Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00033/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ш¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ...-р хороо, д ...-р гудамж, ... тоотод оршин суугаа, регистрийн дугаар ... , Б овогт С.О íýõýìæëýëòýé

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... байр, ... тоотод оршин суугаа, регистрийн дугаар ..., Ө овогт Л.Х холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, автомашины үнэ болох 7 100 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О /онлайн/, хариуцагч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

                 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.О миний бие 2007 онд Л.Хтай танилцаж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бид хамт амьдрах хугацаандаа 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Х.Н, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Х.Б нарыг төрүүлж өсгөсөн. Л.Х нь гэр бүл болсон цагаасаа хойш байнга архи ууж, удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн намайг хууран мэхэлж байсан ба 2015 оны 03 дугаар сард өөр хүнтэй гэр бүл болоод биднийг орхиод явсан. Одоо 2 хүүхдээ миний бие асран халамжилж байгаа ба цаашид биднийг эвлэрч хамт амьдрах боломжгүй болсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар тэмдэглэлээр тогтоосон болно. Мөн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ...  арлын дугаартай тоёота приус-10 макрийн мөнгөлөг саарал өнгөтэй 7 100 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг ХААН банкны зээлээр худалдан авч зээлийн хуваарийн дагуу миний бие төлж барагдуулж дуусгасан. Гэвч Л.Х нь явахдаа дээрх автомашиныг авч явсан. Тухайн үед Л.Х нь ажил хийдэггүй автомашиныг зээлээс огт төлөлцдөггүй байсан. Иймд Л.Хаас гэрлэлт цуцалж, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Х.Н, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Х.Б нарыг эх С.Огийн асрамжид үлдээж, охин Х.Н, хүү Х.Б нарт эцэг Л.Хаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, автомашины үнэ 7 100 000 төгрөгийг гаргуулна.

Бид 2016 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдраад 5 жил болж байна. Одоо миний бие өөр хүнтэй хамтран амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Хамтран амьдрагч нийт 4 хүүхдийн хамт амьдарч байна. Х ч мөн өөр хүнтэй болсон. Би миний үнэ болох 7 100 000 төгрөг нэхэмжилснийг бууруулж 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Огийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох болон дундын өмч болох автомашины үнээс өөрт ногдох хувийг төлөхийг зөвшөөрнө. Мөн С.О машины үнийг 3 000 000 төгрөг болгон бууруулсныг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Л.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, автомашины үнэ болох 7 100 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Л.Х гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эх С.Огийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, талууд 7 100 000 төгрөгийн шаардлагын талаар харилцан тохиролцож маргаагүй болно.

 

С.О, Л.Х нар нь 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгэж ...  тоот гэрчилгээг олгожээ.

 

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Х.Н, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Х.Б нар төрсөн болох нь ...  болон ...  дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба төрсний гэрчилгээнд охин Х.Н, хүү Х.Б нарын эцэг нь Л.Х болох талаар тэмдэглэгээ хийгдсэн бөгөөд хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.  

 

          Гэрлэгчид нь 2016 оны 03 сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, дээрх хугацаанд хэн аль эвлэрэн хэлэлцэх талаар санал, санаачилга гаргаж байгаагүй, улмаар нэхэмжлэгч нь бусадтай хамтран амьдарч үр хүүхэд төрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын дундаас төрсөн охин Х.Н, хүү Х.Б нар нь төрсөн цагаасаа эхийн асрамжинд байгаа, хариуцагч Л.Х хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн асрамж өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй тул цаашид хүүхдүүдийг эх С.Огийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул охин Х.Н, хүү Х.Б нарт эцэг Л.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч С.О нь автомашины үнэ болох 7 100 000 төгрөгийн шаардлагаа 3 000 000 төгрөг болгон бууруулсныг хариуцагч Л.Х төлөхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу зохигч талууд энэхүү шийдвэрийн гэр бүлийн дундын хөрөнгийн маргаантай холбоотой хэсэгт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт С.О, Ө овогт Л.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí 14.5-т зааснаар 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Х.Н, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Х.Б нарыг эх С.Огийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ä çààñíààð охин Х.Н, хүү Х.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 насанд /ñóðàëöàæ áàéãàà áîë 18 íàñ/ хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд àìüæèðãààíû áàòàëãààæèõ äîîä ò¿âøèíãèéí õýìæýýãýýð сар бүр òýòãýëýã ãàðãóóëж эцэг Л.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Л.Х, эх С.О нарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.О нь автомашины үнэ болох 7 100 000 төгрөгийн шаардлагаа 3 000 000 төгрөг болгон бууруулсныг хариуцагч Л.Х төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрснийг баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 273 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 74 681 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Банзрагчид даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА