Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2021/00022/и |
Дугаар | 183/ШШ2021/00887 |
Огноо | 2021-04-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2021/00887
2021 оны 04 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/00887 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 115 байр, хаягт оршин суух, Жарантай овогт Ж...ы Э... /РД:.../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нутгийн буян хороолол тоот хаягт оршин суух, Мөөрс овогт М...ы Х... /РД:../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э..., хариуцагч М.Х..., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Ж.Э... би М.Х...тай 2004 онд танилцаж 2007 оны 10 сарын 17-ны өдөр **** тоот бүртгэлээр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр охин Э.***** төрсөн. Гэр бүл хууралтын шалтгааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон, энэ хугацаанд эвлэрч нийлье гэсэн бодол байгаагүй. Одоо миний бие тусдаа амьдралтай, хүүхэдтэй болсон тул гэр бүл цуцлуулах хүсэлттэй байна. Охин Э.*****ийг ээжийнх нь асрамжид үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Х... бид хоёрын дундаас төрсөн охин Э.*****ий сургалтын төлбөрийг төлж, бусад хэрэгцээтэй зүйл, материаллаг зүйлээр хангана гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Өнгөрсөн 9 жилийн хугацаанд эвлэрнэ гэсэн хүлээлттэй байсан. Одоо энэ хүн өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Охиныг сургуулиа төгсөх хүртэл төлбөрийг аав нь хариуцна гэсэн. Хэрэгцээтэй зүйл гараад хэлэхэд Э.Э... татгалзах зүйлгүй өгдөг гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй, мөн тусдаа гэр бүлтэй болсон гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жарантай овогт Ж...ы Э... /РД:.../, Мөөрс овогт М...ы Х... /РД:../ нарынгэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.*****ийг эх М.Х...гийн асрамжинд үлдээж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Э... нь хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул хуульд заасан хэмжээгээр охин Э.*****д сар бүр тэтгэлэг гаргуулан олгох нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жарантай овогт Ж...ы Э... /РД:.../, Мөөрс овогт М...ы Х... /РД:../ нарынгэрлэлтийг цуцалсугай.
2. 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.*****ийг эх М.Х...гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.*****ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Э...аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э...аас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ