Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2021/01057

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хороолол ард аюушийн гудамж , тоотод оршин суух,  овогт Ч-н  А, /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, -т холбогдох,

 

  дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь ам бүл 3, 2 ихэр ачийнхаа хамт амьдардаг бөгөөд 4 жилийн өмнө тархиндаа хүнд зэргийн харвалттай,биеийн байдал тааруу, өнөөг хүртэл бусдын асрамжид хэвээр байгаа билээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 00000 дугаартай захирамжаар Ч.А-с 29,662,500 төгрөгийг гаргуулж Г.М-д олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг байранд нэхэмжлэгч хүүхдүүдийн хамт амьдран суудаг. Хэрэв орон сууц нь дуудлага худалдаагаар борлуулагдсан нөхцөлд өвчтэй миний бие хүүхдүүдийн хамт өөр хаана амьдрах билээ.

Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, С дүүргийн  дугаар хороо, ЭТӨЧ дугаар байрны 00 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 37,500,000 төгрөгөөр худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2020 оны 06 сарын 22-ны өдөр гарсан байх тул 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг зөвшөөрөхгүй байна.

Миний бие төлбөр авагч Г.М-д шүүхийн шийдвэрийн дагуу дээрх төлбөрийг төлөхгүй гэж элдэв шалтаг тоочоогүй. Бидний зүгээс амьдрах байр, орох оронгоо авч үлдэхийн тулд бусдаас авах авлагаа авч өгөх гэсэн боловч дэлхий нийтийн хэмжээнд дэгдээд байгаа цар тахлаас үүдэн бизнес нь таг зогссон байх тул өдий хүртэл төлбөрийг төлж чадахгүйд хүрч байна. 2020 оны 00 сарын 00-ны өдрийн  дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор миний 75,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, 37,500,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаартай шийдвэрээр Ч.А-с 29,855,731 төгрөгийг гаргуулж Г.М-д олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-000000 дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 00-р хороо, дугаар байрны тоот  өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авч, талуудын харилцан тохиролцсон үнэ болох 75,000,000 төгрөгийн 70 хувь болох 52,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 00 дугаар сарын 00-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Ингээд Иргэний хуулийн 177.4-т зааснаар үнэлсэн үнэлгээний 50 хувиар тооцон 37,500,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 00 дугаар сарын 00-ны өдөр орсон боловч худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Ч.А нь тус газарт хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар 62.1, 62.2-т зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иймд гомдол гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тодруулахдаа Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй  дүүргийн  дугаар хороо, 00  дугаар байрны 00 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг 37,500,000 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон... гэж тайлбарлаж байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлон энэхүү хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 102/ШШ2019/00000 дугаартай захирамжаар хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Г.М 29,662,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн,  дүүргийн 00 дугаар хороо, дугаар байрны 00 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 102/ШЗ2020/000000 дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2020 оны 00 дугаар сарын 00-ний өдөр битүүмжлэн, 2020 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.А 2020 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 75,000,000 төгрөгөөр үнэлэх тухай санал өгснийг төлбөр авагч Г.М хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцож тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 75,000,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаар тогтоолоор дээрх орон сууцны анхны албадан дуудлага худалдааг зарлаж, талуудад мэдэгдэн, талуудын тогтоосон үнийг 75,000,000 төгрөгийн 70 хувь болох 52,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоон, 2020 оны 0 дугаар сарын 00-ны дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Улмаар Иргэний хуулийн 177.4-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 0 дугаар сарын 00-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, албадан дуудлага худалдааны үнийг талуудын тогтоосон үнийн 50 хувиар буюу 37,500,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж бай ба үндэслэлээ ..зах зээлийн үнээс доогуур үнээр дуудлага худалдааны үнийг тогтоосон... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг 37,500,000 төгрөгөөр буюу тухайн орон сууцны зах зээлийн үнийн 50 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл талууд тухайн орон сууцны зах зээлийн үнийг 75,000,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд анхны албадан дуудлага худалдааны үнийг 70 хувиар тогтоосон боловч худалдан борлогдоогүй байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг 50 хувиар тооцож, 37,500,000 төгрөгөөр тогтоосон хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн,  дүүргийн 00 дугаар хороо, дугаар байрны 00 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 0 өрөө орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА