Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам, улсын яллагч Ж.Энхбат, шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар дүгээр багийн нутаг дэвсгэр “Цорж” гэх газар хууль бусаар жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, байгаль орчинд 68,454 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дах хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-25 дах хуудас), иргэний нэхэмжлэгч *******ы мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 41-42 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дах хуудас), гэрч ******* өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51, 58-59 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь хуудас), Нуман Алтай ХХК-ийн 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 1/004 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78 дахь хуудас), нэхэмжлэх (хавтаст хэргийн 79-80 дахь хуудас), Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цорж” гэх газарт иргэн ******* эвдсэн 0.05 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо (хавтаст хэргийн 81-107 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 11 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 116-117 дахь хуудас),  яллагдагч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125 дэх хуудас), ******* хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 128-131, 133-138, 141-145, 160-168 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дах хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-25 дах хуудас), иргэний нэхэмжлэгч *******ы мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 41-42 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дах хуудас), гэрч ******* өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51, 58-59 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь хуудас), Нуман Алтай ХХК-ийн 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 1/004 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78 дахь хуудас), нэхэмжлэх (хавтаст хэргийн 79-80 дахь хуудас), Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цорж” гэх газарт иргэн ******* эвдсэн 0.05 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо (хавтаст хэргийн 81-107 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 11 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 116-117 дахь хуудас), яллагдагч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125 дэх хуудас), ******* хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 128-131, 133-138, 141-145, 160-168 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас экологид учирсан хохирол 68,454 төгрөгийг 3 нугалж 205,362 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 444,309 төгрөг, Нуман алтай ХХК-ний байгаль орчны үнэлгээ, шинжилгээний дүгнэлтийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг төлж баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Daewoo-55 маркийн экскаватор 1 ширхэг, 2 дугуйтай сэгсрэгч төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар улсын орлого болгож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 344,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ж. Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daewoo-55 маркийн экскаватор 1 ширхэг 4,160,000 төгрөг, 2 дугуйтай сэгсрэгч төхөөрөмж 1 ширхэг 300,000 төгрөг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг 200,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж олсон орлого 344,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА