Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0037/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:                 Я.Сансар,
Нарийн бичгийн дарга:             Н.Болор-Уянга,
Хохирогч                     С.Гансүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Г.Баярсайхан,
Шүүгдэгч:                     Н.Пүрэвхүү нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.Пүрэвхүүд холбогдох  201723000047 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1983 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 1 дүгээр хороо 107 дугаар байрны 1-10 тоото оршин суух хаягтай, урьд 2007 оны 09 сард Хэнтий аймгийн Сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоног хорих ял шийтгүүлж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Шарчин овогт Намжилдоржийн Пүрэвхүү /РД: СФ83110913/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Пүрэвхүү нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны 01 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 01 дүгээр хороо 107 дугаар байрны 1-10 тоотод иргэн С.Гансүхийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон.
                                            
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   
Хохирогч С.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ... архийг худалдаж аваад манай ангийн Ууганцэцэг манай гэрт очино гэж бид нарыг дагуулж явсан. 00 цаг 00 минутын орчимд бүгд орж бүгдээрээ Ууганцэцэгийн нөхөр Н.Пүрэвхүүтэй архиа хувааж ууж байтал манай ангийн С.Сонинбаяр тэдний орон дээр унтаж байгаад бөөлжчихсөн чинь Н.Пүрэвхүү орон дээр бөөлжлөө гэж уурлаад С.Сонинбаярыг орон дээрээс татаж унагаад 2-3 удаа өшиглөхөөр нь би, чи юун сүртэй юм бэ, согтсон хүн бөөлжөө л биз гэж хэлэхэд Н.Пүрэвхүү намайг дуудаж дагуулаад угаалгынхаа өрөөнд оруулж миний нүүрний дух орчимд цохиж унагаагаад дээрээс дахин нүүрэнд маань 2-3 удаа цохиж зодож байхад манай ангийн Н.Энхтөр хүрч ирж салгасан. Тэгээд тэдний гэрээс гараад хамраас гарсан цусаа арчаад зогсож байтал Н.Пүрэвхүү араас гарч ирээд миний толгойны араас 1 удаа цохиж унагаад 2-3 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9-12хуу/
Гэрч Н.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Н.Пүрэвхүү бид нарт хоол хийж өгсөн. Бид нар хоол идэж авсан архиа ууж байтал С.Сонинбаяр архиндаа согтоод Пүрэвхүүгийн буйдан дээр унтаж байгаад буйдан дээр нь бөөлжсөн. Гэтэл Пүрэвхүү уурлаад Сонинбаярыг орон дээрээсээ хөлнөөс нь татаад буулгачихсан. Тэгтэл Гансүх манай найзыг орон дээрээс чирч буулгалаа гэж уурлаад Пүрэвхүү, Гансүх нар барьцалдаж аваад байрнаас гарах гэж байгаад үүдний хаалганы довжоонд тээгэлж давхралдаж унасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Гансүхийг дагуулаад тэдний гэрээс гарсан юм. Тэгээд Гансүх бид хоёрыг гадаа гараад байж байтал Пүрэвхүү араас гарч ирээд Гансүхийг нуруу орчимд нь хөлөөрөө жийж унагаачихаад яваад өгсөн. ... Гансүх маш их согтсон байсан. Харин Пүрэвхүү архи уугаагүй учир эрүүл байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 13хуу/
Н.Пүрэвхүүгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... С.Сонинбаяр гэдэг залуу согтоод манай том өрөөний буйдан дээр унтаж байснаа буйдан дээр маань бөөлжчихөөр нь би түүний хоёр хөлнөөс нь татаад буйдангаас доош буулгаад түүнийг сэргээх санаатай чи босооч ээ, орон дээр бөөлжчих юм аа гэж уурлаад түүнийг гуталгүй нүцгэн байсан хөлөөрөө 2 удаа цааш нь түлхсэн. Гэтэл С.Гансүх нь над руу хүрч ирээд намайг барьж аваад чи согтуу хүнийг болил доо, согтуу хүн бөөлжөө л биз, юун сүртэй юм гэж хэлэхээр нь би түүнд хандаж танай гэрт ингээд бөөлжөөд байвал чи дуртай байх уу гэж хэлээд бид хоёрын хооронд маргаан үүсэхээр нь би чамтай гэртээ муудалцахгүй, хоёулаа гадаа гаръя гэж би С.Гансүхийн өмсөж байсан хүрэмнээс нь татаж гэрээс чирч гаргах гэж байгаад бид хоёр байрны маань үүднийг хаалганы босгонд би гутлынхаа өсгийгөөрөө тээгэлж арагшаа унахдаа би Гансүхийг хувцаснаас нь чирч байсан учир тэр миний дээрээс давхаралдаж унахдаа бид хоёр толгойгоороо мөргөлдсөн юм. Тэгээд бид хоёрыг давхралдаж унахад тэдний ангийн Н.Энхтөр гэдэг залуу бид хоёрыг салгаад С.Гансүхийг аваад гадагш гарсан. ... тэр хоёр орцны үүдэнд зогсож байхаар нь би Гансүхийг араас нь бөөр орчимд нь хөлөөрөө нэг удаа жийж өшиглөчихөөд цаашаа яваад өгсөн. Би С.Гансүхийг угаалгын өрөө рүүгээ дагуулж орж цохиж зодоогүй. ... гэх мэдүүлэг.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай:
С.Гансүхийн биед хамар ясны бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтооогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч Н.Пүрэвхүү нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны 01 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 01 дүгээр хороо 107 дугаар байрны 1-10 тоотод иргэн С.Гансүхийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч С.Гансүхийн ...Н.Пүрэвхүү орон дээр бөөлжлөө гэж уурлаад С.Сонинбаярыг орон дээрээс татаж унагаад 2-3 удаа өшиглөхөөр нь би, чи юун сүртэй юм бэ, согтсон хүн бөөлжөө л биз гэж хэлэхэд Н.Пүрэвхүү намайг дуудаж дагуулаад угаалгынхаа өрөөнд оруулж миний нүүрний дух орчимд цохиж унагаагаад дээрээс дахин нүүрэнд маань 2-3 удаа цохиж зодож байхад манай ангийн Н.Энхтөр хүрч ирж салгасан. Тэгээд тэдний гэрээс гараад хамраас гарсан цусаа арчаад зогсож байтал Н.Пүрэвхүү араас гарч ирээд миний толгойны араас 1 удаа цохиж унагаад 2-3 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг, гэрч Н.Энхтөрийн ... үүдний хаалганы довжоонд тээгэлж давхралдаж унасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Гансүхийг дагуулаад тэдний гэрээс гарсан юм. Тэгээд Гансүх бид хоёрыг гадаа гараад байж байтал Пүрэвхүү араас гарч ирээд Гансүхийг нуруу орчимд нь хөлөөрөө жийж унагаачихаад яваад өгсөн. ... гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Пүрэвхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 36 дугаар хуудсан авагдсан баримт болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн байдал, гэм буруугаа ухамсарлан ойлгож хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болон хохирогчтой сайн дураар эвлэрсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 295, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон     

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шарчин овогт Намжилдоржийн Пүрэвхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Пүрэвхүүд  авсан батлан даалтын  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА