Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

 Иргэдийн төлөөлөгч Ч.Буянхишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Золзаяа,

Хохирогч С.Алтайбаатар,

Хохирогч Ж.Золзаяагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Дашдорж,

Шүүгдэгч Б.Алтангэрэлийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргалын хууль ёсны төлөөлөгч Ш.Бүдээхүү, шинжээч эмч Т.Алтайбаатар, шинжээч Б.Бөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Ширхүүгийн Нохойцагаан /ДБ75102619/,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Баатарын Алтангэрэл /ДБ79040811/,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Бямбацэрэнгийн Мөнхдэлгэр /ДБ83012516/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Нохойцагааны Гарамзагд /ДБ98070116/ нарт холбогдох 201607000143 дугаарын эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 10 дугаар сарын 26-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДБ75102619, регистрын дугаартай, Тугчин овогт Ширхүүгийн Нохойцагаан гэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДБ98010116 регистрийн дугаартай, Тугчин овогт Нохойцагаан Гарамзагд гэв.

Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДБ79040811 регистрийн дугаартай, Тугчин овогт Баатарын Алтангэрэл гэв.

Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДБ83012516 регистрийн дугаартай, Тугчин овогт Бямбацэрэнгийн Мөнхдэлгэр гэв.

 

Шүүгдэгч Ш.Нохойцагаан нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.Мөнхбатыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.Мөнхдэлгэртэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.Алтайбаатарыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн зодож танхайрсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй өөрийн хүүхэд Н.Гарамзагдад жолоогоо шилжүүлсний улмаас Н.Гарамзагд нь тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийх явцад иргэн Х.Мөнхбатын амь насыг хохирсон,

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын  22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.Мөнхбатыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэр нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Нохойцагаантай бүлэглэн иргэн С.Алтайбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Н.Гарамзагд нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гадаа өөрийн эцэг Ш.Нохойцагааны 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1.а-д заасан Тухайн тээврийн хэрэгслийн ангилад тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 7-р бүлгийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй заалтыг зөрчсөнөөс иргэн Х.Мөнхбатыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 22-нд Х.Лхагвадорж, М.Баярмагнай нар манайд адууны засаа идэхээр хүргэн Э.Мөнхбаатартай ирсэн байсан. Орой нь адуу засах гэж байхад талийгаач манайд орж ирээд чи нөгөө 3.000 төгрөг нэхээд кемпээр яваад байдаг нөхөр байна гэхэд нь би та хүн андуурч байна гэсэн. Тэгээд гарч адуугаа засчихаад орж ирээд байж байхад талийгаач эргэж орж ирчихээд би хүн андуурахгүй чи 3.000 төгрөг нэхээд байдаг залуу мөн байна гээд муудалцаад барилцаж аваад салсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тэр Б.Алтангэрэл гэх айлд өдөр нь байж байхад адуу засахаар аймгаас хүмүүс ирж байгаа гэсэн. Адууг нь услаад худаг дээр байж байхад жиптэй хүмүүс ирсэн. Жиптэй хүмүүс ирсний дараа би машинтайгаа Б.Алтангэрэлийн гадаа очсон. Тэнд адуу малыг нь засалцаж, хураачихаад хоол унд идчихээд л би явсан. Тэгсэн Э.Мөнхбаатар надруу залгаад худгийн нэг юм солиодохъё гээд очиход аймгаас ирсэн хүмүүс явах гэж байхаар нь энэ хүмүүсийг явуулчихаад юм аа янзалья гэсэн. Би жаахан юм уучихсан байхад энэ айл юм аа гаргахгүй байна гээд хойд гэрээсээ нэг сав Монгол архи аваад ирье гэсэн. Тэгээд би Э.Мөнхбаатар, О.Атарцэцэг, Д.Батцэнгэл, манай хүүхэд бид тав явж жаахан архи авчирч хонио услахаасаа өмнө энэ хүмүүст архиа өгчихөөд явуулья гэсэн. Тэгээд эргэж гэрт ороод зүүн талын үүдэнд сууж байсан чинь талийгаач салаавч гаргасан. Тэгсэн Алтангэрэл... та наадахаа миний амруу авчраад хийчих гэсэн чинь талийгаач амруу нь салаавч хийгээд тэр хоёр барилцаж аваад гэрийн унь унаж, гэрт байсан хүмүүс бүгд гарах гэсэн чинь гаднаас Ш.Нохойцагаан, Б.Мөнхбадрах, Ч.Эрдэнэбаатар гурав ороод ирсэн. Тэгтэл Ш.Нохойцагаан юу болоод байгаа юм миний найзыг хэн дээрэлхээд байгаа юм гээд гэрийн зүүн талаар тойрч ирээд С.Алтайбаатар гэх хүнийг барьж аваад нэг мөргөсөн. Тэгэхэд миний хүүхэд орилоод Нооёо ах та болиоч гэсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бүгд гарч би гэрийн унь тогтоогоод зогсож байсан чинь гадаа хүмүүс шуугилдсан. Тэгтэл Д.Батцэнгэл хүүхдээ надад өгчихөөд гадаа юу болоод байгааг хараадах гээд гарсан чинь гэрийн зүүн урд тал руу нэг хүн С.Алтайбаатарын дээр нь гарчихсан авгай нь энд хүн аллаа гээд зогсож байсан. Би очоод Нооёо ах болиоч та хүн аллаа ш дээ гэж хэлж арагш нь татаж босгочихоод С.Алтайбаатарыг босгож машиндаа суугаад яв гэсэн чинь яахаараа гэмгүй намайг зоддог юм, эд нар яагаад намайг зоддог юм гээд би эд нартай алалцана гээд арагшаа эргэхэд нь авгай нь чи машиндаа суу гээд нэг гарнаас нь татахад би араас нь та яваач гээд нэг өшиглөсөн. Тэгтэл авгай нь чи яаж байгаа юм наадах чинь Алтай ах чинь байна гэсэн. Тэгээд эргээд гэррүү орох гэсэн чинь Э.Мөнхбаатар, Б.Мөнхбадрах хоёр гэрийн үүдэнд барилцаад бие биенийхээ дээр гараад Б.Мөнхбадрахыг загнаад чи эндээс яв гээд нөгөө хоёрыг гэрийн баруун талд салгаад байж байхад манай хүүхэд гэрээс уйлаад гараад ирсэн. Тэгээд хүүхдээ аваад гэртээ орсон. Гэртээ орсны дараа С.Алтайбаатар эхнэртэйгээ манай гэрт орж ирээд ямар сонин хүмүүс вэ тэр цагаан фудболктой залуу учир зүггүй орж ирээд зодчих юм. Үүнийг хэн дуудсан юм гэхэд С.Алтайбаатар хажуу талаас нь Нооёо ах гээд чи дуудаад байсан тэр залуугаа гэрчилж өгөөрэй гэсэн. Тэгсэн авгай нь наад залуу чинь гэсэн чамайг нэг өшиглөсөн гэсэн. Тэрний хариуд нь би таныг үгэнд орохгүй болохоор нь нэг өшиглөсөн. Тэрэнд уучлаарай. Та үгэнд орсон бол би өшиглөхгүй байсан гэхэд тэр чиний араас өшиглөх яахав. Тэр Ш.Нохойцагаан гэдэг хүнээ гэрчилж өгөөрэй гэсэн. Би тэр үед таныг гэрт нэг удаа мөргөсөн. Гадаа яасныг би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гаднаас бөөн хүмүүс орж ирээд н.Мөнхбат хаачсан юм. Бонго машинтай хүмүүс аваад явчихсан юм уу гэж хэлж байхад. Э.Мөнхбаатар гарч яваад гэрийн баруун талд аймар зодчихсон байна. Гэрт оруулж ирэх үү яах уу гэж ярилцаж байсан. Би 3 настай хүүхдээ  тэврээд гэрийн баруун талд сууж байсан. Тэгээд тэр хүнийг оруулж ирээд хэвтүүлэхэд яраглаж, өмд нь шувтарсан, тэлээ нь тасарсан байдалтай байсан. С.Алтайбаатарын авгай нь эмч, цагдаа дуудна, та нараас мөнгө авна гэхэд би та нар өөрсдөө эхэлчихээд яахаараа цагдаа дууддаг юм гэсэн. Тэгээд удалгүй эмч ирээд үхчихсэн байна гэсэн. Тэгээд Лхагвабаатар гэх хүн гаднаас орж ирээд миний хүү бага хүүхэдтэйгээ эндээс яв. Хүн өнгөрчихсөн байна гэж байна. Хүүхэд чинь айчихна гэж хэлээд яв гэсэн. Тэгээд машинд суусан чинь хүүхэд уйлаад байхаар нь н.Алтангэрэл ирээд би танайд очиж хоньё гээд бид гурав манай гэрлүү явсан. Ийм л зүйл болсон гэв.

 

Шүүгдэгч Ш.Нохойцагаан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би хүүхдүүдээ авах гээд сумын төв рүү машинаараа явсан. Сумаас Ч.Эрдэнэбаатарын хоёр хүүхдийг авчирсан. Гэрт ирээд Ч.Эрдэнэбаатар манай хүүхдүүдийг дөхүүлээд өгөөч гэхээр нь хүргэж өгөх далимдаа ус авчихья гээд явсан. Тэгэхэд Ч.Эрдэнэбаатар, Б.Мөнхбадрах тэр хоёр 2 литр 500 граммын том пиво уугаад талд нь оруулчихсан байсан. Тэрнээс надад хийж өгөөд дахиад нэг пиво гаргаж ирэхээр нь тэрийг хувааж уучихаад усаа авахаар явсан. Очиж худаг дээр очиж ус авч нэлээн удсан. Тэгээд би Ч.Эрдэнэбаатарынхаас яваад гэрлүүгээ явдаг замруу эргэсэн чинь зүүн талд Б.Алтангэрэлийн тэндээс машины гэрлээр дохиод байсан. Тэгэхээр нь тэнд явж очоод гэрт нь орсон чинь гэр нь унах шахсан, хүмүүс орилолдож шуугилдаад байж байсан. Тэгээд гэрийн үүдэнд С.Алтайбаатарыг хоёр гурван авгай гаргах гэж байгаа бололтой барьчихсан өөдөөс тулахад С.Алтайбаатар миний футболкноос татаад би урагшаа татагдаад өөдөөс нь мөргөчихсөн. Би мөргөе гэж мөргөөгүй. Урагшаа татагдаад мөргөчихсөн. Тэгээд гадаа гарсан чинь Б.Мөнхдэлгэр цэнхэр дээлтэй, шар бүстэй С.Алтайбаатарын дээр нь гарчихсан зодож байсан. Тэгтэл араас нэг авгай түлхээд С.Алтайбаатарын толгой дээр хальт гишгэчихсэн юм. Би сандрахдаа Б.Мөнхдэлгэрийн доороос татаж босгож ирэхэд манай хүү Н.Түвшинжаргал аав явья гээд татсан. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ гэрийн араар тойрч машиндаа суугаад явсан. Болсон зүйл бол ийм л байна. Үүнийг хэн ч хэлнэ. Би тэнд 10 минут ч болоогүй. Саахалт айл Дашдоржийн эхнэр Цэцгээгээс мөрдөн байцаагч 2 удаа мэдүүлэг авсан боловч хавтаст хэргээс авчихсан байгаа. Нохойцагаан хэр зэрэг согтуу байсан, яасан талаар ямар мэдүүлэг өгсөн талаараа надад хэлсэн. Миний футболкийг урчихсан учраас би гэрийн үүдэнд тайлаад бариад зогсож байгаад унагаасан чинь миний футболк байхгүй болчихсон. Тэгсэн Э.Мөнхбаатар, М.Баярмагнай хоёр миний хажуу талаар гэрлүү орж ирээд Б.Мөнхбадрахыг араас нь цохиод авсан. Би яаж байгаа юм бол гэж бодоод манай хүү Н.Гарамзагд явья гээд ирсэн. Тэгээд гэрийн араар тойроод машиндаа суугаад явсан. Машиндаа суухад жипний гэрэл тусчихсан, урьдах газар харагдахгүй байсан учраас жаахан ухраагаад Н.Түвшинжаргалыг фудболкоо хайлгахаар явуулсан. Д.Батцэнгэлийн яриад байгаа машинаа ухраагаад байсан гэдэг, Б.Мөнхдэлгэрийн миний найзыг хэн дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн гэдэг нь огт худлаа. Би огт тийм зүйл хэлээгүй. Би тэнд 10 минут ч хүрээгүй. Хурдан явчихсан учраас хардаад байгаа юм шиг байна. Би эхнэр, хүүхдүүдийнхээ үгнээс гардаггүй. Манай саахалт айл Дашдоржийн эхнэр Цэцгээ Ш.Нохойцагаан архи уудаггүй болохоор би согтуу гэж хэлэхгүй гэж мэдүүлэг өгсөн гэж надад хэлсэн. Энэ мэдүүлэг нь хэрэгт байхгүй байгаа гэв.

 

Шүүгдэгч Н.Гарамзагд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой аав Ч.Эрдэнэбаатар ахын хүүхдүүдийг хүргэж өгчихөөд гэрлүүгээ буцаад ирж байсан юм. Тэгсэн наашаа ирж байгаа жийпний гэрэл дохихоор нь эргээд буцаад явчихсан юм. Тэгсэн ээж аав чинь Б.Алтангэрэлийн рүү явчихлаа, адөр тэнд хүмүүс ирээд дуулалдаж, орилолдоо согтуу юм шиг байсан гэсэн. Тэгээд дүү бид хоёрыг очоод аваад ир гээд бид хоёр мотоциклиор очсон. Очсон чинь хүмүүс орилолдож байсан. Тэндээс аавыг авч машиндаа суулгаад гэртээ ирсэн гэв.

Хохирогч С.Алтайбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би ажил дээрээ талийгаачтай хамт байж байсан. 1 рейсэнд явж ирчихээд 2 цаг орчим оочирлодог. Би хамгийн ард очоод унтчихсан, талийгаачийн оочер дөхчихсөн байсан. Тэгээд унтаж байсан чинь талийгаач, Лхагваа, манай эхнэр ирчихсэн байсан. Тэгсэн машинаа аваачаад тавьчихья эд нар адуу засахаар явах гэж байна гээд би хоёр машинаа тавьчихаад тэд нартай хамт явж, эхлээд худаг дээр очсон. Тэнд байж байгаад Б.Алтангэрэлийн гадаа очсоны араас нь адуу мал нь ирсэн. Гэрт нь ороод цай уух хойгуур мөнгө төгрөгний буруу зөрүү ойлголт яриа гараад өнгөрсөн. Зодоон болоогүй. Адуугаа засчихаад нэг шил архи тойруулж уух нь уугаад, уухгүй гэсэн нь уугаагүй. Тэрийг дуусгачихаад хөдлөх гээд гараад ирэхэд Х.Лхагвадорж айл юм амсуулах гэж байна гээд буцаад орсон. Эргэж ороод бор савтай Монгол архийг уугаад байж байсан чинь Б.Алтангэрэл талийгаач хоёр дахиж муудалцаад барилцах гээд байсан. Тэр гэрт хөл толгой нь олдохгүй бүх хүмүүс босчихсон байсан. Тэгтэл гэнэт Ш.Нохойцагаан цагаан футболктой булчин шөрмөс нь зангирсан орж ирээд та нарыг алаад өгье гээд хоёр унинаас нь бариад сэгсрээд байсан. Тэгээд бүгд пижигнээд яанаа гэсэн бодол төрж гэрт байсан хүмүүс цуваад гарсан.  Ш.Нохойцагаан өөрөө худлаа яриад байна. Намайг санаандгүй мөргөсөн зүйл байхгүй. Намайг барьж аваад хоёр удаа мөргөсөн. Би тэр хойд талд нь байж байсан. Гэрт байсан хүмүүс бүгд орилолдоод цуварч гараад би нэлээн сүүлд гарсан. Гадаа гарахад машин гэрээс 6-7 метр зайтай байсан. Тэр үед гадаа харанхуй, бас согтуу байсан учраас 6, 7 хүмүүс харагдаж байсан. Би гараад одоо зугтаад л явья гэж бодоод байж байтал миний ар талаас бүргэд шиг л татаад унагаагаад намайг цохиод авсан. Би яаж байгаа юм гэхэд манай эхнэр ирж татаж чангаагаад холдуулахад Б.Мөнхдэлгэр хажуу талаас орж ирээд толгой руу хэдэн удаа өшиглөж, Ш.Нохойцагаан нүдрүү цохисон. Миний хажуу талд газарт төмөр байсныг авч цохих гээд байхад эхнэр маань тэрийг салгах гэхэд Б.Мөнхдэлгэр намайг өшиглөөд байж байсан. Тэгээд энэ хүмүүс ч салж, би гэрт орж ирэхэд талийгаач Х.Мөнхбат байхгүй байна гэж гарч хайгаад хэвтэж байсан газраас нь олсон гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Увс аймгийн цагаар шөнийн 02 цаг өнгөрч байхад манай хадам ах Х.Мөнхбат Баян-Уулд гурван залууд зодуулаад бие нь муу байна хурдан ир гэсэн. Би тэнд байгаагүй учраас болсон явдлын талаар юу ч мэдэхгүй. Тэрийг сонсоод машин хөлслөөд наашаа гарсан. н.Түмэнбаяр нартай бол гэр бүлийн найзууд. Тэр шөнө Х.Мөнхбатыг өнгөрчихлөө гэж хэлсэн гэсэн. Тэгээд яваад очиход манай хадмуудтай замдаа зөрчихсөн, тэр газарт нь очиж чадаагүй гэсэн. Би тийм л зүйл мэдэж байна. Өөр зүйл мэдэхгүй. Одоо буяны зардалд 8.912.550 төгрөг, банкинд 65.000.000 төгрөгийн зээлтэй байснаас 5.934.998 төгрөг төлчихсөн байсан. Одоо үлдэгдэл 59.999.986 төгрөг, 9, 6, 2 настай 3 хүүхдийнхээ тэтгэмжийг 18 нас хүртэл нь бодож тогтоолгоход 80.424.080 төгрөг, нийт 149.336.616 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Би Улаанбаатар хотод байсан учраас хохирлын талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгч чадаагүй. Өнөөдөр өмгөөлөгч нартайгаа ярьж байгаад гаргаж өгсөн. Манай хадмууд хэрэг болсон газарт өглөө очсон гэсэн. Очиход манай нөхөр өнгөрчихсөн байсан гэсэн. Талийгаач маань хувийн компанид ажилладаг байсан учраас зун, өвөлдөө ажилтай л байвал орлого сайтай, зуны сардаа 10 гаруй сая төгрөгийн орлоготой байсан. Хэрэг гарсан шалтгааныг ялихгүй зүйлээс шалтаглаж буюу 3.000 төгрөгийг маргаанаас болж хүнийг алсан байна гэж бодож байна гэв.

 

Гэрч Д.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он сараа мартчихсан байна. Талийгаач манайд ирэх үедээ согтуу ирсэн. Манайд орж ирээд манай нөхрийг 3000 төгрөг гуйгаад байсан залуу мөн үү гэсэн чинь манай нөхөр биш гэсэн манайд жаахан юм уугаад байж байсан тэгээд нөхөрлүү салаавч гаргаад босоод ирэхээр нь манайд байсан хүмүүс чирээд гаргасан. Гаднаас маргалдаж байгаад гарч ярилцаж байгаад миний буруу байна гэж орж ирсэн. Б.Алтангэрэлийг гэрээс гаргаж байхад зөрөөд манай гэрт Ш.Нохойцагаан, Ч.Эрдэнэбаатар, Б.Мөнхбадрах, Б.Мөнхдэлгэр нар орж ирсэн. Ш.Нохойцагаан шууд хойморьт зогсож байсан хүнийг 2 мөргөсөн би та яаж байгаа юм болиоч гэхэд миний үгэнд орохгүй байсан. Би сандраад зарим зүйлийг санахгүй байна гэв.

 

Гэрч Д.Цогбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой харанхуй болж байхад Б.Алтангэрэлийнд очсон. Хохирогч Б.Алтангэрэлтэй 3000 төгрөгнөөс болж маргасан бололтой байсан. Өмнө нь юу болсон талаар мэдээгүй. Тэр 2 барилцаж аваад хүмүүс салгасан. Би Алтангэрэлийн хонийг хураагаад шөнө болсон хойно ирсэн хэсэг хугацааны дараа Ш.Нохойцагаан, Ч.Эрдэнэбаатар Б.Мөнхбадрах 3 ирсэн гэв.

 

Гэрч Э.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хөдөө мал маллаж байсан. Манай найз Х.Лхагвадорж, М.Баярмагнай нар аймгийн төвөөс гарах гэж байна адууны засаа идмээр байна гэсэн. Би та нарыг хүрээд ирвэл адуу засаж болно одоо айл нүүлгээд явж байна хүрээд ирэх юм бол манай адуу усанд ирэх гэж байгаа гэж хэлсэн. Айл нүүлгээд ирэх үед энэ хүмүүс ирээгүй байсан. Утсаар ярих үед одоо очлоо гэсэн худаг дээр адуу хурааж байхад хүрээд ирсэн. Тэгээд ирсэн 3 үрээ барьж аваад зассан. Засаагаа идчихээд Б.Алтангэрэлийнд орсон эхнэр нь цай хийгээд өгч байхад талийгаач Б.Алтангэрэл рүү чи 3.000 төгрөг зам дээр нэхээд байсан хүн мөн үү гэсэн бид нар чи андуурсан байх гэсэн тэгээд энэ 2 маргалдаж байгаад эвлэрсэн. Энэ хүмүүс нэг охь архи, 4 пиво авч ирсэн. Тэгээд талийгаач чи 3.000 төгрөг нэхээд байсан залуу мөн байна гэсэн Б.Алтангэрэл би биш гэтэл май гэсэн. Б.Алтангэрэл чи юу өгөөд байгаа юм өгөх юм байгаа бол өгчих гэхэд талийгаач босоод ам руу нь салаавч хийсэн тэгээд энэ хоёр босож ирээд тал талаас нь хүмүүс салгаад би Б.Алтангэрэлийг аваад гарсан. Тэр хойгуур Ш.Нохойцагаан, Ч.Эрдэнэбаатар, Мол гурав орж ирсэн байсан гэв.

 

Гэрч М.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Бид нар Баян-уул сум руу адууны засаа идэхээр явсан. Кемф дээр очиж талийгаач С.Алтайбаатар хоёрыг аваад Б.Алтангэрэлийн гэрт очсон. Очих үед адуу хураасан байсан адуу засаж засаа идсэн. Түүнийгээ архиар даруулсан бид нар юм ярьж сууж байгаад хоол идсэн. Би тэгэсхийгээд унтаад өгсөн байсан. Нэлээд унтаж байгаад харанхуй болсон байхад сэрээд явах гэж байхад эргэж Б.Алтангэрэлийнд ороод Монгол архи уусан. Гаднаас нэг цагаан фудболктой хүн орж ирсэн би уусан байсан тул дотор эвгүй хэцүү байсан. Хэн байсныг би мэдээгүй гэрийн зүүн талын унинаас барьсан, тэгсэн гэрийн тооно доошоо унасан бүгд гэрээс гарсан, гадаа зодоон болсон гэсэн би сайн мэдээгүй гэрийн унинууд сугараад доошоо газар руу шаасан байсан тул гарч чадахгүй хэсэг байж байгаад гарч ирээд шууд машиндаа орсон гэв.

 

 Гэрч Б.Атарцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр адууны засаа иднэ гэж аймгаас явсан замдаа кемф орж С.Алтайбаатарыг авна гэж хэлсэн. Кемф орох үед талийгаач Х.Мөнхбат шөнөжин архи уулаа гэж манай машинд суусан. Тэгээд Б.Алтангэрэлийнд очсон. Гэтэл талийгаач адуу хураах хооронд цай уух гэж байхад өө энэ 3.000 төгрөг гуйгаад байдаг залуу байна гэсэн. Тэгээд маргалдаад гадаа гараад хоорондоо зохицсон ах дүү 2 болоод ирлээ гээд ороод ирсэн. Засаа идэж буцаж ирээд цай ууж, хоол идээд сууж байсан. Гаднаас нэг шил архи, 4 пиво оруулж ирсэн. Тэгээд дахиад нөгөө 3.000 төгрөгөө яриад муудаад салаавч гаргасан. Тэгээд хүмүүс салгаад Э.Мөнхбаатар Б.Алтангэрэлийг аваад гарсан араар нь Ш.Нохойцагаан Э.Мөнхбаатар, Мол 3 орж ирээд Ш.Нохойцагаан үг дуугүй дайраад байсан. Нооёо танд ямар ч хамаагүй гэхэд үг дуугүй дайраад байсан тэгээд айлын гэр нураад ороод ирсэн. Хүмүүс сандраад гадаа гарсан. Гадаа харанхуй болсон байсан гэрт унь өлгөж байгаад гадаа гарах үед С.Алтайбаатарыг зодсон байсан. Хэн зодсон юм гэхэд авгай нь цагаан фудболктой залуу зодсон бас нэг дээлтэй хүн байсан би тэрийг мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд харахад доошоо Ш.Нохойцагааны машин явж байсан. Х.Мөнхбат хаана байна гээд хайх үед Ш.Нохойцагааны машин байсны ард талд хэвтэж байсан гэв.

Гэрч Х.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өглөө хийх ажилгүй байсан тул хөдөө байгаа Э.Мөнхбаатар дээр очиж адууны засаа идэхээр явсан. Энэ хүмүүсийг хамт явах уу гэхэд Б.Оюунтуяа нөхөртэйгөө уулзана гээд хамт явсан. Эндээс яваад замын баруун талд Б.Алтангэрэлийн гэр, зүүн талд кемф байсан. Кемф дээр ирэх үед талийгаач ямар сонин хүмүүс бэ гээд буугаад ирсэн. С.Алтайбаатарч байж байсан. Энэ хоёрыг аваад Б.Алтангэрэлийн гэрт очсон. Гэрт орох үед талийгаач Б.Алтангэрэл  хоёр 3.000 төгрөг гэсэн зүйл яриад жоохон маргасан. Тэгээд гарч адуу засаж, засаа идээд эргэж орж ирсэн. Б.Алтангэрэлийнд орж архи уугаад явах гэж байгаад би танайх юм задалдаггүй юм уу гэхэд монгол архи гаргаж ирсэн. Түүнийг уугаад би тасраад унасан байсан. Нэг мэдсэн чинь эхнэр нэгийг чинь алаад хаячихлаа гээд орилоод дугтараад байсан. Сэрсэн чинь нэгийг чинь алчихлаа гээд байсан гэрт ороод талийгаачийг хөлөөс нь барих үед хүйтэн, гэдэс нь хүйтэн, гарыг нь барих үед зөвхөн зүрхэн талд нь жоохон бүлээн бусад нь хөрчихсөн байсан гэв.

Гэрч Б.Ууганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар арай нар жаргаагүй байхад очсон байх. 19-20 цаг болж байсан байх. Очоод хүмүүс адуугаа хурааж ирээд адуугаа засаж адууны засаа идсэн. Тэгээд бид нар айлд орно гэсэн. Р.Оюунцэцэг, Б.Оюунтуяа бид 3 тасраад явсан. Адууг нь нийлүүлээд ирсэн. Тэгээд буцаж ирэх үед хоолоо идчихсэн байсан. Маргаан болсон айлын эзэн маргасан хүнтэйгээ маргаад гадаа гараад эвлэрээд буцаж орж ирсэн. Гэрт дуулаад монгол архи ууж байсан. Гэтэл нөгөө 2 дахиад маргалдаад барилцаад авсан. Ингээд байж байхад гаднаас 3 залуу орж ирээд бөөн юм болоод гэр нь нураад ирсэн. Гараад ирэх үед харанхуй болсон байсан. Гадаа нь Алтайг зодсон байсан. Бөөн бужигнаан болоод талийгаачийг би гэрийн хооронд хайгаад 2-3 удаа гүйсэн боловч байгаагүй. Нэг хүн энд байна гэж эмэгтэй хүн хэлсэн би Р.Оюунцэцэгийг хэлсэн гэж бодож байтал Р.Оюунцэцэг биш байсан. Намайг очих үед гэрийн баруун талд хэвтэж байсан. Бид нар бүгд очих үед Магнай машинтай дөхөж ирээд машин суулгах гэтэл Р.Оюунцэцэг хөдөлгөж болохгүй гэсэн. Хэсэг хугацааны дараа гэрт оруулсан. Тэр үед зодолдсон хүмүүс бөөгнөрөөд бөөн юм болоод байж байсан цагдаа дуудах гэсэн боловч дугаар мэдэхгүй сүлжээ муу барьдаг газар байсан. Эмч дуудах гэхэд эмчийнхээ дугаарыг мэдэхгүй гээд утсаа өгөхгүй байсан. Э.Мөнхбаатарын утсыг цэнэглэж байгаад дуудлага өгчихөөд машинд сууж байхад тэр хүнийг өнгөрчихлөө гэсэн ийм л зүйл болсон гэв.

Гэрч Б.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед надруу Б.Оюунчимэг ярьсан. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед хойшоо яваад 17 цагийн үед очсон. Хойно очих үед талийгаач бид нарыг хараад буугаад ирсэн. Тэгээд талийгаач манай нөхөр 2 машинаа тавиад Б.Алтангэрэлийн гэрт очсон. Тэгээд адуугаа хурааж ирээд адуу засаж засаа идсэн. Эргээд ирэх үед эд нар хоолоо идчихсэн нэг шил архи тойруулсан байсан. Тэгээд явах гээд гарч ирсэн Х.Лхагвадорж айл архи задлах гээд байна гээд буцаж орсон. Эхлээд бидний очиход маргасан байсан. 3.000 төгрөгнөөсөө болж дахиж маргаад зодоон болсон. Бид нар талийгаачийг гэрт авч үлдээд Б.Алтангэрэлийг Э.Мөнхбаатар аваад гарсан. Тэр үед Ш.Нохойцагаан орж ирсэн. Б.Атарцэцэг айлын авгай 2 Нооёо чамд ямар ч хамаа байхгүй гэж байсан. Талийгаач руу дайраад байсан. Талийгаачийг 1, 2 цохисон байх тэгээд гэр нь нураад талийгаач түрүүлж гараад бид нар араас нь гарч ирсэн. Манай нөхөр машин руу явж ард талын суудлаар ороод суусан би араас нь явж байсан Ш.Нохойцагаан миний хажуугаар гараад манай нөхөрийг заамдаж буулгасан машины дотор талын гэрэл асаалттай байсан тул би их сайн танисан унагаж дээр нь мордож сууж байгаад зодсон. Би та нар хүн аллаа гээд салгах гэсэн боловч дийлэхгүй байсан намайг хойш нь гараараа саваад байсан. Тэгээд байж байхад Б.Мөнхдэлгэр ирээд манай нөхөрийн толгойруу нь өшиглөсөн. Манай хүн энэ хүнтэй үг солиогүй тул яаж байгаа юм бол гэж бодоод наадах чинь Алтай, түрүүн сууж байсан хүн шүү дээ гээд орилсон. Би дийлэхгүй байж байхад Э.Мөнхбаатар ирээд Ш.Нохойцагааныг салгаж аваад явсан. Би өөрөө Б.Мөнхдэлгэрийг дээлийнх нь бүснээс хойш нь татаж холдуулсан. Манай нөхөр босож ирэх үед нүүр нь аймаар болсон байсан. Тэгээд яагаад ингэж байгаа юм гэхэд Ш.Нохойцагаан байхгүй байсан хэзээ яаж явсан талаар сандарсан тул мэдээгүй. Гэрт ороод Х.Мөнхбат хаана байна гээд хайхад байхгүй гэрт байж байхад Р.Оюунцэцэг ирээд Х.Мөнхбатыг тэнд зодсон юм уу ухаангүй хэвтэж байна гэж хэлээд бид 2 очих үед дээшээ хараад хэвтсэн байдалтай олдсон. Бид нар эргэж очоод бороо орох гээд байхаар нь дээл нөмрүүлсэн. Сүүлд нь хүмүүс төмөр карказ авч ирээд дээр нь тавих гэхээр нь хэрэггүй гээд гэрт оруулсан. Тэгээд дуудлага дуудах гэхэд утсаа өгөхгүй Д.Цогбадрах утсаа бариад зугтсан тэгээд Д.Батцэнгэл утас гаргаж ирээд холбогдоод байж байхад цэнэг нь дууссан. Тэгээд цэнэглэж байгаад дуудлага өгсөн. Дуудлага ирэхээс өмнөхөн бүгд гэрт сууж байхад Д.Батцэнгэл сонин болчихлоо гээд орилсон балмагдаад байж байсан тэр үед нас барах шиг болсон гэв.

Гэрч Р.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар эндээс худгийн мотор авч явсан. Айлд орж цай уугаад адуу хөнгөлөхөөр явсан. Адуу хөнгөлсөн эх адуу нь дээшээ явсан нэг хөнгөлсөн адуу нь өөр зүгт явахаар нь Б.Ууганцэцэг, Б.Оюунтуяа бид 3 яваад адуу нийлүүлээд эргэж ирэх үед нар жаргаж байсан. Тэгээд айлд орж хоол идсэн гараад явах гэхэд айл юм амсуулна гээд буцаж орсон. Савтай монгол архи байсан түүнийг ууж байхад хүүхэд уйлсан би гарч ороод байсан тул  болсон үйл явдлыг мэдэхгүй гэв.

Гэрч Б.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би зам ангид тогооч хийж байсан. Хэрэг болохын урд өдөр Б.Алтангэрэлийнхээс ямаа гаргуулж авсан. Б.Алтангэрэл манай хүр дүү байгаа юм. Ямаагаа гаргуулж махаа аваад цусыг харганы тэнд асгаад явсан. Тэгээд маргааш шөнө нь хэрэг болсон байсан бусдыг нь би мэдэхгүй гэв.

Насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Орой гэрт байж байх үед аав сумаас ирсэн. Ч.Эрдэнэбаатар ахын хүүхдүүдийг хүргэж өгөөд замдаа ус авахаар явсан. Оройхон ирэх замдаа төөрч аав хойшоо өнгөрөхөөр нь ах бид хоёр араас нь явсан. Манай мотоцикль гэрэлгүй тул Ш.Дашдоржийн мотоциклийг сольж унаад явсан. Тэгээд хэргийн газар очсон. Аав С.Алтайбаатар гэдэг хүнийг машинд оруулах гээд тэврээд байж байхад нь ах аавыг аваад ирсэн. Энэ 2 машинд суух үедээ аав намайг фудболк олоод ир гэсэн. Би фудболк хайсан боловч олдоогүй байхгүй байна гэхэд яваад өгсөн. Э.Мөнхбаатар, Б.Мөнхбадрах нар зодолдож байхад О.Атарцэцэг ирж салгасан. Б.Мөнхдэлгэр ах эд нарыг алаад хаячих юмсан гээд Агаатай хэрэлдэж байсан. Миний нутагт ирээд миний ахын ам руу салаавч хийлээ гээд хэрэлдээд байсан. Агаанаа нь Б.Мөнхдэлгэрийг чи миний нөхөрийг зодлоо чи ямар муухай хүн бэ гэж хэлж байсан. Би явах гээд Ч.Эрдэнэбаатар ахыг явах уу гэхэд жоохон байж байгаад явъя гэсэн. Тэр үед Э.Мөнхбаатар, Б.Мөнхбадрах 2 дахиад зодолдох гээд байхад би энэ хоёрыг салгаад Мөнхөө ахыг бариад байж байх үед Магнай гэдэг хүн машин хөдөлгөсөн юм. Б.Мөнхдэлгэрийн машины ард машинаа байрлуулаад тэнд хэвтэж байсан хүнийг машиндаа оруулах гээд чирж байсан. Тэгээд Мөнхөө ах дээр ирээд тэнд Б.Мөнхбат хэвтэж байна би машиндаа оруулах гээд дийлсэнгүй Мөнхөө чи оруулалцаатах гэсэн Мөнхөө ах тоогоогүй. Тэгсэн машинхаа тэнд буцаад очсон. Би аавын фудболкийг хайгаад гэрлүү шагайх үед Б.Мөнхдэлгэр ахын хүүхэд уйлж байхаар нь авч жоохон аргадаж байгаад гэрийн үүдэнд Д.Батцэнгэл эгч байж байхаар нь хүүхдийг нь өгөөд Ч.Эрдэнэбаатар ах дээр очсон. Гэтэл хойно нэг хүн байна гээд Мөнхөө ах О.Атарцэцэг, нэг тайрмал үстэй эгч бид 5 талийгаач дээр очсон. Гэтэл тайрмал үстэй эгч энэ элэг нь өвддөг юм юмаар хучих хэрэгтэй гэхэд Мөнхөө ах тасарсан байна гэсэн Ч.Эрдэнэбаатар бид 2 тасарсан юм байна гээд Ш.Дашдоржийнд очоод тэндээс би гэртээ очсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/1-р хх 5-6-рт/, машины шаврын хаалтны тасархай, тэлээний түдүүлийг олсон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/хх 10-рт /, шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын 4291 УНЭ улсын дугаартай машинд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 14-рт/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 31-рт/, гэрч Ш.Дашдоржийн мэдүүлэг/1-р хх 92-рт/, гэрч Д.Гантулгын мэдүүлэг/1-р хх 99-рт/, дуудлагаар ирсэн эмч Г.Алзахгүйн мэдүүлэг/2-р хх 181-182-рт/, гэрч Р.Ганболдын мэдүүлэг/2-р хх 171-рт/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх 111-116-рт/, талийгаачийн цусанд этилийн спирт байгаа талаар хийсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх 120-рт/, хохирогч С.Алтайбаатарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт/1-р хх 130-рт/,  шаврын хаалтны тасархайг шинжилсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх 158-рт/, тэлээний түдүүлний хэсэгт хэсгээс бүхлийг тогтооход шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх 170-171-рт/, талийгаачийн өмсөж явсан хувцасанд хийсэн мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх 199-200-рт/, зам тээврийн ослын дүгнэлт/2-р хх 193-рт/,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн хүсэлтээр: Фото зургийн үзүүлэлт/1-р хх 7-9-рт/, хохирогч Ж.Золзаяагийн хүсэлт/2-р хх 161-162-рт/, гэрч Г.Алзахгүйн мэдүүлэг/2-р хх 181-рт/, гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлэг/1-р хх 70-71-рт/, Хас банкны Говь-Алтай салбарын тодорхойлолт/2-р хх 216-рт/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/2-р хх 217-рт/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа/2-р хх 218-219-рт/, тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоогдсон баримт/2-р хх 220-рт/, шинээр гаргаж өгсөн нотлох баримт Хас банктай холбоотой зээлийн баримт банкны тамгатай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргын тодорхойлолт, 24  хуудас бүхий буяны зардлын баримт нийт 8.000.000 төгрөг, банкны зээлийн зардал 59.999.000 төгрөг төлөгдөөгүй баримт, Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар том охин М.Мөнхзаяа 9 настай 18.144.000 төгрөг, М.Билэгт 6 настай 26.000.000 төгрөг, бага охин М.Буянхишиг 34.000.000 төгрөг нийт 80.424.000 төгрөгний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх 1-рт/,  эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө хэргийн газрын үзлэг хийж 1 хүнийг гэрчээр 2 хүнийг сэжигтнээр асуусан тэмдэглэл, илтгэх хуудас/1-р хх 3-рт /, хэргийн газрын үзлэг хийсэн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн тэмдэглэл/1-р хх 10-рт/, хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 17-29-рт/, Ч.Эрдэнэбаатарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 43-рт/, гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлэг/1-р хх 70-рт/, гэрч Ш.Заяагийн мэдүүлэг/1-р хх 94-рт/, насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргалын мэдүүлэг/1-р хх 95-рт/, шинжээч томилсон тогтоол /1-р хх 103-рт, 2016 оны 10 сарын 28-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлт/1-р хх11-116-рт/, утасны билл, жагсаалт/2-р хх 102-107-рт/, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт болон уг хүсэлтийг хангасан тогтоолууд/2-р хх 134-139-рт/, 49 дугаартай хүсэлтийг хэсэгчлэн хангах тогтоол /2-р хх 133-134-рт/ зэрэг баримтуудад,

Шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгчийн хүсэлтээр: Илтгэх хуудас гэмт хэргийн талаар мэдээ авсан/1-р хх 3-4-рт/, хэргийн газрын үзлэгийн зураг/1-р хх 8-рт/, шаврын хаалтны тасархайны гэрэл зураг/1-р хх 11-рт/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 17-30-рт/, 42-91 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 33-34-рт/, гэрч Н.Буянхишигийн мэдүүлэг/1-р хх 90-рт/, хохирогч С.Алтайбаатарын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх 135-рт/, шүүгдэгч Б.Алтангэрэлийн мэдүүлэг/2-р хх 24-25-рт/, 28-рт шүүгдэгч Б.Алтангэрэлийн мэдүүлэг/2-р хх 28-рт/,  гэрч Г.Алзахгүйн мэдүүлэг/2-р хх 181-рт/, шинээр гаргаж өгсөн гэрэл зургууд,

Шүүгдэгч Б.Алтангэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч нарын мэдүүлэгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 31-34-рт/, шинжээчийн дүгнэлт/1-р хх 150-151-рт/, шинжээчийн дүгнэлт/1-р хх 158-рт/, шинжээчийн дүгнэлт/1-р хх 170-рт/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 17-20/, ял шалгах хуудас/2-р хх 64-рт/ зэрэг баримтуудад,

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч нарын мэдүүлэгүүд, Хохирогч С.Алтайбаатарын 2 удаа өгсөн мэдүүлэг/1-р хх 68-рт, 2-р хх 183-рт/, гэрч Э.Мөнхбаатарын мэдүүлэг/1-р хх 78-79-рт/, гэрч Б.Ууганцэцэгийн мэдүүлэг/1-р хх 86-87-рт/, гэрч Р.Оюунцэцэгийн мэдүүлэг/1-р хх 88-89-рт/, гэрч Б.Оюунтуяагийн мэдүүлэг/1-р хх 97-98-рт, 2-р хх 175-рт/, прокурорын тогтоол /3-р хх 39-рт/, ял шалгах хуудас/2-р хх 61-рт/, багийн засаг даргын тодорхойлолт/2-р хх 58-рт/ зэрэг баримтуудад,

Мөн  дараах эд мөрийн баримтууд болох  архины шил, 4 ширхэг сэнгүүрийн лааз, архи уусан байж болзошгүй аяга, талийгаачийн зүүж явсан бүс, тэлээний түдүүл, хүрэн бор савтай шингэн зүйл, шүүгдэгч Ш.Нохойцагааны өмсөж явсан фудболк, маск/нэг удаагийн амны хаалт/, талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцас, цамц, өмд, гутал, дотоож, дотуур өмд, оймс,  машины шаварын хаалтын тасархай зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Нохойцагаан нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.Мөнхбатыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.Мөнхдэлгэртэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.Алтайбаатарыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн зодож танхайрсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй өөрийн хүүхэд Н.Гарамзагдад жолоогоо шилжүүлсний улмаас Н.Гарамзагд нь тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийх явцад иргэн Х.Мөнхбатын амь насыг хохирсон гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын  22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.Мөнхбатыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Мөнхдэлгэр нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Нохойцагаантай бүлэглэн иргэн С.Алтайбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Гарамзагд нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гадаа өөрийн эцэг Ш.Нохойцагааны 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1.а-д заасан Тухайн тээврийн хэрэгслийн ангилад тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 7-р бүлгийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй заалтыг зөрчсөнөөс иргэн Х.Мөнхбатыг дайрч амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201607000143 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух шүүгдэгч Б.Алтангэрэлийн гэрт 2016 оны 9 дүгээр сарын  22-ны өдөр иргэн Х.Лхагвадоржийн эзэмшлийн ланд-80 маркын автомашинаар Х.Лхагвадорж түүний эхнэр Р.Оюунцэцэг, С.Алтайбаатар түүний эхнэр Б.Оюунтуяа,  М.Баярмагнай түүний эхнэр Б.Ууганцэцэг, Б.Атарцэцэг, Х.Мөнхбат нар нь адууны засаа идэх зорилгоор очжээ.

 

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэгт тусгагдсанаар дээрхи хүмүүс нь адууны засаагаа идэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар шүүгдэгч Б.Алтангэрэлийн гэрт орж хоол  идэж Б.Алтангэрэл түүний эхнэр Д.Батцэнгэл, Х.Лхагвадорж, Р.Оюунцэцэг, С.Алтайбаатар, Б.Оюунтуяа, М.Баярмагнай, Б.Ууганцэцэг, Мөнхбаатар, Б.Атарцэцэг, Х.Мөнхбат, Б.Мөнхдэлгэр, Цогбадрах нар  нь архи согтууруулах ундааны зүйлийг үргэлжлүүлэн хэрэглэсэн байна. 

 

Талийгаач Х.Мөнхбат нь шүүгдэгч Б.Алтангэрэлийг “...Чи нөгөө кемп дээр 3.000 төгрөг нэхээд яваад байсан залуу мөн үү...” гэж асууснаас тэдний хооронд үл ойлголцох байдал бий болсон бөгөөд хэсэг хугацааны дараа шүүгдэгч Б.Алтангэрэл нь “...чи намайг хүмүүсийн хажууд 3.000 төгрөг нэхээд явж байсан гэж доромжиллоо...” гэсэн шалтгаанаар Х.Мөнхбатыг цээжин хэсэгт нь өшиглөж, гараараа цохисон үйлдэл нь хохирогч С.Алтайбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Алтангэрэл нь талийгаач Мөнхбатыг нэг удаа цээжин хэсэгт нь өшиглөж хойш нь унагаасан түүнийг Мөнхбаатар бид хоёр салгасан...”, гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 183-рт/, гэрч Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Талийгаач болдог залуу манай нөхөртэй маргалдаж муудалцсан тэгээд бид нар салгаад тайвшруулсан тэгээд манай нөхөр талийгаач болдог залуу хоёр эвлэрсэн байсан хэсэг хугацааны дараа дахин тэр хоёр маргалдаад бид нар салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-рт/ , гэрч Д.Цогбадрахын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Намайг очиход талийгаач болсон залуу гэрийн эзэн Алтангэрэлийг 3.000 төгрөг нэхсэн хүн байна гэж хэлсэн юм шиг байна лээ би тэр хэдийн өмнө юу болсон талаар мэдээгүй. Тэгж байхад Алтангэрэл нь босч ирээд талийгаач залууг өшиглөөд авсан тэр үед би Алтангэрэлийн нэг хөлийг нь бариад авсан тэгээд гэрт байсан хүмүүс тэр хоёрыг салгасан талийгаач болсон залуу Алтангэрэл хоёр гадаа гараад хоорондоо ярилцаад эвлэрч байгаа бололтой гадаа шээгээд зогсож байсан...” гэх мэдүүлгээр /1-р хх-ийн 77-рт/ тогтоогдож байна. Мөн  талийгаачийг  хана руу унатал цээж рүү нь өшиглөх, толгойд нь цохих зэргээр зодсоны дараа ил харагдах шарх байгаагүй гэж гэрч нар мэдүүлдэг хэдий ч талийгаачийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон олон тооны гэмтлүүдээс  толгой болон цээжний хэсэгт учирсан хөнгөн гэмтлүүдийг шүүгдэгч Алтангэрэл  учруулж догшин авирлаж танхайрсан гэж аймгийн Прокурорын яллах дүгнэлтэд заасан нь үндэслэлтэй байна.

 

Уг үйл явдал болсны дараа талийгаач Х.Мөнхбат нь шүүгдэгч Б.Алтангэрэл рүү салаавч гаргаж улмаар шүүгдэгч Б.Алтангэрэл нь “... энэ юу өгөөд байна миний ам руу авч ирээд хийх юм болов уу... гэж хэлэхэд талийгаач Х.Мөнхбат нь Б.Алтангэрэл рүү очиж амруу нь салаавч хийснээс болж дахин маргаан үүссэн бөгөөд энэ үед шүүгдэгч Ш.Нохойцагаан нь 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж Эрдэнэбаатар,  Мөнхбадрах нарын хамт Б.Алтангэрэлийнд ирсэн байна. Шүүгдэгч Ш.Нохойцагаан, Эрдэнэбаатар, Мөнхбадрах нар нь Б.Алтангэрэлийнд ирэхээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон шүүгдэгч Ш.Нохойцагаан нь цагаан өнгийн фудволк өмсөж явсан болох нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд Ш.Нохойцагаан нь гаднаас орж ирмэгцээ ... яахаараа та нар миний нутагт ирж миний ахын гэрийг нураадаг юм... гэж хэлээд талийгаач Х.Мөнхбатыг нүүрэн тус газар нь 2 удаа мөргөж, хохирогч С.Алтайбаатарыг гэрээс дагуулан гарч зодож байхад шүүгдэгч Б. Мөнхдэлгэр нь  хохирогч С.Алтайбаатарыг толгойн тус газар нь өшиглөж зодсон  болох нь  1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудсан дахь хохирогч С.Алтайбаатар,70-71 дүгээр хуудсан дахь гэрч Д.Батцэнгэл, 70-78 дугаар хуудсан дахь гэрч Э.Мөнхбаатар, 83 дугаар хуудсан дахь гэрч Б.Атарцэцэг, 86-87 дугаар хуудсан дахь гэрч Т.Ууганцэцэг, 97-98 дугаар хуудсан дахь гэрч Б.Оюунтуяа нарын мэдүүлэг болон 2 дугаар хавтаст хэргийн 175 дугаар хуудсан дахь гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд хоёр дахь удаагаа мэдүүлсэн: “...Нохойцагаан манай нөхрийг зодож дуусаад явсны дараа бид нар талийгаач Мөнхбатыг гаднаас олсон тэгээд гэрт оруулж ирээд харсан чинь нүүрэнд нь /хоёр нүдний гол хэсэг хамрын яс / хавдсан байсан энэ яагаад хавдсан юм бол гэхэд тэнд байсан нэг хүн нь Нохойцагаан гаднаас орж ирээд мөргөсөн гэж хэлсэн юм. Нохойцагаан нь нэг төмөр барьсан Алтайбаатарыг цохих гэж байхад нь би салгасан харин намайг харж байхад Нохойцагаан нь гараараа Алтайбаатарын нүүрэн хэсэгт гараараа цохисон, мөн Мөнхдэлгэр нь манай нөхөр Алтайбаатарын толгойд нь өшиглөөд байсан юм гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч С.Алтайбаатарын биед  хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  322 дугаартай  дүгнэлтээр  тогтоогдож байх тул догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрхи маргаан зодоон болж байхад шүүгдэгч Ш.Нохойцагааны төрсөн хүүхдүүд болох Н.Гарамзагд, Н.Түвшинжаргал нар нь аавыгаа авах зорилгоор тухайн газар мотоцикль унаж ирсэн бөгөөд шүүгдэгч Н.Гарамзагд нь өөрийн төрсөн эцэг шүүгдэгч Ш.Нохойцагааныг авч явахдаа түүний унаж ирсэн 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар ухрах хөдөлгөөн хийх явцдаа талийгаач Х.Мөнхбатын амь насыг нь хохироосон  болох нь  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Нэгдүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудсан дахь гэрч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Намайг гэрт хүүхэд тэврээд сууж байхад талийгаач нь манай гэрийн хаалгаар нэг удаа шагайж харчихаад цааш явсан удалгүй би араас нь гарч ирээд гар утасны гэрэл тусгаад харсан чинь талийгаач нь манай гэрийн баруун тал руу байсан нэг том дугуйны тэнд очсон шээгээд зогсож байсан би буцаад гэртээ ороод сууж байхад гадаа машин дуугарсан би түүнийг нөгөө жийп машинтай хүмүүс явж байгаа юм байх гэж бодоод гарч ирээд харсан чинь Нохойцагааны давхар кабинтай ачааны машин нь ухарч байсан бөгөөд машины ар талд хүний хөл нь гарсан бөмбөрөөд явж байгаа харагдсан тэгээд би ухаан алдсан байсан..” гэсэн мэдүүлэг, 77 дугаар  хуудсан дахь гэрч Д.Цогбадрахын  “...Гэрийн баруун талд Алтангэрэлийн машин, Мөнхдэлгэрийн машин хоёр зэрэгцээд урд зүг рүү харсан зогсож байсан тэр хоёр машин зодоон болохоос өмнө болон зодоон болж байхад ердөө ч хөлдөөгүй харин хоёр машин зогсож байсан газраас баруун урдхан талд нь Лхагвадоржийн унаж очсон жийп машин хойд зүг рүү харсан зогсож байхад нь Нохойцагаан нь машинтайгаа ирээд Лхагвадоржийн машины өөдөөс нь харж гэрийн баруун талд байсан 2 машины баруун талд нь зогссон юм. Зодоон болсоны дараа Нохойцагааны машин хөдлөөд явсан байсан гэсэн мэдүүлэг, 78-79 дүгээр хуудсан дахь гэрч Э.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Талийгаач нь ямар нэгэн зүйлийн талаар яриагүй ёо оё л гэж нэг удаа дуугарч байсан. Алтангэрэлийн өөрийнх пронтер маркийн машиныг би унаад гэрийн баруун талд тавьсан түүний хажуу талд Мөнхдэлгэрийн машин байсан тэр хоёр машины баруун урд тал руу Лхагвадоржийн машин байсан бөгөөд түүний өмнөөс нь Нохойцагааны машин харсан зогсож байсан. Зодоон болж дууссаны дараа талийгаачийг гадаа байхад нь ганцхан Нохойцагааны машин л хөдөлж явсан бусад машин нь хөдлөөгүй байрандаа байсан бөгөөд харин талийгаачийг гадаа байхад нь олоод гэрт оруулсаны дараа тэнд байсан машинууд хөдөлсөн юм. Хэрэг гарсаны маргааш нь цагдаа нар ирээд Алтангэрэлийг барьж аваад аймаг явсан тэгэхэд Батцэнгэл нь уйлаад Алтангэрэл яагаач үгүй ш дээ талийгаачийг Нохойцагаан машинтай ухарч байхдаа дайрчихсан юм гэж хэлсэн. Би Батцэнгэлийг чи энэ талаараа эртхэн хэлэхгүй явсан юм гэхэд би танд хэлсэн гэж байсан гэсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудсан дахь гэрч М.Баярмагнайгийн мөрдөн байцаалтанд хоёр дахь удаагаа мэдүүлсэн: “...Талийгаачийг Аптангэрэлийн машины ар талд байсан гэдэг нь худлаа. Лхагвадоржийн машины гэрлийг унтраагаад яваад байсан талаар хэлж байгаа нь худлаа. Талийгаачийг гадаа хэвтэж байна гэхээр нь би Лхагвадоржийн машиныг унаад гэрэл тусгаж өгсөн юм мөн талийгаачийг гэрт зөөж оруулсаны дараа гэрийн баруун талд байсан машиныг би унаад гэрийн зүүн талд тавьсан өөрөөр машин унасан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудсан дахь гэрч Б.Атарцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Талийгаач Мөнхбатын хувцас нь шороо болсон нүүр нь цустай нүүрэнд нь өвс наалдсан байсан. Бид нарыг очиж харахад талийгаач нь Нохойцагааны машин байсан газрын харалдаа ар хэсэгт хэвтэж байсан, хэрэг гарсаны маргааш өдөр нь хамт явсан машинтай хүмүүстэй хамт аймагт ирсэн, харин Батцэнгэл дараа нь аймагт ирсэний дараа надад хэлэхдээ талийгаачийг Нохойцагаан нь машинтай хөдөлж ухарч явахдаа дайрчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, 86-87 дугаар хуудсан дахь гэрч Т.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Алтайбаатарын духнаас нь байх цус гарсан байсан тэгээд тэр хооронд бөөн бужигнаан болсон. Түүний дараа Мөнхбат хаана байна гээд хайтал гэрийнх нь баруун талд байсан дугуйны цаана хэвтэж байсан тэгээд гэрэл тусгаад хартал хамраас нь цус гарсан байсан ба бас явъя гэтэл босохгүй байсан....гэх мэдүүлэг, 88 дугаар хуудсан дахь гэрч Р.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Хүүгийн   хамт  машиндаа  суугаад  би   машинаа асаагаад гэрийн хаалганы урд талд байсныг гэрийн баруун талд байсан Бонго машины баруун талаар жишээд зогстол өмнөөс давхар кабинтай бонго машин өмнөөс гэрлээ тусгаж ирж зогссон. Тэгээд дотроос нь 3 эрэгтэй хүн буугаад гэр лүү орсон. Тэгэхээр нь би машинаа асаагаад ухраад тулж зогссон Бонго машины урдуур нь хөндлөн тавьж зогсоогоод машинаа унтраачихаад гэр лүү орох гэтэл гэрээс өмнөөс хүмүүс пижигнэлдээд нэг нэгийгээ чирээд гарч ирсэн би учрыг нь олоогүй тэгээд гэрт ортол гэрийн унь нь унасан гэрийн эхнэр нь уйлчихсан гэрт нь хүмүүс байсан. Тэгээд Мөнхбат хаачсан бэ гээд бүгд хайсан тэр үед манай машины өмнөөс ирж зогссон Бонго машин ухарч байсан. Тэгээд Мөнхбатыг хайж байтал  Ууганцэцэг яанаа Мөнхбатыг зодчихсон  байна гэсэн тэгтэл талийгаач миний машины зүүн хойд талд толгой нь баруун тийш харсан ба ирсэн Бонго машины зогсож байсан газрын хойд талд хэвтэж байсан гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар хуудсан дахь гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Манай нөхрийг зодож дууссаны дараа Алтайбаатарын нүүрнээс нь цус гоожоод нүүр нь хавдсан байсан тэгээд би Нохойцагааныг ямар учраас зүгээр байсан хүнийг цохиж зодсон талаар асуух гээд эргэж Нохойцагааны хайсан боловч Нохойцагаан нь явчихсан байсан, тэгээд бид нар талийгаачийг Мөнхбат хаана байна гээд хайсан тэр үед Оюунцэцэг талийгаачийг энд хэвтэж байна гэж хэлсэн, Нэг гэж тэмдэглэсэн газар нь талийгаачийн хэвтэж байсан газар мөн бид нар талийгаачийг хамаагүй хөдөлгөж болохгүй гэж хэлж байсан. Бид нарын тухайд талийгаачийг хэвтэж байсан газраас нь буюу 1 гэж тэмдэглэсэн газраас шууд л гэрт оруулсан юм..” гэсэн мэдүүлэг, 95-96 дугаар хуудсан дахь насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “…Гарамзагд машин унаад явсан харин манай аав машины зүүн урд талын суудал дээр суугаад явсан. ...Гарамзагдыг машин унаад явахад би машины зүүн хойд хэсэгт нь байсан тэгэхэд жийпны гэрэл халз урдаас нь туссан байсан бөгөөд Гарамзагд машинтай ухарч байгаад урагшилж явсан.  Намайг машины зүүн хойд талд зогсож байхад хүн харагдаагүй харин би машины доод хэсгээр тонгойж хараагүй учраас хүн байсан үгүйг мэдэхгүй гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Тухайн үйлдлийг анх харсан гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлэг нь гэрч Б.Атарцэцэг, Э.Мөнхбаатар нарын мэдүүлгээр батлагдаж байна.

 

2. Мөн шүүгдэгч Н.Гарамзагдын гэм буруутай үйлдэл нь шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Талийгаачийн биед баруун эгэм ясны хугарал, хавирга ясанд хугарал гэмтэл байсан өөр хугарал байгаагүй. Эгэм яс нь дунд хэсгээрээ ташуу хугарсан байсан харин хавирга яс нь шууд болон шууд бус хугаралтай байдаг түүнээс нумарсан, цуурсан, эмтэрсэн, мушгирсан, цөмөрсөн, няцарсан хугарал хавирга ясанд үүсэхгүй харин ташуу, хөндлөн, сэтэрсэн хугарал үүсч болдог. Талийгаачид үүссэн хавирга ясны хугарал нь ташуу болон шууд хугаралтай байсан. Хоёр талын олон хавирга яс хугарсан учраас хавирга ясны хугарал үүсгэсэн хүч нь дотор эрхтэнүүдэд үйлчилж уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн баруун бөөр элэг давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцагны хөндийд 300 мл шингэн хуралт гэмтлүүд үүсгэсэн байна. Олон ясны хугарал, эгэм ясны гэмтэл дотор эрхтэний гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой харин цохиж, өшиглөх үед олон ясны хугарал, дотор эрхтэний гэмтэл, эгэм ясны хугарал үүсэхгүй. Нас барсаны өмнөх болон дараа нь үүссэн гэмтэл нь задлан шинжилгээний явц болон эд эсийн шинжилгээгээр ялгардаг талийгаач Х.Мөнхбатын биед үүссэн гэмтэл нь амьд байхад үүссэн гэмтэл байсан. Талийгаач Х.Мөнхбатын биед үүссэн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь машин түүний бие дээгүүр гарах үед үүссэн гэмтэл байна. Өөрөөр хэлбэл талийгаач нь хэвтээ байрлалд байсан. Мөн дээрх гэмтэл нь 1-2 удаагийн дайралтаар үүссэн байх боломжтой. Талийгаач Х.Мөнхбатын биед үүссэн олон ясны хугарал, эгэм ясны хугарал, дотор эрхтний гэмтлүүд нь дайрагдах үед үүсгэгдэнэ эдгээр гэмтлүүд үүссэн байгаагаас харахад талийгаачийн биед үүсгэсэн гэмтэл нь маш хүнд тонноор яригдах зүйлээр дарагдсан байна гэж ойлгогдоно. Мөргөгдөх үед биеийн гадна талд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь үүссэн байх боломжтой харин толгойд үүссэн цус хуралт зөөлөн эдийн няцрал нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлгээр давхар батлагдаж байна.

 

3. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тэмдэглэгдсэн “...Цогцос нь гэрийн хоймор хэсэг рүү толгойгоо харуулж дээш харсан байдалтай баруун гарыг тохойн үеэр нугалж хэвлий хэсэгт байрлуулсан зүүн гарыг биеийн дагуу тохойн үеэр нугалж байрлуулсан хоёр хөлийг биеийн дагуу жийсэн, тэлээ нь аралны ар хэсгээр тасарсан байв, Алтангэрэлийн хуучин гэрийн буйран дээр ирж Алтангэрэлийн эхнэр Батцэнгэлээр талийгаач Мөнхбатын хэвтэж байсан гэх газрыг заалгахад гэрийн буйрнаас баруун урд зүгт 20 м зайд элсэрхэг хөрстэй газар байв. Тухайн орчимд үзлэг хийхэд 33/21 см хэмжээтэй хар өнгийн машины шаврын хаалтны тасархай мэт зүйл түүний хажууд 30 см зайд Diesel гэсэн бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл газарт байсныг эд мөрийн баримтаар хураан авав гэх хэсэг болон  гэрэл зүргийн үзүүлэлт, хавтаст хэргийн 14-16 дугаар хуудсан дахь Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийн “…Баруун талын хойд дугуйны ар хэсэгт байх шаврын хаалтны хаймар баруун хэсгийн зарим нь урагдаж алга болсон байх бөгөөд ахмад М.Барсбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг гарсан газраас олж эд мөрийн баримтаар хурааж авсан хаймартай таарч байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Мөн баруун хойд талын дугуйны ар хэсгийн  төмөр  шаврын  хаалт  нь  баруун  зах хэсэг буюу тасарч  алга  болсон хаймарны дээд тал нь дугуйтай тал руу буюу дотогш буюу нугларсан байв, Касчирны   доод   хэсгийн шороо   нь   арчигдсан   байдалтай   мөн   түүний   хажууд   талд   байрлах   өндгөн тэнцүүлэгч   гэх   зүйлийн   зарим   хэсэгт   шороо   нь   арчигдсан   мэт   байдалтай, тээврийн хэрэгслийн доод хэсэгт байрлах шатахууны сав буюу банкны зарим хэсэгт шороо нь арчигдсан мэт байдалтай болсон. Тээврийн хэрэгслийн доод талд байрлах кроп, касчерний баруун талд хүрэн өнгийн зүйл цацагдаж бохирлогдсон мэт байдалтай байх бөгөөд  түүнийг  цус, зэв, тосны  аль  нь болохыг  ялгах боломжгүй байв” гэсэн хэсгүүдийг үнэлэхэд машины эд ангид шинэ үүссэн дээрх эвдрэл нь ямар нэгэн зүйлийг дайрахад гарсан гэж үзэх үндэслэл болж байна. Мөн талийгаачийн өмдний тэлээний түдүүл нь тухайн үед тасарсан байх боломжтой байдал нь талийгаачийг анх олоход өмд нь шувтарсан, тэлээ нь тасарсан байсан гэсэн гэрчүүдийн мэдүүлэг, талийгаачийн хувцасанд хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байгаа зэрэг нь талийгаач Мөнхбат шүүгдэгч Н.Гарамзагдын жолоодож явсан 42-91 УНЕ улсын дугаартай машинд дайрагдсан гэж үзэх үндэслэл болж байна.

 

4.  Хавтаст хэргийн 111-116 дугаар хуудсан дахь талийгаач Х.Мөнхбатын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр дүгнэлтийн

 

1.Талийгаачийн биед  олон  хавирганы   нэг  болон  хоёрлосон  хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт, баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу.баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалга, зүүн бугалага   баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал,  зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 

2.Талийгаачийн биед үүсэн дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхинд байх зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар дээд уруул.баруун чихний доод хэсэгт байх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой. Олон хавирганы нэг болон хоёрлосон хугаралууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус, баруун чамархай, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу,баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалга, зүүн бугалга, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой.

 

3.Талийгаачийн биед үүсэн дээрх баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг,  баруун  доод  зовхи,   баруун  дал,  баруун  мөр,  баруун  тохой,  баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалага, зүүн бугалага   баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал,  зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалага, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт   зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

4.Талийгаачийн биед учирсан баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу,баруун дугуй, баруун сарвуу, баруун бугалага, зүүн бугалага   баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал,   зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгг зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалага, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл учираас нас бархад нөлөөлөөгүй. Олон хавирганы нэг болон хоёрлосон хугаралууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт гэмтэл нь нас барахад нөлөөлсөн байна.

 

5.Талийгаач нь цээж хэвлий, бага аарцагийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлт хэсэг,1 дүгээр хавтаст хэргийн 121-126 дугаар хуудсан дахь гэрэл зургийн үзүүлэлт, 158-160 дугаар хуудсан дахь шаврын хаалтны хэсгээс бүхлийг тогтоох шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, 170-172 дугаар хуудсан дахь тэлээний түдүүлийн хэсгээс бүхлийг тогтоох шинжээчийн   дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,190-200 дугаар хуудсан дахь талийгаач Х.Мөнхбатын өмсөж явсан хувцасанд мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт,2 дугаар хавтаст хэргийн 193 дугаар хуудсан дахь зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт зэрэг мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

       Шүүх талийгаачийн анх хэвтэж байсан гэх газар болон тухайн үед 42-91 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс бусад тэнд байсан тээврийн хэрэгсэлүүд талийгаачийг гаднаас анх олох хүртэл хөдлөөгүй гэдгийг шүүгдэгч Ш.Нохойцагааны төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргалаас бусад гэрч, хохирогч нар тодорхой зааж мэдүүлдэг бөгөөд тухайн үед буюу гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд талийгаач анх хаана хэвтэж байсан, тэнд байсан тээврийн хэрэгслүүд хаана ямар байрлалтай зогсож байсан зэргийг тогтоох зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анх хэрэг гарсан үед байсан гэрч, сэжигтэн нарын өмгөөлөгч нарыг байлцуулан хэргийн газарт дахин үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байхгүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн явц үр дүнг текник хэрэгсэл ашиглан бэхжүүлж, хавтаст хэрэгт гэрэл зураг болон ослын схем зурагуудыг хавсаргасан байгааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэсэн байна гэж үзлээ. Насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргал нь шүүх хуралдаанд талийгаач Х.Мөнхбатын анх хэвтэж байсан гэх газрыг бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс өөрөөр зааж тайлбарласан боловч энэ нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Мөн  хэргийн газрын үзлэгээр хурааж авсан автомашины шаврын хаалтны тасархай нь Н.Гарамзагдын жолоодож явсан 42-91 УНК улсын дугаартай автомашины арын дугуйных нь шаврын хаалтны тасархай мөн болохыг нотолсон Шаврын хаалтны хэсгээс    бүхлийг    тогтоох    шинжээчийн    дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт /2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №44 дугаарын дүгнэлт/-ээр гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлэг давхар батлагдаж байна гэж үзэв.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Нохойцагаан нь хохирогч С.Алтайбаатарыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Б.Оюунтуяагийн “... Нохойцагаан нь манай нөхрийг төмрөөр цохих гэж байхад нь би Нохойцагаантай зууралдаж байж салгасан би ганцаараа Нохойцагаан, Мөнхдэлгэр нарыг салгах гээд чадахгүй байхад Мөнхбаатар ирээд Нохойцагааныг салгаж холдуулсан харин би өөрөө Мөнхдэлгэрийг нь татаж гулдчиж байж холдуулсан юм..гэх мэдүүлэг,  хохирогч С.Алтайбаатарын ... Миний хажуу талд газарт төмөр байсныг авч цохих гээд байхад эхнэр маань тэрийг салгах гэхэд Б.Мөнхдэлгэр намайг өшиглөөд байж байсан...” гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Нохойцагаан нь хохирогч Алтайбаатрыг төмрөөр цохиогүй, өөрөөр хэлбэл  гартаа төмөр барьж хохирогч С.Алтайбаатарыг  цохих үйлдлийг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдал буюу Б.Оюунтуяа уг төмрийг гараас нь булааж авсны улмаас гэмт хэргийг туйлд нь хүргэж чадаагүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүх эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүх шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгч Бум-Аюушийн шүүх хуралдаанд гаргасан: Талийгаачийн байсан газар тодорхой биш, гэрч Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй Үндсэн хуульд заасан гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг буюу Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, машины шаврын хаалт түдүүл хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, Нохойцагааны машиныг Баян-Уул сумаас цагдаа нар авч ирээд эзэнгүй газар байлгасан дараа нь машины дор үзлэг хийсэн, талийгаачийг дайрсан гэх машины дугуйны нарийн өргөнийг тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Ш.Нохойцагаан нь Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогдохгүй уг зэвсэг нь эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын үйлдэл нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэсэн санал,

 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Дорждэрэмийн шүүх хуралдаанд гаргасан “...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Мөнхдэлгэр нь хэнтэй бүлэглэж танхайрсан гэдгийг яллах дүгнэлтэд бичээгүй, хохирогч С.Алтайбаатарыг араас нь 1 удаа л өшиглөсөн байдаг, бүлэглэж танхайрсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал,

 

Шүүгдэгч Б.Алтангэрэлийн өмгөөлөгч Мөнхнасангийн шүүх хуралдаанд гаргасан “...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтангэрэлийн үйлдлээс болж хохирогчийн биед нь гэмтэл учирсан болох нь тогтоогдохгүй байна. Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, санаа сэдэлт, зорилго байхгүй хохирогчийн зүй бус үйлдлээс болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналуудыг хангах  үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Тухайн өдөр шүүгдэгч Б.Алтангэрэлийнд байсан хүмүүс бүгд тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүдээр тогтоогддог. Мөрдөн байцаалтын шатанд талийгаач Х.Мөнхбатын согтолтын зэргийг тогтоож бусад гэрч хохирогч, шүүгдэгч нарын согтолтын зэргийг тогтоогоогүй боловч тухайн гэмт хэрэг гарсан гэх газарт байсан зарим хүмүүс архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байхыг үгүйсгэх аргагүй ч тухайн нөхцөл байдлыг өөрийн үзэж харсан хэмжээнд мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг /Хэргийн газрын үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл гэх мэт/ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авчээ. Түүнчлэн  шүүгдэгч Б.Алтангэрэлийн эхнэр Батцэнгэлийг 1-р хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд гэрчээр байцаахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан заалтыг тайлбарлан өгч гарын үсэг зуруулж улмаар Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээхийг сануулж байцаалт авсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Нохойцагааны гартаа барьж байсан гэх төмрийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй боловч энэ нь шүүгдэгч Ш.Нохойцагааны хохирогч С.Алтайбаатарыг зодож танхайрсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Оюунтуяа, хохирогч С.Алтайбаатар нарын мэдүүлэгүүдээр төмрөөр цохихыг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Нохойцагаан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айлд орж ирмэгцээ ямарч шалтаг шалтгаангүйгээр талийгаач Х.Мөнхбатыг толгойн тус газар нь мөргөж улмаар хохирогч С.Алтайбаатарыг зодсон гэх үйлдлийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчиж нийгэмд тогтсон эрх зүйн  болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг  эрмэлзсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

 Түүнчлэн шүүгдэгч Б.Мөнхдэлгэр нь хохирогч С.Алтайбаатарыг  Ш.Нохойцагаан нь зодож танхайрч байхад нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр толгойн тус газар нь өшиглөсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгүүдээр тогтоогдсон байна. Хэдийгээр шүүгдэгч Б.Мөнхдэлгэр, Ш.Нохойцагаан нар нь хохирогч С.Алтайбаатарыг зодож танхайрах талаар урьдчилан ярьж  тохиролцоогүй боловч Ш.Нохойцагаан нь хохирогчийг зодож байх тухайн агшинд  Б.Мөнхдэлгэр нь толгойн тус газар нь өшиглөсөн үйлдэл нь бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлийг бий болгож байна.  Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн дээрхи үйлдэлд   Эрүүгийн хуулийн 181 дүгэр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн  байна гэж үзлээ.

 

Талийгаач Х.Мөнхбат нь шүүгдэгч Б.Алтангэрэлийг “...Чи нөгөө кемп дээр 3000 төгрөг нэхээд яваад байсан залуу мөн үү ...гэсэн асуудлаас болж багахан үл ойлголцох байдал бий болсон бөгөөд хэсэг хугацааны дараа шүүгдэгч Б.Алтангэрэл нь ..чи намайг хүмүүсийн хажууд 3000 төгрөг нэхээд явж байсан гэж доромжиллоо...” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан талийгаач Х.Мөнхбатын цээжин хэсэгт нь өшиглөж, гараараа цохисон болох нь шүүгдэгч Б.Алтангэрэлийнд байсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.Алтангэрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үед буюу шүүгдэгч Б.Алтангэрэл нь талийгаачийн цээжин тус газар нь өшиглөж цохисон гэх үед талийгаач Х.Мөнхбатын зүгээс ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн талийгаачийн биед  шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд  тухайн гэмт  хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч Б.Алтангэрэлийн зүгээс талийгаач Х.Мөнхбатад хүч хэрэглэсэн өшиглөх, цохих үед дээрхи гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр нарын дээрхи үйлдлүүд нь нотлогдож байх тул шүүхээс шүүгдэгч Ш.Нохойцагааныг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай  бусад зүйл хэрэглэж танхайрахыг завдсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргүүдийг, шүүгдэгч  Б.Алтангэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч  Б.Мөнхдэлгэрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Н.Гарамзагдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд зааснаар хорих  ял оногдуулах үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдийг зарим сэжигтэн, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй зөрчил байгаа ч шүүхийн мэтгэлцээн болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас энэ талаар гомдол гаргаагүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байх тул дээрхи зөрчлийг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ. Мөн мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэсэн саналыг оролцогч нар гаргаагүй бөгөөд шүүхээс оролцогч нарын эрхийг зөрчсөн болон мөрдөн байцаалтыг бүрэн биш хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.Тухайн хэрэгт оролцсон шүүгдэгч болон гэрч нар нь хоорондоо найз нөхдийн болон төрөл садангийн холбоотой, зарим шүүгдэгч, гэрч нарын хувьд гэр бүлийн гишүүд байгаа, хохирогч Алтайбаатар, талийгаач Мөнхбат нар нь шүүгдэгч нартай садан төрөл, найз нөхдийн холбоогүй зэргийг  тодруулах нь зүйтэй байна.

 

 Шүүх шүүгдэгч Ш.Нохойцагааныг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай  бусад зүйл хэрэглэж танхайрахыг завдсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулав. 

 

Шүүх шүүгдэгч Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр нар нь  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэхдээ согтуурсан үедээ үйлдсэн болох нь шүүгдэгч нарын болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх,  шүүгдэгч Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг  ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Нохойцагааны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан  ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж,  шүүгдэгч Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэнгүр нэртэй пивоны лааз 4 ширхэг, Охь нэртэй архины шил 1 ширхэг, Соёолж нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, хуванцар аяга 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, бор өнгийн тэлээний түдүүл, масканд/нэг удаагийн амны хаалт/ шингээж авсан шингэн зүйлс, талийгаачийн өмсөж явсан задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун футболк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, цаасан ууттай шороо 1 ширхэг зэргийг тус тус устгаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Н.Гарамзагдаас оршуулгын зардал 7.802.700/долоон сая найман зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Золзаяад олгож,  хохирогч Ж.Золзаяагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 61.099.831/жаран нэгэн сая ерөн есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хохирогч Ж.Золзаяагийн иргэний нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн татварын буцаан олголтын баримтуудын 1099850 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй үндэслэлээр  зээлийн 59999986 төгрөг, нийт 61099831 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин талийгаач Х.Мөнхбат нь” Цэнхэр өрлөг” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан  ажиллаж байсан болох нь хохирогч Ж.Золзаяагаас шүүхэд шинээр гаргаж өгсөн гэрээгээр тогтоогдож байгаа болон хохирогч Ж.Золзаяагийн “..манай нөхөр  “ NORT BENZ” маркын ачааны том машинтай, түүгээрээ ажил гүйцэтгэж орлого олдог байсан, сард бараг 10 сая төгрөг олдог байсан..” гэж мэдүүлж байх тул түүнийг ажил  хөдөлмөр эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хохирогч Ж.Золзаяа нь бага насны 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нар цагдан хоригдоогүй, хохирогч С.Алтайбаатар нь гэм хорын хохирлоо, хохирогч Ж.Золзаяа нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Ширхүүгийн Нохойцагааныг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрахыг завдсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргүүдийг, шүүгдэгч Тугчин овогт Баатарын Алтангэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Тугчин овогт Бямбацэрэнгийн Мөнхдэлгэрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Тугчин овогт Нохойцагааны Гарамзагдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Тугчин овогт Ширхүүгийн Нохойцагааныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Тугчин овогт Баатарын Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Тугчин овогт Бямбацэрэнгийн Мөнхдэлгэрийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Тугчин овогт Нохойцагааны Гарамзагдыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нохойцагаанд Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заасныг баримтлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Нохойцагаанд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Алтангэрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан Б.Мөнхдэлгэрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан Н.Гарамзагдад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Нохойцагааны цагдан хоригдсон 13 хоног, ялтан Б.Алтангэрэлийн цагдан хоригдсон 13 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Гарамзагдаас оршуулгын зардал 7.802.700/долоон сая найман зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Золзаяад олгож, хохирогч Ж.Золзаяагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 61.099.831/жаран нэгэн сая ерөн есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Сэнгүр нэртэй пивоны лааз 4 ширхэг, Охь нэртэй архины шил 1 ширхэг, Соёолж нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, хуванцар аяга 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, бор өнгийн тэлээний түдүүл, масканд/нэг удаагийн амны хаалт/ шингээж авсан шингэн зүйлс, талийгаачийн өмсөж явсан задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун футболк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, цаасан ууттай шороо 1 ширхэг зэргийг устгасугай.

10. Энэ хэрэгт ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан Н.Гарамзагд, Б.Мөнхдэлгэр нар цагдан хоригдоогүй, хохирогч С.Алтайбаатар нь гэм хорын хохирлоо болон хохирогч Ж.Золзаяа нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нарыг шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнтэй нь нэг удаа уулзах боломж олгосугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нарын цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

13. Ялтан Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

 

                                             ШҮҮГЧИД                          Ч.МӨНХТУЯА

 

                                                                                        З.НАНДИНЦЭЦЭГ