Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/00968

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо,  дугаар  мянгат гудамж, дүгээр байр  тоотод оршин суух, З  овогт Г Б /РД:00000000/,

  Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо,  дугаар  мянгат гудамж,  дүгээр байр тоотод оршин суух, З  овогт Б Т /РД:000000000/ нарын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, өргөн чөлөө гудамж, дүгээр байр,  тоотод оршин суух,  овогт Лн Б /РД:000000000/-д холбогдох,

  Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байр,  тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч Б.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ан, А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, гэрч Х.Л, О.Б, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  Г.Б, Л.О бид нар 1992 онд танилцаж, 1993 онд нэг гэрт амьдарсан байдаг. Миний эхнэр Л.О нь надтай суухаас өмнө Л гэдэг хүнтэй амьдарч Л.Б, Л.Б гэдэг 2 охин төрүүлсэн. Нөхөр Л нь нас барсны дараа надтай танилцаж, хамтран амьдарснаар миний бие Л.Б, Л.Б нарыг өөрийн төрсөн охин шиг өсгөсөн. Г.Б, Л.Обид нарын дундаас хүү Б.Т 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрж, манай гэр ам бүл тавуулаа болсон.

Эхнэр бид хоёр 2003 оны үед  дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байрны тоот байрыг 00,000,000 төгрөгөөр худалдан авч өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байна. Эхнэр бид хоёр хүү Б.Т Чи айлын отгон хүүхэд учир Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байрны  тоот байрыг өвлөж авна гэж хэлдэг байсан бөгөөд уг байр зөвхөн эхнэрийн маань нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй байсан билээ.

Манай эхнэр надад Охин Л.БАвстрали явах гэж байна, үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой гэнэ, энэ байр нь дээр хамтран өмчлөгч болгож визинд оруулчихаад дараа нь , нэрийг нь хасуулчихнаа гэж хэлж байсан бөгөөд энэ шалтгаанаар охин Л.Б маань хамтран өмчлөгч болсон билээ. Миний эхнэр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өвчний учир нас барж, Л.Б гэдэг дагавар охин маань хүү бид хоёрыг гэрээс маань хөөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл үүсгээд байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д заагдсан Гэр бүлийн гишүүн гэж гэрчлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүн-ийг хэлнэ гэж заасан байх бөгөөд миний бие талийгаач Л.О нөхөр, Б.Т эцэг, Л.Б, Л.Б нарын хойд аав нь тул  дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны  тоот байрны хамтран өмчлөгчөөр нэмж орох эрхтэй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний дагавар охин Л.Б манай байранд хамтран өмчлөгчөөр нэмж ороход 30 гаран настай байсан, хамтран өмчлөгч болсон зорилго нь Австрали улсын визинд орох зорилгоор орон сууцны хамтран өмчлөгч болсон хэдий ч миний бие хамтран өмчлөгчөөс хасуулах биш харин миний бие болон хүү Б.Т нар уг байрны хамтран өмчлөгч болох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Миний бие эхнэртэйгээ 28 жил тасралтгүй амьдрахдаа гэр бүлээ батлуулаагүй бөгөөд бид 2 хамтын хүчээр уг орон сууцыг худалдан авсан тул охин Л.Б нь намайг болон төрсөн дүү Б.Т хамтран өмчлөгчөөр ороход татгалзахгүй гэж итгэж байна. Энэ байр нь дээр миний бие болон хүү Б.Т нар хамтран өмчлөгчөөр нэмэгдэж орсноор бид нар уг Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны тоот байрыг тэгш шударгаар хувааж авах үндэс бүрдэнэ гэж үзэж байна. Иргэний хуулийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэж заасан байх тул Ү-000000000 дугаар бүхий, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байр,  тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр нэмж оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б нь Л.О гэр бүлийн хамтын амьдралтай байсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй. Ингээд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгосон. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Бусад тодорхой зорилготой гэдэг нь хамтын амьдралтай байсан байдлыг хэлнэ. Мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж зааснаар хураамж нь цалин юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь авдаг цалин бусад орлогоо нийлүүлдэг байсан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэж заасан.

Хамтын амьдрал байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хэн нь ямар хэмжээгээр хөрөнгө оруулж байсан бэ гэх асуудал яригдахгүй. Хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон эд хөрөнгө нь хамтынх байх ёстой. Орон сууцыг тухайн үед Герман улсаас оруулж ирсэн авто машинаар худалдаж авсан. Энэ бол нэг хүний асуудал биш гэр бүлийн дундын асуудал юм.

Цаасан дээр гэр бүл биш гэж байгаа боловч энэ хоёр хүн 30 жил нэг гэр бүл байсан. Гэр бүл биш гэсэн шийдвэрээс болж хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эд хөрөнгөөс салах нөхцөл байдал үүссэн. Ийм байж болохгүй. Хамтын амьдралтай байсан гэдгийг шүүх тогтоосон нь хамтын үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг тогтоосон гэж үзнэ. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариуцагчийн зүгээс тайлбараа бичиж өгөөгүй нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.

Өнөөдрийн байдлаар Б.Т нь өвийг хүлээж авсан. Гэхдээ энэ бол өвтэй холбоотой маргаан биш. Хамтын үйл ажиллагаанаас бий болсон орон сууц юм бол Г.Б нэрээ оруулах л ёстой. Хувь заагаагүй тул үнийн дүн өөрт ногдох хувийг салгаж авах үед яригдана. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ маргаан шийдвэрлэгдсэний дараа өвийн асуудлыг ярих ёстой. 30 жилийн хугацаанд Г.Б өөрийн хувийг оруулж байсан тул энэ байранд хамтран өмчлөгчөөр орох ёстой. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар дээрх орон сууц нь хамтын амьдралын үр дүнд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийн даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 126, 129, 131 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Гэтэл дараа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар өөрчилсөн. Иргэний хуулийн 126, 129, 131 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэрлэгчдийг нас бараагүй байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч Л.О нас барсан байгаа. Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаа дуусгавар болж эд хөрөнгө нь нас барагчийн нэр дээр үлддэг. Үүнтэй зэрэгцээд өвийн асуудал яригдах ба Нотариатын тухай хууль, Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд зааснаар зохицуулагдах ёстой. Нас барагчийн нөхөр, хүүхэд өвийг ижил хэмжээгээр өвлөж авдаг. Хэрвээ гэрээслэл бичигдээгүй бол Иргэний хуулийн 420 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах ёстой. Гэхдээ мөн хуулийн 528 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Г.Б нь хэлцлийн шаардлага хангаагүй гэрээслэл бичсэн учраас хамтын амьдралтай байсан тул 3 сарын дотор тухайн эд хөрөнгийг өвлөх талаар хүсэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан өвлөх эрхийн харилцаа үүсэх ёстой байсан. Гэтэл энэ хугацааг алдсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг Л.О нас барснаас хойш 4 сарын дараа гаргасан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд энэ эрхээ эдэлж чадаагүй, өв хүлээн авахаас татгалзсан гэх эрх зүйн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Г.Б, Л.Ог нар хамтын амьдралтай байсан, Б.Т хууль ёсны өвлөгч үү гэдэг дээр маргаагүй. Өв нээгдсэнтэй холбоотой хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч сүүлд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар өөрчилсөн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:

 

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Бщ, Б.Т нар нь хариуцагч Л.Б холбогдуулан улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байр,  тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх орон сууцыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгө болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Л.Б ээж болох Л.О хамтын амьдралтай байх хугацаандаа маргаан бүхий орон сууцыг худалдан авсан тул хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгө гэж үзнэ гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Б нь талийгаач Л.О хамтын амьдралтай байх хугацаандаа бий болгосон гэх маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгө гэж үзэн, энэхүү гэрээний үүргийг хариуцагч Л.Б шаардаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Л.О 1993 оноос 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 1994 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Т төрсөн, Л.О нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан 759 дугаартай төрсний гэрчилгээ, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03406 дугаартай шийдвэр, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрчүүдийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,  дүгээр хороо, дүгээр байр,  тоот орон сууцыг оны  дүгээр сарын 5-ны өдрийн гэрээгээр Х.Л Л.Б нь худалдан авч, уг байрны өмчлөгчөөр өөрийн ээж Л.О хамт бүртгэгджээ.

 

Мөн дээрх байрны хамтран өмчлөгч болох Л.О нас барсантай холбогдуулан нэхэмжлэгч Б.Тнь уг орон сууцны ногдох хэсгийг өвлөн авах тухай хүсэлтийг 2019 оны 00 дугаар сарын 00-ны өдөр  дүүргийн тойргийн нотариатч Ч.О гаргасан байх бөгөөд одоогоор өв нээгдэх хугацаа болоогүй буюу өв хүлээн авагч тодорхойгүй байхаас гадна хариуцагч Л.Б талийгаачийн эрх залгамжлагч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд нэхэмжлэгч нар нь Л.О хамтран ажилласны үр дүнд бий болсон гэх хөрөнгийг хариуцагч Л.Б шаардах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар нь талийгаач Л.О эрхийг залгамжлан авсан этгээдэд холбогдуулан энэхүү шаардлагаа гаргах болон маргаан бүхий орон сууцны өв залгамжлалтай холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Б.Т нарын хариуцагч Л.Б холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байр,  тоот орон сууцыг хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгө болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА