Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 38

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа лж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн Ө.Гансувд,

Улсын яллагч Ч.Мөнхзул,

Хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.*******, түүний өмгөөлөгч С.Батболд,                    Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Энхболд,

Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, овогт ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1962 оны 03 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮ газрын Ус дулаан дамжуулах ажилтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

 Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1963 оны 02 сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг тоотод оршин суух, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮ газрын ерөнхий ээр ажиллаж байсан одоо цэвэр усны ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1992 оны 03 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хангамж цэвэрлэгээний мэргэжилтэй, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮ газарт ажилтай, ам бүл 8, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг Бат-Уулын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, овогт *******.

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ус дулаан дамжуулах Б.******* нь уг өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай байдлыг ханган зохион байгуулж ажиллаагүйн улмаас "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт "Барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан" гэх заалтыг мөн өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5 дахь заалт "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж үзлэг, үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б. цөмрөн унаж түлэгдэн нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ерөнхий Б.*******   нь  өөрийн  шууд  удирдлагад  ажиллах  ажилтан болох С.*******т  ажил  үүргийн   чиглэлээр   холбогдох   мэргэжлийн   зааварчилгаа өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас С.******* нь аваарь, ослын тухай дуудлага мэдээллийг холбогдох албан тушаалтанд шуурхай дамжуулж засварлуулах арга хэмжээ аваагүйн улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын С.******* нь "Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм"-ийн 1.2.7-ын в-д заасан "жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу ажиллуулах үүрэгтэй" гэх заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг барилгын тухай хуульд заасан заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулаагүй гэж үзэж байна. Манай алба засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг. Хүн хүчний тал  дээр хүчин дутагдалтай. Тухайн  өдөр  манай засварчин  М.Эрдэнэжаргал 16 цагийн  орчим 22 дугаар  байрны  подвалаас уур  гараад байна гэсэн дуудлагыгээс аваад 30-40 минутын  дараа очоод ганцаараа хүчин мөхөсдөөд нэмэлт засварчин авч ирэхээр явах хооронд нь энэ осол гарсан. Бид жил бүр слесариудын  орон тоог нэмэх талаар удирдлагууддаа санал гаргаж байсан боловч огт анхаардаггүй, хөрөнгө  мөнгө хүрэлцэхгүй гэдэг. Би боломжтой байдлаараа хүмүүсээ зохицуулж ажиллуулдаг. Үүнээс өөр шуурхай байдлыг  яаж хангах ёстой байсан юм бэ? Хамгийн сүүлд нь үүдээ шүүхэд өгчихсөн байгаад гомдолтой байна. Манай байгууллагын  ажилчид хаанаа ч хүрэлцэж ажилладаггүй, одоо ч тийм байгаа. Дулааны шугамын  хэвийн  байдлыг  хангах  хэсгийн  зохион  байгуулалт гэж байдаг юм. Тухайн  өдөр  амралтын  өдөр  байсан  болохоор  ажилчид амарч байсан. Өглөө 8 цагийн  үеэр  дулааны шугам дээр  алдагдал  гарсан гэж мэдэгдсэн. Уг нь шугам сүлжээний мэдэгдсэн  байхад энэ хүн ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй. Өөрийнхөө хэсгийг  л үзсэн юм билээ. Дүрэм журмаар  бол цахилгаан  станцыг  буруутай гэж бодож байна. Энэ асуудал  дээр  бид ч гэсэн хяналт тавих ёстой байсан. Амралтын  өдөр  байсан  болохоор  л ийм асуудал  үүслээ. Дорнод аймагт олон өмчлөлийн  сүлжээ байдаг.   ийн  хувьд ажлаа мэдэхгүй байсан уу эсхүл  унаа машин  олдоогүй юм уу, үнэхээр  ойлгохгүй байгаа. Уг осол аваарь гарахаас өмнө 23 дугаар  байшингийн  дулааны сувагт байдаг хүйтэн усны шугам цоорсон. Хэдийгээр  миний бие тендерийн ажилтай байсан ч хариуцан ажиллаж байгаа үндсэн ажил маань болохоор газар дээр  нь очиж шалгаад  уг шугам сүлжээг одоо байгаа байрлалаас шилжүүлж шинээр барьж засварлах зураг төсөв гаргаад байгууллагын удирдлагуудад өгсөн. Хөрөнгө мөнгө байхгүй гээд засварын  ажлыг  эхлүүлээгүй. Би хөрөнгө мөнгө шийддэг  хүн биш болохоор  яаж ч чадаагүй. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар уг шугамыг засварлуулахаар хотын архитектор Түмэнжаргалд ч танилцуулж байсан. Миний бие 2014 оны 05 сарын 08-ны өдрөөс тендерийн ажлын даамлаар томилогдож ажилласан. Тендерийн ажил хийхэд их цаг хугацаа шаардагддаг тодорхой графикийн дагуу хийгддэг тул маш их ачаалалтай ажилладаг байсан. Намайг их ажилтай байдаг гэдгийг ч байгууллага мэддэг байсан. Тиймээс өдөр тутмын ажлыг маань ерөнхий хүлээж авч ажлаа тайлагнах тухай шийдвэр гаргасан байсан. Гэхдээ энэ тухай тушаал шийдвэр гараагүй. Харин намайг даамлаар томилсон тухай тушаал гаргасан. Байгууллагын удирдах хэсэг шийдвэр бүртээ тушаал гаргах хэрэгтэй байсан гэж бодож байна. Тендерийн ажил 07 сарын 24-ний орчим дууссан. Ингээд 08 сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлсэн. 09 сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Гэхдээ ажилдаа орсон ч гэсэн үндсэн ажлаа хийгээгүй. Тиймээс л энэ хэрэгт татагдаж байгаадаа гомдолтой байна. Осол гарсан газар нь манай байгууллагын эзэмшлийн газар байсан хэдий ч уг шугам сүлжээнд станцын ус байсан. Станцын ажилд доголдолтой байдал үүссэн байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй юм билээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж бодож байгаа. Холбогдох зүйл заалтыг огт хэрэгжүүлээгүйгээс болж энэ осол гарсан гэж миний хувьд үзэж байгаа. Тухайн үед орон сууцны байшингуудад бойлер хааж, нээх ажиллагаа явагдаагүй. Дулааны шугам сүлжээний нэмэлт усны хэрэглээнд хяналт тавих, түүнийг төрийн захиргааны дээд байгууллагаас тогтоосон хэмжээнд барих зорилготойгоор усны тоолуур суурилуулсан байдаг. Үүнийг осол авааргүйгээр ашиглах ажлыг дулааны шугам сүлжээний газар хариуцдаг. Тиймээс энэ хэргийг станц хариуцах ёстой. Уг станц ямар ямар дүрэм журам зөрчсөн гэдгийг хэлэх нь зүйтэй санагдаж байна. Төвлөрсөн дулаан дүрмийн 3.3.19-т “Цахилгааны шугам сүлжээнд гарсан асуудлыг цаг алдалгүй таслан зогсоох” гэж заасан. Нэмэлт усны алдагдлыг олж илрүүлэх ёстой ажилтан нь станцын ээлжийн байсан. Ер нь дулааны шугам сүлжээ нэмэлт усны алдагдал өглөөнөөс эхлээд тасралтгүйгээр үргэлжлээд байхад таслан зогсоох ёстой гэдгээ мэдэж байж НАА-н ажилтанд мэдэгдсэн болоод орхисон нь осол гарах шалтгаан болсон. Мөн 2007 онд “Чандмань тал” ХХК шинэ шугам авч хийсэн. Тухайн шугам нь цоо шинэ байтал 7 жилийн дараа ингэж хагарч байгаа нь тухайн компанитай ч гэсэн холбоотой гэж бодож байна. Мөн миний хувьд шинжээчийн дүгнэлтэд гомдолтой байна. Яг аль шугам сүлжээнд гэмтэл гарч нэмэлт ус алдагдаж байгаа гэдгийг станц мэдээгүй, бүрэн шалгаагүй байсан. Дорнод аймгийн хэмжээнд төрийн, төсвийн, хувийн гэсэн шугам сүлжээнүүд хамтран ажилладаг. Диспетчер дээр ажлаа сайн ойлгоогүй хүн сууж байсан нь осол гарахад нөлөөлсөн нь үнэн. Мөн шугам сүлжээний алдагдал аль чиглэлд ямар шугам сүлжээнд асуудал байгаа гэдгийг олж тогтоогоод тухайн газар нь мэдэгдэж арга хэмжээ авах ёстой байсан. Мөн манай байгууллага өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийдэг бөгөөд усыг нь хаалгах хэрэг гарвал мэдэгдэл гаргадаг. Яаралтай арга хэмжээ авах хэрэг гарсан үед утсаар мэдэгддэг. Нэг ёсондоо манай хоёр байгууллага уялдаатай байгууллага байгаа. Чойбалсан хотын орон сууц болон үйлдвэр аж ахуйн нэгжийн халаалтын систем нь станцаас шууд хамааралтай. Тиймээс дулааны шугам сүлжээний нэмэлт усны алдагдалд байнгын хяналт тавьж ажилладаг. Манай байгууллагын захирал Ч. “энэ удаадаа шугамыг  нь солиод орхичих” гэсэн. Эцэст нь дахин хэлэхэд шинжээчийн  тайлбар  их эргэлзээтэй байгаа юм шиг  санагдаж байна. Мөрдөн байцаагч шинжээчээс асуухад хариуцагч байгууллага болох  НАА нь арга хэмжээ аваагүй гэсэн байна. Миний өөрийн  ойлгосноор бол НАА-аас хамааралтай ус алдаад байгааг  НАА мэдэж байсан, мэдсээр  байж очихгүй байгаа юм шиг  ярьсан  байгаа юм. Өөр  өөрийн эзэмшлийн сүлжээгээ засах ёстой байдаг юм. Уул нь хариуцагч байгууллага нь “ДБЭХС” ХХК, хангаж байгаа ус нь станцынх  шүү дээ. Мөрдөн  байцаагч бас дутуу ажиллагаа хийсэн  гэж бодож байна. Усны алдагдлыг  хэн зогсоох  вэ гэдгийг олох хэрэгтэй. Зүгээр ажлаа хийгээд амарч байсан хүнийг  буруутгаж байгаад үнэхээр  гомдолтой байна. Шүүхийн  зүгээс  энэ асуудалд анхаарч, үнэн зөвөөр  шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн осол гарах үед “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын ерөнхий ийн албыг хашиж байсан. Намайг буруутгаж байгаа шалтгаан бол өөрийн удирдлага дор ажиллаж байгаа хүндээ ажил үүргийн шугамаар зааварчилгаа өгөөгүй гэж буруутгадаг. Үүнтэй би санал нийлэхгүй байна. Тухайн үед ерөнхий ийн удирдлага дор  байна гэсэн тушаал шийдвэр гараагүй байсан.  Диспетчер ******* ажилд гарахдаа  боловсон хүчнээс зааварчилгаа аваад ажлын  байран дээрээ гарах ёстой байсан. Гэнэтийн аваарь ослын  талаар  надад  18 цагийн  үед мэдэгдсэн. Түүнээс өмнө надад хэлж мэдэгдээгүй. Мэдсэний дагуу бид шуурхай ажиллаж арга хэмжээ авсан. Үнэхээр хүн хүч  дутмаг ажиллаж байгаа нь үнэн. Ажлын  бус цагт нэг слесарь ажилладаг. Ажлын өдрүүдэд хэсэг хариуцсан техникч,  үүд байдаг. Мөн баяр  ёслолын  өдрүүдэд ачаалалтай ажилладаг. Ганцхан манай байгууллага  хариуцлагыг  үүрнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Усны алдагдлын  хувьд дулааны  цахилгаан  станцыг  татан оролцуулж,  хариуцлагыг  хамт үүрэлцэх хэрэгтэй. Гэрч мэдүүлэг дээрээ мэдүүлсэн шүү дээ. Цаг тутам 27 тонн ус алдаад байгаа талаар хэлсэн.  Бидэнд энэ талаар өглөөний 7 цагийн үед мэдэгдсэн гэж байгаа боловч орой 18 цаг хүртэл энэ ус алдагдсан. Технологи ажиллагаа алдагдаад байхад дулааны цахилгаан станцаас ямар ч арга хэмжээ аваагүй. Шинжээч энэ талаар төв шугам болон салаа шугамаа бас үзэх ёстой, хэрвээ шалгаагүй бол буруутай гэсэн. өөрөө би зөвхөн төв шугамаа үзсэн, салаа шугамаа үзээгүй гэж хэлсэн. Дулааны   Нямдаваа ч бас мэдүүлсэн. Усны алдагдлыг Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ дан ганцаараа шийдэх боломжгүй, хамтарч илрүүлэх ёстой гэсэн. Ийм учраас ганцхан манайхыг буруутай гээд байгаатай санал нийлэхгүй байна.  23 дугаар байшингийн шугамын засварын ажлын хувьд захиралд яах аргагүй хэлж байсан. Чойбалсан хотын  архитекторт ч хэлж байсан. Тэгэхэд зөвхөн  замын  асуудал  явсан, шугамын  асуудлыг хөндөөгүй гэсэн. Нэлээдгүй хөрөнгө мөнгө шаардаж байсан учраас аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. С.*******ийн хувьд манайд ерөнхийдөө анхны мэргэжлийн орж ирсэн. Гэхдээ бид зүгээр  гудамжнаас хүн оруулж ирээгүй шүү дээ. Энэ ажлын талаар мэдэх ёстой хүний нэг. Хуваарьт бүртгэлийн дэвтрээ ч мэдэхгүй гэж хэлж болохгүй. Хэрвээ мэдэхгүй байсан бол зааварчилгаа авах ёстой. Ажилдаа ингэж хандаж байгаад гайхаж байна. Өөрийнх нь буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг осол гарсан өдөр би дээр ажиллаж байсан. Өмнө нь  цэвэр ус машинистаар 6 сарын  турш ажиллаж байгаад энэ албанд томилогдсон. Машинистаар ажиллахын  өмнө 1 сар дадлагад гарсан. Диспетчерийн хувьд дадлага хийж байгаагүй. Хэдий мэргэжлийн  ээр төгсөж ирсэн боловч бүгдийг мэднэ гэж байхгүй шүү дээ.  Ажлын  нарийн  ширийн зүйлийг мэддэггүй байсан. Дуудлага ирэхэд хэнд, хаана ямар албанд харъяалагддаг талаар  ямар ч мэдээлэл байгаагүй.  Цэвэр усны алба нь төв контороос нэлээн зайтай байдаг байсан болохоор  төв рүүгээ нэг их ирдэггүй байсан.  Диспетчерийн хан  бүгдийг мэднэ гэж байхгүй л дээ.  Ер нь өмнөх ээлж өгсөн  хүнээсээ, дуудлагуудаа дэвтэртээ бичээд слесарьт мэдэгдэнэ гэсэн ойлголттой л үлдсэн.  Үүний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Нэмэлт усны талаар дуудлага ирвэл хэнд хандах  ёстой талаар зааварчилгаа авч байгаагүй. Гэхдээ надад 9 цагийн  үед “нэмэлт усны алдагдалтай байна, танайхан  хаагуур  юу хийж байна” гээд станцаас утсаар асуухад нь би т мэдэгдсэн.  “цэвэр усны шугам угааж байна, шугам хэвийн  ажиллаж байна” гэсэн. 16 цагийн  үед 22 дугаар  байрны  подвалаас халуун уур гараад байна гэсэн дуудлага өгөхөд нь би шууд засварчиндаа хэлсэн. Авсан дуудлага болгоноо хариуцсан засварчиндаа хэлж байсан гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирол гэж яриад яахав дээ. Бүхэл бүтэн хүнээ алдсан хүн шүү дээ би. Уул нь энд байгаа хүмүүс надаас  илүү боловсролтой хүмүүс  шиг  санагдах юм. Өмнөх  шүүх хуралдаан дээр  би олон зүйл яриагүй. Хохирлын  тухайд  баримттай зүйлүүд нь цөөхөн л байна. Осол гардаг өдөр эм тариа олдохгүй, хувь хүнээс баримтгүйгээр  авсан тохиолдол их бий. Нэг бөө дээр очиход  л 30 сая төгрөг нэхэж байсан.  Би өгөх үү, байх уу гэхэд миний эхнэр  хүний эх болсон хойно өгчихье гээд мал хунараа нэмээд өгч л байсан.  Бид Солонгос улс руу хэлмэрч аваад явахаас гадна найзын маань охин хөлөө холгон байж бидний төлөө гүйгээд байсан. Бид тэр болгонд мөнгө өгч л байсан. Энэ бүхнийг тооцоход асар  их мөнгө зарцуулагдаж байгаа юм шүү дээ.  9 сард хадлан бордооны цаг байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс юу ч хийгээгүй байж надаас цалин нэхэхээр нь охин маань өвчтэй зовлонтой байсан ч гэсэн би цалинг нь өгсөн.  Ингээд хохирлын талаар ярих юм бол маш олон зүйл байна. Нийт баримтаар 180 сая төгрөгийн  зардал  гарсан. Солонгос улсын эмнэлэг эмчилгээний зардлаа өгөхгүй бол дуслаа салгалаа гэдэг. Охиныг маань нас барсны дараа гадаа гарч салхилах  гэтэл бид нарыг зугтаана гэж бодоод гаргахгүй байсан.  Арга ядаад эхнэр, найзаа үлдээгээд би элчин сайдын яаман дээр ирсэн. Олон хүмүүс рүү утасдуулж байж, мөнгөө өгч байж охиныхоо шарилыг  авсан. Миний охин бараг л судасгүй болсон байсан. Өнөөдөр миний охин байсан бол бидний амьдрал ямар  байх байсан бэ? Хүн хүнээрээ дутдаг гэдэг үнэн л юм байна. Заавал энэ гурван хүнийг яллах гээд байгаа юм биш. Эцэст нь хэлэхэд зөвхөн эмчилгээний зардлыг л  гаргаж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм хорын хохирлын асуудлыг ойлгож байна. “ДБЭХС” ТӨХК дүрэм, журмаараа үүргээ биелүүлээгүй байхад зөвхөн манай байгууллагыг дангаар нь хариуцлагад татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн  шийдвэр  гараад манай байгууллага гэм хорын хохирлыг төлнө гэхэд эргэлзээтэй байна гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1014 тоот дүгнэлтэд: “1.Б. биед нийт биеийн гадаргуугийн 85-90 хувийг хамарсан 3-н а,б зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д заагдсанаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач Б.Батзаяа нь нийт биеийн гадаргуугийн 85-90 хувийг хамарсан 3-н а,б зэргийн түлэгдлийн улмаас түлэгдлийн өвчин үүсч, түлэгдлийн шоконд орж нас барсан байх боломжтой байна” гэжээ./1-р хавтасны 73-74/

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 04/092/08 тоот дүгнэлтэнд: “Дорнод нийтийн аж ахуй" ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж буй дулааны шугамд эвдрэл гэмтэл үүсч хүний амь насанд хохирол учруулсан нь "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт "Барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан" гэсэн заалтыг, Өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5 дахь заалт "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг, үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэсэн заалтыг, "Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм"-ийн 1.2.7-ын В-д заасан "Жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваар осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу тоноглолыг хамгийн найдвартай хэмнэлттэй горимоор ажиллуулах үүрэгтэй" гэсэн заалтыг, "Эрчим хүчний тухай" хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.12 дахь заалт "Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах үүрэг хүлээнэ" гэж заасныг "Дорнод НАА" ОНӨААТҮГ тус тус зөрчиж байна.

     ..."Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм" 5 дахь заалт "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг, үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэж заасны дагуу "Дорнод нийтийн аж ахуй" ОНӨААТҮГазар, түүний шуурхай ажиллагааны болон шуурхай засварын ажилчид нь уг гэмтлийг олж тогтоож яаралтай засварлах үүрэгтэй.

     ..."Барилгын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 "Барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, ийн шугам сүлжээг хэлнэ" гэж заасны дагуу дулааны шугам нь барилга байгууламж юм. Хавтаст хэрэгт байгаа материалуудыг судлан үзэхэд ашиглалтын байгууллага шуурхай арга хэмжээ авч дулааны шугамд яаралтай засварын ажлыг хийгээгүй зөрчил илэрч байна …” гэжээ. /2-р хавтасны 137-140/

     Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 07/110/02 тоот дүгнэлтэнд:  ...Орон сууцны айл өрхүүдийн хувьд хангагч байгууллага нь "Дорнод НАА" ХХК тул өөрийн эзэмшлийн шугам сүлжээний гэмтэл саатлыг яаралтай илрүүлэн холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Харин гэмтэл саатал гарсан шугам сүлжээ нь "ДБЭХС" ТӨХК-д хамааралгүй тул уг гэмтлийг олж илрүүлэн засварлах үүрэг хүлээхгүй бөгөөд "ДБЭХС" ТӨХК-нийээс "Дорнод НАА" ХХК-нийт гэмтэл саатлыг олж илрүүлэн устгах шаардлагатай талаар мэдээ шийдвэрийг өгч ажиллах үүрэгтэй. /Нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.7 "Төвлөрсөн дулаан бүрэлдэхүүн хэсэг бүр шуурхай ажиллагааг дараах чиглэлээр зохион байгуулна" ...3.3.7.5 "Гэмтэл саатлыг илрүүлэн арилгаж горим ажиллагааг сэргээн тогтворжуулах"/

Дээрх мэдээ, шийдвэрийн дагуу “Дорнод НАА” ХХК-ийнээс тухайн шуурхай ажиллагааны ээлжийн үүдэд мэдэгдэж үүрэг өгснөөр тухайн гэмтлийг шуурхай ажиллагааны ээлжийн үүд олж илрүүлэн устгах үүрэгтэй байсан. /Нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.20 “Технологийн дамжлага хэсэгт аваарь саатал гарсан үед ээлж солилцохыг хориглоно. Уг аваарь саатлыг устгаж арилгах ажлыг тухайн ээлжинд ажиллаж байсан шуурхай ажиллагааны ээлжийн үүд шууд хариуцан гүйцэтгэнэ”/

Мөн “Дорнод НАА” ХХК нь мэдээлэл, шийдвэрийн биелэлтийг “ДБЭХС” ТӨХК-ийнт эргэж мэдэгдэж тайлагнан шуурхай ажиллагааны журналд тэмдэглэн үлдээж байх үүрэгтэй. /Нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.14.3 “Шийдвэр мэдээ авч өгч буйүүд эхлээд нэр хаяг, албан тушаалаа хэлж танилцуулах, авсан шийдвэрийг давтан хэлж зөв ойлгосноо бататгаж байх”, 3.3.14.4 “Шийдвэрийн биелэлтийг заавал эргэж мэдэгдэх, шийдвэр өгсөн авсан, гүйцэтгээд эргэж тайлагнасан цаг минутыг шуурхай ажиллагааны журналд бичиж байх”/

Хэрвээ “Дорнод НАА” ХХК-ийн зүгээс “ДБЭХС” ТӨХК-ийн эзэмшлийн дулааны шугамын хаалт, арматурыг хаах, зарим салбар шугамыг таслах шаардлагатай тохиолдолд “ДБЭХС” ТӨХК-д захиалга өгч яаралтай арга хэмжээ авах ёстой байсан. /Нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.15.3 “Ажиллаж байгаа тоног төхөөрөмжийг бэлтгэлд болон засварт оруулах, туршилт тохируулга хийх захиалга батлагдсаны дараа түүнийг таслах, ажил эхлэх зөвшөөрлийг эх үүсвэр, дулааны сүлжээнийээс авбал зохино/ гэжээ. /4-р хавтасны 173-175/

Эрчим хүчний хөгжлийн төвийн металл шинжилгээ гагнуурын төв лабораторийн 5357 тоот дүгнэлтэнд: Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн метал хийцийн дээжинд хийсэн гадаад үзлэгийн тайлан /ГҮТ ¹5355/ болон метал шинжилгээний тайлан /МШТ ¹5356/-ийн дүнгээс үзвэл тухайн шугам хоолой нь БНХАУ-д үйлдвэрлэгддэг Q235 болон ОХУ-д үйлдвэрлэгддэг Ст3 маркийн гангийн техникийн үзүүлэлтийг хангаж байна. Шугам хоолойн дээжний гадна болон дотор гадаргууд хаг хурдас, цэгэн зэврэлт ихээхэн хэмжээтэй үүссэн байлаа. Үүний улмаас ханын зузаан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт нимгэрч тухайн шугам хоолой нь цоорох шалтгаан болсон байна. Гэвч цооролтыг зогсоох арга хэмжээ аваагүйгээс цаашид цооролт томорч халуун ус ихээхэн хэмжээгээр алдагдах эх үүсвэр болсон байна” гэжээ. /2-р хавтасны 144/

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 8-11/

- Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 12-15/ 

- Хохирогчоор тогтоосон тогтоол /1-р хавтасны 28/

- Хохирогч Б.*******ийг байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 28-30, 3-р хавтасны 108-109/

- Гэрч З. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 33/

- Гэрч Т.ийг байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 40-41/

- Гэрч Ө. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 42/

- Гэрч Э. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 44-45/

- Гэрч Ч.ийг байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 46-47/

- Гэрч Г. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 50/

- Гэрч Д. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 54/

- Гэрч Б. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 55/

- Гэрч М. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 56/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1014 тоот дүгнэлт /1-р хавтасны 73-74/

- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /1-р хавтасны 75/

- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шинжээчийн 04 тоот дүгнэлт /1-р хавтасны 76-77/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5325 тоот дүгнэлт /1-р хавтасны 80-81/

- Б. өвчний түүхүүд /1-р хавтасны 95-114/

- Телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй бичлэг /1-р хавтасны 121-125/

- “Мобиком корпораци” ХХК-ийн 2014.12.04-ний өдрийн албан бичиг, хавсралтын хамт /1-р хавтасны 127-128/

- Ажлын  байрны тодорхойлолтууд /1-р хавтасны 149-152, 3-р хавтасны 201-202, 4-р хавтасны 82/

- “Дорнод НАА” ХХК-ийн захирлын 2014.09.02-ны өдрийн тушаалын 2-р хавсралт /1-р хавтасны 153-154/

- “Дорнод НАА” ХХК-ийн ажилтны анкет /1-р хавтасны 155/

- Б.*******ийн ажил байдлын тодорхойлолт /1-р хавтасны 156/

- “Дорнод НАА” ХХК-ийн захирлын 2013.05.09-ний өдрийн Б/56 дугаар тушаал /1-р хавтасны 157/

- “Дорнод НАА” ХХК-ийн захирлын 2014.08.29-ний өдрийн Б/68 дугаар захирлын тушаал /1-р хавтасны 175/ 

- Нас барсны гэрчилгээ /1-р хавтасны 212/

- Хохирогч Б.*******ийн Дорнод аймгийн Цагдаагийн газар гаргасан гомдол /1-р хавтасны 223-225, 2-р хавтасны 39-40, 3-р хавтасны 1/

- Гэрч И.ийг байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 121/

- Гэрч Б. байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 122/

- Гэрч Г. байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 123/

- Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 04/092/08 тоот дүгнэлт /2-р хавтасны 137-140/

- Эрчим хүчний хөгжлийн төвийн металл шинжилгээ гагнуурын төв лабораторийн 5357, 5356, 5355 тоот дүгнэлт /2-р хавтасны 1446/

- Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 07/110/05 тоот дүгнэлт /2-р хавтасны 151-152/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5473 тоот дүгнэлт /2-р хавтасны 155/

- Шинжээч Ж. байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 159-160/

- Б. яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 202-203/

- Б.*******ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 204/

- Т.ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2-р хавтасны 217-219/

- Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2-р хавсралт “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм” /2-р хавтасны 232-233/

- ДШС-ний төв шугам, хуваарилах салаа шугамын нягтыг хэрэглэгчдийн узель, бойлерын хамт усаар шахаж шалгах программ /2-р хавтасны 234-236/

- ******* Улсын барилга байгууламж, ийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /2-р хавтасны 239-244/

- “Дорнод НАА” ХХК-ийн захирлын 2014.08.29-ний өдрийн Б/68 дугаар тушаал /2-р хавтасны 245/

- “Дорнод НАА” ХХК-ийн орон сууцны өмчлөгчдийн төхөөрөмж, шугам сүлжээний засварын дэвтэр /2-р хавтасны 246-249/

- С.*******ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /3-р хавтасны 193-194/

- Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтасны 1557/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /3-р хавтасны 158/

- Зааварчилгааны хяналтын хуудас /3-р хавтасны 237/

- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хавтасны 46-47/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтасны 48-49/

- Гэрч Г. байцаасан тэмдэглэл /1-р хавтасны 62, 4-р хавтасны 50/

- Гэрч Д. байцаасан тэмдэглэл /4-р хавтасны 51/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээчийн 08 тоот дүгнэлт /4-р хавтасны 57/

- Б.*******ийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /4-р хавтасны 72-73/

- Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 07/110/02 тоот дүгнэлт /4-р хавтасны 173-175/

- Шүүх хуралдааны тэмдэглэл дэх гэрч Т., Л., Д., Г. нарын мэдүүлэг /5-р хавтасны 1573/

- Шүүх хуралдааны тэмдэглэл дэх шинжээч Б.Мөнхсайханы мэдүүлэг /5-р хавтасны 177-182/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоорсон трубанд үзлэг хийв.

Шүүгдэгч  Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ус дулаан дамжуулах Б.******* нь уг өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай байдлыг ханган зохион байгуулж ажиллаагүйн улмаас "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт "Барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан" гэх заалтыг мөн өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5 дахь заалт "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж үзлэг, үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж, биеийн нийт биеийн гадаргуугийн 85-90 хувийг хамарсан 3-н а,б зэргийн түлэгдлийн улмаас түлэгдлийн шоконд орж нас барсан,

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ерөнхий Б.******* нь  өөрийн  шууд  удирдлагад  ажиллах  ажилтан болох С.*******т ажил  үүргийн   чиглэлээр   холбогдох   мэргэжлийн   зааварчилгаа өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас С.******* нь аваарь, ослын тухай дуудлага мэдээллийг холбогдох албан тушаалтанд шуурхай дамжуулж засварлуулах арга хэмжээ аваагүйн улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж, биеийн нийт биеийн гадаргуугийн 85-90 хувийг хамарсан 3-н а,б зэргийн түлэгдлийн улмаас түлэгдлийн шоконд орж нас барсан,

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын С.******* нь "Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм"-ийн 1.2.7-ын в-д заасан "жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу ажиллуулах үүрэгтэй" гэх заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж, биеийн нийт биеийн гадаргуугийн 85-90 хувийг хамарсан 3-н а,б зэргийн түлэгдлийн улмаас түлэгдлийн шоконд орж нас барсан болох нь:

 -шүүгдэгч Б.*******, Б.*******, С.*******, хохирогч Б.*******, иргэний хариуцагч Ц.******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй гэрч Э. өгсөн: ”… Тухайн үед бид зам гараад хойд зүгт зам дагуу эргэж алхаад 5-6 метр орчим алхаж явах үеийн орчимд биднээс баруун тийш ойролцоогоор 1.5-2 метр орчим зайд газрын хөрсөн дээр бөмбөлөг шиг хөөсөрсөн ус шиг зүйл тогтчихсон байсан. Тэгэхэд Батзаяа тэр юу вэ гэж заагаад надаас асуухад нь би хараад харин юу юм бол гэж яриад нэгээс хоёр орчим алхаж явахад л алхаж явсан газар шууд доошоо цөмрөн унасан. Намайг харахад Батзаяа бүх биеэрээ буюу суга орчмоороо хүртэл доош цөмрөөд цээжний дээд хэсэг хоёр гар нь ил гарсан байсан” гэх /1-р хавтасны 44-45/,

-Гэрч Т.ийн өгсөн: “...2014 оны 09 сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутад Дулааны цахилгаан станцаас ээлжийн болох Ө.Од гэх хүн надад нэмэлт ус гараад байна гэж мэдэгдсэн. Тухайн үед би ДШС дээр ажил дээрээ байсан. Тэгээд би 09 цагийн үед Нийтийн аж ахуй ХХК-ийн жижүүрт манайхаас нэмэлт усны алдагдалтай байна танайхан хаагуур ямар ямар ажил хийж байна вэ тэрийг тодорхойлоод хэлээд өгөөч гэж мэдэгдсэн. Дараа нь ДШС-ны ээлжийн т мэдэгдээд ээлжийн машин явуул гэж мэдэгдсэн. Удалгүй би өөрөө НАА-н жижүүр рүү залгаад асуухад манай цэвэр усны ажилчид байшингуудын бойлеруудыг залгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн” гэх /1-р хавтасны 40/,

-Гэрч Ө.Одын өгсөн "...2014 оны 09 сарын 06-ны өглөө 08 цагт ажлаа хүлээж аваад 08 цаг 30 минутад ээлжийн мастеруудаас рапортуудыг аваад нэгтгэн үзэхэд "нэмэлт ус" буюу халуун усны алдагдалтай байсан. Ингээд ийн д мэдээллээ өгчихөөд 09 цагт дулааны шугам сүлжээний цехийн ашиглалтын нэмэлт усны алдагдалтай байгаа талаар хэлж гэмтлийг тодорхойлж олох үүрэг чиглэл өгсөн. Тэгээд давхар Нийтийн аж ахуйнтэй 70584659 дугаарын утсаар нь холбоо бариад усны алдагдалтай байна гэмтлээ тодорхойл гэж хэлсэн…" гэх /1-р хавтасны 42/,

-Гэрч Г.ийн өгсөн: "...Гэмтэл гарч нэмэгдэл устай байгаа талаар Нийтийн аж ахуйд мэдэгдэж тэднийх өөрсдийн хариуцсан шугамаа засварлах үүрэгтэй байдаг юм. Энд тэнд шугам хоолой цоорч нэмэлт усны зарцуулалт өсөх, усны алдагдал байгаа нь манайд мэдэгдэнэ. Харин НАА-д газар доор ус алдаж байгаа тохиолдолд мэдэх боломжгүй. Гэмтэл тодорхойлох, олох, илрүүлэх, таслан зогсоох, устгах, зэрэг үйл ажиллагааг тухайн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг... тухайн өдөр манай гэмтлийг тодорхойлохоор ажиллаад өөрийн хариуцсан шугам хоолойнуудад гэмтэл байхгүй байсан учир Нийтийн ахуй үйлчилгээнд мэдэгдэхэд тэд нар нь “хэрэгцээний халуун усны бойлерууд таслаад залгаж байгаа тиймээс нэмэлт ус өндөр гарч байгаа байх” гэсэн юм билээ… манайх гэмтэлтэй байгаа талаараа нийтийн аж ахуйд мэдэгдэж өөрсдийн хариуцсан гэмтлээ олох засварлах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй юм шиг байна лээ” гэх /2-р хавтасны 123/,

-Ч.ийн гэрчээр өгсөн: "...Манай байгууллага буюу Нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Чойбалсан хотын цэвэр ус ийн байгууламжийн дамжуулах шугамуудын ашиглалт, засвар үйлчилгээ, ариутгалын системийн насосны станц дамжуулах болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, ашиглалт засвар үйлчилгээ, орон сууцны хорооллуудын ус дулаан дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ гэсэн үндсэн гурван ажлыг хариуцан ажилладаг. ...Батзаяа гэх охины осолдсон асуудалтай холбоотой дулааны шугамын гэмтэл илрүүлэх, засварлах ажиллагааны хувьд манай байгууллагын хангамж болон ариутгал засвар үйлчилгээтэй холбоотой ерөнхий ажлыг Ерөнхий Б.******* гэдэг хүн хариуцан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг. Харин өдөр тутмын ажил үйлчилгээг нь Ус, дулаан түгээх алба хариуцдаг уг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах үүрэг бүхий албан тушаалтан нь Б.******* гэдэг хүн ажилладаг юм. ...Уг Б.*******ын удирдлагад хэсгийн техникч, хэсгийн ажилтан, засварчид зэрэг 6 ажилтан ажилладаг” гэх /1-р хавтасны 46-47/,

-Гэрч Л. өгсөн: “...Би 2009 оноос Дорнод нийтийн аж ахуй ОНӨАТҮГазрын хэсгийн техникчээр ажиллаж байгаад 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс чөлөө авч ажлаасаа чөлөөлөгдсөн... миний мэдэхийн намайг ажилд орсноос хойш 5 жилийн хугацаанд 22, 23 дугаар байрны зам доорх шугамыг 3 удаа цоорч гэмтсэний улмаас сольж байсан. Сүүлд 2014 оны 9 сарын 6-нд гарсан ослын дараа сольсон нь дөрөв дэх нь болж байгаа юм” гэжээ. /1-р хавтасны 48-49/,

     -Гэрч Д.ын өгсөн: "...Би 2014 оны 09 сарын 06-ны өдөр 16 цагаас ээлжийнийн ажил хүлээн авахаар ажил дээр ирэхэд 16 цагт "22 дугаар байрны подвалаас уур савсаад байна" гэсэн утгатай дуудлага ирээд түүнийг ажлаас бууж байсан ******* хүлээн авч тэмдэглэж байсан. Тэгэхэд ******* өөрийнхөө ээлжийн слесарь Эрдэнэжаргалд утсаар тэр даруйд нь дуудлагыг өгч байсан. ...Тэгээд намайг ажлаа авчихаад байж байхад ойролцоогоор 18 цагийн орчим Эрдэнэжаргал рүү утсаар яриад 22 дугаар байрны подвал болон худаг, траншей бүгд халуун ус алдчихсан хүн орж хаах боломжгүй байна гэж хэлсэн” гэх /1-р хавтасны 54/, 

     -Гэрч М. өгсөн: "...Би 2016 оны 09 сарын 06-ны өдөр ээлжийн дуудлагын слесерээр ажиллаж байсан. ...16 цагийн орчим "22 дугаар байрны подвалаас уур савсаад байна" гэнэ яваад оч гэсэн тэгэхэд нь ажлаа дуусгаад ойролцоогоор 30-40 минут болсны дараа гарч яваад 22 дугаар байрны подвалд очиход хаалга нь цоожтой харин хаалганы завсраар уур гарч байсан. Тэгэхээр нь би 22 дугаар байрны хойно байдаг худаг руу очиход уг худагны таг таглаатай байхаар нь авч үзэхэд худаг дотор хаалтнаас дээгүүр нэлээн их ус тогтчихсон хаалтыг хаах аргагүй болсон байсан. ...Подвалын хаалганы түлхүүрийг жижүүрээс аваад онгойлгон үзэхэд хүн орохын аргагүй халуун уур савсаад подвал дотроо шагайнаас давсан ус цемэнтэн шалаар нь тогтсон байгаа харагдсан. Тэгээд лт нөхцөл байдлын талаар мэдэгдсэн чинь нэмэлт слесарь явуулъя гэхээр нь би тухайн үед мотоциклтой явж байсан учир ажил руу очоод Ганхуяг гэдэг слесарь ахыг аваад буцаж очиход 22 дугаар байрны зүүн хойгуур байсан зарим хүмүүсээс саяхан энд хүүхэд цөмөрч унаад эмнэлэг явсан гэж ярихаар нь харахад замын баруун талд 1-2 метр орчим өргөнтэй зууван дугуйдуу хэлбэртэй нүх гарсан харагдсан..." гэх /1-р хавтасны 56/,

     -Гэрч Г.ын өгсөн: “…Манай байгууллагын гэдэг техникчийн хувьд 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр 7 хоног ажлын 10 хоногийн хугацаанд өвчтэй байсан. Ус дулаан дамжуулан түгээх *******ын хувьд ээлжийн амралт нь 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт авахаар тушаал гараад амралтаа эдлэх тушаал шийдвэр нь гарсан байсан. Тэрээр 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс хойш тухайн сардаа бүтэн ажилласан. Цагийн бүртгэл тооцоо цалин хөлс нь бүтэн бодогдон гарч ажилласан” гэх /1-р хавтасны 62/,

-Иргэний хариуцагчаар тогтоогдсон Ч.ийн өгсөн: “…манай компани Чойбалсан хотын цэвэр усны 68.3 км, бохир усны 25.6 км, орон сууцны хорооллын ийн шугам сүлжээ дангаараа 17 км байдаг. Үүнийг бид нийтэд нь хариуцан ажилладаг хаана ямар гэмтэл гарав гэдгийг тэр дор нь мэдэх боломжгүй байдаг. Усны даралт унахад эрж хайж гэмтлээ олдог юм. Энэ мэт осол гэмтлүүд өдөр тутам гардаг үүнийг засварлах хэвийн ажиллагааг хангах гэж манай байгууллага ажиллаж байна” гэх /1-р хавтасны 67-68/ мэдүүлгүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч З.Туул, Б.Цогтбаатар, И., З.Ууганбаяр, Д.Дунгаамаа, шинжээч Б.Мөнхсайхан, Ж.Төмөрхуяг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Дорнод НАА” ХХК-ийн захирлын Б/56, Б/68 тоот тушаал, хавсралт, “Дорнод НАА” ХХК-ийн орон сууцны өмчлөгчдийн төхөөрөмж, шугам сүлжээний засварын бүртгэлийн дэвтэр, ажлын байрны тодорхойлолтууд, ДШС-ний төв шугам, хуваарилах салаа шугамын нягтыг хэрэглэгчдийн узель, бойлерын хамт усаар шахаж шалгах программ, ******* Улсын барилга байгууламж, ийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм, талийгаач Б. өвчний түүх, нас барсны гэрчилгээ зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Мөн хэрэгт осол болсон газар нь “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн газар байх ба “… орон сууцны барилга, байгууламжийн  цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ …” хариуцан ажиллах талаар тусгай зөвшөөрөл авсан, түүнчлэн тухайн өдөр “ДБЭХС” ТӨХК-ийн зүгээс “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ынт хандаж “нэмэлт ус”-ны алдагдалтай байгаа талаар анх өглөөний 8 цаг 57 минутад мэдэгдсэнээс хойш 9 цаг 03 минут, 12 цаг 47 минут, 14 цаг 53 минутад тус тус дахин холбогдож  мэдэгдсэн, мөн Хэрлэн сумын 6-р багийн 22 дугаар байрны оршин суугч З.Ууганбаяр 99577264 дугаарын утсаар 15 цаг 57 минутад “22 дугаар байрны хамгийн хойд талын орц битүү халуун уур болсон байна, гэрийн дотор шал хүртэл халчихсан байна” гэдэг талаар дуудлага өгч мэдэгдсэнээс хойш гэмтэл саатлыг яаралтай илрүүлж устгах, уг газарт хамгаалалт хийж урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ аваагүй талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 04/092/08, 07/110/02 тоот дүгнэлтүүд, “*******ын цахилгаан холбоо” ХК-ийн телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй бичлэгүүд /1-р хавтасны 121-125/, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас олгосон “Тусгай зөвшөөрөл” /1-р хавтас 147/ зэрэг нотлох баримтууд,

 Түүнчлэн шүүгдэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тухайлбал, шүүгдэгч  Б.******* нь Ус дулаан дамжуулах ар ажиллах хугацаандаа ус дулаан дамжуулах түгээх өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, гэнэтийн аваар ослын үед ажилтан нарыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж хэвийн ажиллагааг хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, шүүгдэгч Б.******* нь Ерөнхий ээр ажиллах хугацаандаа заавар зөвлөмж өгөх, үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, хоорондын уялдааг зохицуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, өөрийн  шууд  удирдлагад  ажиллах  ажилтан болох С.*******т ажил  үүргийн   чиглэлээр   холбогдох   мэргэжлийн   зааварчилгаа өгөөгүй,  шүүгдэгч С.******* нь  “…ноцтой эвдрэл гэмтлийн байдлыг үнэн зөвөөр нарийвчлан тогтоож, ерөнхий т тайлагнах, холбогдох , техникийн ажилтнуудад мэдэгдэж, тэдэнд үүрэг өгч биелэлтийг хянан ажиллах, ажлын бус цагаар компанийн бүх үйл ажиллагааг удирдах бөгөөд шаардлагатай үед бүх техникийн ажилтнуудад, холбогдох хүмүүсийг дуудан ажиллуулах үүрэг даалгавар өгөх, дуудлага гомдол барагдуулах явцад гарсан шугам хоолойн аливаа хүндрэлтэй ажлыг тухай бүрт нь холбогдох хүмүүст мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” болох нь:

-Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Диспетчер надад бүүр сүүлд мэдэгдсэн. ...манай байгууллагад иргэд аж ахуйн нэгжээс гэмтлийн талаарх дуудлага мэдээллийг төвт өгдөгээс манай ажилтнуудад өгч тухайн гэмтлийг олж тогтоох засварлах үндсэн үүргийг манай алба хэрэгжүүлэн хариуцдаг. ...манай хувьд мэргэжил арга зүй болон ажлын зохион байгуулалтын арга хэмжээг алба хариуцсан ийн хувьд би авч хэрэгжүүлэн ажиллах ёстой байдаг юм” гэх /1-р хавтасны 93-94-р хуудас/,

-Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...С.*******т томилогдох үедээ чөлөө аваад байхгүй байж байгаад амралтын өдөр буюу ажлын бус цагаар үүрэг гүйцэтгэсэн тиймээс тухайн үед зааварчилга өгч чадаагүй байсан. Түүнээс өмнө би *******тт томилогдохын өмнө чөлөө авч байхад нь заавал чөлөө авах ёстой юм ууийн ажил чухал нийтийн аж ахуйн гол үүрэг нь дээр гарч ирнэ шүү дээ гэх зэргээр хэлж зааварчилж байсан. Харинийн ажлын нарийн ширийн буюу дуудлага ирвэл энэ хүнд дамжуулна гэх зэргийг хэлээгүй гэхдээ ******* бол энэ ажлыг мэдэж байх ёстой, зүгээр гудамжны хүн авчираад тавиагүй...  ийн албан тушаалыг ерөнхий хариуцах ёстой гэх боловч байнга тэр хүмүүст зааварчилга өгдөггүй шаардлагатай үед өгдөг янз бүрийн аваарь осол, бүртгэлийн дэвтэртэй танилцаж бичгээр болон амаар зааварчилга өгдөг” гэх/4-р хавтасны 72-73/,

-Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…Би 2014 оны 09 сарын 06-ны өглөөний 08 цагаас “Дорнод НАА” ХХК-ийнээр анх удаа гарсан. Түүний өмнө уг байгууллагад цэвэр усны албанд машинист хийдэг байсан юм. Би утсаар айл өрхийн дуудлага хүлээн авч ирсэн дуудлагыг слесарьт хэлж дамжуулах ажлыг гүйцэтгэж байсан. Ингээд ажил дээрээ /утсан дээрээ/ ганцаараа сууж байтал 09 цаг өнгөрч байхад нэг утаснаас /утсыг нь одоо санахгүй байна/ “Станцаас ярьж байна танайх нэмэлт устай байна, шугам угаалга чинь хаагуур явж байна” гэхээр нь би тэр дор нь цэвэр усны руу яриад “станцаас нэмэлт устай байна, шугам угаалга хаагуур явж байна гэж байна” гэхэд “Шугам угаалга хэвийн явагдаж байна, энүүгээр хэвийн байна” гэсэн. Тэгсэн удаагүй нөгөө утаснаас залгахаар нь ын хэлсэн үгийг дамжуулж хэлсэн. Тэгсэн чинь за за гээд тасалсан. Би тэр үед нэмэлт ус гэдгийн учрыг мэддэггүй байсан учир нэмэлт ус гэж хэлэхээр нь т хэлье гээд ярьсан юм. Тэгээд иргэдээс утсаар дуудлагаа авч байгаад 16 цагийн үед ажлаасаа буух гэж байхад манай 70584659 дугаарын утас руу нэг хүн залгаад ”22-р байрны хойд талын орцны подвалаас уур савсаад байна, ус алдаад байх шиг байна” гэж дуудлагыг өгсөн. Тэгэхээр нь би тэр дор нь слесарь Эрдэнэжаргалд энэ дуудлагыг дамжуулж хэлсэн. Тэгээд би ээлжээ гэж хүнд өгөөд мөн дуудлагаа хүлээлгэж өгчихөөд гэртээ харьсан. Ингээд энэ осол болсон талаар дараагийн ээлжинд гарахдаа мэдсэн” гэх /3-р хавтасны 193-194/ мэдүүлгүүд, ажлын байрны тодорхойлолтууд /1-р хавтасны 149-152, 3-р хавтасны 201-202, 4-р хавтасны 82/ болон мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 04/092/08, 07/110/02 тоот дүгнэлтүүдэд дурдсан холбогдох хууль, дүрэм, журмууд зэрэг нотлох баримтууд авагдсан байна. Иймд дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч нар нь албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хайнга хандсан гэж үзэх хууль зүйн үндэстэй гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******, Б.*******, С.******* нарыг хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******, Б.*******, С.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт өөрөөр хэлбэл 2015 оны 07 сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар: Хохирогч Б.******* нь эмчилгээ, оршуулгын болон бусад зардалд нийт 180366818 төгрөг нэхэмжилсэн ба Цагдаагийн газарт 2014 оны 12 сарын 12-ны өдөр хохирлын тооцоо гаргахдаа БНСУлсад хийлгэсэн эмчилгээний болон бусад гарсан зардлыг тухайн өдрийн ханш буюу 1 воныг ******* төгрөгөөр 1 төгрөг 85 мөнгөөр тооцож мөнгөн дүнг гаргажээ.

Дорнод аймаг дахь *******банкны салбарын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн А/01 тоот албан бичигт  *******банкны албан ханшаар БНСУлсын мөнгөн тэмдэгт болох 1 воныг  2014 оны 9 сарын 17-ны өдрийн байдлаар 1 төгрөг 78 мөнгөтэй тэнцэж байсан /5-р хавтас 94-д/  болохыг тодорхойлсон байна. Иймд ******* Улсын Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНСУлсад хийлгэсэн эмчилгээний болон бусад гарсан зардлыг 1 төгрөг 78 мөнгөөр тооцож төлүүлэх хууль зүйн үндэстэй байна гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд “Дорнод нийтийн аж ахуй”  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хохирогчийн төлөөлөгч Б.*******т нийт 23000000 /хорин гурван сая/ төгрөг өгснийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч нар тус тус мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Б.******* “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Ус дулаан дамжуулах даргын, Б.******* ерөнхий ийн, С.*******ийн ажил тус тус хийж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдсон.  Иймд дээр дурдсан бүх нөхцөл байдлыг харгалзан ******* Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу ажилтны буруугаас учруулсан хохирлыг түүний ажиллаж байгаа ажил олгогч хариуцана гэсэн заалтыг үндэслэн гэм хорын хохирлыг иргэний хариуцагч “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж хохирогчийн төлөөлөгч Б.*******т олгох хууль зүйн үндэстэй байна гэж үзлээ.

Гэм хорын хохирлыг дараах байдлаар тооцов. Үүнд: Нотлох баримтаар гаргуулж буй төлбөр-Дорнод аймагт эмчилгээ хийлгэсэн 1732200 төгрөг, онгоцны зардал 1095000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн 1888800 төгрөг, Солонгос улс руу явсан онгоцны зардал 9941000 төгрөг, Солонгос улсад хийлгэсэн эмчилгээний зардал 140555000 төгрөг, шарил моорогт байлгасан зардал 733360 төгрөг, шарил тээвэрлэсэн зардал 8900000 төгрөг, оршуулгын зардал 4967863 төгрөг нийт 169813223 төгрөг болж байна. Үүнээс хохирогчийн төлөөлөгчид өгсөн 23000000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 146813223 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Харин илүү нэхэмжилсэн Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн зардлын зөрүү 5527443 төгрөг, моорогт байлгасан зардлын зөрүү 28840 төгрөг, онгоцны зардлын зөрүү   350000 төгрөг нийт 5906283 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож хохирогчийн төлөөлөгч нь оршуулгын зардлын зөрүү 4647317 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Иргэний хариуцагч “Дорнод нийтийн аж ахуй”  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын болон оршуулгын зардлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.*******ын эзэмшлээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод байрлах 24 м2 талбай бүхий хувийн орон сууц, 1200 м2 газар, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлээс Хэрлэн сумын 7 дугаар баг тоот 29 м2 талбай бүхий орон сууц, шүүгдэгч С.*******ийн эзэмшлээс “Делл” маркийн зөөврийн комьпютер зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 03 сарын 10, 2015 оны 05 сарын 28, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62 см урттай, 8 см өргөнтэй, 5мм зузаантай, төмөр хоолойн хэсэгт 4х4 см үүссэн цооролттой трубаны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.*******ийн , Б.*******ын , С.*******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг тус тус буцаан олгох нь зүйтэй юм.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болно.

******* Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, овогт ******* нарыг албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр, шүүгдэгч Б.*******ыг 1 жил 1 сарын хорих, шүүгдэгч Б.*******ийг 1 жил 3 сарын хорих, шүүгдэгч С.*******ийг 1 жил 6 сарын хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.*******т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, ялтан Б.*******т оногдуулсан 1 жил 3 сарын, ялтан С.*******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.*******т оногдуулсан 1 жил 1 сарын хорих, Б.*******т оногдуулсан 1 жил 3 сарын хорих, С.*******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62 см урттай, 8 см өргөнтэй, 5мм зузаантай, төмөр хоолойн хэсэгт 4х4 см үүссэн цооролттой трубаны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. ******* Улсын иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар “Дорнод нийтийн аж ахуй”  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын болон оршуулгын зардалд нийт 146813223 /нэг зуун дөчин зургаан сая найман зуун арван гурван мянга хоёр зуун хорин гурав/ төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 23 дугаар байрны 24 тоотод оршин суух, Бүргэд овогт Бэхбатын ******* /РДЖЬ74122571, утас 98114545/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 5906283 /таван сая есөн зуун зургаан мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн төлөөлөгч нь 4647317 /дөрвөн сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван долоо/ төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй. 

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.*******ийн , Б.*******ын , С.*******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын эзэмшлээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод байрлах 24 м2 талбай бүхий хувийн орон сууц, 1200 м2 газар, Б.*******ийн эзэмшлээс Хэрлэн сумын 7 дугаар баг тоот 29 м2 талбай бүхий орон сууц, С.*******ийн эзэмшлээс “Делл” маркийн зөөврийн комьпютер зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 03 сарын 10, 2015 оны 05 сарын 28, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******, Б.*******, С.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч тэдний өмгөөлөгчид, хохирогчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, иргэний хариуцагч түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ДОЛГОРМАА