Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00464

 

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00464

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00293/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р... сумын ... дүгээр багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., С..н овогт Б.Ч..н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.. сумын ... дүгээр багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Б. овогт Х.Д.т холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ч.г нь Х.Д. 2013 онд танилцаж үерхэж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.М..г төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан. Хүүхэд гарснаас хойш Х.Д..р бидэн дээр ирэх нь бага болж, одоо бүр миний хүүхэд биш гэх болсон.

Иймд Х.Д.г миний охин Ч.М.н төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Х.Д. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Д. миний бие тус шүүхэд Б.Ч.н хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Ч.тэй 2010 онд танилцсан. Бид Хөвсгөл аймгийн Ч.. сумын 10 жилийн сургуульд суралцаж байх үеэсээ үерхэж байсан. Бид хоёр үерхэж байх үедээ хоёр талдаа ирэн очин байсан. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд бидний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.М. төрсөн. Бид гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас ээж Ч.р овоглосон юм. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Ч.М нь миний охин мөн юм. Миний хувьд охиныхоо төрсөн эцэг гэдэгтэй маргах зүйл байхгүй.

Иймд охин Ч.М.д хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид цаашид хамтран амьдрах бодолтой байсан боловч Б.Ч. нь 2017 онд Хөвсгөл аймгийн Р. суманд мэргэжлийнхээ дагуу ажил хийхээр болж шилжсэн. Тэр цагаас хойш сураггүй болсон. Одоо Б.Ч. нь өөр гэр бүл зохиож Р. сумандаа амьдарч байгаа учраас цаашид хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд би хүүхдэдээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч. нь хариуцагч Х.Д.т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.М.г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан охин Ч.М.н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Ч., хариуцагч Х.Д. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Ч.М. төрсөн болох нь тогтоогдож, зохигчид охин Ч.М.н төрсөн эцэг, эх гэдэгтэй талууд маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт: Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, ... өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж заасан байх ба нэхэмжлэгч нь регистрийн дугаар РТ., 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин С. овогт Ч.М.н эцэг нь Б. овогт Х.Д мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн утга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул охин Ч.М.н эцэг нь Х.Д. мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин Ч.Мя.д эцэг Х.Д.с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.Ч.н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д.с 105.537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч.т олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ч..н нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Д.т холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн шүүх хуралдааныг зохигчдын эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РТ..., 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин С. овогт Ч.М.н эцэг нь регистрийн дугаар РФ., Б. овогт Х.Д. мөн болохыг тогтоосугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РТ.., 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин С. овогт Ч.М.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Д..с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ч.н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д.с 105.537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч.т олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, 26.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА