Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/00723

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2021/00000 Улаанбатаар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо,  өргөн чөлөө, 200/19 өөрийн байранд байрлах  ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч:  аймаг,сум,  дүгээр баг, дугаар байр,  тоотод бүртгэлтэй, дүүрэг,  дугаар хороо,дугаар байр,  тоотод түр оршин суух, овогт Ц Г /РД:0000000000/-д холбогдох,

  19,716,916 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Ж ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр № дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан Түгээгч-ийн ажлын байранд ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хаяж явсан тул 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  дугаартай тушаал гаргаж, ажлаас халсан. Хариуцагч Ц.Г нь түгээгчээр ажиллаж байх хугацаандаа харилцагч байгууллагуудын барааны мөнгөн төлбөрийн хувьдаа хэрэглэж байгууллагад нийт 19,176,916 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн өр төлбөр гаргаснаа хүлээн зөвшөөрч, 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, хугацаа тогтоон төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт гаргасан. Хүсэлтэд дурдсан хугацаандаа нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй тул хариуцагч Ц.Г 19,176,916 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ц.Г холбогдуулан 19,176,916 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хариуцагч Ц.Г шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардан аваад хуулинд заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Хариуцагч нь 2018 оны 18 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн Түгээгч-ийн ажлын байранд ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-7-10, 12 тал/ зэрэг бичгийн баримт болон нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д ажилтан хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 125.1.2-т хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Ц.Г нь Ж ХХК-ийн түгээгчийн ажлын байранд ажиллаж байхдаа Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г байгуулан ажиллаж байсан байх ба тус гэрээний 6.1-д Ажилтан үүргээ зөрчсөнөөс компанид учирсан бодит хохирол, хохирлыг илрүүлэхэд шаардагдсан зардлыг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байх хугацаандаа нийт 19,176,916 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-6,11,12/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа байгууллагад учруулсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.Г 19,176,916 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар 135.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Г 19,176,916 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Жем трей ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г улсын тэмдэгтийн хураамжид 253,835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА