Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч А.Лхагваа,

Хохирогч Ш.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307002390397 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/12 дугаар захирамжаар прокурорт буцаасан хэрэгт

прокурор А.Лхагваагийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаартай яллах дүгнэлт дахин үйлдэж ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, тай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *******,*******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-29-ний өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” орчимд үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт иргэн Ш.*******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү шингэн зүйлтэй сав авч шидэн хамрын нуруунд шарх, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Тухайн шөнө найзуудаараа сууж байхад энэ эгч нөхөр болон нөхрийнхөө дүүтэй ирсэн. Тухайн үед нөхөр нь агсан тавиад байсан. Тэгэхэд би “ахаа та яагаад ингээд байгаа юм бэ болиорой” гэж инээгээд хэлэхэд надад “үхсэндээ инээсэн юм бэ янхан минь” гэж хэлж агсарсан. Энэ эгч нөхрөө аваад цаашаа гэр лүү гээ явах шиг болсон. Буцаж орж ирээд н. гээд хүн рүү “Та нар нийгмийн даатгал төлдөггүй” гээд цохиж аваад ширээн дээрх зүйлийг савсан. Тэгэхэд би над руу савсан зүйлийг нь аваад өөр лүү нь шидсэн. Намайг манай хүн салгаад өрөө лүү авч орсон. Түүнээс хойш н.тай муудалцсан байсан. Өглөө гэхэд энэ эгч яваад өгсөн байсан...” гэв.

Хохирогч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 23 цагийн үед анд манай дүү нар дуудаад байхаар нь нөхөр, хүүхэд, дүү нартай 5 уулаа очсон. Бид нарыг очиход энэ хэд нэлээн халчихсан байсан. Би үсрээд 3 хундага уусан. Ороод унтацгаая гээд ширээн дээр байсан зүйлүүдийг хумиад эхэлсэн. Манай нөхөр, дүү н. хоёр бие засаад ирье гээд алга болчихсон байсан. Гараад араас нь очиход манай нөхөр Б.*******г “янхан” гэж хэлсэн гээд бөөн хэрүүл болоод, Б.*******гийн нөхөр манай нөхөртэй барьцалдаад байж байсан. н. манай нөхрийг салгаад, аваад явсан.  Тэгэхэд би тай маргалдаад “яагаад чиний найз нар чинь бид нартай хүндэтгэлгүй хандаад байгаа юм бэ” гэхэд танай нөхөр Б.*******г янхан гэчихсэн юм аа гэж хэлсэн. Тэгээд би Б.*******гаас манай нөхрийн буруу гээд уучлалт гуйсан. Тэгээд ширээн дээр тавагтай чихрийг гараараа буулгачихсан байсан. Тэгэхэд миний хамар луу цохиж цуг гаргаж хаячаад найз хүүхэнтэйгээ ирж үстэж зодсон. Хэнийх нь нөхөр гэдгийг мэдэхгүй намайг салгаж авсан. Ариун цэврийн өрөөнд ороод харахад нүүр ам нил цус болсон байсан. Би болохоо байлаа гэж бодоод хоёр нөхрийнхөө найзыг дуудаад Гэмтэл дээр очоод анхны тусламж авсан. Хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн. Бас энэ Б.******* намайг харанхуй газар орж намайг боож унагаасан. Түүнийг харсан гэрч манай дүү байгаа. Насанд хүрээгүй хүүхэд гээд мэдүүлэг аваагүй... Сэтгэцийн хохирлын зэрэг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлтэй байна...Өмнө нь хүний ёсоор уучлалт гуйгаад ирэх болов уу гэсэн чинь тоогоогүй. Сэтгэцэд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, хохирогч Ш.ын мэдүүлэг /хх-17, 20-21, 24-25/,  гэрч Б.ын мэдүүлэг /хх-27/, гэрч н. /хх-28/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-39-41/, гэрч о.ын мэдүүлэг /хх-44-46/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48-49/, шинжээчийн мэдүүлэг /хх-41/, шинжээч эмчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-113-114/, эмнэлгийн компьютер томографын оношилгоо /50/, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол /хх-78/, эмнэлгийн эмч  У.ын мэдүүлэг /хх-117-118/,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн өгсөн мэдүүлэг /хх-17, 20, 24/, гэрч н.ын мэдүүлэг /хх-27/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-29/, шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-32/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-48/,  шинжээчийн тайлбар мэдүүлэг /хх-113/, эмнэлгийн эмчийн мэдүүлэг /хх- 117/,  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /хх-51/, компьютер томографын оношилгоо оношилгоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлсөн баримт /хх-12/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-27/, гэрч н. /хх-28/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-39-41/, гэрч о.ын мэдүүлэг /хх-44-46/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48-49/, шинжээчийн мэдүүлэг /хх-55/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-69-70/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд мөрийн бүртгэлийн лавлагаа /хх-71-74/, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар /хх-76/,  шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-113/, өмгөөллийн гэрээ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас Ш.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.*******ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******гаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ш.*******ын эмчигээ үйлчилгээний зардалд 161,000 төгрөг гарсныг шүүгдэгч Б.******* нь төлж барагдуулсан байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч болон түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгсөн.Үүнд чих хамар хоолойн үзүүлсэн 30.000 төгрөгийн баримт буюу 2024 он ы03 дугаар сарын 23-ны өдрийн баримт нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Харин хохирогч Ш.******* нь ажил хөдөлмөр эрхлээгүй үеийн цалин хөлс болон сорвины тос, замын зардал зэрэг мөнгөн дүнг нотлох баримтын хамт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад ирээдүйд хохирлын баримтуудыг тодорхойлсон байсан. Гэвч тухайн баримт нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн. Тухайн баримтыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан ба уг зардал өөрчлөгдөх боломжтой. Дээрээс нь Ш.*******ын хамар ясны хугарал гэмтэл нь шинжээч эмч Р.Ням-Осор, эмч Р.Уртнасан, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 08 дугаар сарын-ны өдрийн №302 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас үүсээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хохирогч Ш.*******ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаас хамар ясны хагалгаанд орох зардлын нэхэмжлэлээс хасаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. Мөн хохирогч Ш.*******ын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн хүсэлтийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь энэ тухай хохирогчоос мэдүүлэг авах үедээ асуусан бөгөөд хохирогч мэдүүлэгтээ сэтгэцэд учирсан хохирол байхгүй, нэхэмжлэхгүй тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгчийн зүгээс уучлалт гуйгаагүй шалтгаанаар сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэсэн саналыг гаргаж байна. Иймд шүүгдэгч Б.******* нь хохирогч Ш.*******т эмнэлгийн зөвлөгөө үйлчилгээний зардалд баримтаар гаргаж өгсөн 30,000 төгрөгийг төлөх төлбөртэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, ны дэргэдэх амралтын газар амарч байхдаа хоорондын таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч Б.*******д зодуулж биед нь гэмтэл учирсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд зааснаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн дагуу явуулах зарчим болгож тодорхойлсон байдаг. Хохирогч Ш.******* нь урьд өмнө нь нүүрэндээ гэмтэл авч байгаагүй. Энэ гэмтэл нь шүүгдэгч Б..*******гийн үйлдсэн хууль бус үйлдлээс болсон гэдэг нь анх удаа өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл гаргасан мэдүүлэгтээ дурдсан байдаг. Энэ хэрэгт ганцхан Б.******* оролцоогүй, н. хамтарч оролцсон гэж хохирогчийн зүгээс хэлдэг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамрын ясны гэмтлийг хохирогч нь Б.*******тай холбож ярьж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд заасаар нэг удаагийн үйлдлээр үүссэн гэмтэл биш байна. Бүлэглэж зодсоноор ямар үр дагавар үүсэх вэ гэхэд Эрүүгийн хуулийн тусгай нагийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн зүйлчлэх байсан. Хууль хэрэглээний мөн чанар нь хууль хэрэглүүлэгчийн мөн чанараас шалтгаална гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргах эрхтэй байдаг. Энэ эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах боломжтой гэдэг хуулийн зохицуулалттай байдаг. Энэ хэргийн хүрээнд хохирогч бүлэглэж зодсон, н.г хэргээс зориудаар гаргаж, хамар ясны хугаралтай холбогдуулан гомдол гаргаж байна. Шинжээч эмч нь хамар ясны хуучин хугарал байна гэж үзээд хөнгөн гэмтэл гээд дүгнэлт гаргасан байх тул дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Эргэлзээтэй дүгнэлт гаргасан байтал мөрдөгч нь процессын ажиллагаа явуулаагүй байсан. Хамар ясны хугарал гэмтлийг дахин шалгуулах хүсэлтэй байсан. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэрэг тусгах ёстой ажиллагааг зохих ёсоор хийгдээгүй байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүл мэндийн, эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус хор уршиг зэрэг нь шүүгдэгчтэй холбоотой байдаг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлын талаар заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс журам гаргасан байдаг. Шинээр бий болсон эрх зүйн хэм хэмжээний дагуу сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, дахин гэмтлийн зэрэг тогтоож, дахин тогтоолгох шаардлагатай байна. Иймээс хурал хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж  өгнө үү...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай нагийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайдаа маргахгүй байгаа. Ийм ч учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гарсан. Гэхдээ 2023 оны 08 дугаар сарын-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг учруулсандаа маргахгүй байгаа. Хохирогч талаас шинжээчийн дүгнэлт буруу байна гэж байна. 2023 оны 08 дугаар сарын 04-ны  өдөр хохирогч гомдол гаргасан ба мөрдөгч нь тухайн өдрөө шинжээч эмч томилох тогтоол гарсан. 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээж аваад 2023 оны 08\ дугаар сарын-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан гэж дүгнэлтэд дурдсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн эмнэлгийн шинжилгээ оношилгоог шинжлэн судлуулсан. Эмчлэгч эмч н.ын шинжээч эмчийн дүгнэлт дээр хамрын хэсэгт зөөлөн эдийн ялимгүй хавдартай  гэсэн боловч тухайн дүгнэлтэд баруун нүдний ухархайн хэсэгт цөмөрсөн хуучин хугаралтай гээд компьютер томографын оношилгоонд гаргасан байдаг. Шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг, /хх-113-114/ талд өгсөн шинжээч эмч н.Ням-сорын өгсөн мэдүүлэг нь үгүйсгээгүй харин баталгаажуулаад  эдгээр гэмтэл нь хуучин хугарал юм гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд миний үйлчлүүлэгч маргаагүй. Харин хугаралттай холбоотой гарсан нэхэмжлэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байна. Хохирлын асуудлын хувьд 4.457.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа юм байна. Үүнд: ажлаас чөлөөлөгдсөн 7 хоногийн төлбөр 450.000, өмгөөллийн хөлсний 1.200.000 төгрөг, сорвины тос 2 ширхэг нийт 135.000 төгрөг, чих хамар хоолойн эмчилгээний зөвлөгөө 30.000, унааны зардал нийт 1.915.000 төгрөг, мөн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэхээр 2.542.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодит учирсан хохирлыг төлдөг. Цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолдоо дурдаж өгнө үү. Өмгөөлөгчийн ажлын хөлсний тухайд Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлөх зардал гэж байна. Хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтад өмгөөлөгчийн хөлс нь тусдаа, зардал нь тусдаа тооцогдоно гэж заасан. Энэ нь өмгөөлөгчийн зардал биш, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа хөлс юм. Иймд баримтаар өгсөн чих хамар хоолойн зөвлөгөө авсан 30.000 төгрөгийн баримтыг одоо төлөх баримт гэж манай үзэж байна...” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-29-ний өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” орчимд үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт иргэн Ш.*******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү шингэн зүйлтэй сав авч шидэн хамрын нуруунд шарх, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ш.*******ын өгсөн: “...над руу ууж байсан пивоо шидэж миний дух, хамар, хоёр хацар зэрэгт онож хохирол учруулсан...” гэх мэдүүлэг,

   /хх-17-25 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...******* гэх эмэгтэй нөхрийн хамт нэлээн согтчихсон манай эхнэр болон хоёр руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Би Ш.*******ын нөхөр нь агсам согтуу тавиад байхаар нь би барьцалдаж аваад холдсон тэгэх үед манай эхнэр ******* гэх эмэгтэй рүү усны сав аваад шидсэн юм шин байсан. Дараа нь надад хэлсэн. Тэгээд тэр ахыг тайвшруулаад буцаад ******* гэх эмэгтэй дээр очих үед хамрын дээд хэсэг болон духны хэсэгт нь ангайчихсан цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-27 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.гийн өгсөн: “...******* гэнэт ширээн дээр байсан хоол, унд, аяга, таваг, пиво ундааг гараараа хамж унагааж шидэж агсам тавьж эхэлсэн. Ямар учраас агсам тавьж байгааг нь ойлгоогүй. Тэр үед ******* ширээн дээр байсан савтай ус юм уу савтай шингэн зүйл авч ******* руу шидэхэд нүүрийг нь онож нүүрнээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг,

/хх-39-41 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ын өгсөн: “...******* уурлаж дуугүй байх тусам яагаад давраад байгаа балай авгай гээд ширээн дээр байсан савтай шингэн зүйл аваад шидсэн. Лаазтай пиво юм уу ундаа байсан юм уу сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг,

/хх-44-46 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчээр Р.Ням-Осорын өгсөн: “...Хамар ясанд баруун талын хажуу хана зөрөөгүй хуучин хугаралтай, хамрын таславч зүү тал руу мурийлттай гэмтэл нь хэрэв шинэ хугарал буюу хэрэг болсон цаг хугацаанд үүссэн бол хохирогчийн хамрын орчинд хаван хавдар байх байсан, хамар ясны хугарал нь 7 буюу түүнээс дээш хоногт бороолон эдгэрдэг гэмтэл гэтэл хохирогч хэрэг болсон өдрөөс 2 хоногийн дараа Мөнгөн Гүүр эмнэлгийн КТГ-н шинжилгээнд хуучин хугарал гэж тодорхой дүгнэсэн байсан учраас хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэж дүгнээд дүгнэлтдээ тусгаагүй...” гэх мэдүүлэг,

/хх-113-114 дүгээр тал/

  1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын-ны өдрийн 302 дугаар: “Ш.*******ын биед хамрын нуруунд шарх, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-48-49 дүгээр тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71-74, 76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Ш.*******ын нүүр рүү шингэн зүйлтэй сав авч шидсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 302 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ш.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 161,000 төгрөгийг төлсөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “...Нүүрэндээ гэмтэл авчхаад байхад шинжээчийн дүгнэлт дээр эрүүл гарч байна. Энэ дээр гомдолтой байна. Эрүүл мэнд, гоо сайхантай хохирсон, сая миний нүүрний зургийг харсан байж ийм дүгнэлт гаргасанд гомдолтой байна...Өмнө нь хүний ёсоор уучлалт гуйгаад ирэх болов уу гэсэн чинь тоогоогүй. Сэтгэцэд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх,

хохирогчийн өмгөөлөгч нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлын талаар заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс журам гаргасан байдаг. Шинээр бий болсон эрх зүйн хэм хэмжээний дагуу сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, дахин гэмтлийн зэрэг тогтоож, дахин тогтоолгох шаардлагатай байна. Иймээс хурал хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж  өгнө үү ...” гэх тайлбар, хүсэлт гаргажээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтад хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол хор уршигтай холбоотой баримт авагдаагүй ба хохирогч нь “Өмнө нь хүний ёсоор уучлалт гуйгаад ирэх болов уу гэсэн чинь тоогоогүй. Сэтгэцэд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх үндэслэлээр сэтгэл санаанд учирсан  хохирлыг нэхэмжилж байгааг хүлээж авах боломжгүй энэ шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй тул хохирогч Ш.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчилсан болон, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирүүлээгүй болно. Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, хохирогч Ш.******* нь гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй үеийн цалин хөлс, сорвины тос, замын зардал зэргийг нотлох баримтын хамт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тогтоосон учир 700.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн зарим эрх тодорхой хэмжээнд хангагдсангүй тул холбогдох асуудлыг иргэний журмаар үргэлжлээд явах боломжтой. Шүүхийн хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар хэсэгт зааснаар гэмт хэрэг үүссэн нөхцөл байдал, бий болсон хохирлын хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирогчийн зүй бус үйлдэл, эмнэлгийн тусламж үзүүлсэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч нь цаашид учрах хохирлоо Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлтэй байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хавтаст хэрэг шинжлэн судлахад тогтоогдож байна. Энэ бүхнийг харгалзан үзэж нийгмийн аюулын хэр хэмжээг ойлгосны үндсэн дээр тус зүйл ангид зааснаар 450.000 нэгжээр торгож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Ш.******* нь хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ