Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй,  

Иргэдийн төлөөлөгч*,

Улсын яллагч *,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *д холбогдох эрүүгийн *  дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 07 дугаар сарын 24-ний өдөр *д төрсөн, * настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, нөхөр, охины хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, * овогт * (РД:***).

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч * нь өөрийгөө Бүгд Найрамдах Солонгос улсад амьдардаг гэж итгүүлэн, хямд үнээр гэр ахуйн тавилга худалдана гэж бодит бус зураг бүхий хуурамч зар байршуулах байдлаар цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий бопгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

            1.Хохирогч * *** тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний хооронд шилжүүлсэн нийт 3,110,000 төгрөгийг,

2.Хохирогч *ийн *** гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,980,000 төгрөгийг,

            3.Хохирогч **** Сэлэнгэ аймгийн *** гэрээсээ 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,260,000 төгрөгийг,

            4.Хохирогч *** Сонгинохайрхан дүүргийн*** тоотоос 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр шилжүүлсэн 700,000 төгрөгийг,

            5.Хохирогч *** Сэлэнгэ аймгийн *** тоотоос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 сарын 29-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 680,000 төгрөгийг,

            6.Хохирогч *** Сонгинохайрхан дүүргийн *** тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд шилжүүлсэн 12,240,000 төгрөгийг,

7.Хохирогч *** Сэлэнгэ аймгийн **тоот гэрээсээ 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

                 8.Хохирогч** Дархан-Уул аймгийн ** тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 480,000 төгрөгийг,

                  9.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын
28-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 350,000 төгрөгийг,

                  10.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоотоос 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

                  11.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоот гэрээсээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 2,300,000 төгрөгийг,

                  12.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоот гэрээсээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12  дугаар сарын 11-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 820,000 төгрөгийг,

                  13.Хохирогч ***Сэлэнгэ аймгийн ** тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 438,000 төгрөгийг,

            14.Хохирогч ***Сэлэнгэ аймгийн ***тоотоос 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,305,000 төгрөгийг,

            15.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоотоос 2021 эны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 90,000 төгрөгийг,

            16.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 330,000 төгрөгийг,

            17.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 2,475,000 төгрөгийг,

            18.Хохирогч *** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 930,000 төгрөгийг,

            19.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны
эдрийн хооронд шилжүүлсэн 360,000 төгрөгийг,

            20.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн *** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын
24-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 3,330,000 төгрөгийг,

            21.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 560,000
төгрөгийг,

            22.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн **тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр
сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 355,000 төгрөгийг,

            23.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ***тоотоос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 120,000
төгрөгийг,

           24.Хохирогч **Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

            25.Хохирогч ** ** тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн 100,000
төгрөгийг,

            26.Хохирогч **Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,460,000 төгрөгийг,

            27.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн С** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

            28.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн С** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

            29.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 200,000 төгрөгийг,

            30.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,550,000 төгрөгийг,

            31.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 455,000 төгрөгийг,

            32.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар
сарын 04-ний хооронд шилжүүлсэн нийт 7,009,500 төгрөгийг,

            33.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн **гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн
560,000 төгрөгийг,

          34.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,355,000 төгрөгийг,

            35.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн **тоотоос 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 80,000 төгрөгийг,

            36.Хохирогч Г** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 100,000 төгрөгийг,

            37.Хохирогч** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

            38.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн ** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 140,000 төгрөгийг,

            39.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн **тоотод оршин суух 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 390,000 төгрөгийг,

40.Хохирогч ** Сэлэнгэ аймгийн **тоотоос 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 690,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 cap хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан нийт 49,252,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.

 

Нэг. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч ** нь өөрийгөө Бүгд Найрамдах Солонгос улсад амьдардаг гэж итгүүлэн, хямд үнээр гэр ахуйн тавилга худалдана гэж бодит бус зураг бүхий хуурамч зар байршуулах байдлаар цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 cap хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан нийт 49,252,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

1.Шүүгдэгч ** өгсөн: “...Хэргийн материал тогтоолтой уншиж танилцсан. Тэр дундаас энэ хэргийг өөрийн амьдралын эх үүсвэр болгож хийгээгүй, тэр үед манай нөхөр ч гэсэн ажилтай байсан. Би ч гэсэн өөрөө тухайн үед өдөрт хэдэн хүргэлт хийгээд амьдралын эх үүсвэрээ өөрөө болгоод явж байсан. Яг тэр үед юу болсон бэ гэхээр ** гэдэг хүнтэй хамгийн анх танилцаж байсан. Тэр хүнд өөрийгөө Солонгос улсад сурдаг, ингэж явуулдаг гэж итгүүлснээс болоод нөгөө эгч маань яг өөрийнхөө ** сумын зар дээр болон зарим хүмүүстэй бүүр гэрт нь очиж заримынх нь хүүхдүүдээс нь дугаарыг нь авч холбогдоод надад итгэсний улмаас групп чат болон групп пэйжийг өөрөө үүсгэж байсан. Тэр үедээ тэр хүнд би үнэхээр яг ийм юм хийгээгүй гэдэг тэр байдлаа хэлье гэхээр тэр олон хүн дунд ороод хэтэрхий олон хүн гараад ирсэн, байдал бүр хурцадмал болчихсон байсан болохоор тэгээд нөгөө эгчдээ за эгч ээ одоо хил гааль хаалттай байгаа болохоор би ахиж захиалга авахгүй гэсэн. Би ихэнх хүмүүсээсээ илүү Тунгаа эгчтэй илүү их чатаар холбогддог байсан. Яг миний мэдэж байгаагаар би өөрөө нэг чатаар харьцсан 10 гаран хүн байгаа бусад нь бол ямар нэгэн байдлаар Тунгаа эгчтэй холбогдоод тэр хүнд захиалга өгөөд тэр хүний данс руу мөнгөө хийгээд Тунгаа эгч над руу шилжүүлж байсан юм. Тэр үедээ би Эрдэнэтунгалаг гэдэг хүнд өөрийгөө л хэтэрхий их итгүүлснээс болоод нөгөө хүн маань энэ хүн миний ойрын дүү гэж нөгөө хүмүүстээ давхар итгүүлсэн байсан. Би сүүлд хэргийн материалтай танилцахад нөгөө хүмүүсийн хохирогч нарынхаа мэдүүлэгтэй хамгийн сүүлд Хөтөлийн шүүхэд ирээд танилцаж байсан. Хан-Уул дүүргийн цагдаа дээрээс бол ерөөсөө 1 ч удаа танилцаагүй. Тэгээд тэндээс харахад миний ойрын дүү байгаа юм аа тийм болохоор бараа захиалж байгаа чи ингээд аваарай заримынх нь бүүр гэрт нь очсон заримтай нь хүүхдээс нь утсыг нь аваад холбоо бариад яг тэр хүн маань ингээд асуудлыг цаашаа даамжруулаад байгааг нь мэдэж байгаа ч гэсэн би яг тэр хүндээ ингээд тухайн үедээ хэлэхэд аягүй хэцүү байдалд орчихсон. Эгч ээ хил гааль хаалттай байгаа юм чинь одоо түр ингээд барааны захиралга авахаа зогсооё оо гээд хэлж байсан чинь нэг хэд хоногийн дараагаас өө тэндээс тийм хүн ингээд тийм юм хайгаад байна, чи олоод өгөөч гээд над руу бас чат бичиж байсан. Уг нь үнэхээр ингэж аймаар хүнд байдалд хүрэхийг хүсээгүй. Ийм аймаар сүртэй газар авч ийм асуудал болно ч гэж яг тэр үед дотроо бас бодож байгаагүй. Одоо бол хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

 

Гэрч **ийн өгсөн: “...Би Г.Урангоотой чатаар танилцсан Тухайн өдөр зарыг нь хараад би нөхрийнхөө данснаас гүйлгээ анх хийсэн. Боломжийн үнэтэй бараанууд юм байна гэж бодоод чатаар холбогдоод данс руу нь шилжүүлсэн.  Дараагийн удаа холбогдоход оюутан, өөрийнхөө орлогыг олох гээд каргоны газар ажилладаг гэхээр нь бас олон дүүтэй гэж хэлсэн болохоор нь тус больё гэж бодоод боломжийн үнэтэй гайгүй юм зардаг юм байна гээд ийм ийм бараа гайгүй хямд зардаг юм байна гэж анх өөрийн найз, нөхөд, ойр дотны хүмүүстээ хэлсэн. Ерөнхийдөө хүмүүст хэлсэн ч гэсэн боломжийн үнэтэй юм чинь авчих болов уу гэж бодоод **той ярьж байгаад групп үүсгэсэн байгаа. Тухайн хүмүүсийн захиалгыг нь авахдаа ** над руу ийм ийм бараа ийм ийм үнэтэй гэж зургийн явуулдаг байсан. Тэгээд тэрийг чат дээр тавиад  ийм ийм бараа байна шүү гээд чат дээр тавиад захиалгыг нь авдаг байсан. Би захиалсан барааны мөнгийг нь ** данс руу хийх гэсэн чинь намайг би хэлний курстэй байна, Ковид туссан өвдчихсөн байна, хамаагүй ярьж болохгүй амьсгаа давчдаад байна гэх мэтчилэн зүйл ярьж байсан. Тэгэхээр нь би тэгвэл миний дүү яана аа хамаагүй ингэж болж байгаа юм уу Ковид хэцүү гэж хэлсэн. Г.Урангоо та Солонгосын цагаар 9-өөс өмнө амжуулж гүйлгээ хийж өгч бай, Солонгос дарга нартайгаа би тооцоо хийдэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг дэвтэр гаргачихсан байсан. Тэгээд дэвтэр дээр нь яг тэр барааных нь үнийг тавиад орой яг тэдэн төгрөг хийлээ шүү гээд 9 цагт Хаан банкны АТМ-ээр мөнгөнүүдийг нь тэр даруй шилжүүлдэг байсан. Дараагийн удаа болохоор нөгөө өвчний улмаас цаг зав хэцүү байна  гэсэн. Чатаар хүмүүс яриад гүйлгээ хийе энийг авъя, хүн авахаас өмнө гэдэг ч юм уу над руу яриад байхаар нь би данс руугаа авчихъя тэгээд чиний данс руу орой хийчихье гээд орой нь Г. Урангоогийн данс руу хийж өгдөг байсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:

 

1.Хохирогч С.Эрдэнэжаргалын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын эхээр манай эгч Алтанзаяа нь манай нутагт Солонгос улсаас  каргог нь төлөөд ав гэсэн фейсбүүк пэйж ажиллаж байна гэж надад санал болгохоор нь би намайг нэмчих гэж хэлсэн. Тэгээд Сэлэнгийн Хөтөлд байдаг Тунгаа гэх эмэгтэйтэй холбогдож намайг оруулаад өг гэж хэлсэн. Тэгээд номын тавиур 100,000 төгрөгөөр захиалж Эрдэнэтунгалагийн 5037163820 тоот дансанд 170,000 төгрөг шилжүүлсэн. Цагаан мөлхөө тавилга 100,000 төгрөгөөр захиалж мөнгийг нь Эрдэнэтунгалагийн 5037163820 дансанд хийсэн. Дараа нь 2 ширхэг сандал 100,000 төгрөгөөр захиалж Урангоо гэх хүний 5300207533 тоот данс руу шилжүүлсэн. Би өмнө нь дансны хуулгаа харалгүйгээр өөрийн баримжаагаар тоо гаргачихсан байна. Би нийт 2,910,000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс 180,000 төгрөгийг авсан, одоо би Урангоогоос 2,730,000 төгрөг авна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-30-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэтунгалагийн Хаан банкны** тоот данс руу 100,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 50,000 төгрөг, Г.Урангоогийн Хаан банкны ** тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 140,000 төгрөг, 20,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 08 дугаар сарын 29-ний өдөр 175,000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 09 дүгээр сарын 07-ны өдөр 160,000 төгрөг, 09 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 09 дүгээр сарын 24-ний өдөр 175,000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг гээд нийт 2,930,000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад нэг ч хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Миний хувьд өөрийн хохирлын мөнгөө хурдан гаргуулж авмаар байна. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 20-21-р хуудас/,

2.Хохирогч Б.Болоршагайгийн өгсөн: “...Удалгүй 2021 оны 08 дугаар сарын сүүлээр 10 хүнийг цохоод азтан гээд хүмүүсийн нэрсийг гаргасан байсан. Тэр дунд миний нэр байсан. Тэгээд 50,000 төгрөгийн барааны хөнгөлөлт үзүүлэх эрхийн бичиг гэсэн байсан. Би тэрнээс хойш итгээд бараа захиалж эхэлсэн. Захиалсан бараагаа асуухаар бараа чинь ачигдсан гээд 4 оронтой код өгдөг байсан. Асуух тоолонд бараа наашаа гарсан байгаа, удахгүй ирнэ, хил нээгдэхээр ирнэ гэж хэлдэг байсан болохоор ирчих байх гэж найдаад нийт 6 удаа Эрдэнэтунгалаг гэх хүний Хаан банкны ** дугаарын данс руу 610,000 төгрөг, Г.Урангоо гэх Хаан банкны 5300207533 дугаарын данс руу 1,370,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, нийт 1,980,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-86-р хуудас,

...Би яллагдагч Урангоод 2021 оны 07 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр 08 дугаар сард 2 удаа гүйлгээгээр, 09 дүгээр сард 1 удаагийн гүйлгээнээс нийт 5 удаагийн гүйлгээгээр нийт 1,980,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ямар данс руу мөнгө шилжүүлснээ сайн санахгүй байна, өмнө өгсөн мэдүүлэгтээ шилжүүлсэн дансаа дурдсан байгаа. Яллагдагч Урангоо надад нөхөн төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 25-26-р хуудас/,

3.Хохирогч Б.Болорсүрэнгийн өгсөн: “...би энэ яг найдвартай юу гэж асуухад манай дүү Б.Болоршагай найдвартай, энэ цахим хаягийн админ Г.Урангоо гэх хүний эгч нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байдаг гэж хэлэхэд нь би найдвартай юм байна гэж бодоод хувцасны шкаф, ор машины хүүхдийн суудал зэргийг захиалсан. Нийлээд 700,000 төгрөг болж байсан. Г.Урангоо гэх хүний Хаан банкны 5300207533 дугаартай данс руу шилжүүлсэн, нийт 9 ширхэг эд зүйл захиалан Г.Урангоо гэх Хаан банкны 5300207533 дугаарын данс руу 560,000 төгрөгийг хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90-р хуудас/,

4.Хохирогч Д.Ууганбаярын өгсөн: “...би уг хүнтэй чаталж байгаад 4 ширхэг хөргөгч, 2  ширхэг зурагт, 1 ширхэг буйданг нийт 1,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод байхдаа уг хүний Хаан банкны 5300207533 тоот данс руу өөрийн Хаан банкны ** тоот данснаас  урьдчилгаа гэж 700,000 төгрөгийг Ууганбаяр гэж бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 170-171-р хуудас/,

5.Хохирогч Б.Болоржаргалын өгсөн: “...Би хэсэг хугацаанд энэ хаягийн талаар мэдээлэл авах зорилгоор хэсэг ажигласан чинь гайгүй найдвартай юм шиг санагдсан. Тэгээд би өөрийн төрсөн дүү Болоршагайд хэлж байгаад энэ хаягаас 2021 оны 08 дугаар сарын үед өнгөт принтер дүүгээрээ дамжуулж захиалуулсан юм. Манай дүү болохоор ** амьдардаг. Ингээд би 2021 оны 10 дугаар сарын 15-нд Солонгос улсад байдаг админ гэх Урангоо гэх хүнтэй чатлахад надад барааны зураг үзүүлэхээр нь тэрнээс нь сонгож байгаад буйдан, массажны сандал 2 авахаар болоод ** гэх Урангоо Хаан банкны данс руу 610,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр 5300207533 гэх данс руу дахиад тоос сорогчийн мөнгө болох 70,000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 210-р хуудас/,

...Би Урангоод 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5300207533 гэх Хаан банкны данс руу 610,000 төгрөгийг өөрийнхөө ** дугаартай данснаас шилжүүлж, буйдан массажны сандал хоёрыг захиалсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ** дугаарын данс руу 70,000 төгрөгийг хүүхдийн харилцах ** дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн. Ингээд нийт 680,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Уг мөнгөнөөс буцааж ямар ч мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 29-30-р хуудас/,

6.Хохирогч Б.Уянгын өгсөн: “...Би Улаанбаатар хотод хувиараа ** зах дээр лангуу ажиллуулдаг юм. Манай нагац эгч Алтанзаяа нь Сэлэнгэ аймгийн ** суманд ажиллаж амьдардаг юм. Би нагац эгчтэйгээ ер нь байнга холбоотой байдаг юм. 2021 оны 07 дугаар сараас хойш манай нагац эгч надад фейсбүүк каргогоо төлөөд ав гэсэн нээлттэй бүлгэм байна, энэ бүлгэм дээр Солонгосоос ирсэн бараа материалууд каргоных нь үнээр худалдаалж байгаа юм байна, чи өөрөө лангуу ажиллуулдаг наймаа хийдэг хүн юм чинь энийг нэг сонирхоод үзээрэй гэхээр нь би ямар хүн тэгж гаднаас бараа материал  оруулж ирж хямдхан зардаг юм бэ, арай залилчих юм биш биз дээ гээд эгчээсээ асуусан чинь манай гэрч энэ группийн админ бүсгүй сүмд явдаг Тунгаа гэх хүн байдаг юм, дүү нь гадаадад байдаг, сургуульд сурдаг, сургуулийнхаа хажуугаар Монгол руу бараа материал явуулдаг ажил хийдэг юм билээ гэхээр нь би нэг нутгийн хүмүүс эгч нь Хөтөлд байдаг юм чинь ядаж хүн нь ойр байгаа юм байна, мөн Хөтөлийн олон хүмүүс тухайн групп дээрээс бараа материал захиалаад байхаар нь тухайн үедээ итгээд анх 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Урангоо гэх эмэгтэйтэй фейсбүүк зурвасаар холбогдоод түүний Хаан банкны 5300207533 дугаарын данс руу 3,920,000 төгрөгийг өөрийн нөхөр ** данснаас шилжүүлсэн юм. Үүний дараагаар 08 дугаар сарын 17-нд өөрийнхөө Хаан банкны данснаас Урангоогийн данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн, дахин 08 д угаар сарын 20-нд би өөрийн нөхрийнхөө данснаас 1,500,000 төгрөг дахин 08 дугаар сарын 24-нд өөрийн данснаас 500,000 төгрөг дахин 08 дугаар сарын 30-нд өөрийн данснаас 1,000,000 төгрөг, дахин 09 дүгээр сарын 03-нд өөрийн данснаас 2,920,000 төгрөг, дахин 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн данснаас 2,000,000 төгрөгийг тус тус Урангоо гэх эмэгтэйн Хаан банкны 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 61-62-р хуудас/,

7.Хохирогч Л.Одончимэгийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын эхээр санагдаж байна. Каргогоо төлөөд ав гэх нэртэй групп чатад би орчихсон байсан. Тэгээд тухайн чат дээр барааныхаа зургийг ** гэх хаягаас болон манай сумын Тунгаа эгч бараа бүтээгдэхүүний зургийг оруулдаг байсан. Тэгээд би бараануудынх нь зургийг хараад байж байсан чинь будаа агшаагч таалагдаад байхаар нь зургийг нь татаж аваад Тунгаа эгчийн хувь чат руу энийг авъя гэсэн чинь урьдчилгаа мөнгөө хийчих гэхээр нь Хаан банкны ** дугаарын данс руу 25,000 төгрөг хийсэн. Тэгээд цаг орчмын дараа Тунгаа эгч над руу 150,000 төгрөг дотор бараа захиалж тохиолдолд 100 хувь мөнгөө хийдэг юм байна гэхээр нь би үлдэгдэл 25,000 төгрөгөө Тунгаа эгчийн Эрдэнэтунгалаг гэсэн нэртэй ** дугаарын данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 66-67-р хуудас/,

8.Хохирогч М.Баярмаагийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сард миний төрсөн эгч М.Ариунаа каргогоо төлөөд ав гэх группт нэгдэн ороод намайг энэ группт нэгтгэсэн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шкаф, хувцасны комнууд, хувцас зэргийг захиалсан зүйлийн 50 хувь  болох 350,000 төгрөгийг Урангоо гэх хүний 5300207533 гэсэн Хаан банкны данс руу өөрийн гар утасны Хаан банкны мобайл банкаар төлсөн. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус фейсбүүк групп хаягаас тавилгын зураг үзэж байгаад саарал шкаф, унтлагын ор авах гээд Урангоо гэх хүний 5300207533 данс руу авах барааны 50 хувь 130,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 70-р хуудас/,

 9.Хохирогч Б.Өнөрцэцэгийн өгсөн: “...Тэгээд тухайн чатан дээр Ganbooldor Goo гэх фейсбүүк хаягтай хүн зарах барааны зураг оруулдаг байсан. Тэгж байгаад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орчим санагдаж байна, тухайн групп чатан дээр хөргөгчийн зураг оруулсан байсан. Тэгэхээр нь би Ganbooldor Goo гэсэн хаяг руу зургийг нь явуулаад үнийг нь асуухад 350,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө  Хаан банкны ** дугаарын данснаас утган дээр нь ** ** гэж бичээд 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2021 оны 08  дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 150,000 төгрөгийг нь Хаан банкны 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 73-74-р хуудас/,

10.Хохирогч Б.Оролмаагийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-нд хөргөгч авахаар захиалга өгөөд Урангоо гэх эмэгтэйн Хаан банкны 5300207533 дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Би Урангоо гэх эмэгтэйг огт танихгүй. Харин гэх гэх эмэгтэй нь манай сумынх учир ер нь зүс таньдаг мэнд устай явдаг юм. Би бодохдоо Урангоо гэх эмэгтэйг Тунгаа эгчийн дүү юм байна гэж ойлгосон. Анх Тунгаа эгч тухайн фейсбүүк хаалттай групп дээр манай дүү Солонгост сурдаг, тэндээс бараа материалуудыг Монгол руу явуулдаг гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 78-р хуудас/,

...Би Урангоод 5300207533 тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн. Надад энэ хугацаанд 100,000 төгрөг буцаан өгсөн, үлдэгдэл 100,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 4-р хуудас/,

11.Хохирогч Э.Азбилэгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ** зар группт Тунгаа Тунгаа гэсэн хаягаас Солонгосоос тавилга захиалаад каргогоор бараагаа ав гэсэн пост оруулсан байсан. Ингээд би тухайн цахим хаягтай өөрийн ** гэх хаягаас хувь чатаар нь харилцаад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 32 удаа бараа захиалж Ганболдын Урангоо гэсэн Хаан банкны 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, харилцсан фейсбүүк чатны хуулбар /2 хх-ийн 81-р  хуудас/,

...Би Урангоо гэх хүнд өөрийн Хаан банкны эзэмшлийн ** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 130,000 төгрөг, 07 дугаар сарын 29-ний өдөр 120,000 төгрөг, 07 дугаар сарын 31-ний өдөр 75,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 120,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 170,000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 255,000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөг гээд нийт 15 удаагийн гүйлгээгээр 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад энэ хугацаанд 300,000 төгрөг буцаан өгсөн. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 200-р хуудас/,

12.Хохирогч С.Оюунаагийн өгсөн: “...би 65 инчийн зурагт захиална, гарвал хэлээрэй гэж захисан юм. Тэгтэл 7 хоногийн дараа Ganbooldor Goo гэсэн фейсбүүк хаягаас зурагт байгаа шүү гээд зурагтын зураг явуулсан юм. Тэгээд би тэр зурагтаас нь 250,000 төгрөгийн 65 инчийн зурагт захиалаад 150,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн, маргааш нь буцаалтын бараанаас бараа захиалах уу гэхээр нь азтан болсондоо баярлаад 780,000 төгрөгийн барааны захилга хийгээд 200,000 төгрөгийн урьдчилгаа хийсэн. Тэгээд дараа 3 дахь удаадаа массажны сандал, 42 инчийн зурагт захиалаад урьдчилгаанд нь 150,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 4 дэх удаадаа 65 инчийн зурагт 2 ширхэг, оффис сандал, ширээ захиалж 400,000 төгрөг  шилжүүлсэн бөгөөд ширээ авахаа болиод буцаалт хийнэ гэсэн чинь 80,000 төгрөг буцааж авсан. Ингээд нийт 4 удаагийн захиалгаар 820,000 төгрөгийг 5300207533 гэсэн Хаан банкны Урангоо гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 86-87, 5 хх-ийн 90-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөг, 12 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөг гээд нийт 900,000 төгрөгийг шилжүүлсэн ба над аруу тухайн үед 80,000 төгрөг шилжүүлж 820,000 төгрөг залилуулсан. Надад учирсан 820,000 төгрөгөөс 650,000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 170,000 төгрөг байна. Надад учирсан 170,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 220-р хуудас/,

13.Хохирогч К.Өмөржаны өгсөн: “...Тэгээд тухайн чат групп дээр Ganbooldor Goo гэсэн хаягаас зарах барааны зураг оруулдаг байсан. Тухайн оруулсан зурган дээр Тунгаа үнийг нь бичээд яваад байсан. Тэгээд би тухайн группийн зарыг харж байгаад 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шкаф худалдаж авах гээд урьдчилгаа 100,000 төгрөгийг Эрдэнэтунгалагийн Хаан банкны ** дугаарын дансанд шилжүүлсэн. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үүдний шкаф, нарийн шкаф худалдаж авах гээд 98,000 төгрөгийг Эрдэнэтунгалагийн Хаан банкны 5**0 дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гутлын шкаф худалдаж авах гээд 140,000 төгрөгийг Урангоогийн Хаан банкны ** дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төгөлдөр хуур авах гээд 100,000 төгрөг Эрдэнэтунгалагийн Хаан банкны ** дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 90-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны**  тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 98,000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг тус тус **ийн данс руу, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 140,000 төгрөгийг Урангоогийн данс руу нийт 438,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг / 6 хх-ийн 2-р хуудас/,

 14.Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн өгсөн: “...тухайн фейсбүүк чат групп дээр Ganbooldor Goo гэсэн хаягаас зарах барааны зургийг оруулдаг байсан. Тэгээд би барааг нь үзэж байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүүхдийн төгөлдөр хуур авах гээд 40,000 төгрөгийг Урангоогийн Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийг угаалгын машин худалдаж авах гээд Хаан банкны 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 40,000 төгрөгийг будаа агшаагч авах гээд Эрдэнэтунгалагийн ** дугаарын данс руу шилжүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр номын тавиур авах гээд 190,000 төгрөгийг Урангоогийн 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 40,000 төгрөгийг будаа агшаагч авах гээд ** дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шкаф худалдаж авах гээд 180,000 төгрөгийг 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн. Энэ өдөртөө дахиж хүүхдийн тэрэг авах гээд 30,000 төгрөгийг 5300207533 дугаарын данс руу  шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4 сандалтай ширээ авах гээд 200,000 төгрөгийг 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр сандал худалдаж авах гээд 20,000 төгрөг, ор авах гээд 125,000 төгрөг, хүүхдийн ширээ авах гээд 60,000 төгрөг, хүүхдийн тэрэг худалдаж авах гээд 120,000 төгрөгийг 5300207533 дугаарын Хаан банкны 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шкаф авах гээд 100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, нийт бараа худалдаж авах гээд 1,425,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 93-96-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** дугаарын данснаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 210,000 төгрөг, 200,000 төгрөг, 07 дугаар сарын 29-ний өдөр 40,000 төгрөг, 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ний өдөр 200,000 төгрөг, 08 дугаар сарын 06-ны өдөр 40,000 төгрөг, Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 40,000 төгрөг, Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 190,000 төгрөг, 40,000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ний өдөр 60,000 төгрөг, 125,000 төгрөг, нийт 1,305,000  төгрөгийг шилжүүлсэн байна. Надад учирсан 1,305,000 төгрөгөөс 60,000 төгрөгийг төлөөд одоо 1,245,000 төгрөгийн хохирол үлдсэн байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 225-р хуудас/,

15.Хохирогч **н өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийн номын тавиур, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жижиг хувцасны шкаф зэргийг  худалдаж авах гээд урьдчилгаа болох 90,000 төгрөгийг Хаан банкны 5300207533 Урангоо гэсэн нэртэй дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 99-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 60,000 төгрөг, ** тоот өөрийн аппликейшний хэтэвчээс 30,000 төгрөг нийт 90,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 240-р хуудас/,

16.Хохирогч Б.Жаргалмаагийн өгсөн: “...**эгч надад Сүлд каргогоор бараагаа авдаг өөрсдөө очиж авдаг юм аа гэж хэлсэн. Тэгээд би тухайн каргогоо төлөөд ав гэсэн чат групп дээрээс харж байгаад эвхдэг ор, ширээ, номын тавиур зэргийг захиалах болоход Ganbooldor Goo гэсэн хувь чатаар бичээрээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн фейсбүүк хаягаас дансыг нь асуухад надад Хаан банкны 5300207533 данс өгсөн. Тэгээд би тухайн өгсөн данс руу 330,000 төгрөг бүтэн хийчихсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 102-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 330,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 246-р хуудас/,

17.Хохирогч ** өгсөн: “...Би анх 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ** гэсэн Хаан банкны **овогтой ** гэсэн данснаас 50,000 төгрөгийг Урангоо гэх хүний 5300207533 данс руу хүүхдийн машин авах гэж  хийсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн **гэсэн данснаас ** ** гэсэн Хаан банкны данс руу 110,000 төгрөгийг төгөлдөр хуур авах гэж хийсэн. 2021 оны 08 дугаар сарын 10-нд өөрийн Хаан банкны ** гэсэн данснаас Урангоогийн 5300207533 данс руу 280,000 төгрөгийг комод тавилга шүүгээ, бүүвэйлэгч авахаар хийсэн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн ** гэсэн данснаас Урангоогийн данс руу 175,000 төгрөгийг хөргөгч авах гэж хийсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн данснаас Урангоогийн данс руу 430,000 төгрөгийг ор, шкаф авах гэж хийсэн. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн охин ** данснаас Урангоогийн данс руу 100,000 төгрөгийг ширээ сандал авах гэж хийсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн данснаас Урангоогийн 5300207533 данс руу 100,000  төгрөгийг угаалгын машин авах гэж хийсэн. Би 13 удаагийн гүйлгээ хийж бараа захиалсан 2,475,000 төгрөгөө авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 105-106-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас ** тоот данс руу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр 175,000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 430,000 төгрөг 10 дугаар сарын 03-ны өдөр 180,000 төгрөг Төрийн банкны ** тоот данс руу 300,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг ** Хаан банкны ** тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 110,000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөг гээд нийт 2,475,000 төгрөг шилжүүлсэн. Надад нэг ч хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Өөрийн хохирлын мөнгө болох 2,475,000 төгрөгийг хурдан гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 17-18-р хуудас/,

18.Хохирогч ** өгсөн: “...Анх манай ажлын эгч ** гэх эмэгтэй над руу фейсбүүк чатаар хөргөгч, ор зэрэг бараа материалын зураг явуулсан. Өөрөө хэлэхдээ хямд юм байна авах уу гэж байсан. Тэгээд би зургийг нь үзэж байгаад нэг хөргөгч авах гээд үнийг нь асуухад зарагдчихсан гэсэн. Тэгэхээр нь би за хөргөгч мэдэж байгаарай гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд байж байтал 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр над руу ** эгч намайг хөргөгчийн зураг явуулаад, авах уу гэхээр нь би авъя гэтэл ** гэрч намайг Тунгаа гэх эмэгтэйтэй  холбож өгсөн. Тухайн эмэгтэй нь групп дээр юм зардаг админ нь гэж хэлсэн. Тэгээд намайг нэг групп чатанд нэмсэн байсан. Тухайн групп чат нь Солонгосоос бараа захиалж авдаг групп байсан, нэрийг нь санахгүй байна. Тэгээд би тухайн хүнээс хөргөгч худалдаж авахаар болоод өөрийн Худалдаа хөгжлийн банкны ** дугаарын данснаас Эрдэнэтунгалаг гэх хүний нэр дээр байдаг Хаан банкны ** дугаарын данс руу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг утган дээр нь **  ** гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд миний захиалгыг авлаа гэж хэлсэн. Тэгээд ** эгчээр дамжуулаад надад нэг код өгсөн, тухайн кодыг хэлэхдээ хөргөгчөө авах код шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр групп чатаар буцаагдсан бараанууд авах хүн сонирхоорой гэсэн байсан, тэгэхээр нь би зураг үзье гээд чат бичтэл миний хувь ** гэсэн фейсбүүк хаяг руу ** гэсэн хаягаас чатаар зургууд явуулсан. Би тэр дундаас нээж байгаад нэг угаалгын машин, 6 хаалгатай шкаф хоёрыг худалдаж авахаар болсон. Тэгсэн надад Хаан банкны 5300207533 дугаарын данс өгөөд мөнгөө хийгээрэй гэж хэлсэн. Би угаалгын машиныг 200,000 төгрөг, шкаф 380,000 төгрөгөөр авахаар болоод мөнгийг нь шилжүүлэх гэж байгаад Тунгаа эгчээс чатаар зургийг нь явуулаад танай нөгөө админ чинь мөн юм уу гэж асуутал Тунгаа эгчр ямар бара юм болоо би асуугаад хэлье гэж хээлээд надад буцааж хариу хэлэхдээ мөн байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны ** дугаарын данснаас Хаан банкны 5300207533 дугаарын данс руу 580,000 төгрөг шилжүүлсэн. Би эхэндээ залилуулж байгаа талаараа мэдээгүй байж байтал захиалга аваад байсан фейсбүүк чатан дээрээ блок хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 109-110-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4** тоот данснаас **  данс руу 350,000 төгрөг, Хаан банкны ** тоот данснаас Урангоогийн данс руу 580,000 төгрөг нийт 930,000 төгрөг шилжүүлсэн. Надад энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Би 930,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 204-р хуудас/,

19.Хохирогч **н өгсөн: “...Би анх ** гэх найзаасаа Солонгосоос каргоны мөнгөө төлөөд гэр ахуйн бараа авдаг газар байна гэсэн мэдээллийг авсан. Тэгээд нэг групп чат байдаг гэж байсан тэгсэн намайг тухайн Каргогоо төлөөд ав фейсбүүк чатын группт нэмсэн. Тухайн группийн админ нь **, Тунгаа эгч хоёр байсан. Тэгээд би Тунгаа эгчийг сайн таньдаг болохоор итгэчихсэн юм аа. Тунгаа эгч өөрөө хэлэхдээ групп чатан дээр манай дүү байгаа юм аа гэж хэлээд байсан. Тухайн чатан дээр ** гэсэн хаягаас болон Тунгаа эгч барааны зураг оруулаад тэндээс нь хүмүүс сонгоод юм худалдаж авдаг байсан. Тэгж байгаад 2021 оны 08 дугаар сарын 23-25-ны өрийн орчимд тухайн групп чат дээрээс унтлагын ор худалдаж авахаар болоод би Ganboolder Goo гэсэн хаяг руу хувь чатаар нь юм бичихэд 300,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь Хаан банкны 5300207533 дугаарын данс руу шилжүүлсэн. Надад хэлэхдээ бараагаа маргааш ачуулна, сарын дараа Монголд очно гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж тухайн групп чат дээрээс гал тогооны ком худалдаж авахаар болоход Тунгаа эгч над руу хувь чатаар орж ирээд над руу 3 зураг явуулсан. Би нэгийг сонгоход маргааш ачигдана баталгаажуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд дансыг нь асуутал надад Хаан банкны ** гэсэн өөрийнхөө дансыг өгсөн би тухайн данс руу нь 60,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш групп дээр хүмүүс бид нарын захиалсан бараанууд өөр групп дээр явж байна гэсэн утгатай яриа явсан тэгсэн Ganboolder Goo, Тунгаа эгч хоёр  үгүйсгээд байсан. Тэгээд хүмүүс мөнгөө нэхэх үед нь блок хийгээд группээсээ гаргачихсан байсан. Тунгаа эгчээс асуухад би танихгүй анх чатаар танилцсан гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 113-114-р хуудас/,

...Би нөхөр ** эзэмшлийн ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 60,000 төгрөг нийт 360,000 төгрөг шилжүүлсэн. Надад 360,000 төгрөг өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 10-р хуудас/,

20.Хохирогч ** өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн** суманд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг юм. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ** сумын нэгдсэн зарын групп болох ** дээр  манай сумын Тунгаа эгч өөрийнхөө фейсбүүк хаягаас Зөвхөн каргоны үнээ төлөөд аваарай гэсэн утгатай зар оруулаад баахан тавилгын зураг оруулчихсан байхаар нь Тунгаа эгчтэй фейсбүүкээр нь холбогдоод асуусан чинь энэ манай дүү байгаа ** энэ рүү эгчийнхээ нэрийг хэлээд чат бичээрэй гэхээр нь би тухайн хаяг руу нь “Тунгаа эгч чиний хаягийг өгсөн юм аа захиалъя” гээд бичсэн чинь болно захиалах барааныхаа зургийг явуулаарай гээд групп чат нээчихсэн байсан. Тэгээд тухайн групп чатаасаа авах барааныхаа зургийг аваад хувь чат руу нь энэ, энэ барааг авъя гээд явуулдаг байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өрийг хүртэл *** гэх данс руу 160,000 төгрөг шкаф, 75,000 төгрөг ор, миний угаалгын машин 60,000 төгрөг, зурагтын тавиур 60,000 төгрөг, хөргөгч 300,000 төгрөг, угаалгын машин 200,000 төгрөг, буйдан 350,000 төгрөг, стенк угаалын машин 350,000 төгрөг, шкаф, ширээ сандал 580,000 төгрөг, ширээ сандал 200,000 төгрөг зэрэг барааны үнэ болох нийт 3,205,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Тунгаа эгчийн данс руу бараа авна гээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 180,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Урангоо гэх эмэгтэйтэй чатаар холбогдохоор удахгүй, хамгийн сүүлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэхэд бараанууд тараагдана гэж хэлдэг ба байсан чинь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрээний хил хаагдчихсан юм. Тэгээд хаагдсан гээд нэлээн удаан хугацаа өнгөрсөн. Тэгсэн уржигдар буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай фейсбүүк групп чат дээр хүмүүс бараагаа буцаая гээд зураг оруулсан чинь миний захиалсан бараанууд байгаад байхаар нь би сэжиглэж эхэлсэн юм. Тэгсэн чинь өчигдөр өглөө 06 цагийн орчим фейсбүүк рүүгээ орж шалгасан чинь намайг блок хийгээд, нөгөө нээчихсэн байсан групп чатаасаа гараад явчихсан байсан. Тэгээд өөр хаягаас фейсбүүк рүү нь орох гэсэн чинь фейсбүүк хаягаа бүр устгачихсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 118-121-р хуудас/,

            ...Би  өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 160,000 төгрөг, 07 дугаар сарын 29-ний өдөр 60,000 төгрөг, 07 дугаар сарын 26-ны өдөр 75,000 төгрөг, 07 дугаар сарын 27-ны өдөр 40,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 130,000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 30,000 төгрөг, 270,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 325,000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 190,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 140,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 580,000 төгрөг гээд нийт 2,950,000 төгрөг, Эрдэнэтунгалагийн данс руу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 180,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 100,000 төгрөг гээд нийт 380,000 төгрөг, тус тус нийт 3,330,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлоос 1,800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би үлдэгдэл 1,530,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 210-р хуудас/,

21.Хохирогч ** өгсөн: “...Намайг 2021 оны 07 дугаар сарын дундуур санагдаж байна. Каргогоо төлөөд ав гэсэн чат групп нэмчихсэн байсан. Би гайхаад хэн нэмсэн болохыг нь харахад Тунгаа эгч намайг тухайн групп чат дээр нэмчихсэн байсан. Тухайн групп чат дээр манай сумын таньдаг хүмүүс их байсан. Би өмнө бичсэн байсан чатыг хальт гүйлгээд харахад Тунгаа эгч дүүтэйгээ хамт нийлээд Солонгос улсаас хямд бараа оруулж ирж зарж байгаа харагдсан. Тухайн групп чат дээр Тунгаа эгч Ganboolder Goo гэсэн хаягтай  хүмүүс зурах барааны зураг оруулдаг байсан. Тухайн зураг оруулж ирж байгаа бараанууд нь  хямд үнэтэй загвар хийц сайтай байдаг байсан. Эхэндээ би юм захиалж үзээгүй зүгээр чатаа гүйлгээд хараад байдаг байсан. Тэгж байтал 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тухайн групп чат дээр Ganboolder Goo гэсэн хаягаас зарах бараанууд гээд баахан гэр ахуйн барааны зураг оруулсан тэр дундаас харж байгаад ор, буйдан, хөргөгч, угаалгын машин авах болоод хувь чатаар ** гэсэн хаяг руу чат бичиж дээрх барааг сонирхож байгаагаа хэлэхэд нийт 1,160,000 төгрөг болж байсан. Тэгээд өөрөө хэлэхдээ худалдаж авахаар бол боломжоороо урьдчилгаа өгөөд баталгаажуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ** гэсэн хаягаас Хаан банкны 5300207533 дугаарын Урангоо  гэсэн нэртэй данс аваад өөрт байсан 560,000 төгрөгийг урьдчилгаа гээд утган дээр нь Мягмарсүрэнгээс гээд өөрийн ** гэсэн дугаарыг бичээд мөнгө шилжүүлсэн. Надад хэлэхдээ таны захиалга баталгаажлаа, 21 хоногийн дараа очно гэж хэлсэн. Тэрнээс хойш би хүлээж байгаад 21 хоносон боловч хил хаагдсан байгаа тул боломжгүй байна гээд дахиад хойшлуулсан. Тэгээд би хэсэгтээ хил гааль хаалттай байгаа юм чинь гэж бодоод залилуулсан гэдгээ мэдэлгүй хэсэг хүлээсэн. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 10 гараад хүмүүс бараа ирэхгүй байна гээд хэл ам хийж эхэлсэн. Ganboolder Goo гэсэн хаягаас өөрийгөө өмөөрч хил хаалттай байна бараа удахгүй ирнэ гээд байсан. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өглөө босоод фейсбүүк ортол Каргогоо төлөөд ав гэсэн чатнаас Ganboolder Goo гэсэн хаягтай хүн гараад явчихсан байсан. Тэгээд бүх хүнийг блок хийчихсэн байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг, фейсбүүк чатын хуулбар/2 хх-ийн 124-125, 3 хх-ийн 150-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** дугаарын данснаас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 560,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 231-р хуудас,

22.Хохирогч ** өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн зарын групп болох Khutul city zar дээр манай сумын Тунгаа эгч өөрийнхөө фейсбүүк хаягаас Солонгосоос хямд бараа оруулж ирж байна сонирхсон хүн байвал ороод ирээрэй гэсэн утгатай зар оруулаад зураг оруулчихсан байхаар нь Тунгаа эгчтэй фейсбүүкээр нь холбогдоод асуусан чинь би чамайг групп чат дээр нь нэмчихье гээд **гэсэн нэртэй групп чатанд нэмсэн. Тухайн чат дээр барааныхаа зургийг Ganboolder Goo гэсэн хаяг руу хувь чатаараа энэ, энэ барааг авъя гэж бичээд хамгийн анх Тунгаа эгчийн Хаан банкны ** дугаарын дансанд хүүхдийн ширээ авна гээд урьдчилгаа мөнгө болох 70,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард шилжүүлсэн, дараа нь 2021 оны 11 дүгээр сард Урангоо гэх эмэгтэйн Хаан банкны 5300207533 дугаарын данс руу хүүхдийн ор, шкаф, 2 сандлын урьдчилгаа мөнгө болох 285,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлэх болгонд Урангоо гэх эмэгтэй барааны код гээд дугаар явуулдаг байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өглөө босоод фейсбүүк хаягаа шалгасан чинь бүх хаягаа устгачихсан, групп чатаасаа өөрөө гарчихсан байсан. Тэгээд залилуулсан гэж мэдээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 129-130-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** дугаарын данснаас 70,000 төгрөг, 285,000 төгрөг нийт 355,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан 355,000 төгрөгийг Урангоо төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 207-р хуудас/,

23.Хохирогч ** өгсөн: “...Би ** гэх хүүхэнтэй хамт ** ХХК-д хамт ажилладаг. Солонгос улсаас тавилга оруулж ирдэг оюутан хүүхэд байна, каргоны мөнгийг нь төлөөд оруулж ирдэг их хямдхан үнэтэй юм байна гэж 2021 оны 09 дүгээр сарын дундуур надад хэлэхээр нь би ** фейсбүүк хаягийг нь аваад холбогдоод эгч нь тавилга сонирхож байна гэсэн чинь тэгээд би зураг үзэж байгаад угаалын машин сонирхоод үнийг нь асуусан чинь над руу ** гэсэн фейсбүүк хаягаас янз бүрийн тавилгын зураг явуулсан. 240,000 төгрөг гэсэн, бүрэн автомат машин байхаар нь хүүхдэдээ авч өгөх гээд хүүхэдтэйгээ яриад угаалгын машин захиалахаар болоод Солонгос улсад байдаг гэх охинтой фейсбүүк мессенжер чатаар чат бичсэн тэгсэн чинь угаалгын машины үнийн дүнгийн 50 хувийг төлөөрэй гээд ** гэсэн данс өгсөн. Урангоо гэж хэлсэн тэгээд өгсөн данс руу нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 133-134-р хуудас/,

...Би худалдаа Хөгжлийн банкны ** тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 234-р хуудас/,

24.Хохирогч **гийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сард ** группт Тунгаа эгч надад ийм нэг групп байна гээд анх намайг оруулсан. Тэгээд групп чатад барааны зургийг Тунгаа эгч, Урангоо админ хоёр зураг тавьдаг байсан. Тэгээд барааны зураг үзэж байгаад эхлээд эхлээд ** хувь чатаар холбогдоод угаалын машин асуусан чинь  зарагдсан байсан. Тэгээд 08 дугаар сард зураг оруулахаар нь унтлагын ор захиалсан. Тэр өдөр би найзындаа очоод ийм ор захиаллаа гэсэн чинь би бас наад орыг чинь захиалчихсан гээд тэгээд би Урангоо админтай чатаар холбогдоод асуутал “манай найз ийм ор захиалсан байна” гээд зургийг нь явуулсан чинь уучлаарай би таныг нөгөө орыг захиалсан гэж бодсон гээд энэ орыг зарагдчихсан та өөр ор сонирхох уу гээд өөр орнуудын зураг явуулсан тэгээд би тэр орнуудын зургаас үзэж байгаад орны зургийг нь сонгоод хэдэн төгрөгийн үнэтэй болохыг нь асуусан чинь 400,000 төгрөгийн үнэтэй ор гэсэн. Тэгээд би орны үнийн 50 хувийг хийж болох уу гэж асуусан чинь болно гэсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлэхээ мартаад байж байтал орой чат бичээд та захиалгаа баталгаажуулах бол мөнгөө яаралтай хийгээрээ надаас гадна 3,4 хүн байдаг болохоор түүгээд түүгээд явчихдаг шүү гэхээр нь Урангоо админ 5300207533 дугаартай данс руу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг өөрийн гар утаснаас Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд утга хэсэгт нь **, нөхрийнхөө **гэсэн дугаарыг чат руу нь бичсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 25-нд код өгнө гээд өгөөгүй болохоор нь би 2021 оны 08  дугаар сарын 26-нд ор ачигдсан уу гээд чат бичсэн чинь ачигдсан гээд 4296 гэсэн код над руу явуулсан. Тэгээд би бараа хэзээ ирэх талаар асуусан чинь 09 дүгээр сарын сүүлээр ирнэ гэсэн. Тэгээд бараа ирээгүй Хөтөл Кореа карго гэх чатнаас мэдээлэл аваад яваад байсан хил хаагдлаа гээд хойшлоод байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 137-138-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** дугаарын данснаас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирол нөхөн төлөгдсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 8-р хуудас/,

25.Хохирогч **ийн өгсөн: “...Би 2021 оны 08  дугаар сард ** бид нар хамт нэг оффис түрээсэлж хамт юм хийдэг байсан юм аа. Тэгээд бид хэд хоорондоо юм ярьж байгаад Азбилэг нэг фейсбүүк чат групп байдаг юм байна, зарж байгаа юмнууд нь боломжийн үнэтэй гэж сонирхуулж ярьсан. Мөн өөрөө тусдаа оффис түрээсэлж гарч байгаа болохоор тохижуулах гээд юм худалдаад авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь **бид  хоёр сонирхоод тэр чат группэдээ нэмээд өгөөч гэж хэлтэл админы зөвшөөрөлтэй нэмдэг юм байна, би нэмж болохгүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа**бид хоёрыг ажил дээрээ байхад **гэх эмэгтэй ирсэн тэгээд бид хэд хоорондоо юм ярьж** үзүүлсэн чат группийн тухай танилцуулаад та админыг нь олоод орооч гэж хэлсэн. Тэгээд намайг **эсэн фейсбүүк хэрэглэгч тухайн групп дээр нэмчихсэн байсан. Тухайн групп дээр админ зураг оруулаад тэрнээс хүмүүс худалдаж аваад байх шиг байсан. Би эхэндээ зүгээр групп чатанд орчхоод байдлыг ажиглаад байдаг байсан. Тэгсэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ganboolоr Goo гэсэн хаягаас тухайн каргогоо төлөөд ав гэсэн групп чат дээр нэг бүрэн автомат угаалгын машины зураг тавиад 150,000 төгрөг гэсэн байсан. Тэгэхээр нь би тухайн зар тавьсан байсан Ganboolоr Goo гэсэн хаяг руу авах гээд чат бичсэн боловч хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь группийн админ Tungaa Tungaa гэсэн хаягтай хүн рүү угаалгын машин авах гэсэн юм аа мөнгөө 50 хувь төлдөг юм уу гэж асуухад Tungaa Tungaa гэсэн хаягаас 100,000 төгрөгөөс дээш бол хийж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь машин надад Хаан банкны ** гэсэн ** гэсэн нэртэй данс өгсөн. Тэгээд би уг данс руу нь 100,000 төгрөг, угаалгын машин ** гэж утга хэсэгт нь бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 141-142-р хуудас/,

26.Хохирогч **гийн өгсөн: “...Миний танил эмэгтэй болох Эрдэнэтунгалаг гэх хүн манай хүүхдүүдээс миний дугаарыг аваад надтай утсаар холбогдсон. Тэгээд надад Кореа карго гэсэн нэртэй Солонгос улсаас хямдхан каргог нь төлөөд бараа авдаг групп байгаа юмаа. Манай дүү Солонгосоос явуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тунгааг таньдаг өөрийнхөө дүү гэж итгүүлсэн болохоор итгээд тухайн группт нь орсон. Тунгаа намайг групп дээрээ нэмсэн. Тухайн групп Ganbooldоr Goo Тунгаа хоёр зарах барааны зураг оруулдаг байсан. Тэгж байгаад би 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хувцас хийдэг шүүгээ худалдаж авах гээд 60,000 төгрөг Хаан банкны 5300207533 гэсэн Урангоо гэх хүний дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр номын тавиур авах гээд 180,000 төгрөг Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ор хүүхдийн тоглоом 2 худалдаж авах гээд 330,000 төгрөг Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буйдан, ширээ худалдаж авах гээд 300,000 төгрөг Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүүхдийн дугуй, тоглоом худалдаж авах гээд 140,000 төгрөг Хаан банкны ** дугаарын дансанд шилжүүлсэн. Сүүлд 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр ор, шкаф худалдаж авах гээд 450,000 төгрөг Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш бараа захиалаагүй яагаад бараа ирэхгүй байгаа талаар асуухад хил хаалттай байна гэсэн юм яриад байсан. Бас азтан шалгаруулах лайв хийгээд байсан Тунгаа тухайн лайвыг нь хийгээд байсан дараа тухайн групп чатаа блок хийгээд өөрийн фейсбүүк хаягаа устгачихсан байсан тул цагдаагийн байгууллагад  хандах болсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 145-146-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, Хас банкны ** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 180,000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 08 дугаар сарын 16-ны өдөр 30,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 140,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 450,000 төгрөг гээд нийт 1,460,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Надад учирсан 1,460,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 217-р хуудас/,

27.Хохирогч **ийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сард Н** төвд гутлын лангуу ажиллуулдаг байсан. Тэгсэн манай ойролцоо лангуун дээр байдаг хүмүүс Солонгос карго гээд хямд үнэтэй барааны карго байдаг юм байна. Хүмүүс нь эхнээсээ захиалсан бараагаа аваад байна гэж ярьсан. Би сонирхоод Оюунчимэг эгчид хэлтэл Тунгаад хэл гэж хэлсэн. Би ** холбогдоод Каргогоо төлөөд ав гэсэн нэртэй фейсбүүк групп чатанд орсон. Тухайн групп дээр Тунгаа болон Ganbooldоr Goo гэсэн хоёр хүмүүс  зарах барааны зураг оруулдаг байсан. Тэгээд зураг оруулах үед группт байдаг гишүүд нь барааг нь худалдаад авчихдаг байсан. Би  хэсэгтээ юм худалдаж авалгүй харж байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тухайн групп дээр Тунгаа нэг төгөлдөр хуурын зураг оруулсан тэгэхээр нь би сонирхоод үнийг нь Тунгаагаас асуутал 180,000 төгрөг гэж хэлсэн тэгээд би охиндоо авч өгөхөөр болоод мөнгийг нь яаж өгөх вэ гэхэд Тунгаа 5300207533 дугаарын данс руу мөнгийг нь хийчих урьдчилгаа 50-60 хувь хийдэг гэхээр нь би 100,000 төгрөгийн  Хаан банкны Урангоо гэх хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Захиалсан бараагаа хүлээгээд байж байхад огт ирэхгүй байхаар нь ** асуухад надад хил хаалттай байгаа тул удаад байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2021 оны 12 дугаар сарын эхээр тухайн групп чат нь болохгүй болчихсон. Залилуулсан гэдгээ мэдсэн тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 149-150-р хуудас/,

28.Хохирогч **гийн өгсөн: “...Надтай хамт ажилладаг*** гэх эмэгтэй 2021 оны 08 дугаар сарын үед санагдаж байна ажил дээрээ байхад надад нэг групп чат үзүүлээд энэ дээр Хөтөлийн Эрдэнэтунгалаг гэх  хүн Солонгост байдаг дүүтэйгээ хамт бараа оруулж ирж зардаг юм байна зарж байгаа юмнууд нь үнэ нь боломжийн гээд надад үзүүлсэн. Тэгээд би сонирхоод групп дээрээ намайг нэмээд өгөөч гэхэд би  нэмдэггүй юм уу админ нь нэмдэг гэж хэлсэн тэгэхээр нь би Эрдэнэтунгалагт хэлсэн. Тэгээд намайг ** гэсэн фейсбүүк чат групп дээр нэмсэн. Тухайн групп дээр зараах юмны зургийг Ganbooldоr Goo гэсэн хаягаас оруулдаг байсан. Би группээс 2021 оны 08 дугаар сарын 07-ны орчим угаалгын машин, хөргөгч хоёр худалдаж авах гээд үнийг нь асуутал хөргөгч нь 300,000 төгрөг, угаалгын машин нь 200,000 төгрөг гэж хэлсэн тэгээд урьдчилгаа 50 хувийг төлөөд баталгаажуулаарай гэж Урангоо хэлсэн. Тэгээд би дансыг нь асуухад Эрдэнэтунгалаг надад өөрийнхөө Хаан банкны ** гэсэн дансыг өгсөн. Тэгээд би хоёр юм худалдаж авахаар 100,000 төгрөгөө хоёр удаа нийт 200,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгээд сүүлд Ganbooldоr Goo гэсэн фейсбүүк хаяг нь устаад алга болчихсон. Эрдэнэтунгалагаас асуухад би танихгүй анх цахимаар танилцсан гээд байгаа уг нь анх өөрөө хэлэхдээ манай дүү Солонгост байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 243-р хуудас/,

...Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны ** гэсэн дугаарын данснаас **  Хаан банкны ** тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 243-р хуудас/,

29.Хохирогч **гийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн орчимд **гэсэн фейсбүүк зар дээр ** гэсэн фейсбүүк хаягаас гэр ахуйн барааны зураг оруулаад хямд бараа байна гэсэн зар оруулсан байсан би тэр зарыг хараад угаалгын машиныг нь сонирхоод хувь чатаар угаалгын машин зураг явуулаад үнийг нь асуухад 200,000 төгрөг гэж хэлсэн тэгээд 50 хувь төлж баталгаажуулаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөнгөтэй болоод угаалгын машины 50 хувь болох 100,000 төгрөгийг Эрдэнэтунгалаг гэх хүнээс дансны дугаар аваад Хаан банкны 5300207533 дугаарын Урангоо гэсэн нэртэй хүний дансанд шилжүүлсэн. Би Эрдэнэтунгалаг эгчээс та нөгөө хүнээ таних юм уу гэхэд манай Солонгос  улсад сурдаг оюутан дүү маань байгаа юм аа гэж хэлсэн. Тэрнээс хойш 2021 оны 08 дугаар сард Тунгаа эгч намайг манай фейсбүүк групп рүү орсон уу гэхээр нь би үгүй гэж хэлтэл намайг Кореа карго гэсэн чат групп дээр нэмчихсэн байсан. Тухайн групп дээр T** гэсэн 2 хаягаас зарах барааны зураг оруулдаг байсан. Тэгж байгаад 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ganbooldоr Goo гэсэн хаягаас групп чатанд оруулсан зургуудыг харж байгаад шкаф 280,000 төгрөгөөр худалдаж авах болоод Tungaa Tungaa гэсэн хаягтай фейсбүүк рүү нь чат бичихэд 100,000 төгрөг өгөөд бараагаа баталгаажуулаарай гэж хэлсэн. Би тус хаягаас Хаан банкны 5037163820 дугаарын Эрдэнэтунгалаг гэх хүний нэртэй дансыг аваад 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш бараа ирэхгүй удаад байхаар нь асуухад хил хаалттай гээд тайлбар тавьдаг байсан. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сард **эгч бусад хүмүүсийн бараа орж ирээд байхад чинийх яав аа чи наашаа явуулсан бичиг баримтаа үзүүл гэж чатаар хэлсэн тэгсэн Урангоо би үзүүлнэ гэж хэлээд 2 хоног фейсбүүкээ хаагаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 160-161-р хуудас/,

30. Хохирогч **ын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр фейсбүүкт ** гэсэн хаягаас ** city, Khutul zar билүү энэ хоёр группийн аль нэг дээр алийг нь гэдгийг сайн санахгүй байна. Каргогоо төлөөд Солонгос гэрийн тавилга, хуучин эдлэлүүд аваарай гэсэн зар тавьчихсан байхаар нь би тэр зарын доор нь угаалыг машин хэд вэ гээд өөрийн S** гэсэн хаягаас коммент  үлдээтэл намайг Каргогоо төлөөд ав гэсэн хаягтай группт намайг оруулчихсан байсан. Чухам хэн намайг тэр группт нэмсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд тэр фейсбүүкийн групп чатанд G** гэсэн хаягаас зарах гэж байгаа бараа материалуудаа үнийн дүнтэй нь хамт оруулдаг байсан юм. Би тухайн Ганболор гэх эмэгтэйтэй холбогдоод Урангоогийн 5300207533 дугаарын данс руу 2021 оны 07 дугаар сараас хойш цуглуулаад 1,550,000 төгрөг шилжүүлсэн юм. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн юм. Би ер нь ихэнх мөнгөө өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн юм. 2021 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 200,000 төгрөгийг таньдаг ахынхаа данснаас шилжүүлсэн юм. Би Урангоо гэх эмэгтэйд анх мөнгө шилжүүлж эхэлснээс хойш нэг ч удаа захиалсан бараагаа авч чадаагүй юм. Бараа хэзээ Монголд буух вэ гээд тухайн эмэгтэй Тунгаа гэх эгч хоёроос асуухаар Тяньжин дээр гацчихсан байна удахгүй орж ирнэ гэсээр байгаад одоог хүрч байгаа юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 169-170-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны **тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 400,000 төгрөг, 08 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг гээд нийт 1,350,000 төгрөг Хаан банкны ** тоот данснаас 99679051 утгаад 200,000 төгрөг гээд нийт 1,550,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Надад учирсан 1,550,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 234-р хуудас/,

31.Хохирогч **гийн өгсөн: “...Анх 2021 оны 08 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад миний танил эмэгтэй Тунгаа фейсбүүк чатаар надад нэг группийн зураг явуулаад Солонгос улсаас хямд бараа оруулж ирж зараг групп байгаа юм аа гэхээр нь би сонирхоод надад үзүүлсэн Карго төлөөд ав гэсэн фейсбүүк чат групп рүү нь орсон. Тухайн групп чат дээр намайг ороход  Тунгаа , Ganbooldоr Goo гэсэн 2 хүн зарах барааныхаа зургийг оруулаад сонирхсон хүн нь холбогдоод худалдаж аваад байдаг байсан. Тунгаа намайг групп чатанд оруулахдаа миний таньдаг хүүхэд байгаа юм аа гэхээр нь Тунгаа итгээд орчихсон. Тэгээд анх 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тухайн чат дээрээс бараа хараад охиныхоо данснаас 125,000 төгрөг утга хэсэгт буйдан гэж бичээд Г.Урангоогийн Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр массажны сандал авах гээд 130,000 төгрөг Эрдэнэтунгалагийн дансанд шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шкаф худалдаж авах гээд 100,000 төгрөг Эрдэнэтунгалагийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тавиур худалдаж авах гээд 100,000 төгрөг **ийн данс руу шилжүүлсэн. Би нийт 4 удаа бараа захиалж мөнгө шилжүүлсэн. Тэгээд миний захиалсан бараа маань ирэхгүй болохоор групп чат дээр асуухад Ganbooldоr Goo гэсэн хаягтай хүн хил хаалттай байгаа гээд шалтаг хэлээд байдаг байсан. Тухайн үед Ковид 19 вирустэй гээд хил хаалттай байгаад байсан болохоор итгэчихсэн юм аа. Сүүлд 2021 оны 12 дугаар сард Ganbooldоr Goo гэсэн хаягтай хүн фейсбүүк хаягаасаа намайг блок хийх үед нь залилуулсан талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 173-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 130,000 төгрөг, 100,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр охин Цэвэлсүрэнгийн ** тоот данснаас 125,000 төгрөг гээд нийт 455,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулж дуусгасан. Одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 237-р хуудас/,

32.Хохирогч **ын өгсөн: “...Анх намайг 2021 оны 07 дугаар сарын сүүлээр дэлгүүр дээрээ байхад Эрдэнэтунгалаг гэх танил эмэгтэй орж ирээд надад манай Солонгос улсад байдаг дүү хямдхан бараа оруулж ирж зардаг. Та энэ группт ороод бараа захиалж байгаарай гээд ** гэсэн нэртэй фейсбүүк групп чат үзүүлээд намайг тухайн чат дээрээ нэмсэн. ** гэсэн хоёр фейсбүүк хаягаас зарах барааны зураг гээд тавилгын зураг оруулдаг байсан. Би тэндээс анх 2021 оны 07 дугаар сарын 30-ний өдөр Хаан банкны 5033007533 дугаарын Урангоо гэсэн хүний нэртэй дансанд 175,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ganbooldоr Goo гэсэн фейсбүүк хаягаас  миний хувь чат руу орж ирээд зарах барааны зураг үзүүлдэг байсан. Тэгээд би хоёр хувь чатаар чатлаад бараа захиалах болоод мөнгөө шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 176-177-р хуудас/,

...Би Урангоо болон Эрдэнэтунгалаг нарын эзэмшлийн Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны ** тоот данс руу нийт 20 удаагийн гүйлгээгээр нийт 7,009,500 төгрөгийг шилжүүлсэн. Надад энэ хугацаанд 1,500,000 төгрөг буцаан өгсөн. Одоо үлдэгдэл 5,509,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 197-р хуудас/,

33.Хохирогч **ийн өгсөн: “...Анх 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай төрсөн эгч ** надад фейсбүүк чатаар нэг шкафын зураг үзүүлсэн. Тэгээд чи авах уу хямд юм байна хилийн цаана ирчихсэн хил нээгдээд шууд авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би найдвартай юм уу гэж асуутал найдвартай таньдаг хүн гэж хэлсэн. Тэгээд дахиад нэг хөргөгчийн зураг явуулсан. Манайх тухайн үед засвар хийчихсэн зарим эд зүйлээ шинээр авч байсан болохоор эгчийнхээ таньдаг хүн найдвартай байх гэж бодоод худалдаж авах болсон. Тэгээд эгчээсээ мөнгөө яаж хийх талаар асуухад мөнгөө бүрэн хийнэ гэж хэлсэн. Тэгээд шкафаа 380,000 төгрөгөөр, хөргөгчөө 180,000 төгрөгөөр худалдаж авах болоод эгч Төгсжаргалаас Хаан банкны ** гэсэн дансыг аваад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орчимд нийт 560,000 төгрөгийг нэг доор шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 180-р хуудас/,

34.Хохирогч **ын өгсөн: “...Анх намайг Каргогоо төлөөд ав гэсэн фейсбүүк чат группт оруулчихсан байсан. Би хүнээс ямар учиртай групп болох талаар асуухад Тунгаагийн нээсэн групп гэж хэлсэн. Тэгээд би Тунгаагаас ямар учиртай групп болохыг нь асуухад Солонгосоос манай дүү хямд юм оруулж ирж байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ямар холбоотой юм бэ гэж асуухад манай дүү оруулж ирж байгаа гэж хэлсэн. ** гэсэн хоёр фейсбүүк хаягаас барааны зураг оруулдаг байсан. Би анх 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төгөлдөр хуур авах гээд 250,000 төгрөг ** Хаан банкны 5300207533 дугаарын данс руу утган дээр нь ** гэж бичээд шилжүүлсэн. Манай нөхөр ** таараад ийм  хямд төгөлдөр хуур байдаг юм уу гэж асуухад манай дүү хямд оруулж ирж байгаа гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдөр 290,000 төгрөг **  гэж бичээд шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тавиур авах гээд **  гэж бичээд 100,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 390,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 150,000 төгрөг нийт 6 удаагийн  гүйлгээгээр 1,355,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 183-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснуудаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өөр 250,000 төгрөг, 07 дугаар сарын 29-ний өдөр 290,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ний өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 175,000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 390,000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 150,000 төгрөг гээд нийт 1,355,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Надад учирсан 1,355,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 222-р хуудас/,

35.Хохирогч **ийн өгсөн: “...Би анх 2021 оны 07 дугаар сарын сүүлээр фейсбүүк дээрээс Тунгаа эгчийн тавьсан зарыг хараад Тунгаа эгчтэй холбогдоод лавлахад Тунгаа эгч нэг групп чат нээсэн тухайн групп чат нь зарагдах гэж байгаа барааны мэдээлэл оруулах групп гэж тайлбарлаж байсан санагдаж байна. Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, Г.Урангоогийн Хаан банкны 5300207533 дугаарын данс руу утга хэсэг дээр нь **l budaa agshaagch sharagch гэж бичээд шилжүүлсэн. Тэрнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шкаф худалдаж авах гээд 140,000 орчим төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн мөнгөө буцаагаад авчихсан. Одоо үлдэгдэл 80,000 төгрөг аваагүй. Би тухайн үед миний мөнгийг буцаагаад өгчихөөр нь найдвартай газар байна гэж итгэсэн. Тэрнээс хойш групп чат дээр хүмүүс наад хүн чинь худлаа юм байна гэсэн утгатай юм бичээд сүүлд Ganbooldоr Goo гэсэн хаягтай хэрэглэгч фейсбүүк хаягаа устгаад алга болох үед нь залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 186-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 80,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 12-р хуудас,

36.Хохирогч Г**ын өгсөн: “...Анх намайг 2021 оны 07  дугаар сарын сүүлээр ажил дээрээ байхад  манай ажлын эгч нар нэг фейсбүүк дээр хямд юм зардаг групп байна. Каргоны төлбөр нь ороод маш хямд гэж ярьсан. Тэгэхээр нь би намайг нэмчих гэтэл нэмж болдоггүй юм, заавал админ нь нэмдэг гээд тухайн админ нь ** хүн  гэж хэлсэн. Тэгээд надад ** гэсэн ND хаяг үзүүлээд би нөгөө хаяг руу нь өөрөө түрүүлж намайг групп дээрээ нэмээд чат бичсэн. Тэгээд намайг** гэсэн фейсбүүк чат группт нэмсэн. Тэгээд би тухайн группт ороход Тунгаа эгч, Ganbooldоr Goo гэсэн хоёр хүн зарах барааны зураг тавьдаг байсан. Би тэндээс харж байгаад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дугуй худалдаж авах гээд Эрдэнэтунгалаг эгчийн 5037163820 дугаарын дансанд утга дээр нь хоёр дугуй гэж бичээд 9** гэж бичээд 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ** **дугаарын дансанд хүүхдийн ор худалдаж авах гээд 50,000 төгрөг утга 338 нь утасны дугаараа бичээд шилжүүлсэн. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 100,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 189-р  хуудас/,

...Би өөрийн Хаан банкны **тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг нийт 100,000 төгрөг шилжүүлсэн. Миний хохирол  нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 6-р хуудас/,

37.Хохирогч **гийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сард ажил дээрээ байж байхад манай ажлын Цэвэлмаа багш надад болон ажлын хүмүүст нэг фейсбүүк группт орсон гээд үзүүлж байсан. Тухайн групп нь бараа оруулж ирээд хямд зардаг гэж байсан. Тэгсэн намайг К**фейсбүүк групп чатад нэмчихсэн байсан. Тухайн групп чат дээр Ganbooldоr Goo гэсэн хаягаас зураг оруулаад сонирхсон хүн нь баталгаажуулаад аваарай гэсэн зар оруулдаг байсан. Би тухайн групп дээрээс 2021 оны 07 дугаар сарын 19-20-ны өдрийн орчимд Ganbooldоr Goo гэсэн хаягаас хүүхдийн ор 120,000 төгрөг, 2 ширхэг сандал 80,000 төгрөг гэсэн зар оруулсан байхаар нь би Ganbooldоr Goo гэсэн хаяг руу хувь чатаар сонирхоод үнийг нь асуугаад чат бичихэд хоёулаа нийлээд 200,000 төгрөг болно гэсэн. 23021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр **дугаарын данснаас Урангоогийн 5300207533 дугаарын данс руу утга дээр нь ** ** гэж бичиж 9**  гэж бичиж 80,000 төгрөг нийт 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш огт холбогдоогүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орчимд Ganbooldоr Goo гэсэн хаяг руу бараагаа авъя гэж чат бичтэл надад бараа чинь ирчихсэн байгаа хил хаалттай байгаа учраас удаад байна, хил нээгдэхээр ирнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар ч мэдээлэлгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Тунгаа эгчтэй таараад бараа юу болов гэж асуусан чинь нөгөө хүн чинь бид нарыг залилсан юм шиг байна лээ, чи өргөдөл бичээд цагдаа дээр очоорой гэж хэлэх үед нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 192-р хуудас/,

...Би нөхөр ** эзэмшлийн Хаан банкны ** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр120,000 төгрөг, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80,000 төгрөг нийт 200,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 249-р хуудас/,

38.Хохирогч**ын өгсөн: “...Би анх 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Тунгаа гэх эгчээс фейсбүүк чатаар Солонгосоос бараа оруулж ирж зарна. Манай дүү карго ажиллуулдаг талаар мэдээлэл авсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг гэр ахуйн барааны дэлгүүр дээрээ байхад Тунгаа эгч орж ирээд надад нэг шкаф зураг үзүүлээд энэ бараа гарч байна сонирхох уу гэж асуусан. Тэгэхээр нь би үнийг нь асуутал 280,000 төгрөг болно. Тэгээд 50 хувийн мөнгө хийхэд болно гэж хэлсэн. Тэгээд би тухайн барааг авахаар болоод 140,000 төгрөг Тунгаа эгчийн Хаан банкны 5037163820 дугаарын дансанд шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /2 хх-ийн 195-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн ** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 140,000 төгрөг шилжүүлсэн. Надад учирсан 140,000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 228-р хуудас/,

39.Хохирогч **ийн өгсөн: “...Анх 2021 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Манай ээж ** надад нэг групп ** гэсэн нэртэй чат харуулаад хүмүүс хямд бараа зардаг гэсэн чат харуулсан. Тэгээд нэг мэдсэн намайг тухайн фейсбүүк групп чат дээр нэмчихсэн байсан. Тухайн групп чат дээр Ganbooldоr Goo гэсэн хаягаас янз бүрийн барааны зураг оруулдаг байсан. Тэгээд худалдаж авах гэж байгаа сонирхсон хүн нь тэрийг нь авдаг байсан. 2021 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна. Ganbooldоr Goo гэсэн хаягаас нэг гал тогооны ширээ, сандал, тольтой ширээний зураг оруулсан. Би тухайн барааг нь сонирхоод худалдаж авах болоод Хаан банкны 5300207533 дугаарын дансыг аваад утга дээр нь өөрийнхөө утасны дугаараар нэрийг бичээд 390,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш бараа удаад байхаар нь асуутал хил хаалттай тэр дээр удаад байна гэж хэлсэн. Би ч хил хаалттай байсан болохоор итгээд байсан. Тэгсэн сүүлд чат дээр наад хүн чинь худлаа яриад байна гэж хэл ам гарч эхэлсэн. Тэгээд маргааш нь Ganbooldоr Goo гэсэн хаягтай хүн блок  хийчихсэн байсан. Тэгээд залилуулсан тухайгаа мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 202-р хуудас/,

...Надад учир хохирол 390,000 төгрөгийг нөхөн төлсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 14-р хуудас/,

40.Хохирогч  **гийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ** дугаарын данснаас Урангоо гэх нэртэй дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 10-нд хөргөгч захиалж 190,000 төгрөг хийсэн, дараа нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5300207533 дугаарын дансанд зурагт захиалж 350,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 91-р хуудас/,

41.Гэрч **ийн өгсөн: “...Маргааш өглөө нь Ganbooldor Goo гэсэн хаягаас над руу сайн байна уу гэж чат бичсэн байсан. Тэгээд намайг хаана байдаг талаар асуухаар нь би Хөтөлд байдаг талаараа хэлсэн. Тэгсэн нөгөө хүн маань би Солонгос улсад сурдаг оюутан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүний нутагт биеэ бодоорой гэж хэлээд юу болсон бэ гэж асуутал нөгөө хүн маань би хичээлийнхээ хажуугаар каргоны ажил хийдэг юм аа, надаас гадна хоёр оюутан байгаа, надтай нийлээд 3 хүн ажилладаг, дахиад өөр зөндөө бараа байгаа шүү та харах уу гэхээр нь би зургуудыг нь үзье гэж хэлсэн. Тэгээд над руу чатаар зургууд явуулсан. Тус болох санаатай тухайн чат групп дээр нь өөрийнхөө ойр дотны гэсэн 10 гаран хүмүүсийг нэмсэн. Нөгөө хүн маань ч гэсэн бас хүмүүс нэмчихсэн байсан. Сүүлд сар гарын дараа гэхэд 79 орчим гишүүнтэй чат групп болчихсон байсан намайг захиалга авчхаарай гээд хэлчихсэн байсан болохоор би өөрийнхөө 5037163820 гэсэн дансаар захилга аваад тухайн захиалга авсан өдрийнхөө орой нь чатаар тооцоогоо  хийгээд захиалга өгч барааны мөнгөө өгсөн хүмүүсийн мөнгийг Хаан банкны 5300207533 дугаарын дансанд тоо ёсоор нь шилжүүлдэг байсан.,...сүүлд захиалсан бараанууд нь ирэхгүй хүмүүс хэл ам хийгээд ирэхэд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүх бараа тараагдана гэж зар оруулсан байсан. Тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хил хаагдчихсан. Тэгсэн чат групп дээр хил хаагдчихлаа бараа удах боллоо хүмүүс хил нээгдээд жигдрэх үед нь бүх барааг нь хүргүүлнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-40-р хуудас/,

42.Гэрч **ийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орчимд санагдаж байна гэртэй фэйсбүүк ухаад байж байтал "**" гэсэн фэйсбүүк ухаад байж байтал "**" гэсэн хаягаас чимдан, нүдтэй шүүгээний зураг оруулаад каргог нь төлөөд аваарай гээд дээр нь 80к гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би ямар хямдхан юм бэ? гэж бодоод "Ganbooldor Goo" гэх зарын дагуу асууж байна энэ тавилга иймд хямд юм уу? хаана байгаа юм бэ гэж асуутал надад Солонгосоос ачуулж өгнө каргоны үнээр нь гэж хэлсэн. Тэгээд  би найдвартай юм уу? Монголд ирэхэд нь дахиж мөнгө төлөх үү? гэж асуутал үгүй каргоны үнийг нь өгөөд болоо гэж хэлсэн тэгээд өөрөө Сүлд гээд каргогоор ачигдана гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж авахаар болоод дансыг нь асуутал Хаан банкны 5300207533 гэсэн Урангоо гэх хүний данс өгсөн. Тэгээд би тэр дансруу нь 80,000 төгрөг нөхөрийнхөө ** гэсэн данснаас "80 мянган төгрөг комд" гэж бичээд явуулсан, Тэгээд шилжүүлчихсэн талаараа хэлэхэд нөгөө фейсбүүк хаягаас орсон байна баярлалаа гэж бичсэн. Тэгээд дахиад нэг 4 хаалгатай цагаан өнгийн шкабны зураг оруулсан байсан тэгэхээр нь би нөхрөөсөө энэ шкаф 250,000 төгрөг гэж байна, авъя гэтэл яахын бэ манай нөхөр мөнгөгүй байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь "Ganbooldor Goo" гэсэн хаягнаас надруу сайн байна уу та чат бичсэн байсан тэгээд намайг та хаана байдаг талаар асуухаар ньь би Хөтөлд байдаг талаараа хэлсэн. Тэгсэн нөгөө хүн маань би Солонгос улсад сурдаг, оюутан гэж хэлсэн тэгэхээр нь би хүний нутагт биеэ бодоорой гэж  хэлээд юу  болсон бэ? гэж асуутал нөгөө хүн маань би хичээлийнхээ хажуугаар карго хийдэг юм аа надаас гадна 2 оюутан байгаа надтай нийлээд 3 хүн ажилладаг. Дахиад өөр

зөндөө бараа байгаа шүү та харах уу? гэхээр нь би зураг үзье гэж хэлсэн. Тэгээд надруу чатаар зурагнууд явуулсан тэгээд дахиад над руу цаг орчим болоод шинэ зурагнууд явуулаад байсан. Тэгэхээр нь би эгчид нь мөнгөний боломж байхгүй байна гэж хэлсэн тэгсэн нөгөө хүн маань хямд шүү дээр би нэг бараа зардаг чат групп нээх гэж байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сайн байна шүү залуу хүн байж гэж хэлтэл нөгөө хүн би таныг групп нээгээд гишүүнээр нь нэмье та тэгээд ороод бас хүн нэмээд бараа захиалаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус болох санаатай "**" зар дээр Солонгос улсаас бараа оруулдаг хүн байдаг юм байна шүү гэсэн утгатай зар оруулчихсан юм аа. Тэгээд орой нь миний утсанд чат ирэхээр нь хартал "Ganbooldor Goo" гэсэн хаягнаас над руу чат бичээд таныг группт нэмчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгсэн намайг Кореа карго гэсэн чат гурппт нэмчисэн байсан. Тэгээд би тус болох санаатай тухайн чат групп дээр нь өөрийнхөө ойр дотны гэсэн 10 гаран хүмүүсийг нэмсэн. Нөгөө хүн маань ч гэсэн хүмүүс нэмчихсэн байсан. Сүүлд сар гарны дараа гэхэд 79 орчим гишүүнтэй чат групп болчихсон байсан. Групп чатаа нээгээд админ нь "Ganbooldor Goo" гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч байсан..., Би царайг нь  хараагүй ч гэсэн ер нь гайгүй чатаар харилцаатай болчихсон байсан..., Тэрнээс хойш Уянга гэдэг хүн над руу хувь чатаар орж ирээд та Урангоо гэдэг хүнийг таних уу гэж асуухаар нь би онлайнаар фейсбүүкээр танилцсан. Сайн танихгүй гэж хэлтэл нөгөө Уянга гэдэг хүн юу яриад байгаа юм бэ та өөрөө дүү гээд байсан биз дээ би наад хүнд чинь 12 сая төгрөгийн бараа захиалчихсан байгаа одоо бараагаа буцаагаад мөнгө авах гэхээр чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд захиалсан бараанууд нь давхцаад хүмүүс хэл ам хийгээд эхлэхэд чат группээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр устгачихсан. Мөн "Ganbooldor Goo" гэсэн хаягаа устгаад алга болчихсон..., Би барааны мөнгө шилүүлэхдээ Хаан банкны 5300207533 дугаарын дансанд шилжүүлдэг байсан. Мөн би хүмүүсээс барааны захиалга аваад мөнгийг нь өгөхдөө дээрх дансаар өгдөг байсан...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 221-222-р хуудас/,

 

43.Гэрч **ын өгсөн “...Манай хадам эгч Болоршагай надад шүүгээ, хөргөгч, тоос сорогч гэх мэт цахилгаан бараанууд хямд байгаа гэж байна чи авах уу гэж хэлээд надад зургийг нь харуулж байсан. Надад цахилгаан бараа худалдаж авахаар захиалга өгчихсөн байгаа, би урьдчилгаа мөнгийг нь шилжүүлсэн гэж ярьж байсан манай хадам ээж Б.Болорсүрэн цахилгаан

 бараа худалдаж авна урьдчилгаа мөнгөө Урангоо гэх нэртэй Хаан банкны 5300207533 дугаартай данс руу шилжүүлсэн. Бараа нь ирэхгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92-р хуудас/,

44.Гэрч **ийн өгсөн: “...09 дүгээр сард надаас гар утсаа нуугаад өгөхгүй байсан. Тэгээд би хальт маргалдаад өнгөрсөн. Тэгтэл хүнтэй хамтарч ажиллаж байгаа, дундаас нь цалинждаг гэж хэлсэн. Тэгээд итгээд байж байтал 11 дүгээр сард хуурамч хаяг нээж Солонгос улсаас бараа захиалж оруулж ирнэ гэж бусдаас мөнгө авсныг нь мэдсэн. Тэгээд мэдсэнийхээ дараа бид хоёр маргалдаж муудалцсан. Тэгээд би  Солонгос явж ажил хийж байгаад хүмүүсийн хохирлыг төлж барагдуулъя гэж эхнэртээ хэлсэн...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 215-219-р хуудас/,

45.Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /1 хх-ийн 1-3-р хуудас/,

46.Хохирогч **цагдаагийн байгууллагад гаргасан гомдол / 1 хх-ийн 20-21-р хуудас/,

47.Хохирогч ** эзэмшлийн Хаан банкин дахь **тоот  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 50-51-р хуудас/,

48.Хохирогч ** Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх-ийн 79-81-р хуудас/,

49.Хохирогч ** Хаан банкин дахь  тоот  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 115-116-р хуудас/,

50.Хохирогч Б** тоот  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 120-р хуудас/,

51.Хохирогч ** Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх-ийн 166-р хуудас/,

52.Хохирогч **с Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх-ийн 206-р хуудас/,

53.Хохирогч ** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1 хх-ийн 230, 228-229-р хуудас/,

54.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 1-р хуудас/,

55.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 9-р хуудас/,

56.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 27-р хуудас/,

57.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 30-р хуудас/,

58.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 33-р хуудас/,

59.Хохирогч ** цагдаагийн байгууллагад ирсэн гомдол /2 хх-ийн 34-р  хуудас/,

60.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 35-р хуудас/,

61.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 39-р хуудас/,

62.Хохирогч Б** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 42-48-р хуудас/,

63.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 49-50-р хуудас/,

64.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 51-р хуудас/,

65.Хохирогч С**цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /2 хх-ийн  52, 31-32-р хуудас/, 

66.Хохирогч ** цагдаагийн байгууллагад ирсэн гомдол /2 хх-ийн 34-р  хуудас/,

67.Хохирогч **цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, дансны хуулга /3 хх-ийн 242, 243-249-р хуудас/,

68.Хохирогч  **

69.Хохирогч  **цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, дансны хуулга /3 хх-ийн 216-221-р хуудас/,

70.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүкийн чатын хуулбар /3 хх-ийн 212, 213-214-р/ хуудас,

71.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, дансны хуулга /3 хх-ийн 183, 184-211-р хуудас/,

72.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 40-41-р хуудас/,

73.Хохирогч **цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 30-р хуудас/, фейсбүүк чатын хуулбар /2 хх-ийн 31-32-р хуудас/,

74.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3 хх-ийн 182, -р хуудас/,

75.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  32-33-р хуудас/, 

76.Хохирогч **цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн  151-р хуудас/, 

77.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн  156-р хуудас/, 

78.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн  162-р хуудас/, 

89.Хохирогч Д** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /2 хх-ийн  160,  3 хх-ийн 161-167-р хуудас/, 

80.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, дансны хуулга /3 хх-ийн  154, 155-157-р хуудас/, 

81.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  158-159-р хуудас/, 

82.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  114-р хуудас/, 

83.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  88, 89-104-р хуудас/, 

84.Хохирогч **цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  115, 117-р хуудас/, 

85.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  118, 121-р хуудас/, 

86.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  106, 107-113-р хуудас/, 

87.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн  105, 89-104-р хуудас/, 

88.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3 хх-ийн 34-р хуудас, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн 35-54-р хуудас/,

89.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3 хх-ийн 143-р хуудас, фейсбүүк чатын хуулбар /3 хх-ийн 144-153-р хуудас/,

90.Хохирогч ** цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3 хх-ийн 160-р хуудас, фейсбүүк чатын хуулбар, дансны хуулга /3 хх-ийн 160-181-р хуудас/,

91. Фэйсбүүк групп чатад оруулж байсан тавилганы зураг, хохирогч нартай бичсэн мессеж чат /1-р хх-ийн 124-151, 188-192, 238-243, 2-р хх-ийн 15-26, 3-р хх-ийн 35-72, 184-187, 216-220 хуудас/

92. Г.Урангоогийн Хаан банкны 5300207533 тоот дансны 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 110-114-р хуудас/,

93. Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаартай Ганбаатарын Урангоо **, ** дугаарын данснуудыг эзэмшдэг албан бичиг, дансны хуулга /4 хх-ийн 2-31-р хуудас/,

94. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Урангоогийн 5300207533 дугаарын данс, ** 5037163820 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 39-42-р хуудас/,

95. ** Хаан банкны 5300207533 тоот дансны 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга /4 хх-ийн 109-113-р хуудас/,

96. Хохирогч нарын хохирлын тооцоо /5 хх-ийн 79-80, 81-104-р хуудас/,

97. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий албан тушаалтны 2210001480104 дугаартай хэрэгт хохирогч **н Хаан банкны ** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 39-40-р хуудас/,

98. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий албан тушаалтны 2210001480104 дугаартай хэрэгт хохирогч **тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 41-42-р хуудас/,

99. Хохирогч М** нарын дансны хуулга /6-р хх-ийн 45-109 хуудас/

100. Хохирогч *** нарын хохирлоо авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэх мессеж бичсэн баримт / 6 хх-ийн 140-153-р хуудас/,

101. Эрүүгийн 2210001480104  дугаартай хэргийн хохирлын тооцоо / 6хх-ийн 194-195-р хуудас/,

102. Хохирогч Б** нарын **хохирлоо бүрэн гүйцэт авсан нь үнэн болно гэх баримт /6 хх-ийн 235-243, 7 хх-ийн 17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж хэрэгт авагдсан нотлох баримтууд болно. Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ** холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас дүгнэлт танилцуулах шатанд: “....Шүүгдэгч Урангоо нь өөрийгөө Бүгд найрамдах Солонгос улсад амьдардаг гэж итгүүлж хямд үнээр гэр ахуйн тавилга худалдана гэж бодит зураг бүхий хуурамч зар байршуулж, бодит байдлыг нуух замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 40 удаагийн үйлдлээр 49,492,500 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримт болох хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч нарын дансны хуулга болон холбогдох бичгүүд, чатаар харьцсан зэрэг нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Ийм учраас шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заасан гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ** өмгөөлөгч дүгнэлт танилцуулах шатанд: ... Миний үйлчлүүлэгч ** гэм буруутай асуудлыг хэлэлцэж байна. Тэгэхээр 20 хэдхэн настай, яг амьдрал эхэлж байгаа энэ үедээ хүүхдээ харж байхдаа болчимгүй тогтворгүй байдлаас болж худал зар тавьснаас болж өнөөдөр 40 хүнийг хохироочхоод байгаа. Яллах дүгнэлтэд дурдагдсан хохирогчид болон хохирол төлбөрийн талаар маргаан байхгүй. Хохирлыг 100% барагдуулчихсан, гэм буруугаа гэмшиж ойлгож байгаа гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол шүүх хуралдаанаас өмнө бүх хохирлоо арилгасан. Энэ хэрэг дээр ** бас нилээн үүрэг рольтой оролцсон, дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол **сумын групп чатдаа карго төлөөд ав гэсэн ийм чат бичиж маш хямдхан бараа материалын зургийг тавьснаас болоод түймэр асаж байгаа юм шиг л маш олон хохирогч нар нэмэгдчихсэн... Хохирогч нар ямар ч хүн таньдаггүй, мэддэггүй, уулзаж яриагүй, утсаар яриагүй нь чат дээр байгаа үг өгүүлбэр, зургийг хараад мөнгө шилжүүлээд дэндүү гоомой байна. ...**өөрөө манай үйлчлүүлэгчийг худал зар тавьсныг ерөөсөө магадлаагүйгээр дэндүү итгэлтэйгээр ингэж чатаар харьцсанаас болж энд байгаа хохирогч нарыг үндсэндээ төөрөгдөлд оруулсан. ...Урангоогийн зүйлчлэлийг харах юм бол 5-12 жилийн хорих ялтай өөр сонголт байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн ангиллаар хүнд зүйлчлэлээр зүйлчлэгдээд явж байгаа.  Би энэ зүйлчлэлийг хөнгөрүүлье гэж анх байр сууриа эхнээс нь хэлсэн. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Прокурор зөвхөн хохирогчийн үйлдлийн тоонд дүгнэлт хийгээд амьдралын эх үүсвэр болгосон, байнга орлого олсон, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Урангоогийн гэр бүлийнх нь хүн тухайн үед ашиг орлоготой байсан. Өөрөө ч гэсэн тодорхой хэмжээний өдөрт нь хүргэлтийн ажил хийхгээд орлоготой байсан. Тэрийг нь тооцох юм бол сардаа 600-700 мянган төгрөгийн цалин орлоготой байна... Ийм учраас манай үйлчлүүлэгчид нэг удаа боломж олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн  шүүхэд гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон ** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сард хуучин тавилга худалдаа гэх группд фэйсбүүк G**  гэх хаягнаас Солонгос улсаас каргогоор тавилга захиалга авна гэсэн зар оруулсан тэгтэл зарын дагуу Тунгаа тунгаа гэх хаягнаас надруу чат бичиж бараа захиалъя гэж хэлсэн. Тэгээд уг хүнтэй танилцаж надруу 80.000 явуулж бараа захиалсан. Яг юу захиалсан гэдгийг санахгүй байна. Тэгээд уг эмэгтэй би чамд туслая захиалга олж өгье гэж хэлсэн. Тэгээд групп чат үүсгээд бага багаар хүмүүс нэмэгдсээр байгаад нилээн хэдэн хүнтэй чат болчихсон. Тэгээд тухайн хүмүүс надруу бараа захиалхаар чат бичиж урьдчилгаа шилжүүлсэн... захиалга өгсөөр байгаад нийтдээ 5 сар орчмын хугацаанд миний дансанд 30 гаран сая төгрөг орсон санаж байна. Тэгээд уг мөнгөнүүд ар араасаа цуварч орсон учир хоол хүнс, ойр зуурын юманд хэрэглэсээр байгаад таарчихсан... Би Солонгосоос бараа захиалж үзээгүй. Солонгост таньдаг ойр дотны хүн байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 67 хуудас/,

  ...Би гэртээ байхдаа зарыг оруулж мөнгө авдаг байсан. Олсон мөнгөө ойр зуурын хэрэглээндээ зарцуулчихсан юм. Өдөр болгон л мөнгө орж ирээд буцаан үрсээр байгаад их болчихсон юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 129-р хуудас/ зэргээр шүүгдэгч Г.Урангоо нь гэмт хэрэг үйлдэх үедээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдээ харах зуураа 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд буюу 5 сарын хугацаанд өөрийн фэйсбүүк "**" гэх хаягнаас “**” гэх групп чат нээн гэр ахуй, тавилганы хуурамч фото зураг оруулж, нэр бүхий 40 хохирогчоос 49,252,500 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаараа дамжуулан авч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.       

 

Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг “нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, мөн тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдарлынх нь хэвшил болсон өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг гэж тайлбарласан бөгөөд энэ байдал нь Г.Урангоогийн үйлдэлд тохирч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн хуулийн 2.3-т гэм буруу санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” гэжээ.

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийнхөө үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.Урангоо нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэрнээ хүсч үйлдэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”  гэж заасны дагуу шүүгдэгч ** залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэж дүгнэлт гаргасан.

Иймд  шүүгдэгч ** залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Урангоо нь 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд нийт 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан нийт 49,252,500 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Хохирогч ** нарын хохирол төлбөрөө авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 207-249, 6-р хх-ийн 2-14 хуудас/

 

Хохирогч Г** нарын хохирлоо авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэх мессеж бичсэн баримт / 6 хх-ийн 140-153-р хуудас/,

Хохирогч ** нарын ** хохирлоо бүрэн гүйцэт авсан нь үнэн болно гэх бичгээр ирүүлсэн баримт /6 хх-ийн 235-243, 7 хх-ийн 17-р хуудас/, мөн хохирогч ** нар нь шүүх хуралд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролоо бүрэн авсан гэх шүүх хуралдааны товыг мэдэгдэж, утсаар ярьсан тэмдэглэлээр нэр бүхий 40 хохирогчийн хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч ** залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **06 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, өрх толгойлсон эмэгтэй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан ял нь 5-12 жилийн хугацаагаар хорих ялтай зүйл анги учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс тодорхой хэмжээгээр буюу 3/2-г оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж байна.

 

Шүүгдэгч Г.Урангоо шүүх хуралдаанд: “...Ямар ч гэсэн өөрийнхөө гэм бурууг маш их ойлгож, гэмшиж байгаа. Нийт хохирол учруулсан хүмүүс мөн энд сууж байгаа Эрдэнэтунгалаг гэдэг хүнээс ч гэсэн уучлалт хүсэж байна. Тэгээд цаашид амьдрах боломжийг минь бас бодолцож үзээд охиныг минь бодож үзээд хөнгөн шийдэж өгөөч...” гэв.

 

Шүүгдэгч Г.Урангоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна. /4-р хх-ийн 151 хуудас/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн

1.1-д зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг”,

1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заасан байх ба шүүгдэгч Г.Урангоо нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил, хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр , ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт таваас арван хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээ болох арван хоёр жилийн хугацаагаар хорих ялын  гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр , ялын доод хэмжээ болох таван жилийн хугацаагаар хорих ялын  гуравны хоёроос багагүйгээр 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял шүүгдэгчид оногдуулах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** 3 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 3 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Урангоо нь О** хууль ёсны гэр бүл болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх боловч О** нь Солонгос улсруу явсан, хэдийгээр ирэх нь тодорхойгүй, ** нь * настай ** хамт амьдагдаг болох нь ** засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Шүүгдэгч ** 2018 оны 09 дүгээр сарын 18-нд төрсөн охин ** эрх нь хөндөгдөж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар ** овогт ** (РД:**) эрх ашиг сонирхлыг хамгаалж асран хамгаалагч тогтоохыг Улаанбаатар хот, ** Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураагдсан гар утсанд үзлэг хийсэн бичиг бүхий 1 ширхэг СD, Хаан банкны АТМ бичлэг бүхий 1 ширхэг СD-ийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8,36.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

 

1.Шүүгдэгч ** овогт ** цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** 3 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 3 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар ** овогт ** (РД:**) эрх ашиг сонирхлыг хамгаалж асран хамгаалагч тогтоохыг Улаанбаатар хот, ** дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хэрэгт хураагдсан гар утсанд үзлэг хийсэн бичиг бүхий 1 ширхэг СD, Хаан банкны АТМ бичлэг бүхий 1 ширхэг СD-ийг хэргийн хамт хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                                  

                                            ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА

 

                                            ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА