| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Д.*******,
Хохирогч Ч.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4тай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартууд овогт Эмээлийн *******т холбогдох эрүүгийн *******тай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эхнэр, ач нарын хамт Налайх дүүрэг, ******* хороо, Усан сан, ******* гудамжны од бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, Яармагийн од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Сартууд овогт Эмээлийн ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь -ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Тэрэлжийн өвөлжөөнд байрлах гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Ч.*******ын нүүр хэсэгт нь мөргөж, нүүр, гар болон цээж рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн мэдүүлгүүд /хх-8-9, 38/, хохирогч Ч.*******аас гаргаж өгсөн баримт, хүсэлтүүд /хх-17-18, 61/, шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, гэрч н.Хөхөөбатын мэдүүлэг /хх-51-52/, шүүгдэгч Э.*******өөс гаргаж өгсөн дансны хуулга /хх-71/, шүүгдэгч Э.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шинжээчийн дүгнэлт /хх-28/, хохирогчийн мэдүүлэг /хх-41-42/, гэрч н.Хөхөөбатын мэдүүлэг /хх-51-52/, хохиролтой холбоотой баримтууд /хх-71/, хохирогчид хохирол төлсөн тухай баримт /хх-73/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуурай дүү болох Ч.*******тай эхнэрийн хамт яваад малынхаа ажлыг дуусгаад Ч.*******ыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд 1.5 км газар яваад ажлын хөлс болох 50.000 төгрөгийг Ч.*******ын дансанд шилжүүлсэн. Тэгээд дээр нь тамхи, ундаа өгсөн. Одоо харья гэхэд Ч.******* сэтгэл дундуур байхаар нь 2 лааз пиво уух уу, танай эхнэр уурлахгүй биз гэхэд зүгээр зүгээр пивоор яах вэ хатуу юм ууя гэхээр нь 0.5-ийн архийг гэрийнхэн гадаа хувааж уусан. Тэгээд буцаад явъя гэсэн тэгээд замдаа дахиад нэг шил архи аваад манай гэрт очоод хувааж ууж байгаад хоорондоо маргалдаад харилцан зодоон болсон. Би хийсэн үйлдлээ ойлгож байгаа. Тэгээд хоёр хоногийн дараа утас нь машинд явсан байсан. Тэгээд утсыг нь авчирч өг гэж эхнэр нь залгаад байхаар нь гэрт нь очиход нүд, ам нь хөхөрсөн байдалтай байсан. Энийг эмнэлгээр үзүүлмээр байна гэхээр нь би өөрийнхөө машинаар авч яваад үзүүлье гэхэд та яваад хэрэггүй би өөрийн хүргэнийхээ машинаар явна, нэгдүгээр эмнэлэгт Ч.*******ын н.Нандиа гэдэг дүү нь цаг авсан байгаа. Та харин бидэнд мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлээрэй гэхээр нь би 500.000 төгрөг өгсөн чинь наадах чинь хүрэхгүй, цээжний зураг, толгойны зураг авхуулна, бензин хийнэ, хоол унд авна 1.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би маргааш нь залгахад утсаа аваагүй...” гэв.
Хохирогч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Архи ууж байхдаа надад чамд бусдаас илүү хөлс өгдөг шүү гэж өөрөө намайг эхэлж цохисон. 0.5 литрийн Aгaр гэдэг архи ууж сууж байсан. Миний зүгээс цохисон асуудал байхгүй. Би чамайг яасан ч яадаг юм, цагдаа ч намайг яах ч үгүй гэж хэл амаар доромжилсон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.******* нь -ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Тэрэлжийн өвөлжөөнд байрлах гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Ч.*******ын нүүр хэсэгт нь мөргөж, нүүр, гар болон цээж рүү нь гараараа цохиж түүний биед зүүн хөмсөгт сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-8-9 дүгээр тал/
/хх-41-42 дугаар тал/
/хх-20-21 дүгээр тал/
/хх-45-61, 71-72 дугаар тал/
/хх-73 дугаар тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Ч.*******ын нүүр хэсэгт мөргөж, гар болон цээж рүү нь гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1633 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс 2.225.000 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ илэрхийлсэн боловч нотлох баримтаар тогтоогдсон 68.586 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс хохирогчид 1.000.000 төгрөг шилжүүлсэн учраас хохирогчид хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруутайд тооцох талаар татгалзах зүйл байхгүй. Хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн учраас шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Ч.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 1,000,000 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн дурдсанаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байна. Учирсан хохирлыг барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаж үзээд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчээс нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ