| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч Э.*******
Шүүгдэгч Д.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2423000000037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, -д Нуруулдан уусгах талбайн мастер ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* овогт *******гийн ******* регистрийн дугаар: /*******/
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Завхан аймгийн сумын ******* багийн нэгдүгээр сургуулийн зүүн талд байрлах иргэн Э.ийн оршин суух түрээсийн байрны 08 тоот өрөөнд түүнийг хэл амаар доромжилсонд дургүйцэн хохирогч Б.ын нүүрэн тус газар гараараа, толгой, хүзүү, мөр хэсэгт сандлаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройн зүүн хэсэгт шарх, зүүн мөрний хэсэгт, зүүн далны доод хэсэгт зулгаралт, зүүн ядам хурууны арын үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Завхан аймгийн сумын ******* багийн нутагт дэвсгэрт 1-р сургуулийн зүүнд талд байрлах байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.тай маргалдаж хэл амаар доромжиллоо гэж дургүйцэж түүнийг сандлаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Сандлаар цохиулсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.ын “...Бид нар 2.5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво, 4 ширхэг Сөжү авчраад , , Д.******* бид дөрөв уусан ...пиво ууж байх үедээ манай найз охин манай ээж, ах, эгч нарт гомдож явдаг танай ээж, ах, эгч нар май шүү танай эгч манай эгчээс мэнд ус асуугаагүй танай эгч май шүү гэх зэргээр үг хэл амаар доромжилсон. Би найз охиндоо чи бас ингэж болохгүй гэж хэлээд өөр юм хэлэлгүй унтахаар хэвтсэн. ...Би хэвтсэнийхээ дараа т хандаж чи тэгж хэлж болохгүй чиний тэгж хэлдэг буруу чамд тэгж хэлэх ч эрх байхгүй гэж хэлтэл Д.******* гэнэт босож ирээд чи ямар даварсан пизда вэ сонсоод байсан чинь гэж хэлээд гараараа нүүр лүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би байж бай би босоод хувцсаа өмсөөдөхье тэгээд хоёулаа үзэлцье гэж хэлээд босоод цамцаа, өмдөө өмсөөд гутлаа өмсөх гээд тонгойж байтал түлхэж унагаагаад өрөөнд байсан модон сандлаар толгой, мөр, нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед толгойгоо хамгаалсан боловч миний толгой руу цохигдоод миний толгойноос цус гарсан. ...би цагдаа дуудъя гэж бодоод байрнаас гартал утсаа орхичихсон байсан. Тэгээд байрны гадаа явж байтал танихгүй 2 эмэгтэй хүн явж байхаар нь би цагдаад дуудлага өгөөдхөөч гэж хэлээд дуудлага өгүүлсэн. ...Би цагдаа дээр оччихоод дараа нь эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт толгойн шархаа цэвэрлүүлээд 3 ширхэг оёо тавиулсан. Миний толгойн зүүн хажуу хэсэгт язарч оёо тавиулсан. Зүүн чих рүү хатгаж өвдөх, мөн зүүн мөрний орчим халцарсан зүүн мөр орчим өвчин орсон гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлгээр,
Тухайн өдөр болсон үйл явдлыг шууд тусган мэдүүлсэн гэрч Э.ийн “...хэлсэн үгээ давтаж хэлээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл гэнэт манай хадам ах Д.******* босож ирээд чи наад үгээ намайг сонс гээд байгаа юм уу гэж хэлээд нүүр лүү нь 2 удаа алгадсан. байж бай пизда минь зайнаас үзье гарчихъя гэж хэлээд хувцсаа өмссөн. Хувцсаа өмсөж байх хоорондоо ******* ах руу яадаг муу пизда вэ би нэртэй хүний зүстэй хүүхэд надад гар хүрдэг хэн бэ чи гараад зайнаас үзчихье яадаг муу лалар вэ гэж хэлээд өмд цамцаа өмсөж дуусаад ******* ахыг заамдаад авсан. Тэр үед ******* ах ыг хөлөөрөө хавирч унагаагаад өрөөнд байсан модон сандлаар 2 цохисон. Эхний цохилтод дээр тэр сандал бутраад эвдэрсэн түүний дараа гарт нь жижиг мод үлдчихсэн тэрүүгээр нэг удаа цохиод би тэр үед салгаад холдуулсан. Тэгээд салгахад Б.ын толгой хэсэгт цохигдсон хуйх нь язарчихсан цус гарч байсан... толгойгоо барьж үзээд яасан овоо пизда вэ гарчихъя гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.ийн “... эгчийг хөнжлийг татаад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд сүүлдээ эгч босоод суучихсан байхад нь хүртэл пизда, гөлөг гэх зэргээр элдвээр хэлээд байсан. Тэр үед манай хадам ах Д.******* босож ирээд т хандаж чи наад үгээ намайг сонс гээд байгаа юм уу гэж хэлээд нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэгтэл байж бай пизда минь зайнаас үзье гараад үзье гэж хэлээд хувцсаа өмссөн. Хувцсаа өмсөж байх хоорондоо ******* ах руу яадаг муу пизда вэ, би нэртэй хүний зүстэй хүүхэд надад гар хүрдэг хэн бэ, чи гараад зайнаас үзчихье яадаг муу лалар вэ гэж хэлээд өмд цамцаа өмсөж дуусаад ******* ахыг заамдаад авсан. Тэр үед ******* ах мөн барьж аваад ыг унагаагаад өрөөнд байсан модон сандлаар 2 удаа цохиод манай эгч салгасан. ...Б.ын толгой хэсэгт цохигдсон толгойноос нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 000000099 дугаартай “...Б.ын биед тархи доргилт, толгойн оройн зүүн хэсэгт шарх, зүүн мөрний хэсэгт, зүүн далны доод хэсэгт зулгаралт, зүүн ядам хурууны арын үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 02 дугаар сарын 24-нд үүссэн байх боломжтой. Б.ын биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч Б.т хохирол төлбөрөө нөхөн төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн “...гомдол саналгүй, хохирол барагдуулсан болно...” гэсэн хүсэлтээр тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.*******д үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Д.*******д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА