 төгрөгийг ***гийн данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа эхний 300 ширхэг авахаар болсон. Тэгсэн *** байгалийн шавар шавхай, мод бэлтгэхэд хүндрэлтэй байна гэж хэлээд 2 сар мод нийлүүлээгүй. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгаас гараад *** бид хоёр Хэнтий Биндэр суманд очоод танил хүнээр дамжуулан мод хийдэг *** гэдэг хүнтэй уулзаад 1 ширхэг модыг 90,000 төгрөгөөр авахаар тохирсон юм. Тухайн үед ***тай танилцуулсан хүн Мөнхбат дундаас нь 20,000 төгрөг би авна шүү гэж хэлсэн. Би 3000 ширхэг дүнзний гэрээг ***тай хийсэн. Урьдчилгаа мөнгө болох 35,000,000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлэхээр нь би ***ын данс руу шилжүүлсэн. Тухайн үед 20,000 төгрөгийн налуу өгч байгаа асуудлыг хэлээгүй, 110,000 төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн. *** ах 2021 оны 09 дүгээр сараас мод яав, хэзээ ирэх гэж байна гэж тодруулдаг байсан. *** мод нийлүүлэхгүй байхаар нь урьдчилгаанд өгсөн. 100,000,000 төгрөгийг өөрийн компанийн дансаар буцаан авсан. Мөн энэ хугацаанд *** мод нийлүүлэхгүй байхаар нь 2021 оны 09 дүгээр сарын үеэр Гантулга гэх мод хийдэг хүнтэй уулзаад 1500 дүнз 1 ширхгийг 120,000 төгрөгөөр авахаар утсаар тохирсон. Урьдчилгаанд 16,500,000 төгрөгийн үнэ бүхий мод бэлтгэх хөрөө рам өгсөн. Хэнтий аймагт байх ***аас захиалсан дүнзнээс 2021 оны 08 дугаар сард 250 ширхэг мод ирсэн. Модоор манай ажилчид нэг ширхэг хаусны торхыг угсарсан. Хэнтий аймгаас ирэх модыг *** ахыг өөрөөс очиж ав, мод бэлтгэх ямар хэцүү байдгийг өөрийн биеэр үз гэж хэлсэн. *** ах Хэнтий аймагт очоод ***тай уулзаад нэг ширхэг модыг 90,000 төгрөгөөр авсныг мэдсэн. Тэр хоёр хоорондоо тохироод бүх хэрэгцээний модоо авахаар болсон байсан. *** ах 2021 оны 11 дүгээр сард цагдаад өргөдөл өгсөн байсан. Би *** ахтай утсаар та зунжингаа манай компанийн бүх ажилчдыг ашиглаад бүх зүйлээ хийлгэчхээгүй өргөдөл өгдөг нь ямар учиртай юм бэ, ганцхан мод удсан шалтгааны улмаас ингэж байгаа юм уу гэж хэлсэн. Мөн бид хоёрын тохирсон байсан 30-50% ашиг хүртэл байхгүй болсон. Манай компанийн бүхэл бүтэн нэг жилийн ажил зогсоод энэ төсөл рүү орсон байхад цагдаад шалгуулаад байгааг гайхаж, учрыг нь ойлгохгүй байна. Мөн нэг жилд олох байсан ашиг байхгүй болсонд гомдолтой байна. Хөвсгөл аймаг дахь мод бэлтгэлээс гэрээ хийсэн хүмүүсээс тодруулж болно. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, тогтоол дээрх хүн залилсан асуудал болоогүй. ...Би компанийн дансаар нийт 310,000,000 төгрөг дүнз мод нийлүүлэхээр авсан. Үүнээс 20,000,000 төгрөгийг *** ах өөрөө буцаан авсан. Хөвсгөл аймагт байх *** гэх хүнд 100,0 сая төгрөгийн мод захиалаад мөнгийг бүрэн бүтэн буцаан авсан. Баримтаар гарч ирэх байх.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 192-194 дэх тал),
11.2 Яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн: Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл гэвэл *** ахтай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн. Тооцоогоор хоёр талаас ажил гүйцэтгэж байсан үеийн баримтуудыг тулгаж хүлээн зөвшөөрснөөр 259,195,000 төгрөг болж байгаа. Энэ үнийн дүнг хоёр талаас хүлээн зөвшөөрч байгаа, гарын үсэг зурсан. Мөн Хэнтий аймгаас ирсэн 150 ширхэг модоор *** авсан. ***аас явуулан 12,0 сая төгрөг авсан. Энэ мөнгийг ***д өгөөгүй, учир нь тухайн үед *** цагдаад хандсан байхаар нь өгөөгүй юм. Хэнтий аймгийн *** ахтай *** нь тухайн /одоо миний нэр дээр байгаа/ *** констракшн ХХК-н нэрээр гэрээг байгуулсан. *** нь төлбөр тооцооны асуудал дээр ямар ч хамаарал байхгүй, сайн мэдэхгүй, компанийнхаа нэрээр л гэрээ хийж өгсөн. Хэнтий аймгаас эхний ачаа буюу 22см хэмжээтэй дүнз 250 ширхэг ачсан. Тэгэхэд *** арай нарийн дүнз байна, хэрэгтэй юу гэхээр нь би хэрэгтэй тусад нь 150 ширхгийг ачаад төлбөр тооцоог нь дараа ярилцъя гээд 2 машинд тус тусад нь ачаад явсан. Энэ дүнз модыг *** худалдан авъя гээд авсан. Энэ дүнзээр *** Ар гүнтэд 2 айлын нэг, нэг ширхэг 2 ширхэг гарааш барьсан. Би уг гарааш барьсан газрыг зааж өгч чадна. Мөн Хөвсгөл аймгаас *** гэх хүнд 100,0 сая төгрөг өгөөд мод авч чадаагүй, 2 сар гаруй болж ажлаа алдаад *** нь мод нийлүүлж чадахгүй боллоо гээд 2021 оны 09 дүгээр сарыг цувуулан 100,0 сая төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. Мөнгө буцаан авсан талаар *** ахад тухайн үед хэлээгүй. Учир нь мод нийлүүлэх тохироотой байсан учир мөнгө буцааж өгөх биш мод л нийлүүлэх гэж байсан. Хэнтий аймгаас 60,0 сая төгрөг буцаан авсан талаар *** ахад хэлээгүй. Учир нь нэг газар их хэмжээний мөнгө бөөгнөрүүлэх шаардлага байгаагүй, мөнгө түгжиж ажил удаашрах байсан учраас хэлээгүй. Буцааж авсан мөнгөнүүд компанийн модны захиалгад төлөвлөгдсөн байсан. Мод бэлтгэлийн ажил удааширсантай холбоотой эхний ачаанууд 2021 оны 12 дугаар сарын дундаас орж ирсэн. Тэр үед *** ах цагдаад гомдол гаргасан байсан учир хэргийн асуудлыг шийдэж тооцоо нийлтлээ төсөл дээр нэг ширхэг ч мод өгөхөөргүй шийдсэн. Мод ирэх үед *** ахад цагдаагийн асуудлаа боль, энэ өвөл модоо бэлдье, хавар эрт ажлаа эхлүүлье, энэ хооронд *** та бид хоёрын хооронд банкны хүүгийн асуудал гарч ирнэ, энэ асуудлыг хамжаад шийдье, дараа төслийн борлуулалт дээрээ хүү алдангийн зардлыг нөхөөд олчихно гэж хэлээд гуйсан. Тэгэхэд миний анх олсон Хэнтий аймгийн түнш ***тай үлдэгдэл 11 байшингийн модыг тохироо хийсэн байсан тул намайг хүлээж аваагүй, миний хэрэг байхгүй мэт аашилж манай компанид оруулсан дүнз захиалсан мөнгөө бүтэн нэхэмжилж, борлуулалтаас олох ашгаас ...амласан байсан боловч буцсан. Барилган ид ажлын үеэр бүх ажилчдаа ажиллуулж байхад бүтэн нэг жилийн алдагдлыг тооцохгүй байгаад гомдолтой. Мөн манай компанийн дансаар орж гарч байгаа бүх орлого зарлагыг би хариуцан шийддэг.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал),
11.3 Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн: *** ахтай 2021 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аманд 12 хаус барих гэрээг байгуулсан. Гэрээний дагуу бол түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилтийг авч бараа материал татан авч үйл ажиллагаа явуулах байсан. Гэрээний дагуу ажил дууссаны дараа ашгаа тэнцүү хуваахаар тохирсон. Тухайн үед дүнз мод бэлтгэлийн ажил удааширсан, ховордсон, бусад хүчин зүйлийн улмаас дүнз мод удааширсан, гэхдээ захиалгаа бол өөрийн урд нь мод авдаг байсан газруудаас авч нийлүүлэхээр болсон. Замын дундаас үл ойлголцсоны улмаас гэрээний хугацаа дуусаагүй байхад Хэнтий аймагт байх модны түнштэй уулзаж мод бэлтгэлийн ажилтай танилцаж, ямар шугамаар авдаг болохыг мэдээд зангаа хувиргасан. Учир нь мод авах сүлжээг мэдээд, миний хийсэн гэрээний дагуу очиж уулзсан. Одоо ч хаусныхаа модыг энэ газраас авч барилгын ажлаа явуулж байгаа. Миний хэрэг байхгүй тул намайг цагдаад өгч амласан ашгаа өгөхгүй санаатай бүх бурууг над руу чихэж ийм үйлдэл гаргаж байгаад гомдолтой байна. Гэрээний дагуу мөнгийг захиран зарцуулах эрх бүрэн нээгдсэн, модыг би хурдан бэлтгэх зорилготой байсан. Тухай бүр модны талаар нарийн зүйлийг хэлэх шаардлагагүй байсан. Би байшин барихад шаардлагатай модыг нийлүүлээд байшин барихад л болно гэж бодож байсан. *** ахыг цагдаад гомдол гаргаснаас хойш зарим дүнз нийлүүлэгдэж орж ирсэн. Энэ талаар *** ахад хэлж асуудлаа эв зүйгээр шийдээд төсөлд шаардагдах дүнзээ хурааж бэлдээд хавраас ажлаа эртхэн эхэлье. Энэ хооронд зээлийн хүүгийн асуудлыг хамтдаа шийдье, төслөөсөө алдагдлаа гаргаад авах боломжтой гээд гуйхад хүлээж аваагүй. Би эхнэрийн дүү ***д өгсөн 150 ширхэг дүнз модны мөнгийг Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *** данс руу 17,0 сая төгрөг шилжүүлэн өгч мөнгийг авсан байгаа юм. Би үнэлгээтэй танилцсан, тооцоо нийлээд маргаан байхгүй учир санал хүсэлт байхгүй. Дээрх бүгд тооцоонд орсон. Тооцоонд ороогүй үлдсэн нэг ч зүйл байхгүй. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал),
11.4 Яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: Ерөнхий захирлаар *** байсан. 2022 оны 07 дугаар сард би 100 хувь компанийн хувьцаа эзэмшигч болж өөрийн нэр дээр авсан. *** 2022 оны 07 дугаар сараас өмнө ***” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. *** нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн үед би бичиг баримтын асуудалтай байсан учир хадам дүү ***ы нэр дээр авсан. Ер нь энэ хэрэгт ***, *** нар нь ямар ч хамаарал оролцоо байхгүй.гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал),
12. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд:
12.1 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нөхөр бид хоёр 2015 оноос хойш дүнзээр хаус барих ажлыг хувиараа хийж байгаад 2020 онд “***” ХХК-ийг үүсгэн байгуулж миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2021 оны 03 дугаар сард зүс мэдэх *** нөхөр бид хоёртой хамтран ажиллая гэсэн. 2022 оны 05 дугаар сард байшин бариулах газар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн аманд нөхөр бид хоёр биеэр очиж үзэхэд 1 га газарт 88 м.кв, 108 м.кв, 128 м.кв-тай нийт 12 ширхэг дүнзэн байшин барихаар тохиролцоод манай компанийн зүгээс ажиллах хүн хүч, мод дүнзийг олж нийлүүлэхээр болсон. Мөн манай зүгээс мөнгө гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Байшингийн суурийн ажил 2021 оны 06 дугаар сарын эхээр эхэлсэн. Манай талаас нийт 10-д ажилтан орсон. *** ах санхүүгийн асуудлыг шийдэж байсан. Анх тохирохдоо ашгаа тэнцүү хуваахаар тохирсон. Манай талаас барилгын материал болон бусад зүйлд зарцуулсан нийт мөнгөн дүн төгрөг байгаа юм. Ихэнх нь баримттай юм. ***ын шилжүүлсэн мөнгөнөөс зарцуулсан мөнгөн дүн үүнд орсон байгаа. Үүнд Барилгын суурийн ажил 2021 оны 06 дугаар сарын дундуур эхлээд 2021 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. Манайхаас нийт 10-аад хүн оролцсон бөгөөд манай талаас гүний 2 худаг барихад зарцуулсан нийт үнийн дүнгээс 8,0 сая төгрөг төлсөн. Төлбөрийг бартераар төлснийг *** ах өөрөө мэдэж байгаа.
2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Стандарт порм ХХК-аас хэв хашмал түрээслэн авсан 2,393,500 /тээврийн зардал ороод/ төгрөгийг Хаан банкны 5664142445 дугаартай дансанд манай компаниас шилжүүлсэн.
2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 10 тонн цемент барилгын материалын захаас хувь хүнээс 2,350,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10 тонн төгрөг нийт 4,700,000 төгрөгөөр цемент авсан. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Мягмардалайд торх өрөх бригадын хөл 200,000,000 урьдчилгаа, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 24-ний өдөр 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл урсгал зардалд 945,000 төгрөг болсон. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурь болон гадна тохижилтын ажлын хөлсөнд нийт 17,600,000 төгрөг зарцуулсан мөн үүн дээр Ренж ровер машиныг 23,0 сая төгрөгийн ажлын хөлсөнд бодож өгсөн. Нийт 40,600,000 төгрөг болсон. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1 хово хайрцгийн мөнгө 504,000 төгрөг, сангийн материалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний дулаалгын материалд 600,000, мөн өдрөө 700,000 төгрөг, сангийн материалд 757,500 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр суурийн материалд 1,060,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төмрийн зардалд ачаа тээврийн хамт 810,000 төгрөг, 4,631,500 төгрөг зарцуулсан. Нийт барилгын материал ажлын хөлсөнд 62,270,000 төгрөг болж байгаа. *** ахаас нийт модны гэж 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 35,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 110,000,000 төгрөг, тайг хөрөөний үнийн дүн 15,000,000 төгрөг, манай компанийн дансаар нийт 410,000,000 төгрөг орж ирсэн. Үүнээс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11,000,000 төгрөг дансаар *** ах авсан. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,700,000 төгрөг дансаар *** ах авсан. 2021 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг *** авсан. Токарийн машины 15,000,000 төгрөгийг зарсан хүнд нь шилжүүлсэн. Мөн үүн дээр 250 ширхэг дүнзний үнэ болох 22,500,000 төгрөг, үүн тээврийн хөлс 3,000,000 төгрөг нийт 25,5000,000 төгрөг бүгд нийлээд 73,200,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр 62,270,000 төгрөг дээр 73,200,000 төгрөгийг нэмэхээр 135,470,000 төгрөг болж байна. *** ахын нийт шилжүүлсэн мөнгө болох 410,000,000 төгрөгөөс 135,470,000 төгрөгийг хасахаар 274,530,000 төгрөг болж байгаа. Нөхөр бид хоёр ***т 274,530,000 төгрөг буцаан өгөх тооцоотой байгаа. Мөн энэ мөнгөнөөс дүнз авахаар *** ахад нийт 80,000,000 төгрөг өгсөн. 57,500,000 төгрөгийн мод авах үлдэгдэлтэй байгаа. Тэгэхээр 274,530,000 төгрөгөөс 217,030,000 төгрөг *** ахад өгөх ёстой. *** ахтай тооцоо нийлээд тохирвол хугацаа тохироод шийдэх боломжтой. *** гэх хүний данс руу 100,000,000 төгрөгийг Компанийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансанд 2021 оны 08 дугаар сарын өдөр 38,000,0000 төгрөг, 49,600,000 төгрөг, нийт 87,600,000 төгрөг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг нөхөр мэдэж байгаа, би сайн мэдэхгүй. Энэ мөнгөнөөс зарим хэсгийг нь би Худалдаа хөгжлийн банкны өөрийн *** дугаартай данснаас 2021 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан үүр сум руу тайг хөрөө 15,000,000 төгрөгөөр худалдан авч явуулсан. *** ахын авсан хөрөөнөөс тусдаа юм. Гантулга руу явуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21,900,000 төгрөг Гантулгын данс руу шилжүүлсэн. Хэнтийд байх мод бэлтгэдэг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг Хишигсүрэн гэх хүн рүү мод захиалахаар шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сард дүнз мод ачиж ирсэн тээврийн зардалд 6,000,000 төгрөг нийт 64,900,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг юунд зарцуулсан талаар сайн санахгүй байна...Энэ захиалсан моднууд бүгд ирээд 22 товчооны ойролцоо буулгасан. Уг моднууд одоо байхгүй, бүгдээр нь байшин барьсан. *** ахад нэг ширхэг ч мод очоогүй юм. Модоо ирээд ав гэж олон удаа хэлэхэд *** ах ирж аваагүй юм.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал),
12.2 Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн: Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн хийсэн ажлууд ч байсан. ...Манай компанийн зүгээс тооцоо нийлж тулсан мөнгөн дүнг төлж барагдуулахад ямар нэгэн асуудал байхгүй. Энэ асуудлыг Иргэний шүүхээр шийдэхэд төлж барагдуулах боломжтой. *** ахтай байгуулсан гэрээ, хийсэн ажлын талаар надад бол мэдэх зүйл байхгүй, нөхөр сайн мэдэж байгаа. Санхүүгийн зохицуулалтыг миний бие гүйлгээ хийдэг байсан боловч бүх шийдвэрийг манай нөхөр сайн мэдэж байгаа. Би тэр болгон ажилд нь оролцоод байдаггүй юм. Би үнэлгээтэй танилцсан, тооцоо нийлээд маргаан байхгүй учир санал хүсэлт байхгүй. *** ах мөнгийг нь төлсөн, тооцоо нийлэхэд орсон байгаа. Тооцооны тал дээр маргах зүйлгүй.гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал),
12.3 Мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: *** гэх хүнтэй холбоотой ажил гүйцэтгэлтэй асуудалд би ямар нэгэн оролцоо байхгүй, нөхөр мэдэж байгаа. Тухайн үед би нөхрийн хамт ажлаар нь очиж байсан.гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),
13. Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд:
13.1 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, тогтоол дээр ***тай хийсэн гэрээ дээр 1 ширхэг дүнзийг 90,000 төгрөгөөр худалдан авахаар би гарын үсэг зурсан. Гэтэл тогтоол дээр 110,000 төгрөг гэж байна. *** ах *** ахад 110,000 төгрөгийн гэрээг өгсөн байсан. Надад мэдэх зүйл байхгүй. Мөн Хэнтий аймгаас ***ын ачиж явуулсан 150 ширхэг дүнзийг би гологдол утгаар нь 1 ширхгийг нь 100,000 төгрөгөөр *** ахаас худалдан авсан. Төлбөрийн 50 хувийг *** ахын данс руу шилжүүлсэн байсан. Үлдэгдэл мөнгийг дүнз ирсний дараа *** ахын данс руу шилжүүлсэн. Би нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Хөвсгөл аймагт байх *** гэх хүнтэй дүнз авахаар 100,000,000 төгрөгийн гэрээг би хийгээгүй. Энэ гэрээг *** ах, Ундармаа эгч хоёр очиж хийсэн. Энэ гэрээний дагуу ***гээс модоо авч чадахгүй хугацаа алдаад байсан тул очиж өөрийн биеэр ***гээс 88,000,000 төгрөгийг нь “***” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. 12,000,000 төгрөгийг асуудлыг би мэдэхгүй. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 67 дахь тал),
14. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***” ХХК, иргэн *** нарын хооронд байгуулсан №03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” (1 дэх хавтаст хэргийн 170-176 дахь тал),
15. ***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа, компанийн дүрэм (2 дахь хавтаст хэргийн 74-88 дахь тал),
16. Хохирогч ***ын Хаан банк дахь *** дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 227-230 дахь тал),
17. ***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 77-88 дахь тал),
18.Д.*** Хаан банк дахь дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал),
19. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд:
19.1 ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 10 дахь тал),
19.2 Шүүгдэгч ***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал), Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 02 дахь тал),
19.3 Шүүгдэгч ***ы иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 71 дэх тал) болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, хасуулах болон шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар талуудаас санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1. Гэм буруугийн талаар.
- Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***гийн иргэн ***тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан, гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 4,000 ширхэг дүнзэн модыг иргэд аж ахуйн гэж байгууллагатай гэрээ байгуулж нийлүүлнэ гэж хуурч, ***ын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг тус тус шилжүүлснийг ***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансаар авсан, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.*** эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 110,000,000 төгрөг шилжүүлснээс 60,000,000 төгрөгийг нь ***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансаар буцаан авч, аж ахуйн нэгж байгууллагынхаа үйл ажиллагаанд захиран зарцуулж, хохирогч ***т нийт 395,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч ***, ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 395,000,000 төгрөгийн хохирол учирснаас хохирогчид бэлнээр 40,000,000 төгрөг, мөн 120,000,000 төгрөгт тооцож 2 ширхэг авто машин өгсөн байна. Иймд үлдэх хохирлын төлбөрт 99,195,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. гэсэн дүгнэлтийг,
- Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Э.Энххэрлэн: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй. Үлдэгдэл хохирол төлбөр болох 99,195,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирол төлбөр төлөх талаар хохирогчтой харилцан тохиролцож 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө гэж гэрээ байгуулсан. Хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхэд татгалзах зүйлгүй.гэсэн,
- Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Г.Жалбуу: Шүүгдэгч *** өөрөө гэм бурууд маргаагүй. Өмгөөлөгчийн хууль хэрэглээ талаас түүнийг цагаатгах байр суурьтай оролцож байна. ***, *** *** нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс ба *** нөхөртөө итгээд тухайн гэрээнд компанийг төлөөлж гарын үсгээ зурсан. *** тухайн үед бага насны хүүхэдтэй, бие давхар байсан тул компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан талаараа мэдүүлдэг. Компанийн цахим хуудсыг *** өөрөө ажиллуулдаг, бусадтай гэрээ байгуулахдаа *** өөрөө биечлэн оролцдог. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд "*** констракшн" ХХК-ийн захирал ***тай уулзаж гэрээ хийж барилга барих талаар ярилцаж тохиролцсон гэдэг. Тэгэхээр *** гэж хүн тухайн компанийн захирал би мэднэ, би бүх асуудлыг шийднэ гэдэг байдлаар хохирогчтой харилцаж энэ асуудлыг үүсгэсэн байдаг. Мөн тухайн гэрээтэй холбоотой асуудалд дансны гүйлгээ, мөнгө орох гарах асуудлыг *** бие даан шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар миний үйлчлүүлэгч тухайн үедээ мэдээгүй ч гэсэн. Сүүлд хэрэг шалгагдаж хэргийн материалтай танилцах үед түүний нөхөр *** нь зохион байгуулж байсныг ойлгосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд тухайн хэргийн субьектив шинж нь шунахайн сэдэл, санаа зорилгоор үйлдэгддэг. Шүүгдэгч *** нь нөхрөө дагаад барилгын талбай дээр очиход газар шорооны ажил нь явагдаж байсан бөгөөд хөдөө орон нутагт мод дүнзээ захиалсан гэдгийг хэлж байгаа нөхөр ***ад итгээд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа гэсэн ойлголттой байсан гэдэг. Гэмт этгээдийн шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан байх нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд ***гийн гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй гэж үзэж байна. Гэрээнд гарын үсэг зурсан үйл явц нь хохирогч *** ***тай хамт байхдаа гэрээнд харилцан гарын үсэг зурсан юм биш, *** гэж хүн ***тай очиж уулзаад хийнэ бүтээнэ гэж хэлж амлалт өгөөд эхнэрээрээ гарын үсэг зуруулсан байдаг. ***гийн хувьд ямар ч байсан манай компанид олон сая төгрөгийн ажил орж ирсэн, өөр ямар нэгэн ажил авахгүй гэсэн бодолтойгоор нөхөртөө итгэсэн. Өөрөөр хэлбэл уг асуудлыг хуулийн дагуу явж байгаа, гэрээ хийсэн учраас залилах гэмт хэрэг гэдгийг үйлдэгдэж байсан эсэхийг мэдээгүй. Тухайн гэрээнд *** гарын үсэг зурснаараа хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго тодорхойгүй, төөрөгдөлд оруулж байгаа асуудал нь шүүгдэгч ***тай хамааралтай гэж үзэж байгаа тул шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.гэсэн,
-Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээ шүүхийн шатанд очихгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очих боломжтой. Хохирол барагдуулах бодит илэрхийлэл гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөх талаар илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж байгаа.гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж оролцов.
Мөн шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан ба шүүх хуралдаанд шүүгдэгч ***, *** нар гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж, шүүгдэгч *** нь өөрийгөө гэм буруугүй гэж оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***гийн иргэн ***тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан, гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 4,000 ширхэг дүнзэн модыг иргэд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж нийлүүлнэ гэж хуурч, ***ын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа:
- 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг,
- 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөг,
- 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг тус тус шилжүүлснийг ***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансаар авсан,
-2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.*** Хаан банкны эзэмшлийн *** дугаарын дансаар 110,000,000 төгрөг шилжүүлснээс 60,000,000 төгрөгийг нь ***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансаар буцаан авч, ***” ХХК-ийн бусад үйл ажиллагаанд болон хувийн хэрэгцээнд захиран зарцуулж үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***т их хэмжээний буюу нийт 395,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн ***аас гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал) болон 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал), 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 219 дэх тал),2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр (3 дахь хавтаст хэргийн 155 дахь тал), 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгүүд (4 дэх хавтаст хэргийн 70 дахь тал) болон шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал),
- Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 222 дахь тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 224 дэх тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 226 дахь тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 230 дахь тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 234 дэх тал),
- 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***” ХХК болон иргэн *** нарын хооронд байгуулсан №03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” (1 дэх хавтаст хэргийн 170-176 дахь тал),
- Хохирогч ***ын Хаан банкны *** дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 227-230 дахь тал), ***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 77-88 дахь тал), ***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа, (2 дахь хавтаст хэргийн 74-88 дахь тал), Гэрч Д.*** Хаан банк дахь дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал), 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 212-218 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн (2 дахь хавтаст хэргийн 192-194 дэх тал) болон 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал), 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр (3 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал), 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (4 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал) болон 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр (3 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал),
- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 67 дахь тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан ба ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж, тус гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлон хуульчилсан.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан нь залилах гэмт хэргээс ялгаатай.
Хэргийн үйл баримтаар хохирогч *** нь шүүгдэгч ***ы цахим хэрэгсэлд тавьсан зар сурталчилгааны дагуу ***, ***, *** нартай ажлын байранд очиж Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт 1296 м.кв 12 айлын амины орон сууцны зориулалттай барилга барих гэж байгаа талаараа саналаа хэлэхэд шүүгдэгч нар тухайн газар нь очиж танилцан улмаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэгчээр ***” ХХК, төлөөлж Б.Ундармаа, захиалагчаар *** Барилгын ажил гүйцэтгэх №3 тоот гэрээ байгуулж, 2021 оны 6-11 сарын хооронд гэрээнд заасан ажлыг хийж 1296 м.кв 12 айлын амины орон сууцыг захиалагчид шилжүүлэх, нийт үнийн дүнг 1,620,000,000 төгрөгөөр тохирч санхүүжилтийг хийхээр, ашгаа тодорхой хуваарь тохиролцсон байх боловч шүүгдэгч нар нь биелэгдэх боломжгүй ажлуудыг гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ. Тодруулбал:
Шүүгдэгч ***, “*** консктракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***, үүсгэн байгуулагч *** нар нь Хөвсгөл аймгаас дүнз авахаар боллоо, мөнгөө хурдан шилжүүлбэл хурдан ирнэ, бага мөнгөнд хөдлөхгүй нэмж өгөхгүй бол нийлүүлэхгүй байна гэж, мөн ***, *** нар нь Хэнтий аймгийн Биндэр суманд нэг ширхэг дүнз модыг 110,000 төгрөгөөр тооцож 3000 дүнз авахаар гэрээ хийлээ, урьдчилгаа 110,000,000 төгрөг, мөнгөө гүйцээж өгөхгүй бол гэрээ цуцлагдлаа гэх зэрэг байдлаар удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авсан. Хохирогчид 4,000 ширхэг дүнз модыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан нийлүүлж амины орон сууц барьж өгнө гэсэн боловч 250 ширхгээс өөрөөр дүнз нийлүүлээгүй. Мөн гэрч ***аас 150 ширхэг дүнз мод авсныг шүүгдэгч *** нь хувийн хэрэгцээндээ буюу бусдад гарааш барьж өгөхдөө зарцуулсан, мөн 1 ширхэг дүнзийг 90,000 төгрөгөөр авахаар тохирсон бодит байдлаа нуусан. Учир нь бусадтай 3000 ширхэг дүнзний гэрээ хийчихлээ, нэг ширхэг дүнзийг 110,000 төгрөгөөр тохиролцсон гэж хохирогчид худал хэлж 110,000,000 төгрөгийг иргэн Д.*** данс руу хохирогч шилжүүлснээс компанийн нягтлан илүү мөнгө шилжүүлсэн байна 60,000,000 төгрөгийг буцаан шилжүүл гэж хэлээд ***” ХХК-ийн дансаар авч, энэ байдлаа буюу бодит байдлыг хохирогчоос илтэд нуусан зэрээр хөрөнгө залилан авсан байна.
Түүнчлэн хохирогчоос шилжүүлсэн хөрөнгө мөнгийг шүүгдэгч нар нь бусад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зарцуулсан нь гэрээгээр халхавчилж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болжээ.
Мөн гэрч ***ын өгсөн “...Нийт 3000 ширхэг токардсан дүнз бэлтгэж өгөхөөр болоод нэг ширхэг дүнзийг 90,000 төгрөгөөр тохирсон, ...урьдчилгаа болох 90,000 төгрөгийг 08 сарын 05-ны өдрийн дотор шилжүүлнэ гээд явсан. Би модоо бэлтгээд эхэлсэн нөгөө *** гэдэг залуу ярихгүй болсон. ...*** над руу яриад манай хөрөнгө оруулагч талын нэг хүн тань дээр очих гээд байна ах дүү хоёр нэг тал шүү гэсэн утгатай юм ярьж...модны үнэ асуувал нэг ширхгийг нь 110.000.000 төгрөгөөр хийсэн гээд хэлчихгүй юу, та ачуулсан модоо нэг машин мод ачуулсан гэж хэлнэ биз дээ гэсэн. ...надад 80,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би гурван машин 600 ширхэг дүнз модыг явуулсан. ...Эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2 машин 400 ширхэг дүнз мод ачиж явуулсан. Нэг машинд нь 250 ширхэг, нөгөө машинд нь 150 ширхэг мод ачиж явуулсан. ....250 ширхэг модтой хамт явсан 150 ширхэг мод нь хаашаа очсон нь мэдэгдэхгүй болсон. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал), гэрч Д.*** өгсөн “...600 ширхэг модыг нь өгчихсөн, 250 ширхэг мод нь *** гэдэг хүн дээр очсон байсан, 150 ширхэг модыг нь хаашаа аваачсаныг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал), гэрч *** “...*** гэх хүнийг танихгүй, дүнз модны гэрээ хийгээгүй.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 230 дахь тал) зэрэг нотлох баримтаар дээрх нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд миний бие санхүүгийн гүйлгээ хийдэг байсан боловч бүх шийдвэрийг манай нөхөр сайн мэдэж байгаа гэж, шүүх хуралдаанд *** констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг боловч тухайн компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, нөхөр интернэт банкаар гүйлгээг хийчихдэг байсан гэж, түүний өмгөөлөгч мөн адил байр суурьтай гэм бурууд маргаж, цагаатгах тайлбар, дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно. Үүнд:
Хэрэгт авагдсан баримтууд болох *** констракшн ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар тогтоол, дүрэм зэрэг баримтаар нэг үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдсан байх ба уг шийдвэрээр нэг буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч нь *** байна. Мөн *** констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000198442 дугаартай гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нэг гишүүнтэй, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлаар ***г томилсныг бүртгэсэн бүртгэлтэй байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна., 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан банкны дансны хуулга баримтуудаар хохирогч ***ын хөрөнгө оруулалт санхүүжилт зорилгоор буюу дүнз мод худалдан авахаар ***” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан мөнгийг тус компанийн гүйцэтгэх удирдлагад захиран зарцуулах эрх нь хуулиар байх бөгөөд Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх субъект ба компанийн санхүүгийн баримтад гарын үсэг зурах, мөнгөн хөрөнгийг зарцуулах субъект нь гүйцэтгэх удирдлага бөгөөд хохирогчийн компанийн дансанд шилжүүлсэн мөнгө ***гийн зөвшөөрөлгүйгээр компанийн данснаас гарах, зарцуулагдах боломжгүй юм. Тиймээс шүүгдэгч ***гийн “би мэдэхгүй, нөхөр захиран зарцуулж байсан гэх тайлбар мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд түүний мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй юм. Нөгөө талаар хохирогч ***тай амины орон сууц барьж хамтран ажиллана гэх үйл ажиллагаанд шүүгдэгч ***, *** констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч ***, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *** нар нь анхнаасаа хамтран оролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр бус бусад нөхцөл байдлаар хохирогчийн эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт шүүгдэгч ***, ***, *** нар нь үйлдлээрээ хамтран оролцож санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн байх тул шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Нэгтгэн дүгнэхэд хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ***, ***, *** нар нь *** констракшн” ХХК-г төлөөлж иргэн ***тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан боловч шүүгдэгч нар нь уг гэрээг анхнаасаа биелэгдэх боломжгүйг мэдэж байсан, хохирогчоос шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, субьектив сэдэлтээр гэрээгээр халхавчилж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан нь иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй, залилах гэмт хэргийн субьектив шинжийг хангасан байна. Тодруулбал шүүгдэгч ***, ***, *** нар анхнаасаа гэрээнд заасан үйл ажиллагаа биелэгдэх боломжгүй болсныг мэдсээр байж хохирогчоос хөрөнгийг шилжүүлэн авч, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан бодит нөхцөл байдал байгаа нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно. гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан ба шүүгдэгч ***, ***, *** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 395,000,000 төгрөгийн хохирол учирсан ба энэ нь их хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгч нарын үйлдэлд залилах гэмт хэргийн улмаас бусдын их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.гэж заасан. Шүүгдэгч ***, ***, *** нар нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 395,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлд дээрх зүйл заалтыг журамлах үндэслэл байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан нь тус зүйл хэсгийг журамлах үндэслэлтэй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч ***ын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.2 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...адил чанарын эд хөрөнгө өгөх зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид 395,000,000 төгрөгийн хохирол учруулж, уг үнийн дүнгээр төлбөрийг гаргуулах үндэстэй гэж шүүх үзсэн.
Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ***тай тооцоо нийлэн 259,195,000 төгрөг гэж тохиролцсон. Үүнээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг дансаар, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлэн авсан, 25,000,0000 төгрөгт тооцож Sonata-8 маркийн машин авсан, өчигдөр орой 95,000,000 төгрөгт тооцож автомашин авч, нийт 160,000,000 төгрөгийн хохирол барагдсан. Үлдэх төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэж тэд тохиролцсон. Машин шилжүүлэхдээ нотариатаар гэрээ хийсэн. Хүү алдангийн талаар бид ярилцсан, цаашид нэхэмжилнэ. гэж мэдүүлсэн.
Иймд 395,000,000 төгрөгийн төлөгдөх төлбөрөөс хохирогч нь шүүгдэгч нарын өөр бусад төлбөртэй холбоотой асуудлаар хоорондоо тооцож зарим дүнг төлөгдөх төлбөрөөс хасахаар тохиролцсон гэх хүрээнд нь 259,195,000 төгрөгөөр тогтоож, үүнээс төлөгдөөгүй үлдсэн 99,195,000 төгрөгийг шүүгдэгч ***, ***, *** нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 33,065,000 төгрөгийг гаргуулан, нийт 99,195,000 төгрөгийг хохирогч ***т олгох, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нар 99,195,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэрэгт тохируулан дээрх ялын саналыг гаргасан.гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Э.Энххэрлэн: Энэ гэмт хэрэгт ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж болохоор заасан. Тиймээс хуульд заасан хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан, зорилгод нийцүүлэн ял шийтгэл оногдуулах ёстой. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай гэрээг хохирогчтой байгуулсан. Өөрөөр хэлбэл үлдэгдэл хохирол төлбөрийг 3 сарын хугацаанд төлнө гэдгийг талууд харилцан тохиролцсон. Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулснаар төлбөр барагдуулах гэрээний ач холбогдол байхгүй. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Г.Жалбуу: Шүүхээс миний үйлчлүүлэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ хэрэгт гэр бүлийн хоёр хүн эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаа нөхцөл байдал байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал болон эдийн засгийн байдлыг дордуулж байгаа гэж харж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.гэсэн,
Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ: Миний үйлчлүүлэгч хохирогчтой уулзаж хохирол төлбөр барагдуулах талаар уулзаж ярилцсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөр барагдуулах, нийгэмшүүлэх юм. Тиймээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь хохирол төлбөр барагдахад ач холбогдолтой. гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***, ***, *** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, хуульд заасан төрөл хэмжээний дотор, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг хэсэгчилж төлсөн буюу хохирол нөхөн төлөх санаачилга гаргасан, хохирогч хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж, хохирол төлбөрийг нөхөн төлөх боломжоор хангаж өгнө үү. гэсэн санал, хүсэлт гаргасан, нөгөө талаас шүүгдэгч ***, ***, *** нар нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж торгох ялыг тус бүрд нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин өмгөөлөгч Г.Жалбуугаас шүүгдэгч ***г оногдуулсан ялаас чөлөөлөх дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан бөгөөд өмгөөлөх тал болох шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Жалбуу нь цагаатгах байр суурьтай оролцож, хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч *** нь гэм бурууд маргаж оролцсон зэрэг нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байх тул өмгөөлөгчийн ялаас чөлөөлөх тухай дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 (гучин сая) төгрөгөөр торгох ял; шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***, ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ***, ***, *** нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 33,065,000 (гучин гурван сая жаран таван мянга) төгрөгийг гаргуулан нийт 99,195,000 (ерэн есөн сая нэг зуун ерэн таван мянга) төгрөгийг хохирогч ***т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН