Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2021/00025/È |
Дугаар | 135/ШШ2021/00273 |
Огноо | 2021-04-01 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2021/00273
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí èíäåêñ: 135/2021/00025/È
Дархан-Уул аймаг дахь сóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Оюундарь би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð
Нэхэмжлэгч: ... аймаг, .... сум, ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух ... овгийн Б.У /РД: ..., утас: .../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Б.Ө /РД:..., Утас:.../-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие нь Б.Б-тэй 2011 онд танилцаж, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016.03.02-нд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013.12.31-нд охин Ө.Е, 2016.09.09-нд хүү А нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн 3 жилүүдэд нөхөр маань архи ууж, зодож, элдэвийн хэл амаар доромжлон ааш зан нь эвдэрч эхэлсэн. Юунаас болж ийм байдалд хүрсэнийг эхнэр хүний ёсоор удаа дараа тэвчиж учир байдлыг судалж эхлэхэд хамт ажилладаг А гэдэг сувилагчтайгаа амрагийн холбоо үүсгэсэн байсан. Хамт ажилладаг ажлын хамт олон болон найз нөхөд танай нөхөр чинь 1 хүүхэн дагуулаад байнга явж байх юм. Тэр ч кафегаас гараад явж байна, тэр ч буудлаас гараад явж байна. Ажлынхаа өрөөнд болон доор подвальд амрагийн холбоогоо амжуулдаг гэх яриа миний чихийг дэлссэн боловч би итгэхгүй байсан. Нэг өдөр нөхрийнхөө ажилруу хоол аваачин өрөөнд нь ортол 1 орон дээр нөгөө хүүхэнтэйгээ үнсэлцэж байсан. Энэ явдлаас хойш олон удаагийн үйлдэл дээр барьсан. Үүнийг нь хэлэхэд намайг зодож цохиж хэл амаар доромжилж, хардаж, гарч яваад хонуудаар гэртээ ирэхгүй явдаг байсан. Олон шөнө 2 хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд эмэгтэй хүнээс гарч болох бүх тэвчээрийг гаргасан бас хүлээсэн. 2020.10.13-ны өдөр хүртэл эргээд нийлэх байх гэж найдан хүлээсэн. Тэр өдөр надаас уучлалт гуйх биш явалдсан хүүхнийхээ нөхөрөөс уйлаад уучлал гуйх биш, явалдсан хүүхэнийхээ нөхөрөөс уйлаад уучлал гуйхад бид 2-т эвлэрэх орон зай үлдээгүй, энэ хүн аль хэдийн өөр хүний хүн болсон гэдгийг ойлгоод гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах эргэж буцалтгүй шийдвэр гаргахад хүргэсэн юм. Намайг доромжлохоос гадна аав, ээж, ах дүү, авга, нагац нарыг минв хүртэл доромжилдог байсан. Аавыг минь өвчтэй байхад хүртэл түлхэж унагана, хэл амаар доромжилсноос болж миний аав сэтгэл санааны хямралд орж удахгүй аав минь мөнх бусын оронд заларсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Ө-ын худал хуурмаг явдал эрээ цээргүй доромжлол, зодоон цохионыг өнөөдрийг хүртэл тэвчин амьдарсан. Үүнээс хойш энэ хүнтэй амьдарч чадахгүй. Бага хүү Ө.А-ийн хүүхдийн мөнгийг 2019 оны 11 сараас хойш 1,200,000 төгрөгийг өөрийнх нь дансруу сар бүр орсон ч 1 удаа ч өгөөгүй тул энэ мөнгийг нэхэмжлэхийн сацуу хүүхдийнхээ мөнгийг өөрийнхөө дансруу татаж хүүхдэдээ идэх хоол, өмсөх хувцасыг авч өгмөөр байна. Б-ийн Ө-оос гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох. Дундын өмч болох машины үнээс 8 сая төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.Ө нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Миний бие Б-ийн Ө нь өөрийн эхнэр болох Б.У-тэй 2013 онд гэр бүл болж хүү, охинтой болсон. Энэ хугацаанд би гэр бүлийн хүрээнд архи ууж танхайрсан, дарамталсан удаа байхгүй. Миний бие нь Нэгдсэн эмнэлэгт ажиллахаас гадна Орхон сумын 9-р цэцэрлэгт давхар ажиллаж, авсан цалингаа гэр бүлдээ зарцуулдаг, архи тамхи хэрэглэдэггүй. Эхнэр У 2018 оноос эхлэн ажил хийж эхэлсэн бөгөөд найз нөхөд, ажлын хамт олон гээд гадуур гарч архидан согтуурах нь ихэссэн. 2019 онд ангийн залуу Б.Д-тай нийлж архидан согтуурч гадуур хонох болсон. Мөн надаас нууж facebook хаяг нээн Д-тай харьцан гэрт нь очиж хонодог байсныг олон удаагийн гэрчлэх чат байсан. Гэрийнхээ гадна Д-тай, түүний дүү гэх залуутай /Т гэж дуудсан/ нийлж архидан, намайг очиход зодож танхайран миний биед хүнд гэмтэл учруулсан учир ажлаас 7 хоногийн чөлөө авч байсан удаатай. У нь архидан согтуурахдаа их хэмжээний өр зээлд орсоныг миний бие төлж барагдуулсан. Үүнд:
Мөн У нь салаад явахдаа “Хоёр хүүхдээ надад үлдээн сард нэг удаа уулзуулж байна, чи хүүхдээ өсгөөрэй, би хувийн амьдралаа бодно” гэж хэлээд явсан. Түүнээс хойш би хүүхдүүдээ хайр халамжаар дутаагаагүй асран хамгаалсаар өдийг хүрсэн. Тиймээс миний бие 2 хүүхдээ цаашид асран хамгаална, дундын өмч болох 8 сая төгрөгийн автомашиныг эхнэр Ут шилжүүлж, тэтгэлэг тогтоолгохгүй байх хүсэлтэй.” гэв.
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Б.Ө нь 2019 оны 11 сараас эхлэн хүү Ө.А-т төрөөс олгогддог 100,000 төгрөгийн тэтгэмжийг өөртөө авч хүүд минь олгогдохгүй явсаар ирсэн. Энэ мөнгө нь Өын дансруу орж өнөөдрийн байдлаар 15 сар буюу 1,500,000 төгрөг хүүд маань ирээгүй байна. Иймд хүү Ө.Ат төрөөс тогтоож өгсөн сар бүрийн 100,000 төгрөг буюу 1,500,000 төгрөгийг Өоос нэмж нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шүүхэд гаргасан тайлбартаа:
“Б.У нь 2019 оны 11 сард Б.Д гэж залууг дагаж намайг 2 хүүхдийн хамт орхин явсан. Энэ хугацаанд би хүүхдүүддээ хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэгсэл, сургууль цэцэрлэгийн асуудал гэх мэт бүх асуудыг шийдэж, асран хамгаалж ирсэн. Үүнд:
/Б.У нь ээжийнхээ цалингийн зээлэнд хийх мөнгийг үрэгдүүлсэн тул би төлсөн/
2021.08.13-ны өдөр Б.У нь намайг ажилтай байхад хамтдаа амьдарч байсан 11-р баг шинэ хороолол 2-51 тоот байрны хаалгыг хамтран амьдрагч Д, төрсөн дүү С түүний найз залуугийн хамт хаалганы цоож эвдэн орж гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, эд зүйлийг бүгдийг нь авч явсан бөгөөд одоо бүгдийг нь зарж үрэгдүүлсэн байна. Б.У нь хүүхдүүдээ гэр орон байхгүй, асран хамгаалах чадваргүй гэсний улмаас миний бие хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд бид гурав, Б.У-ээс эд зүйлс, мөнгө төгрөг юу ч авч байгаагүй.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид хоёр 2011 онд танилцаж, 2013 онд хамтран амьдарч эхэлсэн. Манай том охин 2013 онд төрсөн. Бид хоёр 2017 оноос хойш маргалдаж эхэлсэн. Манай том охин 2013 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр, хүү 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн. Миний хувьд гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхээр арга хэмжээ авсан боловч байнгын хэрүүл маргаантай байсаар. Нөхөр өөр хүнтэй явалддаг гэдгийг нь мэдээд, 2 жил хөөцөлдөж гүйсэн боловч бүтээгүй. Сүүлдээ намайг хардаж, аавыгаа сахиж байхад уурлаад байдаг болсон. Би энэ хүнээс салснаасаа хойш 2 хүүхдээ ээж, 2 дүү хоёроороо харуулж байгаа. Хүүхдүүдээ аавыгаа санаад байна гэхээр нь 1-5 хоног өгөөд явуулдаг. Би Б.Ө-оос мөнгөн тусламж авч байгаагүй, ганц ч удаа утасдаж чи яаж байна гэж байгаагүй. Хүүхдүүддээ хичээлийн хэрэглэл ч авч өгөөгүй. Би сургуульд ороход нь охиноо иж бүрэн хувцасласан байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуул нэхэмжлэл гаргасан байгаа. Бид хоёрын хамтын амьдралын хугацаанд нэг машин авсан. 2 хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөхөд машин хэрэгтэй болсон учир машины үнэ болох 8 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Хариуцагч хот явахдаа, манай ээжид машин үлдээгээд явсан байна лээ. Гэрт байсан эд зүйлийг ээжийн гэрийн гадна аваачиж тавиад орхисон байсан. Машиныг миний нэр дээр шилжүүлээд өгөх юм бол 8 сая төгрөг нэхэмжлэхгүй, машинаа авсанд тооцож 8 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж болно. Би Өмнөговь аймагт хүлээн авахын сувилагчаар ирэхдээ 2 хүүхдээ аваад ирсэн. Охиноо сургуулиас нь гаргаад, энд сургуульд оруулахаар ирсэн. Миний орон байр шийдэгдсэн, харин 7 хоногийн өмнө хариуцагч надад хэлэлгүйгээр хүүхдүүдийг аваад явсан байсан. Миний хувьд хүүхдүүдээ тэжээж чадахгүй гэсэн зүйл байхгүй. Би хүүхдүүдээ өдий болтол өөр дээрээ өсгөсөн хэрнэ одоо аавд нь өгч чадахгүй. Хүүхдүүдээ салгамааргүй байна, хамтад нь авч үлдмээр байна.” гэв.
Хариуцагч Б.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2011 оноос хамтран амьдраад, 2013 онд том охин төрж, би 2014 онд ажилд орсон. Миний мэргэжил завгүй, өглөөнөөс орой хүртэл ажилладаг ачаалал ихтэй ажил юм. Энэ хүн дандаа ажил гээд байна гэдгээс болж маргаан эхлэх болсон. Манай хүүхэд төрөөд, бид гурав байранд орсон. Тус байр нь бид хоёрын хөрөнгөөр авсан байр биш бөгөөд манай аав, ээж мөнгийг нь өгсөн юм. Одоогийн байдлаар би 2 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод ирсэн байгаа. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед хувийн машин явуулахгүй байсан тул түргэний машинаар Улаанбаатар хотод ирсэн байгаа. Яг үнэндээ нэхэмжлэгч өөрөө нэг залуу дагаад явсан юм аа. Би тийм асуудал гаргаагүй, архи тамхи хэрэглэдэггүй хүн шүү дээ. Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна, эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй, машиныг бол нэхэмжлэгчид өгсөн байгаа. Харин эх нь ажил төрөлтэй болоод амьдрал нь тогтоод ирэх юм бол хүүхдүүдээ авч болно. Машинаа зараад өрөө дараад амьдралаа цэгцэл гэж хэлсэн. Тэр болтол би хүүхдүүдээ тэжээгээд явах боломжтой байгаа. Удахгүй орон байр шийдэгдэх гэж байгаа. Би хүүхэдтэйгээ холбоо барих гэж байгаад ярьсан. Тухайн үед надад Өмнөговь явсан талаараа яриагүй. Охинтойгоо ярихад ээж гэртээ ирэхгүй байна гэхээр нь хүүхдүүдээ очиж авсан. Одоо би хүүхдүүдтэйгээ 20 гаруй хоног хамт амьдарч байна. Нэхэмжлэгч өөрөө хүүхэд харах хүн байхгүй учир чи хүүхдүүдээ түр авч байгаач гэж хэлсэн учир би хүүхдүүдээ очиж авсан шүү дээ. Хэлэлгүй хүүхэд авсан гэдэг нь худал.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Энэ хоёр хүний хооронд хүүхдүүдийг өнчрүүлэх шалтгаан байхгүй гэж үзэж байгаа. Эвлэрүүлэн зуучлах нь ямар үйл ажиллагаа хийдгийг мэдэхгүй байна, эдгээр хүмүүст эвлэрэх ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулаад, ямар бэрхшээл гарахыг тайлбарлаж өгөөгүй байгаа байдал харагдаад байдаг юм. Гэрлэлт дээр хүүхдийн, гэр бүлийн гишүүний эрүүл мэндэд хортой нөхцөл байдал учраагүй бол эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй дуусгавар болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь хариуцагчид гомдсон асуудал байгаа, хариуцагч өөрөө цэвэр ариун хүн биш, өөр бусадтай гэр бүл болсон байна. Хариуцагч нь хүүхдээ авна гэсэн бодолтой байгаа юм байна. Хүнд эхийн үүрэг шиг зүйлийг орлуулж болдоггүй. Эх шиг хүүхдийг асрамжлах хүн байхгүй. Эх хүний хувьд нэхэмжлэгч хүүхдүүдээ өдий болтол өсгөсөн мөртөө эцэгт нь хүүхдүүдийг өгч чадахгүй л гэж байгаа. Иймд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийг яваад алга болчихдог, хүүхдүүдээ асарч чадахгүй гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт үүний эсрэг гарсан гэдгийг дурдах нь зүйтэй бөгөөд харин ч 2 үзүүлэлтээр эцгээс нь давуу тал харагдаж байна. Нэхэмжлэгч нь хүүхдүүдээ асран хамгаалах боломжтой нь харагдаж байна. Хариуцагч нь хүүхдээ хэн дээр ч байсан хамаагүй гэж байгаагаас харахад хүүхдүүддээ халамжтай хүн байна гэж бодож байна. Ийм байдал энэ хэвээрээ үлдэх ёстой байх. Хүүхдүүд эцэг, эхээсээ салах болоогүй байгаа боловч том болоод хурим болоход нь та хоёр хуримын ширээнд нь хамт сууна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн хэн нь бие биеэ хүүхдүүдэд муулж болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Эд хөрөнгийн хувьд шийдэгдсэн гэж ойлгож байна. Машиныг хариуцагч орхиод явсан юм байна, нэхэмжлэгч өөрөө машиныг эзэмшиж байгаа юм байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлэх асуудлыг шүүхийн шийдвэрт дурдаж өгөх юм бол эд хөрөнгийн маргаан байхгүй гэж ойлгож байна.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гэр бүл цуцлахыг талууд хүлээн зөвшөөрч байна, гэрлэлт цуцлагдана. Хүүхдийг хэний асрамжид өгөхийг шүүх шийдвэрлэнэ. Хариуцагч хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж байна. Хавтаст хэргийн хэргийн 60 дугаар талд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод хариуцагч 2 хүүхэдтэйгээ хамт оршин сууж байгаа. Хавтаст хэргийн 62 дугаар талд Медове гемолизийн эмнэлгийн даргын тодорхойлолт ирсэн байгаа бөгөөд хариуцагч нь сардаа 1,4 сая төгрөгийн цалинтай гэсэн байна. Хариуцагч хүүхдүүдтэйгээ сүүлийн 1 сарыг хамт өнгөрөөж, өөрийн асрамждаа байлгаж байгаа юм байна. Гэтэл нэхэмжлэгч нь тусгайлсан хаяг, байр байхгүй, ажилд орсон талаар тайлбар хэлээд байгаа боловч нотлох баримт байхгүйгээс харахад Өмнөговь аймагт зүгээр явж байгаа хүн мэт харагдаж байна. Гэр оронгүй, ажилгүй хүнд хүүхдүүдийг үлдээх нь эрсдэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд хүүхдүүдээ өөрийн асрамжид аваад байж байя, нэхэмжлэгчийг ажил төрөлтэй, гэр оронтой болохоороо хүүхдүүдээ авч болно гэсэн сэтгэл гаргаж байна. Иймд хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс хүүхдүүдийг эцгийн асрамжид өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Харин эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгчид шилжүүлээд өгсөн байгаа тул маргаан байхгүй. Хавтаст хэргийн 42 дугаар талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хязгаарлалт хийсэн байгааг шүүх цуцалж өгнө үү. Ө.Е-н дансыг хаасан байгаа нь хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгаж байгаа эцэг хүнд хүндрэл учруулж байна. Иймд тус дансыг нь нээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна, хүүхдийн хэрэгцээнд зарцуулах эрхийг аавд нь өгөх нь зүйтэй. Иймд шүүгчийн 848 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.” гэв.
Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,
¯ÍÄÝÑËÝÕ íü:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Ө-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ө.Е, 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн хүү Ө.А нарын асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн машины үнэ болох 8 сая төгрөг гаргуулах, хүү Ө.А-т төрөөс олгодог 1,500,000 төгрөгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Ө нар 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Ө.Е, 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүү Ө.А нар төрсөн, эхийн асрамжид хүмүүжиж байгаад 2021 оны 03 сараас эцгийн асрамжид хүмүүжиж байгаа ба гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Ө нарын ãýðëýëòèéã öóöëàâ.
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар,
2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Ө.Е, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүү Ө.А нар төрсөн. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эх Б.У-ийн асрамжинд байсан боловч 2021 оны 03 дугаар сараас эцэг Б.Ө-ын асрамжид байгаа эх Б.У “... хүүхдүүдийг эхээс өөр хүн асарч чадахгүй.” гэж, хариуцагч Б.Ө “ ... бид нар тохирсон тул хүүхдүүд надтай амьдарч байгаа.” гэж маргаж байна.
Шинжээчийн дүгнэлтэд “Эцэг эхийн чадамжийг үнэлэх 6 багц оношлогоогоор дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнд нь давуу байдал үүсээгүй. Эцэг эхийн хүүхдүүдээ хандах хандлага, харилцан үйчлэлийг тогтоох 3 судалгаанаас нэхэмжлэгч буюу эх 2 судалгаанд давуу байдал үүссэн. Охин Ө.Е сэтгэл зүйн хувьд түгшүүрийн хэмжээ дундаж хэвийн, эцэг эхдээ хандах хандлагын хувьд хэвийн гэр бүлийн таатай нөхцөлд байдаг. Дүүгээ өөртэйгөө зурсан, эцэг эхээ зурахаас татгалзсан. Эцэг эхийнхээ аль нэгэнд нь илүү хандалт ээнэгшил тодорхой харагдаагүй. Шинжээчдийн дүгнэлт эцэг эхийн хүүхдэд хандах хандлагын үзүүлэлтийг чухалчлан үзнэ.” гэжээ. /хэргийн 35-37 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Б.У 2021 оны 03 дугаар сарын 09-ний Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүн эмнэлэгт хүлээн авахын бага эмчээр ажилд орсон, албан байгууллагаас байраар хангасан, хүүхдүүдээ сургуульд шилжүүлэн сургана гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, хариуцагч Б.Ө Улаанбаатар хотод шилжин, түр оршин сууж “Мэдвик Гемодиализийн эмнэлэг”-т гемодиализийн сувилагчаар ажиллаж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 62 дугаар хуудас/
Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэснээр охин Ө.Е ээжтэйгээ хамт амьдарна гэж хариулсан ба шинжээчийн дүгнэлтээр эхэд 2 давуу байдал үүссэн байна.
Иймд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Ө.Е, 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүү Ө.А нарыг эх Б.У-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглохгүй болно.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар,
Насанд хүрээгүй Ө.Е, Ө.А нарыг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар Ө.Е, Ө.А нарт эцэг Б.Ө-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Эд хөрөнгийн маргааны талаар
Нэхэмжлэгч Б.У нь гэр бүлийн дундын өмчлөлийн машины үнэ болох 8 сая төгрөг гаргуулах, хүү Ө.А-т төрөөс олгодог 1,500,000 төгрөгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Приус 20 маркын ... ДАР дугаар бүхий /цагаан өнгийн/ тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч Б.У-т шилжүүлэн өгсөн маргаагүй тул, талуудын эвлэрлийг баталж, тээврйин хэрэгслийг улсын бүртгэлд нэр шилжүүлэх ажиллагааг Авто тээврийн үндэсний төвд даалгах нь зүйтэй байна.
Хүү Ө.А-ийг эх Б.У-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн захиран зарцуулах эрхийг эх Б.У-т шилжүүлэхийг хариуцагч Б.Ө-д даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Зохигчид эд хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн шаардлагын тааар эвлэрэн хэлэлцсэн, Приус 20 маркийн ... ДАР дугаар бүхий /цагаан өнгийн/ тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг Б.Ут шилжүүлэн өгөхийг Авто тээврийн үндэсний төвд, хүү Ө.А-ийг эх Б.У-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн захиран зарцуулах эрхийг эх Б.У-т шилжүүлэхийг хариуцагч Б.Ө-д тус тус даалгаж шийдвэрлэсэн тул шүүхээс хариуцагч ... овгийн Б-ийн Ө /РД: ..../-ын Хаан банкин дахь ... тоот дансны зарлагын хөдөлгөөнийг хүүхдийн мөнгөний хурамтлагдсан үлдэгдэл болон цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олгогдох мөнгөний хэмжээнд зогсоож, приус 20 маркийн ... ДАР дугаар бүхий /цагаан өнгийн/ тээврийн хэрэгслийг захиран зарцуулах бусдад барьцаалахгүй, худалдахгүй байхыг хариуцагч Ө-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 843 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч Б.У-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 210,600 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 139,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-оос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 68,832 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн машины үнэ болох 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн тал хувь 71,475 төгрөг, нийт 280,707 төгрөг, төрийн сангийн орлогоос илүү төлсөн 1,268 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ