| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 154/2020/00320/И |
| Дугаар | 153/шш2021/00062 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 153/шш2021/00062
|
|
|
|
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1997 оны 9 дүгээр сард ******* овогтой *******тэй гэр болж 3 төрснөөс 2 хүүхэд амьд сэрүүн байна. 22 жил хамт амьдрах явцад нөхөр болох ******* намайг маш ихээр зодож, цохиж, толгой хүртэл чулуугаар хагалж, мориор хөөж ус руу оруулдаг байсан. Мөн түүнчлэн барьснаараа зодож олон жилийн туршид айдас, дарамтан дор бүх амьдрал болон мал ахуйгаа ганцаараа маллаж ирлээ. Миний энэ дарамт зовлонг нутгийн зон олон гэрчлэх болно. Цаашид энэ хүнтэй амьдрахад амь насаа алдах эрсдэлтэй тул гэр бүлийг минь цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.******* нар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.******* миний бие Д.*******гээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид 2 хүүхэдтэй. Бид үр хүүхдээ бодоод эвлэрэн хамтдаа амьдарч байгаа тул бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.******* нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хамтдаа амьдарч байгааг дурдаж, эвлэрлийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул гэрлэгчид болох Н.*******, Д.******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар гэрлэгчид сайн дураар эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийн тал болох 35,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн 100160200941 дугаартай данснаас 35,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан гэрлэгчид болох Н.*******, Д.******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийн тал болох 35,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100160200941 тоот данснаас 35,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН