Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 0071

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат, улсын яллагч Б.Жавхлантуяа, хохирогч Б.Базарханд, хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат, шүүгдэгч И.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн И.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201714000051 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон АЗЗА ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 22-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ирээдүйн Бат-Эрдэнэ. /РД-ГК 89070377/

                                                    Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч И.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ зочид буудалд Б.Базархандыг согтуугаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

      Шүүгдэгч И.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ зочид буудалд хохирогч Б.Базархандыг согтуугаар зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн чихний дотор ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

            1.  Шүүгдэгч И.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт:  2017 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр манай найз Д.Алтансүх Азийн аварга болоод Лофт бааранд хамт байсан. Тэгээд Базарханд руу мессеж бичихэд намайг ширээ захиал гэсэн. Би ширээ захиалсан. Тэндээс гараад Сэлэнгэ буудал ороод архи ууж байгаад намайг архины шилээр цохьсоноос энэ асуудал үүссэн.  Өмнө бид бие, биеэ мэддэг байсан. Хохиролд 3 000 000 төгрөгийг хохирогчийн  данс руу хийсэн. Мөн 500 000 төгрөгийг өмгөөлөгчид нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашид гарах эмчилгээний зардлыг баримтыг нь үндэслэн төлнө гэв.

2. Хохирогч Б.Базарханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажлаа тараад явж байтал Бат-Эрдэнэ нэг Ланд унасан найзтайгаа ирээд миний утасныг авах гээд байсан. Дараа нь манай найзын төрсөн өдөр болж байтал Бат-Эрдэнэтэй шатан дээр таарсан. Тэгээд би гарах гэтэл намайг дагаад таксинд суугаад Цэцэг төвд дагуулаад очсон. Дагаад орсон чинь хүчиндэх гээд байсан. Тэгээд намайг битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. 2017оны 01 дүгээр сарын 06-нд миний төрсөн өдөр болж байсан. Гэтэл найзынхаа дугаараас мессеж бичээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиход найзууд нь сууж байсан. Харин Бат-Эрдэнэ архи барьсан нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд найз Алтансүх нь Азийн аварга болчихлоо хамт төрсөн өдрөө тэмдгэлье гээд байсан. Би тэр өдөр төрсөн өдрөө тэмдэглээд хөөрсөн байсан. Тэгээд Алтансүх намайг хамт архинд яваад ирье гэсэн. Яваад ирэхэд Бат-Эрдэнэ чи муу манай найзтай алцганалаа гээд уурласан. Тэгэхээр нь би ямар чиний эхнэр чинь юм уу гэж хэлэхэд намайг хэл амаар их доромжилсон. Тэгээд миний толгой руу цохьсон. Би ухаан алдсан байсан. Тэгтэл Алтансүх нь чи яаж байгаа юм  бэ гэж хэлж байсан. Надаас маш их цус гарсан. Тэгэхээр нь цагдаа эмнэлэг дууд гэсэн дуудахгүй байсан. Эмнэлэг дээр очоод 2 оёо тавиулсан. Тэгээд би гэртээ хариад байж байгаад намайг хүн зодчихлоо гээд дүү рүүгээ зурагаа явуулсан. Нэхэмжлэлийн тухайд хот явахад миний нүд юм харахгүй битүү хавдартай байсан учир гэрээсээ хүн дагуулж явсан.Хотод очоод таних айл байхгүй, эмчилгээ, унаа мэтэд их мөнгө гарсан. Одоо нэг сарын орлого 5 400 000 төгрөг,эмчилгээ, замын зардал,буудлын төлбөр 4.116.060  нийт 9 516 060 төгрөг нэхэмжилж байгаа. Би Хангайн бүс худалдааны төвд лангуу түрээслэдэг байсан. Одоо ажлаа ч хийж чадахгүй байгаа миний өвдсөн өвдөлт, замын унаанд өөр хүмүүстэй суугаад явахад ч хэцүү байсан.Бат-Эрдэнээс 3500000 төгрөг төлсөн гэж үзэж болно. Миний нэр хүнд их унасан. Намайг яаж байна гэж нэг ч удаа асууж байгаагүй. Одоо нүдний булчин өрөөсөн талдаа зангираад, хараа муудаад байна.Би маш их гомдолтой байна гэв.

3. Гэрч Д.Алтансүхийн ...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Би найзуудтайгаа буюу Бат-Эрдэнэ, Элдэв-Очир, Олзбаяр, Бат-Ирээдүй, Бадамжунай нарын хамт Лофт бааранд сууцгаасан. Тэгээд хажуугийн ширээн дэр Бат-Эрдэний найз Базарханд гэдэг эмэгтэй найзуудтайгаа ирж суусан ба Базархандын төрсөн өдөр болж байгаа гээд бид сүүлд нь нийлээд сууцгаасан. Найзууд маань нилээн муудсан болохоор бид амраах гээд буудал хайж яваад Сэлэнгэ зочид буудалд орсон. Тэнд орсон хойно Базарханд бид 2 ярилцаад өнөөдөр бид хоёрын төрсөн өдөр болж байгаа юм чинь хоёулаа эд нарт архи авч өгье гээд бид 2 хамт гараад урт цагаанаас 0.75 литрийн 2 шил архи авсан. Буцаад буудалд ирсний дараа Бат-Эрдэнэ, Базарханд нар хоорондоо маргалдаад нэгийгээ элдвээр хэлээд байхаар нь би найз Бат-Эрднийг боль чи дуугай бай гээд болиулсан. Тухайн үед би дүүгээ буудлаас ирж ав гээд хэлчихсэн байсан бөгөөд дүү маань ирчихлээ гэхээр нь гарч дүүтэйгээ уулзчихаад ороод ирсэн чинь Бат-Эрдэний духнаас цус гарчихсан, Базархандын нүүрнээс цус гарчихсан сууж байхаар нь юу болсон талаар асуухад  Базарханд миний дух руу шилээр цохиод зүсчихээр нь би нүүр рүү нь цохьчихлоо гэж хэлсэн. Намайг буудлын өрөөнөөс гарахад Бат-Эрдэнэ, Базарханд нар маргаад үлдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 талд/

4. Гэрч Б.Элдэв-Очирын…Тэр өдөр манай найз Алтансүхийн төрсөн өдөр байсан. Бид найзуудтайгаа нилээд олуулаа Оникс ресторанд орж хоол идэцгээсэн. Орой нь Лофт бааранд орсон. Тэнд байхад Бат-Эрдэний найз Базарханд найзуудтайгаа хамт ирээд бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээнд суусан. Бат-Эрдэнээс сонсоход Базархандын төрсөн өдөр болж байгаа гэж байсан. Тэгээд бид Сэлэнгэ зочид буудалд орсон. Өрөөнд орсны дараа Алтансүх, Базарханд нар архинд явсан. Тэд ирэхдээ 2 шил архи авч ирсэн ба нэгийг нь би тойруулж дуусгасан. Тухайн үед Бат-Эрдэнэ, Базарханд нар хоорондоо хэрэлдэж маргалдаад жаахан таарамжгүй, нилээд согтоцгоосон байсан. ОО-ийн өрөөнд байж байтал Бат-Эрдэнэ ёо, ёо чи намайг шилээр цохичихлоо шүү дээ гээд хашгирсан. ОО-оос гараад иртэл Бат-Эрдэнэ духнаас нь цус гарсан байдалтай орон дээр суучихсан, Базарханд нь газар явган суучихсан нүүрээ дарсан байдалтай байсан. Базархандын нүүрнээс цус гарсан байх шиг байхаар нь түүнийг нүүрээ угаачих хаанаас нь гараад байгааг хараадахья гэтэл Базарханд орилж хашгиран цустай гараараа намайг цохиод байсан. Тэгээд ресепшиний утсаар цагдаа дуудуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой тэр 2 ямар учраас хэрэлдэж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Айхтар сүртэй хэрэлдэхгүй байсан ч нэг л сонин хэг, ёг хийж харьцаад байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 талд/

5. Гэрч Н.Одончимэгийн.... Тэр өдөр манай найз Базархандын төрсөн өдөр болоод бид найзуудтайгаа Дэнж багт байдаг Эвт төвд сууцгаасан. Гэтэл Базарханд манай найз Лофт бааранд ширээ захиалсан байна. Тийшээ  явцгаая гээд бид гарцгаасан. Лофт бааранд очсон чинь бид нарын сууж байсан ширээний хажуу талын ширээнд баахан залуучууд сууж байсан. Тэнд Базархандыг дуудсан Бат-Эрдэнэ гэдэг залуу найзуудтайгаа сууж байсан юм байна лээ. Алтансүх Базарханд нар архи авах гэж гараад нилээн удаж байгаад ирсэн. Ирснийх нь дараа Бат-Эрдэнэ, Базарханд нар маргасан. Базархандыг Бат-Эрдэнэ янхан, гичий гээд зүй бус үгээр хэлээд байсан. Базарханд чи яагаад намайг ингэж хэлж байгаа юм бэ? гээд над руу хандаж хоёулаа явъя гэхээр нь тэгье гэсэн чинь Алтансүх хэсэг байж бай гэсэн. ОО-ийн өрөөнд орчихоод гараад ирсэн чинь Базархандын нүүрнээс цус гарчихсан, үс нүүр нь нилээн цус болчихсон байсан. Бат-Эрдэнэ Базархандыг найзуудтайгаа хардаад уурлаад байсан. Базархандын зүүн хөмсөг дээр нь язарсан, зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Зүүн хөмсөгний дээр 2 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 талд/

 

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 97 тоот: 1. Б.Базархандын биед тархи доргилт, зүүн нүдний дотор ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ч.Буянзаяа гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р талд /

 

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 160 тоот: 1.Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт үндэстэй байна. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үүссэн байж болно. 4. Нүдний алимны доргилт, ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, нүүрэнд язарсан шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ж.Гэрэлмаа, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Даваасүрэн гэсэн дүгнэлт / хх-ийн 28-р талд /

8. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцлоо.

 

Шүүгдэгч И.Бат-Эрдэнэд аймгийн прокурорын газраас сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв.

Хохирогч Базарханд нь олох ёстой байсан орлого / 2017.01.07-2017.02.07-ны хооронд  / 5.400.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 500.000 төгрөг, эмчилгээний,зочид буудлын, тээврийн зардалд бүгд 4.116.060 төгрөг нийт 9.516.060 төгрөгийг шүүгдэгч И.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 3.471.160 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байх боловч шүүгдэгч 3.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Хохирогч Б.Базарханд Хангайн бүс худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж сард 5.400.000 төгрөгийн орлоготой гэх боловч энэ тухай хангалттай нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан талбай түрээслэх гэрээ,татвар төлөгч иргэний орлого татварын дэвтэр,хувьдаа хөтөлдөг хар давтар гэх баримтуудаар түүнийг сард 5.400.000 төгрөгийн орлого олдог гэж дүгнэх боломжгүй, мөн 90.000 төгрөгийн буудлын баримтууд нь он сар өдөр нь давхцсан, цай хоолны бүгд 54900 төгрөгийн баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй тул дээр дурьдсан нийт 6.044.900 төгрөгийг гэм хорын хохирол гэж тооцож үзэх боломжгүй байна.

Харин хохирогч цаашид гаргах эмчилгээний зардал, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Хохирогч Б.Базарханд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй,өнөөдрийн байдлаар нүдний булчин зүүн талдаа зангирч хараа муудсан, гомдолтой байна, шүүгдэгчтэй эвлэрэх боломжгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирол төлсөн зэргийг харгалзан торгох ялийг сонгон хэрэглэсэн болно.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.