Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2021/00447

 

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2021/00447

Хөвсгөл аймаг

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00267/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А.. сумын ... дүгээр баг, ....х газарт оршин суух, регистрийн дугаар Р..., Х... овогт Х.Г..н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э.. сумын ... дугаар баг, ... гэх газарт оршин суух, регистрийн дугаар Р..., Д.. овогт Н.О..д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Х.Г., хариуцагч Н.О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Г нь 2009 оноос Н.О.тай хамтран амьдарч байгаад 2012 онд албан ёсоор гэр бүл болсон. Амьдрах хугацаандаа дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Том хүү Г.А. 20.. оны .. дугаар сарын 0..-ны өдөр, бага хүү Г. Б. нь 20.. оны 4 дүгээр сарын ...-ний өдөр төрсөн. Н.О. бид хоёр 2017 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр том хүү А.г ээж Н.О.н, бага хүү Г.Б...г миний асрамжинд үлдээсэн юм. Бид хоёр хүүхдээ нэг нэгээр нь асрамжиндаа авсан тул хэн хэндээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй. Гэтэл Н.О. нь өөрийнхөө асрамжинд авсан хүү Г.А.г удаа дараа зодож хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн тул би хүү Г.А.н асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны .. дугаар сарын ..-ны өдрийн 155/ШШ2021/00... дугаар шийдвэрээр том хүү Х. овогт Г. А.н асрамжийг өөрчлөн миний асрамжинд үлдээж, 11 настай Г.А., 9 настай Г.Б. нар нь миний асрамжинд байгаа юм. Би Н.О. 1 хүүхдийн буюу хүү Г.А.д тэтгэлэг төлнө гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд хүүхдүүдийн эх Д.н овогт Н.О.с хоёр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоож, тэжээн тэтгүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.О. миний бие Х.Г. 2010 онд танилцаж гэр бүл болсон. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч 2017 онд тус шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Бидний хамтын амьдарлын явцад 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр хүү Г.А., 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.Б. нар төрсөн. Гэрлэлтээ цуцлуулахдаа хүү Г.А..г миний асрамжинд үлдээж, Г.Б...г нөхөр Г.Г..н асрамжинд үлдээсэн. Намайг Мөрөн суманд гэртээ хүүгийнхээ хамт амьдардаг байхад аав Х.Г. нь хүү Г.А.г хашаан дотроо тоглож байхад нь зөвшөөрөлгүйгээр авч явсан. Би цагдаад бүртгүүлж, цагдаатай хамт түүний гэрт нь очиход хүүг маань өгөөгүй. Тэр цагаас хойш хүүхдүүдээ өөрөө харахгүй хөдөө А... суманд Х... өвөөгийнд нь амьдруулдаг болсон. Өөрөө энд өөр эхнэр, хүүхэдтэй. Өөрийнхөө хүүхдүүдийг асардаггүй. Миний асрамжинд бас өгдөггүй. Хүүхдүүдээ өгөхгүй утсаар байнга дарамталдаг. Надаас 10.000.000 төгрөг өг гэж байнга дарамталдаг. Хоёр хүүхдээ хоёр гэрийн хооронд явж байгаад амь эрсдэх байх гэж айгаад аав дээр нь байлгадаг. Хоёр хүүхдээ аавынх нь асрамжинд үргэлжлүүлэн байлгахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг хүүхдийг шүүхээр миний асрамжинд үлдээсэн. Би нэг хүүхдийн буюу хүү Г.А...д хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг данс нээж хүүгийнхээ нэр дээр хадгалах хүсэлтэй байна. Хүү Г.Б...г шүүхийн шийдвэрээр аавынх нь асрамжинд үлдээсэн, аав нь хүүгээ тэжээн тэтгэж чадна гээд өөрийнхөө асрамжинд авсан болохоор хүү Г.Б... тэтгэлэг төлөхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г. нь хариуцагч Н.О.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагч Н.О. нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20... оны .. дугаар сарын 02-ны өдрийн .. дугаар шийдвэрээр хүү Г.Б.. эцэг Х.Г.. нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн тул хүү Г.Б. хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байна.

 Нэхэмжлэгч Х.Г., Н.О. нар нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр гэр бүл болж, 20... оны .. дүгээр сарын ...-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тус шүүхийн шийдвэрээр тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.А... эх Н.О..., 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Б...г эцэг Х.Г...н асрамжинд үлдээсэн боловч мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2021/00... дугаар шийдвэрээр хүү Г.А...н асрамжийг өөрчилж, эцэг Х.Г..н асрамжинд үлдээсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 552 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2021/0... дугаар шийдвэрүүдийн хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шийдвэрээр 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Б...г, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2021/0... дугаар шийдвэрээр 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.А...н асрамжийг өөрчилж, эцэг Х.Г..н асрамжинд тус тус үлдээсэн байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шийдвэрээр 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Б...г эцгийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг авахгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хүү Г.Б...н эх Н.О...ыг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлсөн агуулга биш юм.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, хүү Г.А..., 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, хүү Г.Б...г нарыг эх Н.О...с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.), (1.300.000-13.000.000 төгрөг (35.750 төгрөг дээр 1.300.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 1.6 хувийг нэмнэ.)) гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Х.Г...н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О...с 91.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Г..т олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р..., 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, хүү Х...д овогт Г. Б..г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Г.Б.г болон регистрийн дугаар РЮ..., 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, хүү Х. овогт Г. А. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Н.О.с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Г..йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О..ас 91.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Г... олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА