Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2017/0036/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             Н.Энхзул,
Улсын яллагч                  Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Д.Гангантөгс
Шүүгдэгч                                           О.Энхбат нарыг оролцуулан

    Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Энхбатад холбогдох 201723000025 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.
.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1975 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Очирбатын Энхбат /РД: СР82060917/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Энхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтийн агуулахаас бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт  холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Энхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутагт байх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын агуулахын манаачаар ажиллаж байхдаа хаман боогчийн эд анги болох редукторыг завшиж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: …2017 оны 1 дүгээр сарны 07-ны өглөө 09 цагийн үед манай агуулахын манаач О.Энхбат нь 96006949 гээд дугаараас миний 96019047 гэсэн дугаарлуу залгаад агуулахын цоож онгойсон байна, хашааний гадуур машины мер байна шөнө машин дуграад байсан та ирэх үү гэж хэлсэн, тэгэхээр нь за одоо очлоо битгий дотогшоо ороорой гэх мэдүүлэг./ХХ-ийн31 хуудас/
Гэрч Ө.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ....Анх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны үед Тев аймгийн Мөнгөнморьт суманд байдаг Юүндэгийн дэнж гэдэг газарт байдаг дүү болох Болорчулуун дээр загсчлах гээд очсон чинь 9 дүгээр сарын эхээр хатсан ногоон тэжээл шарлаад байна хаман боогч болохгүй байна гэсэн, тэгэхээр нь манай адуу байдаг газар өвс хадаж боогоод байдаг юм байналээ би тийшээ нэг ярья гээд, тэгээд би Энхбат, Өвөө. Ариунболд гэх 3 хүнтэй түрээслэх хаман боогч байна уу гэж асууж ярисан, тэгж ярихад Энхбат энд боож байгаа хүмүүс байна би уулзаж асуучаад эргээд хариу өгье гэсэн, тэгээд эргээд тэр өдрөө залгаад энэ хүмүүс дахиад 20 гариу га газар боох юм шиг байна бүтэнээр нь турээслэхгуй гэж байна хаман боогчийн редукторыг нь түрээслэнэ. ирэхдээ еөрийнхөө хаман боогчийн редукторыг нь авч ирээрэй гэсэн, тэгээд маргааш нь 21 цагийн үед очсон очход Энхбат түлхүүрээ барьж гарч ирээд агуулах онгойлогсон тэгээд энэ хаман боогчийн редукторыг аваа гэсэн, тэгэхээр нь Болороо түр ажиллаж байсан ажилтантайгаа тайлхаар үлдсэн 3,4 цагийн дараа дуусаад Болорчулууны машинд ачаад Энхбатад 100 төгрөг 1 шил архитай өгсөн тэгээд тэр шөнөдеө буцаад явсан гэх мэдүүлэг./ХХ- ийн 33 хуудас/
Сэжигтэн О.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 11-д Отгонбаатар гэдэг хүн надруу залгаад хаман боогч чинь ажиллаж байгаа юу гэсэн тэгэхээр нь би ажиллаж байгаа манайх одоо өвсөө боож дуусаж байгаа гэж хэлсэн, тэгсэн чинь хаман боогчийнхоо редукторыг турээслээчээ манайх нэг 200 га газар евс боочоод тэгээд буцаагаац өгчихье гэсэн, тзгэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн, тэрнээс хойш 9 сарын 20-ний орой 11 цагийн үед Отгонбаатар, Болороо бас нэг үл таних хүнтэй цуг ирсэн, тэгээд хаман боогчийн редукторыг авсан, надад 100 мянган төгрөг 1 шил архитай цуг өгсөн, тэгээд тэр орсйисо шөнийн 2 цагийн үед буцаад явсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Энхбатын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутагт байх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын агуулахын манаачаар ажиллаж байхдаа хаман боогчийн эд анги болох редукторыг завшиж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Энхбатыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар шүүгдэгч О.Энхбатыг 02 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурьдсугай.
 
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Энхбатаас 3.000.000 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд олгосугай.
 
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Энхбатад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ