Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 153/шш2021/00071

 

 

 

 

 

 

202******* оны 02 сарын 0******* өдөр

Дугаар *******5/ШШ202*******/00**************

Ховд аймаг

                                          

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, РД:ПЖ92*******250, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын дугаар багт оршин суух, РД:ПЖ9*******0522*******8, овогт ийн холбогдох нэхэмжлэлийг 2020 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ийн Дамдинбазартай 20******* оны 0******* дүгээр сарын *******5-ны өдөр гэр болж, 8 жил хамт амьдрах хугацаанд 20*******4 оны 09 дүгээр сарын 22-нд хүү Д.Даваасүрэн, 20*******7 оны 04 дүгээр сарын 22-нд охин Д.Отгонцэцэг нар төрсөн. Хамт амьдрах явцад нөхөр болох А.Дамдинбазар нь намайг байнгын хэл амаар доромжилж, мөн хадам аав хадам дүү нар үргэлж хэл амаар доромжилж, ээжийг минь идсэн алуурчин өс хонзон санаж манайд ирсэн гэх мэтээр хэлж өдийг хүрлээ. Би эдгээр хүмүүсээс айж чичирч өвчтэй болсон. Аргагүйн эрхэнд хүүхдүүдээ аваад ээжийнхээ хажууд амьдарч байна. Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй тул гэр бүлийг минь цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Дамдинбазар 202******* оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******гийн *******тай 20******* орны ******* дугаар сарын *******5-нд гэр бүл болсон. Бид хоёр гэр бүл болоод 8 жил болж байна. 20*******4 оны 09 дүгээр сарын 22-нд хүү Д.Даваасүрэн, 20*******7 оны 09 дүгээр сарын *******-нд Д.Отгонцэцэг нар төрсөн тул гэрлэлтийг цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр хүүхдүүдтэй эвлэрч хамтдаа амьдармаар байна гэжээ.

            Нэхэмжлэгч П.*******, хариуцагч А.Дамдинбазар нар 202******* оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.******* миний бие А.Дамдинбазараас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар 2020 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хүүхэдтэй ба гэр болсноос хойш байнгын хэл амаар доромжилж байсан. Энэ байдлаас болоод гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Бид үр хүүхдээ бодоод сүүлийн нэг сар хамтдаа амьдарч байна. А.Дамдинбазар нь цаашид алдаа дутагдал гаргахгүй үр хүүхдээ хайрлан хамтдаа амьдарна гэсэн. Цаашид хамт амьдрах боломжийг болгож өгөхийг хүссэн учраас бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.*******, хариуцагч А.Дамдинбазар нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хамтдаа амьдарч байгааг дурдаж, эвлэрлийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул гэрлэгчид болох П.*******, А.Дамдинбазар нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д заасныг баримтлан гэрлэгчид болох П.*******, А.Дамдинбазар нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70200 төгрөгийн тал нь болох 5,*******00 төгрөгийг А.Дамдинбазараас гаргуулж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн *******00*******6020094******* тоот дансанд оруулан улсын орлого болгосугай.

 

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.-т зааснаар нэхэмжлэгч П.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Б.РАУШАН