| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01083/и |
| Дугаар | 183/ШШ2021/00856 |
| Огноо | 2021-04-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2021/00856
2021 оны 04 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2021/00856 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 10 гудамж, 133 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Г...ын Г... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын тоот хаягт оршин суух, Булга овогт С...ийн З... /РД:..../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүү З.Т...., З.З.... нарыг эхийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г..., хариуцагч С.З..., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г.Г... миний бие 2008 онд С.З...тай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 2009.07.01-ний өдөр хүү З.Т...., 2012.04.21-ний өдөр охин З.З.... нар төрсөн, хүүхдүүдийг өөрийн асрамжид авна. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болоод 2014 оноос хойш тусдаа амьдарсан. Тусдаа амьдрах хугацаандаа С.З... нь өөр гэр бүлтэй болсон. С.З... нь хоёр хүүхдийнхээ эцгийн үүргийг сайн биелүүлдэг тул бид нар харилцан тохиролцоод тэтгэлэг гаргуулахгүй, хүүхдүүдийг 18 нас хүртэл хадгаламжийн дэвтэрт боломжоороо С.З... нь мөнгө хийгээд явахаар тохиролцсон. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эцгийнхээ үүргийг биелүүлж, хүүхдүүддээ тусалж дэмжинэ гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй, мөн тусдаа гэр бүлтэй болсон гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Г...ын Г... /РД:.../, Булга овогт С...ийн З... /РД:..../ нарынгэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Т...., 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн З.З.... нарыг эх Г.Г...ын асрамжинд үлдээж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж тайлбарласан болохыг дурдав.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жарантай овогт Боржигон овогт Г...ын Г... /РД:.../, Булга овогт С...ийн З... /РД:..../ нарынгэрлэлтийг цуцалсугай.
2. 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Т...., 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн З.З.... нарыг эх Г.Г...ын асрамжинд үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.З...аас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ