| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Г.Ганзориг,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, нд цэцэрлэгчин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, , ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд Налайх дүүргийн шүүхийн -ний өдрийн тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар,
Налайх дүүргийн шүүхийн -ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , ******* тоот гэртээ Б.*******ийг “гэрийн цонх хагаллаа” гэх шалтгаанаар маргаж түүнийг татаж унагаан дээр нь гарч нүүр, мөр, хүзүү рүү нь 3-4 удаа цохиж, бор өнгийн заазуурын иш, ар хэсгээр дух, толгойн орой хэсэгт 10 гаруй удаа цохиж онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн мэдүүлэг /хх-5-7/, гэрч гийн мэдүүлэг /хх-13-14/, гэрч ийн мэдүүлэг /хх-16-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн тай шинжээч эмчийн дүгнэлт /хх-28-29/, яаралтай тусламжийн хуудас /хх-29/, яллагдагчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-68-71/
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-51/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-52/, оршин суугаа газрын лавлагаа /хх-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөршандын зам дээр Б.*******тэй таараад үдийн цайны цагаар манай гэр лүү очсон. Манайх руу очоод нэг шил архи уусан. Нөгөө хэд маань нэг нэгээр гараад яваад өгсөн. Б.******* бид хоёр үлдсэн. Жаахан байж байгаад би нэг шил архи олоод ирье гэж хэлээд гарсан. Гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Тэгээд гудамжинд гараад явж байсан чинь цонх хагарах чимээ сонсогдсон. Буцаж ороод харахад цонх хагалчихсан, нэг хөлөө гаргачихсан зогсож байсан. Шууд буцаж түлхэж оруулаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод орсон. Тэгэхдээ татаж унагаагаад чирч гэр лүү оруулаад ширээн дээр байсан заазуурын ишээр толгой руу нь цохисон. Тэгээд байж байхад Б.*******ийн нөхөр гээд залуу н. гэж хүүхэнтэй цуг орж ирээд салсан...” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 01 дүгээ сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр болсон байсан. Ажил ихтэй болоод тэмдэглэж чадаагүй. Нэг найз охинтойгоо хоолны газар ороод хоол идээд, гэрт хэдэн хүмүүс ирэх гэж байсан. Тэгээд харьж яваад буюу 2024 оны 01 дүгээ сарын 09-ны өдөр Өвөршандын зам дээр Л.*******тай таарсан. Тэгээд, төрсөн өдрөө тэмдэглэж байна гэхэд манайх руу явъя гэсэн. Дагаж яваад Л.*******ын 4 найзтай нь байж байхад нэг шил архи ууя гэсэн. Тэгээд тэд нар нэг нэгээрээ гарч яваад Л.******* бид хоёр үлдсэн. Элий балай зүйл ярьж байгаад би нэг шил архи олоод ирье гээд Л.******* гарсан. Нилээн сууж байгаад гаръя гээд гарах гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд үүдний өрөөний жижигхэн цонх байсан. Тэрийг хагалаад гарвал багтчих юм шиг санагдаад цонхыг нь хагалаад гарах гэтэл хашаа руу гаа ороод ирсэн. Надад “чи яагаад цонх хагалж байгаа юм бэ” гэхээр нь чи яагаад намайг түгждэг юм бэ гэж маргасан. Тэгээд гэр лүү гээ татаж унагаасан. Эхлээд гараараа 2-3 удаа цохисон. “Одоо боль оо, би чамаас уучлалт гуйж байна. Цонхийг чинь хагалсан миний буруу. Хоёулаа ярилцъя” гэхэд яадаг яадаг гэнээ одоо чамайг алаад өгье гээд ухасхийгээд цаашаа эргээд нэг зүйл аваад цохиод эхэлсэн. Тэр нь заазуур байсан юм байна лээ. Сүүлдээ хэд цохиод байгааг нь мэдэхгүй, ухаан балартсан. Нэг мэдэхэд манай нөхөр хорооны хүүхэнтэй ороод ирсэн. Тэгээд цагдаа дуудаад, бүгдээрээ цагдаа руу яваад, эмч дуудсан...” гэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эд мөрийн баримтаар ирүүлсэн нийт 27 см урттай бор өнгийн иштэй нэг ширхэг заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирүүлээгүй, шүүгдэгчид урьд явсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Л.*******ын эд хөрөнгийг хураах болон эд хөрөнгийн бус эрхийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл байхгүй байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийн хувьд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Л.*******ын хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Тохиолдлын чанартай хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь 21 жилийн өмнө гэмт хэрэгт холбогдож байсан, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн цэцэрлэгжүүлэлтийн албад цэцэрлэгч ажилтай, сарын хөдөлмөрийн хөлсний орлого 1.000.000 төгрөгийн орлоготой. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдож байна. Улсын яллагчийн гаргасан 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялыг дээрх зүйл ангид заасан бага хэмжээгээр тооцож, оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , ******* тоот гэртээ Б.*******ийг “гэрийн цонх хагаллаа” гэх шалтгаанаар маргаж түүнийг татаж унагаан дээр нь гарч нүүр, мөр, хүзүү рүү нь 3-4 удаа цохиж, бор өнгийн заазуурын иш, ар хэсгээр дух, толгойн орой хэсэгт 10 гаруй удаа цохиж онц харгис хэрцгийгээр түүний биед баруун дээд зовхи, зүүн дал, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, шилбэнд цус хуралт, шарх, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-5-7, 10-11 дүгээр тал/
/хх-13-14 дүгээр тал/
/хх-16-17 дугаар тал/
/хх-27-28 дугаар тал/
/хх-49 дүгээр тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******ийн нүүр, мөр, хүзүү рүү нь 3-4 удаа цохиж, бор өнгийн заазуурын иш, ар хэсгээр дух, толгойн орой хэсэгт 10 гаруй удаа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 68 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй,
харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй гэж үзэв
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазууртай, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ