Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00854

 

2021 оны 04 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2021/00854 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран тоот хаягт оршин суух, Цалинч овогт Б..ын Ө... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамжтоот хаягт оршин суух, Хатагин овогт Б.ын Н... /РД: /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө..., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бидний дундаас 2014.04.24-ний өдөр төрсөн хүү Ө.Т..ийг ээжийнх нь асрамжид үлдээж, хуульд заасан тэтгэлгийг төлж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Бидний хамт амьдрах хугацаандаа Б.Н... нь намайг хуурсан. Тухайн үедээ гэр бүлээ, хүүхдээ бодоод нийлэх байх гээд нэг хэсэг хаяад явсан. Түүний дараа намайг уурхайгаас ирэхэд 1983 оны ажлынхаа хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.Ө...ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралд биеэр оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй, мөн тусдаа гэр бүлтэй болсон гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цалинч овогт Б..ын Ө... /РД:.../, Хатагин овогт Б.ын Н... /РД:КЮ********/ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө.Т..ийг эх Б.Н...гийн асрамжинд үлдээж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ө... нь хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул хуульд заасан хэмжээгээр хүү Ө.Т..т сар бүр тэтгэлэг гаргуулан олгох нь хуульд нийцнэ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цалинч овогт Б..ын Ө... /РД:.../, Хатагин овогт Б.ын Н... /РД:КЮ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.   2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө.Т..ийг эх Б.Н...гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 4 дүгээр сарын24-ний өдөр төрсөн хүү Ө.Т..ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэгБ.Ө...аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н...гаас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ