Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л,

Шинжээч Х.Цэнгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Түнэл-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн нэр дээрх зах зээлийн ханшаар 27.000.000 төгрөгийн үнэ бүхий Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Түнэл-Илч" ХХК-д 40.000.000 төгрөгөөр худалдах гэрээг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Түнэл баян булаг” ХХК-ийн захирал А.Мөнх-Эрдэнэтэй байгуулж “Түнэл илч” ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар  сарын 26-ны  өдөр хүртэлх хугацаанд  нийт 39.000.000 төгрөгийг гаргуулан авч  тус компанид 12 сая төгрөгийн хохирол  учруулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Б нь "Түнэл-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер зарлалгүй зах зээлийн ханшаар 27.000.000 төгрөгийн үнэ бүхий өөрийн  эзэмшлийн Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 40.000.000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээг ******-ийн жолоочоор ажиллаж байсан "Түнэл баянбулаг” ХХК-ийн захирал А.Мөнх-Эрдэнэтэй байгуулж, “Түнэл ИлчХХК-ийн төсвөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар  сарын 26-ны  өдөр хүртэлх хугацаанд нийт 39.000.000 төгрөгийг гаргуулан авч  тус компанид 12.000.000 төгрөгийн хохирол  учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын өгсөн: “..Би өөрийгөө гэм буруутай гэж сайн ойлгохгүй байна. н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний хувийн эзэмшилд энэ машин нэг жил гаран явсан. Тухайн үед энэ машиныг н.Батсүх гэдэг хүнээс авсан. н.Батцэнгэл нь Хөвсгөл аймгийн харьяалалтай хүн биш. Тухайн үед надтай тараад машинаа шилжүүлж ав гэсэн. н.Мөнх-Эрдэнийг  холбогдуулсан чинь чи өөрөө  таньж мэддэгээрээ шилжүүлээд ав гэсэн. Тэгээд өөр дээрээ шилжүүлж авч асуудал үүсгэчихлээ..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.л-ийнөгсөн: “...:  Намайг ажилд орох намар 18-04 ХӨВ гэсэн машин явахаа байгаад зогсож байсан. Тэрнээс хойш нүүрсээ татахын тулд тээврийн  зардал гаргаж нүүрсээ татдаг байсан. Өөрийн гэсэн машингүй болохоор ямар өндөр зардал гардаг гэдгийг Л.Б захирал мэдэж байна. Одоо тээврийн хэрэгсэл авъя гэхээр өмнө тээврийн хэрэгсэл авсан. Нөгөө тээврийн хэрэгсэл манай компани үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Мөн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа учир  актлах боломжгүй. Актлах боломжгүй учир дахин дахин тээврийн хэрэгсэл авах боломжгүй гэж ТУЗ хэлдэг. Тээврийн зардлыг өнөөгийн байдлаар 1 тн нүүрсийг 99,000 төгрөгөөр татаж авч байгаа. Энэ нь компани ашигт ажиллагааг алдагдуулдаг. Тийм учир энэ хэргийг үнэн зөв шийдээсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Цэнгэлийн өгсөн: “...Объектын үзлэгийг Хөвсгөл аймаг дахь манай төлөөлөгч н.Бямбацогт албан ёсны эрхтэй хүн байгаа. Энэ хүн газар дээр очиж объекттой танилцсан. Тухайн объект 2003 онд үйлдвэрлэж 2013 онд импортлогдсон машин байсан. Энийг тогтоосон. Яагаад хэдэн онд, хэдэн сард үйлдвэрлэсэн, ийм тээврийн хэрэгсэл байна гэж зургийн авсан, хэдэн оны хэдэн сарын байдлаар Монголд орж ирсэн гэх баримтууд тусгагдаагүй гэвэл хавсрагдах бичиг баримт дээр байгаа. Дүгнэлт дээр асуултад хариулна гэсэн учир асуулгын хариултыг өгсөн.  Манайх 10 гаран жил болсон компани. Өөрсдийн дата мэдээлэл, нэгдсэн сүлжээтэй. Уг программ болон Үнэгүй.мн, Зар мэдээ.мн, зах зээлээс судалж үнэлгээгээ тогтоосон үнэ. Энэ тухайн үеийн зах зээлийн бодит дундаж ханшаар гаргасан. Өсөж байгаа шалтгаан бол 2020 оны инфляц, 2023 оны инфляцын түвшний өөрчлөлтөөс  хамааралтайгаар үнэд өөрчлөлт орж байгаа. Ковидын дараа үнэ ханш нилээн өөрчлөгдсөн. Тухай үеийн зах зээлд байгаа үнийн мэдээлэлд тулгуурлаж дундаж үнэ ханшийг гаргасан. Бодит байдал дээр манай төлөөлөгч очиж зургийг нь авсан. Бодит зураг одоо бид нар дээр байгаа. Газар дээр нь очиж үзлэг хийсэн. Хамт очсон хүмүүс нь хариуцагч, уурын зуухны ажилчид мөн байсан. Тэр үед түлхүүр байхгүй байсан учир гурван асуултын нэгт нь бид нар хариулаагүй. Тогтоолын нэг асуултад хариулах боломжгүй байсан. Нөгөө хоёр нь ердийн түвшинд хэвийн ажиллах машин байна гэж үзсэний үдсэн дээр 2023 оны, 2020 оны байдлаар тогтоосон. Зураг байгаа. Тухайн үед үзлэг хийсэн үзлэгийн хуудас байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хавсрагдахгүй.  Асуулгад хариулсан учир хариултыг өгсөн. Тэр зүйлс нь манай дээр байгаа. Тухайн үеийн бодит байдлыг зураг, үзлэгийн акт үйлдсэн баримтууд байгаа.  .. Зах зээлийн үнэ үнийн ханш өөрчлөгдөж байдаг. Мөнгөний ханш унаад байгаа учир зах зээлээ дагаж орж ирж байгаа машины ханш өөр болоод байгаа. Дандаа нэмэгдэж явж байгаа. Буурч байсан тохиолдол байхгүй. Тухайн үеийн зах зээл дээр байгаа бодит мэдээллээс судалгаа хийгээд дундаж ханшийг гаргасан. Дүгнэлт гаргахад иргэд хоорондын үнэлсэн үнэлгээ хамааралгүй. Бид нар зах зээлд байгаа үнийн мэдээллийг харгалздаг. Тэр үнийг харгалздаггүй.  Уг машин анхны үзлэгээр хэвийн ажиллаж байгаа. Ямар нэгэн санхүүгийн асуудлаас болоод хөдөлгөөнгүй байж байгаа гэдэг байдлаар үнэлгээ хийсэн. Эвдрэл гэмтэл тогтоогоод ямар нэгэн асуудал гарвал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх магадлалтай. Хэвийн ажиллаж байгаа машины үнэлгээний түвшинд үнэлгээ хийсэн. Анхдагч мэдээлэл тийм мэдээлэл байсан.  Үзлэгийн акт гэсэн маягт дүгнэлтэд хавсаргах шаардлагагүй.  Шинжээчийн дүгнэлт хариулт өгсөн. Тэрнээс мэдээлэл дотор бүгд байгаа.  Дүгнэлтийн ард хавсаргадаггүй.  Дотоод мэдээллийн анхны үзлэгийн хуудаст байдаг учир хавсаргадаггүй юм.  Үнэлгээний тайлангийн жишиг хэвээрээ байгаа.  Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан. .. Үнэлгээний олон улсын стандартад заагдсан байгаа. Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээг хийхдээ зах зээлийн үнэлгээний жишиг үнийн хандлага гэж заасныг ашигласан. Өөрөөр хэлбэл тухайн үнийн мэдээлэл зах зээл дээр байгаа нөхцөлд жишиг үнийн арга хандлагыг ашиглаж байгаа. Зах зээл дээрээ байгаа мэдээлэл цуглуулах. Мөн өөрийн дата мэдээлэл дээр үндэслэж тооцоолсон ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.л-ийнөгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш одоог хүртэл Т.И нягтлан бодогчоор ажиллаж байна. .. Т.И 2020 оны санхүүгийн баримт бичгийг нягталж үзэхэд дараах гүйлгээ хийгдсэн байсан.

Үүнд:

1. Түнэл –Илч  ХХК-ийн Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 02 дугаар 20-ны өдөр  5.000,000  төгрөг,

2. Түнэл-Илч  ХХК-ийн Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  5.000,000 төгрөг,

3.Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг,

4. Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  2,000,000 төгрөг,

5. Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 07 дугаар 10 сарын өдөр  2,500,000 төгрөг,

6. Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэлбаян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг,

7. Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  2,000,000 төгрөг,

8. Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэлбаян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2021 оны 02 дугаар 02-ны өдөр 5,000,000 төгрөг,

9. Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэлбаянбулаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2021 оны 02 дугаар 26-ны өдрийн 5000,000 төгрөг,

10. Түнэл-Илч  ХХК-ийн Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн  Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр  6.500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгэхээр Т.И Төрийн банк дахь 201300067871 дугаарын данснаас Түнэл баян булаг ХХК-ийн Төрийн банк дахь 201300158648 дугаарын дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 39.000.0000  төгрөг шилжүүлсэн байна. Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр тээврийн хэрэгсэл худалдан авсан учир зөрүү үнэ болох 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь чанаргүй улмаас одоо ашиглагдахгүй манай хашаанд байна. Чанаргүй тээврийн хэрэгсэл худалдан авснаар Могойн голын уурхайгаас нүүрс тээвэрлэхдээ бусдаас 1 тонн нүүрсийг 80,000 төгрөгөөр татаж авдаг ба хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл сайн чанарын тээврийн хэрэгсэл байсан бол манай компанид учрах зардал багасах байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-151 тал/

Гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн: “..2019 онд Түнэл сумын иргэн Манзын Пүрэвдорж гэдэг хүнээс худалдаж авсан. Уг компани нь хүнсний найман нэрийн бараа бүтээгдэхүүн, хуурай зам тээвэр, барилгын дуусах шатны ажил зорилгоор хийх зорилгоор байгуулагдсан юм. Танина. Түнэл сумынх болохоор найз нөхдийн л харилцаатай байсан.  2020 онд ******-нд жолоочийн ажил хийж байхад Б.М манай байгууллагын дарга хийж байсан. 2012 оноос хойш ******-д жолооч, гагнуурчны ажил хийдэг байсан. 2020 оны 02 сард наад Deawoo маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай /улсын дугаарыг 1804 ХӨҮ гэж санаж байна./ тээврийн хэрэгслээр Түнэл Илч ТӨХК-ийн нүүрсийг Бүрэнтогтох сумын Жилчигийн уурхайгаас татдаг байсан. Энэ Deawoo маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Мын хувийн машин байсан юм. Машины гэрчилгээ нь Б.Мын нэр дээр байсан. Тухайн үед нүүрсний тендерт оролцох хүн байхгүй байсан учраас уг машинаар нүүрс тээвэрлэлт хийж байгаад байгууллагын өмчид худалдаж авахаар болж манай Түнэл баянбулаг ХХК-ний нэрээр дамжуулж Түнэл Илч ТӨХК-нд 40 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Манай байгууллагатай гэрээ хийснийг нь мэдэхгүй байна. Энэ машинаар 2019 оны 08 дугаар сараас эхэлж ******-ний нүүрсийг татаж эхлээд 2020 оны 02 дугаар сард нүүрс тээвэрлэх зорилгоор байгууллагын нэр дээр худалдаж авсан. Энэ худалдаж авахдаа манай Түнэл баянбулаг ХХК-ниас дамжуулан  худалдан авсан. 40 сая төгрөг нэртэй худалдсан боловч манай Түнэл баянбулаг ХХК-ийн данс руу 20 орчим сая төгрөг л орж ирсэн байх гэж бодож байна. Энэ мөнгийг Б.Мд дансаар шилжүүлсэн үү, бэлнээр өгсөн үү гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан орж ирсэн мөнгийг бүгдийг л өгсөн. Энэ машиныг намайг барьж байхад ямар ч асуудалгүй явдаг машин байсан. ******-ниас дөрвөн ширхэг шинэ дугуй л өгсөн. Өөр зүйл бол аваагүй тоормос энэ тэр бүх зүйл нь хэвийн л ажилладаг машин байсан. Намайг барьж байгаад ******-ийн механик Төмөртогоод хүлээлгэж өгөхөд ямар ч асуудалгүй явдаг байсан. Би өөрөө бие муудаад л хүлээлгэж өгөх болсон. Энэ машинаар 2021 оны намар “******”-ийн жолоочоор ажиллаж байсан Батхүү нүүрс тээвэрлэлт хийж байгаад л шаварт суулгаж татаж гаргахдаа хойд тоормос, үрүүлийн аппаратаа эвдсэн гэсэн. Сүүлд бас Гончиг гэдэг жолооч шаварт суулгаад бас тоормос энэ тэр юмыг нь эвдсэн гэсэн. Одоо энэ машин асдаг боловч тоормос байхгүй болоод явахаа байсан гэсэн. Би ч тэгсэн юм. Б.М даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө машинаар л нүүрсээ татуулдаг байсан болохоор энэ машинаа байгууллагадаа авчихсан дээр юм биш үү гэдгийг хэлж байсан. Тэгээд л Б.М угаасаа байгууллагад ингэж явуулж байхаар байгууллагадаа авчихаад явуулсан дээр юм байна гээд манай Тунэл баянбулаг байгууллагаар дамжуулан Түнэл Илчид худалдах болсон. Энэ машины Тунэл Илчид нүүрс тээвэрлээд үнээ бол хийчихсэн машин байх. Бүх зүйлд явдаг байсан. Хогны машин хүртэл хийж байсан. Өөрөө барьж байсан сайн машин болохоор Б.М танай байгууллагаар дамжуулаад байгууллагадаа авчихъя гэхээр нь тэг тэг гээд хэлчихсэн юм. Үгүй байх. Ёстой мэдэхгүй байна. Төрийн ажлыг ёстой мэдэхгүй байна. Дансаар л орсон байх. Бэлнээр Түнэл Илчээс мөнгө гарна гэж байхгүй. Ёстой мэдэхгүй санахгүй байна. Тээврийн хэрэгслээс өөр төрлийн сэлбэг хэрэгсэл төхөөрөмж худалдан аваагүй үгүй байхаа. Миний нэр дээр байдаг. Би өөрөө хариуцан явуулдаг байсан. Энэ том машинууд нь 60-50 сая төгрөгийн хооронд л байсан. Бүр дугуй байхгүй, сүрхий машинууд л 45 сая төгрөгийн үнэлгээтэй байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/,

Гэрч Ж.Бадралын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.  2020 онд ******-ны захирлаар Б.М нь ажилладаг байсан. Тухайн үедээ Түнэл баянбулаг ХХК-ны захирал Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээс 40 сая төгрөгөөр  Deawoо маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан байдаг. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 10 дугаар сард нүүрс тээвэрлэлт хийж байгаад тос хаясан, тоормос барихгүй, мотор нь нэг хүчтэй болоод,  эвдрэл үүссэнээс болоод явах боломжгүй болоод зогссон байсан. Одоо байгууллагын хашаанд байгаа. Манайд жолооч хийдэг  байсан Гончиг гэдэг нь барьдаг Гончигийн утасны дугаар нь 88383595 гэсэн дугаартай. Тэрийг нь мэдэхгүй байна. Худалдаж авсан л гэж ярьдаг. Манай байгууллага өмчийн бүртгэлд авчихсан байгаа. Хийгдээгүй гэсэн. 2020 онд Deawoо маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай авто машиныг би бол судалж үзээгүй. Манай байгууллагын хүмүүс хэнийг нь санахгүй байна. Утсаараа зар харахад 13-14 сая төгрөгийг үнэлгээтэй байна гэсэн. Энэ Deawoо маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл сонсмол  загварынх болохоор арай хямдхан байдаг юм. Цэцэнгэрэл гэдэг хүн ажиллаж байсан. Одоо Улаанбаатар хотод байдаг гэсэн. Утасны дугаар, хаягийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40 тал/,

Гэрч Н.Бямбажавын өгсөн: “... Б.М гэх хүний нэрийг нь сонсож байсан, гэхдээ сайн мэдэхгүй. Б.М гэх хүний аав Нямсүрэн, түүний танил Батцэнгэлээс сонсож байсан. Б.М гэх хүн байдаг л гэж сонсож байсан болохоос, уулзаж байгаагүй, түүнийг ямар ажил хийдэг талаар мэдэхгүй байна. Deawoо маркийн 18-04 ХӨҮ тээврийн хэрэгсэл хэн гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн талаар би сайн санахгүй байна, миний эцэг Нямсүрэн нь Батцэнгэл гэх хүнтэй хамт Хөвсгөл аймаг руу барилгын ажил хийхээр явж байсан, тэнд байх хугацаанд нь би машинаа зарахаар болж Батцэнгэл нь миний машиныг 30 сая орчим төгрөгөөр авахаар болсон. Тэгээд нэрийг нь мэдэхгүй байна нэг эрэгтэй хүн ирээд машиныг унаад Хөвсгөл рүү авч явсан. 2019 оны үйл явдал болохоор би сайн санахгүй байна. Тэгээд өнөөдрийг хүртэл Батцэнгэлээс ямар ч мөнгө аваагүй.  Батцэнгэл бид хоёр машин авсан, өгсөн гэх гэрээ байгуулж байсан, тэр гэрээгээ хайгаад олохгүй байгаа юм. Батцэнгэл нь мөнгө байхгүй, дампуураад мөнгө өгөхгүй байгаа гэсэн. Миний эцгийн бие өвдөөд байгаа болохоор Батцэнгэлээс мөнгөө авахаар араас нь хөөцөлдөхгүй байгаа юм. Удахгүй амралтаа аваад Хөвсгөл орж шүүхэд өгье гэсэн бодолтой байгаа юм. Тэр талаар нь санахгүй байгаад байна. Би машиныхаа нэрийг шилжүүлж өгөхдөө хэний нэр дээр шилжүүлсэн талаар санахгүй байна. Ер нь бол Батцэнгэл бид хоёрын хооронд машин зарах, авах асуудал үүссэн, тэрнээс цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/,

Гэрч Н.Төмөрхуягийн өгсөн: “...Би Т.И гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б гэх хүнийг огт танихгүй. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээний загварыг баталсан ба 2018-2020 онд гүйцэтгэх захирлууд тус гэрээнд зааснаар ажиллаж, ажлаа дүгнүүлдэг байсан. Харин тухайн үед орон нутгийн өмчийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлуудад албан тушаалын тодорхойлолт гэж байгаагүй. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоол, тогтоолын хавсралтыг гаргаж өгье. Харин Л.Бтай холбоотой баримт бичиг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын архивт байгаа болно..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2 тал/,

Гэрч Д.Ганхүүгийн өгсөн: “...Би Т.И гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б гэх хүнийг 2018 оноос хойш таньдаг болсон. .. 2018-2020 онд Т.И Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2020-2021 онд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Би Т.И гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б нь өөрийн эзэмшлийн Deawoо маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.И 40,0 сая төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан талаар мэдсэн ба харин Л.Быг 39,0 сая төгрөг өөртөө авсан талаар бол мэдээгүй. Би уг асуудлын талаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хүмүүс 2022 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсний дараа нь мэдсэн. Тухайн үед буюу 2020 онд намайг компанийн ТУЗ-д ажиллаж байхад компанийн бизнес төлөвлөгөөг ТУЗ-аас баталж өгдөг байсан. Тэр үед Л.Б нь ТУЗ-д Хөвсгөл аймгийн “Жилчиг” ХХК-аас нүүрс тээврийн машин авч нүүрс тээвэрт явуулж байгаа учир тээврийн зардал ихтэй, нүүрсний татан авалт удааширч байна. Иймд өөрсдөө тээврийн хэрэгсэлтэй болох талаар танилцуулж, 40,0 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэл авах боломжтой гээд ТУЗ-өөс 40,0 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдан авах бизнес төлөвлөгөөг батлуулж байсан. ТУЗ-ийн зүгээс зөвхөн бизнес төлөвлөгөөг баталж өгсөн ба худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах нь Л.Бын үүрэг байгаа юм. ТУЗ-ийн зүгээс компанийн дотоод үйл ажиллагаа буюу худалдан авах ажиллагаанд оролцохгүй. Тэгэхээр Л.Б нь тухайн үед Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ  худалдан авах  тухай хуульд  заасны дагуу 40.0 сая  төгрөгөөр тээврийн хэрэгсэл  худалдан авах ёстой байсан..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 4-5 тал/,

Гэрч Э.Цэцэнгэрэлийн өгсөн: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд “Түнэл-Илч” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. .. Би Т.И захирал Л.Б гэх хүнийг байсан гэдэг утгаар таних ба ажилд орохоос өмнө бол таньдаггүй захирал нь өмнөх нягтлан бодогч нь асуудалтай гээд анх надад нягтлангаар ажиллах санал тавьж байсан. .. Тухайн үед “Түнэл-Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал надад хэлэхдээ “Нүүрсний машин худалдан авч байгаа. Санхүүгийн асуудалтай байгаа учир нүүрс тээвэрлэх хөлс их гарах тул өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй болъё гээд манайх машин авч байгаа юм.” гэж надад хэлсэн. Тэгээд төлбөрийг нь шилжүүлж эхэлсэн. Би тухайн үед зохих журмын дагуу л тухайн тээврийн хэрэгслийг авч байгаа гэж бодсон ба хувь хүний данс биш компанийн данс руу мөнгө шилжүүлж байсан учир надад ямар нэгэн асуудалтай гэрээ гэж санагдаагүй. Би дөнгөж сургуулиа төгсөөд “Түнэл-Илч” ХХК-д ажилд орсон учир захирал Б.Мыг зохих журмынх нь  дагуу л худалдан авалт хийсэн гэж ойлгосон. Би тус тээврийн хэрэгслийг Б.М захирлын тээврийн хэрэгсэл  байсан талаар мэдээгүй. Би А.Мөнх-Эрдэнэ жолооч ахыг “Түнэл баян булаг” ХХК-ний захирал байсан талаар дараа нь мэдсэн. Би тэр үед дөнгөж сургуулиа төгсөөд нягтлан  бодогчоор ажилд орсон байсан учир Б.М захирлыг хуулийн дагуу л тээврийн  хэрэгсэл худалдан авч байгаа гэж ойлгосон. Би Мөнх-Эрдэнэ ахыг өвчний учир нас барсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-81 тал/,

Гэрч Э.Бямбацогтын өгсөн: “..Би “Түнэл илч” ХХК-нд 2007 оноос хойш ХАБ эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байна. 2021 онд ажлаасаа гараад 2022 онд буцаад орсон. Одоо няравын ажил давхар хийж байгаа. 2019 онд Гончиг гэж хүн жолооч хийдэг байсан. Гончиг эзэмшиж байсан одоо хүн эзэмшихгүй байгаа. Компанийн хашаан дотор байгаа. Хашаан дотор зогсоод 3 жил болж байна. Гончиг гэж хүн одоо сумын эрүүл мэндийн төвд жолооч хийж байгаа..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 136-137 тал/,

Гэрч Т.Гончигийн өгсөн: “...Би “Түнэл илч” ХХК-нд 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх жолооч хийж байгаад гарсан. Би Dеаwоо маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус компаний нэр дээр байсан байх. .. Би 2021 онд Мөнх-Эрдэнэ гэж хүнээс аваад тухайн машиныг барьж байсан. Тухайн машиныг надад албан ёсоор хүлээлгэж өгсөн асуудал байхгүй захирал хийж байсан Баасандорж та энэ машиныг барь гэж хэлж байсан би ажлаасаа гарахдаа тухайн тээврийн хэрэгслийг компаний хашаан дотор зогсоогоод орхисон. Компаний хашаан дотор байсан. Намайг зогсоож орхисноос  хойш хөдлөөгүй. Тухайн машиныг  яагаад явахгүй байгаа талаар мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ нь 2023 оны намар нас барчихсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 140-141 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 9 тал/,

Хөвсгөл аймгийн Санхүүгийн  хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/240 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 11 тал/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Түнэл-Илч ХХК 2020, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга /1-р хх-ийн 13-24,160-164 тал/,

****** болон Түнэлбаян булаг ХХК-ны хооронд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 129-130, 2-р хх-ийн 127-131   тал/,

         Түнэл-Илч хариуцлагатай хувьцаат компанид бүртгэлтэй нүүрсний машиныг зарах саналын тухай өмч хамгаалах зөвлөлийн санал, дүгнэлт /1-р хх-ийн 29 тал/,

DAEWOO загварын 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 30, 134-136 тал/,

 Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-923/5838 дугаартай: “...Үнэлэгдэж буй Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” үнэлэгдэж буй Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлт /1 хх-ийн 43-47, 2 хх-ийн 198-202 тал/,

Хөвсгөл аймаг дахь  “Түнэл-илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай тогтоол /2-р хх-ийн 26 тал/,

Хөвсгөл  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “ Орон нутгийн  өмчит болон  өмчийн оролцоотой  аж ахуйн  нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар” /1-р хх-ийн 169, 208-213 тал/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ний  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай “Гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалтын журам” тогтоол /2-р хх-ийн 23 тал/,

         Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ний  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай “Гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалтын шалгалт авах комисс байгуулах тухай” тогтоол /2-р хх-ийн 24 тал/,

          Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ний  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай “Ажлынн хэсэг байгуулах тухай” тогтоол /2-р хх-ийн 25 тал/,

Хөвсгөл аймаг дахь ******-ийн  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай “Гүйцэтгэх захирлыг томилж гэрээ байгуулах тухай” тогтоол / 2-р хх-ийн 26 тал/,

Хөвсгөл аймаг дахь  “Түнэл-илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Л.Быг  ажлаас чөлөөлөх тогтоол /1-р хх-ийн 207 тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9/11753 дугаартай: “..Иргэн А.Мөнх-Эрдэнэ /РМ71083111/-ний нас барсны бүртгэлийн лавлагааг хүргүүлэв..” гэх албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 103-104 тал/,

Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 37/591,592 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 49-50, 52-53 тал/,

Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5890/354 дугаартай: “... Танай байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн тогтоолд дурьдсан Лхагважанцангийн Б.Мын /РМ74081111/ -ын 5913091565 дугаарын дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх  дансны дэлгэрэнгүй хуулгыг хүргүүлэв...” гэх  албан бичиг, дансны хуулга  /1-р хх-ийн 55-101, 182-201 тал/,

******-ны 201300067871 дугаарын данснаас “Түнэл баян булаг” ХХК-ны 201300158648 дугаарын дансанд шилжүүлсэн мөнгөний төлбөрийн даалгавар, гэрээ дүгнэх маягт, худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт  /1-р хх-ийн 105-128, 2 хх-ийн 130-132 тал/,

Аймгийн санхүү хяналт, дотоод аудитын албаны Түнэл сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийх удирдамж, хяналт шалгалтын танилцуулга, улсын ахлах байцаагчийн төлбөр барагдуулах тухай акт /1-р хх-ийн 158-159, 166-167 тал/,

Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 24-ний 01/1044 дугаартай төлбөрийн акт хянасан тухай албан бичиг /1-р хх-ийн 168 тал/,

Мөрдөгчийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 169, 2 хх-ийн 09, 22, 27, 157,169  тал/,

******-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, компаний дүрэм /1-р хх-ийн 170-181 тал/,

         Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний үлгэрчилсэн загвар, гэрээ дүгнэх аргачлал батлах тухай  тогтоол /2-р хх-ийн 10 тал/,

          Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолын  нэгдүгээр хавсралт “Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой  аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулах гэрээний  үлгэрчилсэн загвар” /2-р хх-ийн 11-16 тал/,

          Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолын  хоёрдугаар хавсралт “Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой  аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулсан  гэрээний  биелэлтийг дүгнэх аргачлал” /2-р хх-ийн 17-21 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Бын өгсөн: “..Би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би Мөнх-Эрдэнэд Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Батцэнгэлээс 2018 онд 35,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөнх-Эрдэнэд 35,0 сая төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг худалдсаны дараа тэрээр 1 жил гаруй ажил гүйцэтгэсний дараа надад 15,0 сая орчим төгрөг өгсөн учраас би түүнээс үлдэгдэл мөнгөө авах зорилгоор А.Мөнх-Эрдэнэд өөрийн эзэмшлийн Ланд Круйзер-80 маркийн 73-87 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд өгч Түнэл-Илч ХХК-тай Deawoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулсан юм. Тэгээд миний бие “Түнэл баян булаг” ХХК-иас 39,000,000 орчим төгрөг авсан байгаа. Тухайн үед Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжүүлж чадаагүй байж байгаад л өөрийнхөө нэрээс шууд Т.И нэр дээр шилжүүлсэн юм. Өөрийн ашиг гэж үзэхгүй байна. Гэхдээ өөрийн ашиг сонирхол гэж үзэх юм байна. Тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлтэй ярилцаж байгаад шийдсэн асуудал гэж санаад байна. Би Мөнх-Эрдэнэд 2020 онд биш 2018-2019 онд Daewoo маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан. Би 2018-2019 онд худалдан авсан тээврийн хэрэгслийг 2020 онд Түнэл-Илч ХХК-нд шилжүүлсэн. 2018-2020 онд тус тээврийн хэрэгсэл Мөнх-Эрдэнэд байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-247 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар  хангалттай нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Түнэл-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн нэр дээрх зах зээлийн ханшаар 27.000.000 төгрөгийн үнэ бүхий Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Түнэл-Илч" ХХК-д 40.000.000 төгрөгөөр худалдан авч өөртөө давуу байдал бий болгосон нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэрч н.Мөнх-Эрдэнэ, н.Бадралын, н.Ганхүү нарын өгсөн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК шинжээчийн 928 дугаартай дүгнэлт, Төрийн банкны 34592 дугаартай Л.Бын дансны хуулга, Хаан банкны 34354 дугаартай Л.Бын дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, ****** захирал Л.Б, Түнэл Баянбулаг ХХК захирал А.Мөнх-Эрдэнэ нарын хороондоо байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, авто тээврийн хэрэгслийн лавлагаа, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК шинжээч н.Цэнгэлийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн Л.Бын мэдүүлэг нараар хангалттай нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Л.Б нь ямар давуу байдал олгосон юм бэ, би өөртөө давуу байдал олгоогүй гэсэн тайлбар гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол гэж хуульд тайлбарласан байгаа. Дээрх гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Худалдан авах ажиллагааг хууль ёсны дагуу явуулаагүй байна. Тээврийн хэрэгсэл нь өөрийн нэр дээр байсан буюу өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслээ өөрийн компанидаа худалдан борлуулсан буюу өөрт давуу байдал бий болгосон гэх шинжийг мөн хангаж байна. Шинжээчийн дүгнэлтээр 27,000,000 төгрөгөөр худалдаж авсан байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Дээрх 27,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 39,000,000 төгрөг буюу 12,000,000 төгрөгийн зөрүүтэй байх ба давуу байдлыг хангалттай бий болгосон гэж үзэж байна. Гэрч А.Мөнх-Эрдэнийн мэдүүлгээр дээрх тээврийн хэрэгслийн үнийн дүнг А.Б.М буцааж авсан гэх мэдүүлэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн тайлбарт дээрх компани нь төрийн болон орон нутгийн оролцоотой байх гэж байх тул орон нутгийн оролцоотой компанид захирлаар ажиллаж байсан хугацаандаа дээрх үйлдлийг гаргасан. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд Л.Б нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна гэж үзэж байна.  Дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хамаарал бүхий этгээд хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах этгээдийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг ямар нэгэн тендер зарлахгүйгээр, худалдан авах ажиллагаа явуулахгүй, дээр гэрээг хууль ёсны бус буюу ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээ хийж дээрх этгээдээс худалдан авсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангалттай хангаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. ****** 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул буруутай этгээдээс нөхөн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэх санал дүгнэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан санал, дүгнэлтдээ: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1,  17.8.1-т заасан  шинжээчийн дүгнэлтийн агуулга, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байгаа тул дахин шинжээч гаргуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхаар байна гэж  тайлбарлаж байна. .. Л.Б 38,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлдэг. 2020 онд 27,000,000 төгрөг, 2022 онд 32,000,000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай байна. Он өсөх шалтаан нь үйлдвэрлэсэн, орж ирсэн оноосноо өсөөд явдаг. Үнэлгээ хангалттай нотлогдоогүй байна гэж үзлээ. 5 хуудас баримт ирсэн учир харж байгаад дүгнэлт гаргасан гэж байна. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг болон шинжээчийн гаргаж байгаа тайлбар хоёр зөрүүтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийг очиж үзээгүй гэж байна. Гэтэл шинжээч үзсэн би тэр дээр нь дүгнэлт гаргуулсан гэж тайлбарлаад байна. Тэгсэн бол Шинжээчийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг тусгах нь зүйтэй байсан байх. .. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тайлбарласан. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэж байгаа. Хийх ёстой үйлдлийг хийхгүй байх. Хийх ёстой үйлдлийг хийх энэ хоёр заалт байгаа. Гэтэл хийх ёстой үйлдлийг хийхгүй байх гэдэг нь Л.Бд хамаарахгүй. Хийх ёсгүй үйлдэл хийх гэдэг дээр буруутгаад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Хийх ёсгүй үйлдэл хийх гэдэг нь тээврийн хэрэгслийг компанидаа худалдаж авсан байдаг. Өөрт нь орлого олгосон баримт байхгүй. Компани 2 жилийн хугацаанд ашигтай ажиллаж худалдаж авсан үнээ дарсан. Мөн давуу байдал гэдгийг бүрэн нотлоогүй байна. Ямар давуу байдал үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Нэгт өөрт нь давуу байдал бий болоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад ****** уг мөнгөн дүн нь Баянбулаг ХХК шилжээд байгаа баримт байгаа. Л.Бын данс руу шилжсэн байдлыг тогтоосон баримт байхгүй. Энэ байдал дээр санхүүгийн аудит юм уу, шинжээч томилж дүгнэлт хийгээд Л.Бын дансанд орсон байна гэж тогтоосон баримт байхгүй байна гэж үзэж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт нь хангалттай гэм буруутайд тооцохоор нотлогдоогүй байна. Шүүгдэгчид ашигтайгаар буюу цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна. Ийм учир цагаатгаж өгнө үү..” гэж тус тус мэтгэлцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Л, гэрч А.Мөнх-Эрдэнэ, Ж.Бадрал, Н.Бямбажав, Н.Төмөрхуяг, Д.Ганхүү, Ц.Цолмон, Э.Цэцэнгэрэл,  Э.Бямбацогт, Т.Гончиг нарын мэдүүлэг,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Санхүүгийн  хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/240 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Түнэл-Илч ХХК 2020, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, ****** болон Түнэлбаян булаг ХХК-ны хооронд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Түнэл-Илч хариуцлагатай хувьцаат компанид бүртгэлтэй нүүрсний машиныг зарах саналын тухай өмч хамгаалах зөвлөлийн санал, дүгнэлт, DAEWOO загварын 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-923/5838 дугаартай үнэлгээний дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлт, Хөвсгөл аймаг дахь  “Түнэл-илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай тогтоол, Хөвсгөл  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “ Орон нутгийн  өмчит болон  өмчийн оролцоотой  аж ахуйн  нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ний  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай “Гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалтын журам” тогтоол, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ний  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай “Гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалтын шалгалт авах комисс байгуулах тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ний  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай “Ажлынн хэсэг байгуулах тухай” тогтоол, Хөвсгөл аймаг дахь ******-ийн  төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай “Гүйцэтгэх захирлыг томилж гэрээ байгуулах тухай” тогтоол, Хөвсгөл аймаг дахь  “Түнэл-илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Л.Быг  ажлаас чөлөөлөх тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9/11753 дугаартай албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 37/591,592 дугаартай албан бичиг, хавсралт, Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5890/354 дугаартай,  албан бичиг, дансны хуулга, ******-ны 201300067871 дугаарын данснаас “Түнэл баян булаг” ХХК-ны 201300158648 дугаарын дансанд шилжүүлсэн мөнгөний төлбөрийн даалгавар, гэрээ дүгнэх маягт, худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, Аймгийн санхүү хяналт, дотоод аудитын албаны Түнэл сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийх удирдамж, хяналт шалгалтын танилцуулга, улсын ахлах байцаагчийн төлбөр барагдуулах тухай акт, Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 24-ний 01/1044 дугаартай төлбөрийн акт хянасан тухай албан бичиг, Мөрдөгчийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, ******-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, компаний дүрэм,         Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний үлгэрчилсэн загвар, гэрээ дүгнэх аргачлал батлах тухай  тогтоол, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолын  нэгдүгээр хавсралт “Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой  аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулах гэрээний  үлгэрчилсэн загвар”, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолын  хоёрдугаар хавсралт “Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой  аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулсан  гэрээний  биелэлтийг дүгнэх аргачлал”, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Л.Б нь "Түнэл-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер зарлалгүй зах зээлийн ханшаар 27.000.000 төгрөгийн үнэ бүхий өөрийн  эзэмшлийн Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40.000.000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээг ******-ийн жолоочоор ажиллаж байсан "Түнэл баянбулаг” ХХК-ийн захирал А.Мөнх-Эрдэнэтэй байгуулж, “Түнэл ИлчХХК-ийн төсвөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар  сарын 26-ны  өдөр хүртэлх хугацаанд нийт 39.000.000 төгрөгийг гаргуулан авч тус компанид 12.000.000 төгрөгийн хохирол  учруулан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймаг дахь  “Түнэл-илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай тогтоол, Хөвсгөл  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “ Орон нутгийн  өмчит болон  өмчийн оролцоотой  аж ахуйн  нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар”,  Хөвсгөл аймаг дахь  “Түнэл-илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Л.Быг  ажлаас чөлөөлөх тогтоол зэргээс  харахад Л.Б нь өөрийн нэр дээрх Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Түнэл-Илч" ХХК-д 40.000.000 төгрөгөөр худалдах гэрээг “Түнэл баян булаг” ХХК-ийн захирал А.Мөнх-Эрдэнэтэй байгуулж “Түнэл илч” ХХК-аас 39,000,000 төгрөгийг гаргуулан авч тус компанид 12,000,000 төгрөгийн хохирол  учруулах үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байсан байна.

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

 Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”  гэх заалтыг зөрчиж өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг тендер зарлахгүйгээр, 40.000.000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээг ******-ийн жолоочоор ажиллаж байсан "Түнэл баянбулаг” ХХК-ийн захирал А.Мөнх-Эрдэнэтэй байгуулж “Түнэл Илч” ХХК-нд худалдсан  байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар тогтоожээ.

Гэтэл шүүгдэгч Л.Б нь “Түнэл Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, 34 дүгээр зүйлийн (Шууд гэрээ байгуулах арга) 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”,   34 дүгээр зүйлийн 34.3-т “Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, “Түнэл Илч” ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан, өөрийн таньж мэдэх А.Мөнх-Эрдэний хамаарал бүхий “Түнэл баян булаг” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, илтэд хувийн ашиг сонирхлоор хандаж өөрийн эзэмшлийн Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж төсвийн мөнгөнөөс хувьдаа завших нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд  Лхагважавын Б.Мын нэр дээр бүртгэлтэй  байсан нь Автотээврийн  үндэсний төвийн  тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогджээ.

Шүүгдэгч  Л.Бын Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 27.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан  болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-923/5838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ.

Тодруулбал нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон хууль бус үйлдлийг хийснээр энэ гэмт хэрэг төгсдөг.

Өөрөөр хэлбэл албан үүргээ санаатайгаар хувийн ашиг сонирхлын үүднээс зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль зөрчин улсын буюу төсвийн хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.

Шүүгдэгч Л.Бын үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул учруулсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гэм буруугийн шүүх хуралдаанд “ ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1,  17.8.1-т заасан  шинжээчийн дүгнэлтийн агуулга, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байгаа тул дахин шинжээч гаргуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхаар байна гэж  тайлбарлаж байна. .. Л.Б 38,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлдэг. 2020 онд 27,000,000 төгрөг, 2022 онд 32,000,000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай байна. Он өсөх шалтаан нь үйлдвэрлэсэн, орж ирсэн оноосноо өсөөд явдаг. Үнэлгээ хангалттай нотлогдоогүй байна гэж үзлээ. 5 хуудас баримт ирсэн учир харж байгаад дүгнэлт гаргасан гэж байна. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг болон шинжээчийн гаргаж байгаа тайлбар хоёр зөрүүтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийг очиж үзээгүй гэж байна. Гэтэл шинжээч үзсэн би тэр дээр нь дүгнэлт гаргуулсан гэж тайлбарлаад байна. Тэгсэн бол Шинжээчийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг тусгах нь зүйтэй байсан байх. .. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тайлбарласан. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэж байгаа. Хийх ёстой үйлдлийг хийхгүй байх. Хийх ёстой үйлдлийг хийх энэ хоёр заалт байгаа. Гэтэл хийх ёстой үйлдлийг хийхгүй байх гэдэг нь Л.Бд хамаарахгүй. Хийх ёсгүй үйлдэл хийх гэдэг дээр буруутгаад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Хийх ёсгүй үйлдэл хийх гэдэг нь тээврийн хэрэгслийг компанидаа худалдаж авсан байдаг. Өөрт нь орлого олгосон баримт байхгүй. Компани 2 жилийн хугацаанд ашигтай ажиллаж худалдаж авсан үнээ дарсан. Мөн давуу байдал гэдгийг бүрэн нотлоогүй байна. Ямар давуу байдал үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Нэгт өөрт нь давуу байдал бий болоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад ****** уг мөнгөн дүн нь Баянбулаг ХХК шилжээд байгаа баримт байгаа. Л.Бын данс руу шилжсэн байдлыг тогтоосон баримт байхгүй. Энэ байдал дээр санхүүгийн аудит юм уу, шинжээч томилж дүгнэлт хийгээд Л.Бын дансанд орсон байна гэж тогтоосон баримт байхгүй байна гэж үзэж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт нь хангалттай гэм буруутайд тооцохоор нотлогдоогүй байна. Шүүгдэгчид ашигтайгаар буюу цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна. Ийм учир цагаатгаж өгнө үү.” гэж мэтгэлцжээ.

Шүүхээс талуудын гаргасан мэтгэлцээнд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан  дүгнэлт дараах байдлаар  үгүйсгэгдэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж заасны дагуу дүгнэлтийг гаргуулсан байна.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь  хэсэгт зааснаар эрх бүхий этгээд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулахын зэрэгцээ шинжээч нь мөн хуулийн 8.2  дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т  заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд Л.Бд холбогдох хэрэгт мөрдөгч 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр  шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай  тогтоол үйлдэж, шинжээчид шинжээч томилсон тогтоол, Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Түнэл сумын ******-ийн хашаанд байгааг болохыг дурдаж, машины гэрчилгээг хавсаргаж хүргүүлжээ. Мөрдөгч  шинжээчид хууль сануулж, шинжээч нь үнэлгээний тайлан гаргасан, тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн  үнэлгээчин Х.Цэнгэл нь мөрдөгчийн  тавьсан асуултад  хариулсан дүгнэлтийг  гаргасан байх бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний тайланд дурдсанаар Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг зах зээлийн хандлагаар тооцож, мөрдөгчийн  тогтоолын дагуу дээрх тээврийн хэрэгслийн  зах зээлийн үнийн судалгааг 2020 оны 02 дугаар сарын 19-ний  өдрийн болон 2023  оны 01 дүгээр сарын байдлаар  Ашид билгүүн ХХК-ийн  мэдээллийн сан, интерне зар болон unegui.mn, unaa.mn, zar medee.mn, my zar.mn-ээс авсан үнэ ханшийн мэдээлэлд үндэслэн зах зээлийн дундаж үнээр тогтоож,  үнэлэгдэж буй Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 32,000,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов.., үнэлэгдэж буй Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 27,000,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлсныг  үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шинжээч томилж, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэлгээчин Х.Цэнгэл нь “..Хамт очсон хүмүүс нь хариуцагч, уурын зуухны ажилчид мөн байсан. Тэр үед түлхүүр байхгүй байсан учир гурван асуултын нэгт нь бид нар хариулаагүй. Тогтоолын нэг асуултад хариулах боломжгүй байсан. Нөгөө хоёр нь ердийн түвшинд хэвийн ажиллах машин байна гэж үзсэний үдсэн дээр 2023 оны, 2020 оны байдлаар тогтоосон. Зураг байгаа. Тухайн үед үзлэг хийсэн үзлэгийн хуудас байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хавсрагдахгүй.  Асуулгад хариулсан учир хариултыг өгсөн. .. Дүгнэлт гаргахад иргэд хоорондын үнэлсэн үнэлгээ хамааралгүй. Бид нар зах зээлд байгаа үнийн мэдээллийг харгалздаг. Тэр үнийг харгалздаггүй.  Уг машин анхны үзлэгээр хэвийн ажиллаж байгаа. Ямар нэгэн санхүүгийн асуудлаас болоод хөдөлгөөнгүй байж байгаа гэдэг байдлаар үнэлгээ хийсэн. Эвдрэл гэмтэл тогтоогоод ямар нэгэн асуудал гарвал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх магадлалтай. Хэвийн ажиллаж байгаа машины үнэлгээний түвшинд үнэлгээ хийсэн. Анхдагч мэдээлэл тийм мэдээлэл байсан. .. Үнэлгээний олон улсын стандартад заагдсан байгаа. Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээг хийхдээ зах зээлийн үнэлгээний жишиг үнийн хандлага гэж заасныг ашигласан” гэх тайлбарыг гаргасан,  мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн: “..Энэ машиныг намайг барьж байхад ямар ч асуудалгүй явдаг машин байсан. ******-ниас дөрвөн ширхэг шинэ дугуй л өгсөн. Өөр зүйл бол аваагүй тоормос энэ тэр бүх зүйл нь хэвийн л ажилладаг машин байсан. Намайг барьж байгаад ******-ийн механик Төмөртогоод хүлээлгэж өгөхөд ямар ч асуудалгүй явдаг байсан. Би өөрөө бие муудаад л хүлээлгэж өгөх болсон. Бүх зүйлд явдаг байсан. Хогны машин хүртэл хийж байсан. Өөрөө барьж байсан сайн машин болохоор Б.М танай байгууллагаар дамжуулаад байгууллагадаа авчихъя гэхээр нь тэг тэг гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бадралын өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 10 дугаар сард нүүрс тээвэрлэлт хийж байгаад тос хаясан, тоормос барихгүй, мотор нь нэг хүчтэй болоод,  эвдрэл үүссэнээс болоод явах боломжгүй болоод зогссон байсан. Одоо байгууллагын хашаанд байгаа...” гэх мэдүүлэг,  гэрч Т.Гончигийн өгсөн: “...Би “Түнэл илч” ХХК-нд 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх жолооч хийж байгаад гарсан. .. Би 2021 онд Мөнх-Эрдэнэ гэж хүнээс аваад тухайн машиныг барьж байсан. Тухайн машиныг надад албан ёсоор хүлээлгэж өгсөн асуудал байхгүй захирал хийж байсан Баасандорж та энэ машиныг барь гэж хэлж байсан би ажлаасаа гарахдаа тухайн тээврийн хэрэгслийг компаний хашаан дотор зогсоогоод орхисон. Компаний хашаан дотор байсан. Намайг зогсоож орхисноос  хойш хөдлөөгүй. Тухайн машиныг  яагаад явахгүй байгаа талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэргээр  Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  эвдрэл гэмтэлгүй  автомашин  байсан бөгөөд  уг автомашинаар  нүүрс  тээвэрлэж байсан талаар  гэрч нар мэдүүлж  байх бөгөөд  үнэлгээчин Х.Цэнгэлийг буруу дүгнэлт гаргасан гэж үзэх, түүний гаргасан үнэлгээний дүнг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Мөн  түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гаргасан “.. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэж байгаа. Хийх ёстой үйлдлийг хийхгүй байх. Хийх ёстой үйлдлийг хийх энэ хоёр заалт байгаа. Гэтэл хийх ёстой үйлдлийг хийхгүй байх гэдэг нь Л.Бд хамаарахгүй. Хийх ёсгүй үйлдэл хийх гэдэг дээр буруутгаад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Хийх ёсгүй үйлдэл хийх гэдэг нь тээврийн хэрэгслийг компанидаа худалдаж авсан байдаг. Өөрт нь орлого олгосон баримт байхгүй. Компани 2 жилийн хугацаанд ашигтай ажиллаж худалдаж авсан үнээ дарсан. Мөн давуу байдал гэдгийг бүрэн нотлоогүй байна. Ямар давуу байдал үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Нэгт өөрт нь давуу байдал бий болоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад ****** уг мөнгөн дүн нь Баянбулаг ХХК шилжээд байгаа баримт байгаа. Л.Бын данс руу шилжсэн байдлыг тогтоосон баримт байхгүй. Энэ байдал дээр санхүүгийн аудит юм уу, шинжээч томилж дүгнэлт хийгээд Л.Бын дансанд орсон байна гэж тогтоосон баримт байхгүй байна гэж үзэж байна. ..Эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна. Ийм учир цагаатгаж өгнө үү” гэж  мэтгэлцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

 Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд обьект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд обьект болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Шүүгдэгч Л.Бын  ******-ийн гүйцэтгэх захиралаар  ажиллаж  байхдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг  зөрчиж өөрийн нэр дээр бүртгэлтэй Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн найз А.Мөнх-Эрдэний хамаарал бүхий “******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, худалдан авч тээврийн хэрэгслийн үнийг “Түнэл илч” ХХК буюу төсвийн хөрөнгөөс “*****г” ХХК-руу шилжүүлж авч байсан  болох нь  хэрэгт авагдсан гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2020 оны 02 сард наад Deawoo маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Түнэл Илч ТӨХК-ийн нүүрсийг Бүрэнтогтох сумын Жилжигийн уурхайгаас татдаг байсан. Энэ Deawoo маркийн 1804 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Мын хувийн машин байсан юм. Машины гэрчилгээ нь Баттямын нэр дээр байсан. Тухайн үед нүүрсний тендерт оролцох хүн байхгүй байсан учраас уг машинаар нүүрс тээвэрлэлт хийж байгаад байгууллагын өмчид худалдаж авахаар болж манай Түнэл баянбулаг ХХК-ний нэрээр дамжуулж **** ТӨХК-нд 40 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. .. Ямар ч байсан орж ирсэн мөнгийг бүгдийг л өгсөн дөө. Энэ машиныг намайг барьж байхад ямар ч асуудалгүй явдаг машин байсан. ******-наас дөрвөн ширхэг шинэ дугуй л өгсөн. Өөр зүйл бол аваагүй тоормос энэ тэр бүх зүйл нь хэвийн л ажилладаг машин байсан. Намайг барьж байгаад ******-ийн механик Төмөртогоод хүлээлгэж өгөхөд ямар ч асуудалгүй явдаг байсан. ...Б.М даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө машинаар л нүүрсээ татуулдаг байсан болохоор энэ машинаа байгууллагадаа авчихсан дээр юм биш үү гэдгийг хэлж байсан. Тэгээд л Б.М угаасаа байгууллагад ингэж явуулж байхаар байгууллагадаа авчихаад явуулсан дээр юм байна гээд манай Түнэл баянбулаг байгууллагаар дамжуулан Түнэл Илчид худалдах болсон. Энэ машины Түнэл Илчид нүүрс тээвэрлээд үнээ бол хийчихсэн машин байх. Бүх зүйлд явдаг байсан. .. Өөрөө барьж байсан сайн машин болохоор Б.М танай байгууллагаар дамжуулаад байгууллагадаа авчихъя гэхээр нь тэг тэг гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг,  гэрч Д.Ганхүүгийн өгсөн: “..Би Т.И гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б нь өөрийн эзэмшлийн Deawoо маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.И 40,0 сая төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан талаар мэдсэн ба харин Л.Быг 39,0 сая төгрөг өөртөө авсан талаар бол мэдээгүй. Би уг асуудлын талаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хүмүүс 2022 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсний дараа нь мэдсэн. Тухайн үед буюу 2020 онд намайг компанийн ТУЗ-д ажиллаж байхад компанийн бизнес төлөвлөгөөг ТУЗ-аас баталж өгдөг байсан. Тэр үед Л.Б нь ТУЗ-д Хөвсгөл аймгийн “Жилчиг” ХХК-аас нүүрс тээврийн машин авч нүүрс тээвэрт явуулж байгаа учир тээврийн зардал ихтэй, нүүрсний татан авалт удааширч байна. Иймд өөрсдөө тээврийн хэрэгсэлтэй болох талаар танилцуулж, 40,0 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэл авах боломжтой гээд ТУЗ-өөс 40,0 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдан авах бизнес төлөвлөгөөг батлуулж байсан. ТУЗ-ийн зүгээс зөвхөн бизнес төлөвлөгөөг баталж өгсөн ба худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах нь Л.Бын үүрэг байгаа юм. ТУЗ-ийн зүгээс компанийн дотоод үйл ажиллагаа буюу худалдан авах ажиллагаанд оролцохгүй. Тэгэхээр Л.Б нь тухайн үед Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ  худалдан авах  тухай хуульд  заасны дагуу 40.0 сая  төгрөгөөр тээврийн хэрэгсэл  худалдан авах ёстой байсан..” гэх мэдүүлэг,  гэрч Э.Цэцэнгэрэлийн өгсөн: “...Тухайн үед “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал надад хэлэхдээ “Нүүрсний машин худалдан авч байгаа. Санхүүгийгийн асуудалтай байгаа учир нүүрс тээвэрлэх хөлс их гарах тул өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй болъё гээд манайх машин авч байгаа юм.” гэж надад хэлсэн. Тэгээд төлбөрийг нь шилжүүлж эхэлсэн. Би тухайн үед зохих журмын дагуу л тухайн тээврийн хэрэгслийг авч байгаа гэж бодсон ба хувь хүний данс биш компанийн данс руу мөнгө шилжүүлж байсан учир надад ямар нэгэн асуудалтай гэрээ гэж санагдаагүй...” гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Санхүүгийн  хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/240 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ****** ХХК 2020, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, ****** болон ******г ХХК-ны хооронд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Түнэл-Илч хариуцлагатай хувьцаат компанид бүртгэлтэй нүүрсний машиныг зарах саналын тухай өмч хамгаалах зөвлөлийн санал, дүгнэлт, DAEWOO загварын 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-923/5838 дугаартай: “...Үнэлэгдэж буй Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” үнэлэгдэж буй Daewoo 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлт,  Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 37/591,592 дугаартай албан бичиг, хавсралт, Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбараас ирүүлсэн Лхагважанцангийн Б.Мын дансны дэлгэрэнгүй хуулга, ******-наас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Түнэл баян булаг” ХХК-нд шилжүүлсэн мөнгөний төлбөрийн даалгавар, гэрээ дүгнэх маягт, худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, Аймгийн санхүү хяналт, дотоод аудитын албаны Түнэл сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийх удирдамж, хяналт шалгалтын танилцуулга, улсын ахлах байцаагчийн төлбөр барагдуулах тухай акт, Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 24-ний 01/1044 дугаартай төлбөрийн акт хянасан тухай албан бичиг, ******-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, компаний дүрэм, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-илч” ХХК-ийн  төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захиралтай  байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Быг  ******-ийн гүйцэтгэх захирлаар  ажиллаж  байхдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж өөрийн нэр дээр бүртгэлтэй Daewoo маркийн 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн найз **** хамаарал бүхий Түнэл баян булаг” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, худалдан авч тээврийн хэрэгслийн үнийг “Түнэл илч” ХХК буюу төсвийн хөрөнгөөс Түнэл баян булаг” ХХК-руу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар  сарын 26-ны  өдөр хүртэлх хугацаанд  нийт 39.000.000 төгрөгийг гаргуулан авч тус компанид 12 сая төгрөгийн хохирол  учруулсан буюу өөртөө давуу байдал олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг  хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Л.Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Бын үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө  давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.   

Шүүгдэгч Л.Бын гэм буруутай үйлдлийн улмаас  төрд 12.000.000 төгрөгийн хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар “зах зээлийн ханшаар 27,000,000 төгрөгийн үнэ бүхий  Daewoo загварын 18-04 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Түнэл-Илч” ХХК-ниас 39.000.000 сая төгрөгийг гаргуулан авч  тус компанид 12.000.000 төгрөгийн хохирол  учруулсан нь Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ/923/5838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Л.Баас 12.000.0000 төгрөгийг гаргуулж “Түнэл-Илч” ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна нийтийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран хуульд заасан гэмт хэрэг төгссөн цагаар тооцон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон эсхүл оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдэх хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоосонгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, мөн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах саналыг гаргаж байна..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан улсын яллагч 3 жил хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонгох санкцтай. Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дурьдсан учир дахиж дурьдах шаардлагагүй гэж үзлээ. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жилийн хугацаагаар гэсэн байх тул 2 жил буюу доод хэмжээгээр оногдуулах, мөн 5400 нэгжээс  27000 нэгжээр торгох гэсэн байх тул 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Л.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн  сумаас гадагш зорчих эрхийг 1 жилийн 2 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.Бд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******овогт Л. Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Л. Б.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (       гурав)  жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Л.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын  хугацаагаар хязгаарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.Бд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар шүүгдэгч Л.Баас 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж “Түнэл-Илч” ХХК  /4128141/-д олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ДӨЛГӨӨН