| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2020/01315/И |
| Дугаар | 135/ШШ2021/00241 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2021/00241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01315/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, *******, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, тоотод оршин суух овогт /РД:/-т холбогдох,
"Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд А.тай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд бидний дундаас 2019.06.10-нд охин төрсөн. А. нь холбоо тасарсан, удаан хугацааны дараа холбогдоход орох оронгүй хүнтэй суумааргүй байна гэсэн хариулт өгч, улмаар гэрлэлтээ батлуулаагүй. Тэрээр өдийг хүртэл охинтойгоо уулзаагүй, уулзахыг хүсэхгүй байна гэсэн хариулт өгдөг. Охин маань 1 нас 5 сартай. А. одоо өөр хүнтэй суусан, гэр бүлтэй болсон. Иймд охин төрсөн эцэг нь А. мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие А. нь Г.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин нь миний төрсөн хүүхэд мөн, эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Охин д хуульд заасан тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч А. нар нь 2018 онд танилцан, дотно харилцаатай хамт амьдарч байсан, тэдний дундаас 2019 оны 06 сарын 10-ны өдөр охин М. төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр овогт гэж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар охин М. эцэг А. болохыг захиргааны журмаар тогтоосон байх бөгөөд хариуцагч А. нь хүүхэд мөн эсэх талаар эргэлзээтэй гэсэн тайлбар гаргаж, хариуцагчийн тайлбартай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу охин М. биологийн эцэг А. мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, охин М. нь миний төрсөн хүүхэд мөн, хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан, эцэг мөн эсэх талаар зохигчид маргаагүй байна.
Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч А.ыг 2019 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн охин М. эцэг мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг А.аас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Охин М. нь төрснөөсөө хойш эх Г.*******гийн асрамжинд байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, шаардлага гаргаагүй тул эхийн асрамжинд хэвээр үлдээж байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн охин М.Намуун-Эрдэнийг эх Г.*******гийн асрамжинд үлдээж, А.ыг охин М. эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн охин М.Намуун-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, мөн хариуцагчаас 1 жилийн хугацаанд хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС