Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 274

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00194/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, ... овогт З.А /регистрийн дугаар ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, ... овогт Д.О /регистрийн дугаар ТВ78082466, утас 95378675/-т холбогдох,

 

“4,510,530 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч З.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие З.А нь Д.О-тэй зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн /Ү-..., Г-.../ 3,100,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүүгүй зээлдүүлсэн юм. Д.О нь өнгөрсөн хугацаанд 485,200 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,614,800 төгрөг төлөөгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17 өдрийг хүртэл 145 хоногийн алданги 1,895,730, үндсэн зээлтэй нийлээд 4,510,530 төгрөгийг нэхэмжилж байна. Д.О-ийг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Д.О-ээс 4,510,530 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Д.О миний бие нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “МБ” ломбардаас 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр 2,500,000 төгрөгийг зээлж авсан. Ингээд 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл сар бүр 200,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. 2020 оны 10 дугаар сараас эхлээд улс даяар үүссэн онц нөхцөл байдал дэлхий нийтийг хамарч буй “Ковид-19” халдварт өвчний улмаас миний эрхлэн явуулдаг комиссын бараа буюу хуучин хувцасны худалдаа, ашиг орлого доголдож зээлийн төлөлтийг хийх ямар ч боломжгүй болсон.

З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3,100,000 төгрөгийг өөрөөс нь зээлсэн гээд түүнийг алдангийн хамт 4,510,530 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Тухайн “МБ” ломбардаас мөнгө зээлдэх үед З.А намайг нотариат орж “Зээлийн гэрээ” байгуулах ёстой гээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нотариат орж 362 дугаартай “Зээлийн гэрээг” байгуулсан. Бас миний өөрийн амьдарч буй миний аавын болон охины өмчлөлийн Дархан сумын 7 дугаар баг, ... тоот газар, үл хөдлөх хөрөнгө болох байшингийн гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж байгаагаар хийсэн. Гэхдээ барьцааны гэрээ яг байгуулагдсан эсэхийг би сайн ойлгоогүй, учир нь надад барьцааны гэрээ гэж зүйл огт өгөөгүй. З.А тухайн үед ингэж нотариат орох хэрэгтэй байдаг юм аа эгч гэж хэлэхэд нь миний хувьд эргэлтийн мөнгөний хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд 3,100,000 төгрөгийг зээлсэн гэж байсан бөгөөд З.А тайлбарлахдаа 2,500,000 төгрөгийн 3 сарын хүү 600,000 төгрөг оруулж бичсэн гэж хэлж байсан. Миний хувьд орлого гайгүй байвал яаж ийгээд төлчих бодолтой байсан тул тэр тал дээр хэлэх үг гараагүй. Гэтэл өнөөдөр намайг энэ дүнгээр шүүхэд өгч алданги гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Бодит байдал дээр би “МБ” ломбардаас зээлсэн зээлийн гэрээний харилцааны дагуу 2,500,000 төгрөгийг 3 сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд миний зүгээс 2,700,000 төгрөгийг үндсэн зээл хүүгийн хамт төлөх ёстой гэж үзэж байна. Үүнээс миний 7 сарын хугацаанд төлсөн 1,360,000 төгрөгийг хасаж тооцвол надад 1,340,000 төгрөгийн тооцоо л үлдсэн байгаа болно. Алдангийн тухайд бол дүр үзүүлж хийсэн зээлийн гэрээнийхээ заалтаар надаас алданги нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаартай “Зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа тул тус гэрээг байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрч буй 1,340,000 төгрөгийг хасаж, 3,170,530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Д.О-т холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 2,614,800 төгрөг, түүний алданги 1,895,730 төгрөг, нийт 4,510,530 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа 832,830 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас үндсэн зээл 2,132,000 төгрөг, алданги 1,545,700 төгрөг, нийт 3,677,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “хариуцагч Д.О нь “МБ” ломбардаас 2,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Д.О нь “МБ” ломбардад үндсэн зээл 2,500,000 төгрөг, түүний хүү 200,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөг төлөх ёстойгоос 968,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 1,732,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Харин З.А нь дээрх зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэв шүүх З.А-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзвэл 1,732,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин З.А-тэй зээлийн гэрээ байгуулаагүй, энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ учир алданги төлөх үндэслэлгүй. “МБ” ломбардтай байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Д.О-т 2,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр амаар тохиролцож, 3 сарын хүү 600,000 төгрөгийг урьдчилан тооцон үндсэн зээл 2,500,000 төгрөг дээр нэмж, нийт 3,100,000 төгрөгийг зээлдүүлснээр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 362 дугаартай зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д.О нь зээлийн төлбөрт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 120,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 293,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 205,000 төгрөг, нийт 968,000 төгрөгийг нэхэмжлэгч З.А-ийн эзэмшлийн ХААН банкин дахь... тоот данс руу шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч З.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 362 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд “МБ” ломбардын зээлийн гэрээ 3004 гэх баримтыг зээлийн гэрээ биш, зээлийн төлөлтийг бүртгэх зорилгоор уг баримтыг үйлдсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.

“МБ” ломбардын зээлийн гэрээ 3004 гэх баримтад зээлийн хэмжээ, зээлийн хугацаа зэрэг нь тодорхойгүй, зээлдэгч байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.А нь Д.О-ийн өмчлөлд 2,500,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Д.О нь зээлийн төлбөр 968,000 төгрөгийг З.А-т буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байх тул  З.А, Д.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 362 дугаартай гэрээний дагуу З.А нь 3,100,000 төгрөгийг Д.О-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч тэрээр 2,500,00 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч Д.О нь дээрх мөнгийг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй. Хэрэв гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг дээрх гэрээгээр хүлээсэн байна.

 

Дээрх зээлийн 362 дугаартай гэрээнд “хүүгүй” гэж заасан байх тул Иргэний хуулийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.А нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн “үндсэн зээл 2,500,000 төгрөг, 3 сарын хүү 600,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөгөөс хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн 968,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,132,000 төгрөг”-ийг үндсэн зээлийн төлбөрт нэхэмжилсэн  нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Харин хариуцагч тал нь 1 сарын хүү 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 968,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1,732,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг  буцаан шаардах, үндсэн зээлээс хасуулж тооцох үндэслэлгүй тул хариуцагч Д.О-ээс үндсэн зээл 1,732,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу З.А нь Д.О-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.А нь хариуцагчаас нийт 145 хоногийн алданги нэхэмжилдэг бөгөөд 145 /алданги 8660 төгрөг/ хоногийн алданги 1,255,700 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 866,000 төгрөгийн алдангийг хариуцагч Д.О-ээс гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Д.О-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,732,000 төгрөг, алданги 866,000 төгрөг, нийт 2,598,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 1,079,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-ээс нийт 2,598,000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч З.А-т олгож, үлдэх нэхэмжлэлийн 1,079,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-т заасны дагуу нэхэмжлэгч З.А нь 832,830 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсаныг баталсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,118 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 56,518 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА