Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2021/00304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2020/01189

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð,

Íýõýìæëýã÷: ... хот, ... дугаар хороо, ... хороолол, ... гудамж, .. ... дүгээр байрны ... тоотод оршин суух ... овогт Д.Б /РД.../-ийн íýõýìæëýëòýé,

Õàðèóöàã÷: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол ... байр ... тоотод оршин суух ... овогт С.Э /РД:..., утас: .../-д холбогдох,

"Хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах" тухай шаардлагатай,

Гуравдагч этгээдийн шаардлагаатай “Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХС” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Б-д даалгаж өгнө үү” гэх шаардлага бүхий èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Ганхуяг íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

   Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ЛИ” ХХК-тай 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, ... дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 мкв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

 “ЛИ” ХХК-аас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, ... дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, ... байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, ... байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох С.Э нь ... байрны ... тоот, 7 мкв 2 өрөө орон сууц, ... байрны ... тоот 41,3 мкв 1 өрөө орон сууцнуудыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч С.Э нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч С.Э-ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, ... дугаар хорооллын ... байрны ... тоот 62,7 м.кв, 2 өрөө орон сууц, ... байрны ... тоот 41,3 м.кв 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Д.Б-ийн гаргасан “хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбар, татгалзлалыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Хариуцагч С.Э би “ХС” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд цор ганц хувьцаа эзэмшигч нь билээ. Манай “ХС” ХХК нь “ЛИ” ХХК-тай 2016 оны 12 сарын 08-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... хорооллын нутаг дэвсгэрт орших Л тауны 2, 3-р орцны дотор заслыг хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэж өгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөгийг гэрээний 2.1-т зааснаар захиалагч төлөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 7.2-д “Захиалагч тал гэрээний төлбөр тооцоо барагдуулахдаа нийт 2 байрыг /1 өрөө байр 1ш, 2 өрөө байр 1ш/ бартерлаж тооцоо хийнэ” гэж гэрээнд тохирсоны дагуу “ЛИ” ХХК нь тухайн Л тауны ... байрны ... тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд бартераар өгөхөөр харилцан тохиролцож №149, №150 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Ингээд орон сууцыг ашиглалтанд орсны дараа дээрх гэрээний дагуу “ЛИ” ХХК орон сууцны эзэмшил, ашиглалтыг С.Э миний эзэмшилд бүрэн шилжүүлж өнөөдрийг хүртэл тус орон сууцнуудыг С.Э би шударгаар эзэмшиж, ашигласаар байна. “ЛИ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “ХС” ХХК-ийн нэр дээр гаргах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байсан учраас манай компани Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн №2541 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... хорооллын нутаг дэвсгэрт байрлах Л таун 144 айлын орон сууцны ... байрны 2 орц, 8 давхар, ... тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч “ХС” ХХК-нд шилжүүлэхийг “ЛИ” ХХК-д даалгаж шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2019 оны 11 сарын 14-ний өдөр №14542 дугаар шүүгчийн захирамж, №1102 гүйцэтгэх хуудас бичигдсэн. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон “ЛИ” ХХК-аас дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай албан мэдэгдлийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Иймд С.Э би Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... хорооллын нутаг дэвсгэрт байрлах Л таун 144 айлын орон сууцны ... байрны 2 орц 8 давхар ... тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй С.Э би дээрх орон сууцнуудыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа учраас Д.Б-ийн гаргасан хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан  “ЛИ” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зэргээс үзэхэд  “ЛИ” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Д.Б нь дээрх маргааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл иргэн Б болон  “ЛИ” ХХК-ийн хамтын ажиллагааны үр дүнд дээрх орон сууцнууд бий болсон хөрөнгө юм. Иргэн Б нь  “ЛИ” ХХК-тай хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон байна. Гэхдээ хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноор хамтын үйл ажиллагаа шууд дуусгавар болохгүй. Хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон биелэгдээгүй үлдсэн хэлцэлийг дуусгавар болгох ёстой. Дараа нь үйлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хувиарлах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч иргэн Б нь  “ЛИ” ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан учраас дээрх орон сууцнуудыг оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашиг болгон өмчилж иргэн С.Э намайг дээрх орон сууцнуудаас албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь хамтран ажиллах гэрээний зорилго нь ашиг олох байдаг бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор гарах үр дагавар нь хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын эрх, үүрэгт өөрчлөлт ордог. Ашиг олох байсан өмнөх зорилгын оронд биелүүлээгүй үлдсэн үүргийг дуусгавар болгох зорилгоор орж ирдэг. Иргэн Д.Б болон  “ЛИ” ХХК нар нь хамтран ажиллах гэрээний зорилгоо биелүүлэхийн тулд манай “ХС” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болгож байгаа дээрх орон сууцнуудыг барих барилгын ажлыг 2016.12.08-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгүүлж дуусгавар болгож хүлээж авсан мөртлөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Манай компанийн өмнө хүлээсэн үүргээ иргэн Д.Б болон  “ЛИ” ХХК нь биелүүлээгүй байж иргэн С.Э намайг дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа учраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн ямар ч үндэслэлгүй юм. Иргэн Д.Б болон  “ЛИ” ХХК нар нь ашиг олох зорилгоор хамтран ажиллаж хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй байсан бол манай компани өнөөдрийг хүртэл ийм хүнд хэцүү байдалд орохгүй байх байсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь хамтран ажиллах гэрээ хамтын үйл ажиллагаанаасаа ямарч үүрэг, хариуцлага хүлээхгүйн тулд дээрх орон сууцнуудыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан байна. Өөрөөр хэлбэл дээрх маргааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Д.Б нь өөрийн нэр дээр гаргасан байгаа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр “ЛИ” ХХК-д дээрх маргааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг “ХС” ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь иргэн Б болон  “ЛИ” ХХК нарын хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үүрэг учраас дээрх шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн үндэслэл болон нотлох баримтуудаар дээрх маргааны зүйл болох дээрх орон сууцнууд миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж байгаа нь  “ЛИ” ХХК болон Б нарын хамтран ажиллах гэрээний хувьд дотоодын асуудлаа л шийдвэрлэж байгаа зүйл болохоос биш хамтын үйл ажиллагааны үр дүнд  бий болсон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Иймд дээрх шүүхийн шийдвэрт заасан үүргийг иргэн Д.Б  “ЛИ” ХХК нар нь заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан хууль бус эзэмшлээс албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХС” ХХК шүүхэд гаргасан шаардлагадаа:

“Манай “ХС” ХХК нь “ЛИ” ХХК-тай 2016 оны 12 сарын 08-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... дугаар хороолол, ... байрны 1, 2-р орцны дотор заслыг хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөгийг гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар захиалагч “ЛИ” ХХК нь төлөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 7.2 дахь хэсэгт захиалагч тал гэрээний төлбөр тооцоог барагдуулахдаа нийт 2 байрыг /1 өрөө байр 1ш, 2 өрөө байр 1ш/ бартерлаж тооцоо хийнэ” гэж гэрээнд тохирсоны дагуу “ЛИ” ХХК нь тухайн Л тауны ... байрны ... тоот хаягт байрлах 62,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд бартераар өгөхөөр харилцан тохиролцож №149, №150 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Ингээд орон сууцыг ашиглалтанд орсны дараа дээрх гэрээний дагуу “ЛИ” ХХК орон сууцны эзэмшил, ашиглалтыг С.Э миний эзэмшилд бүрэн шилжүүлж өнөөдрийг хүртэл тус орон сууцнуудыг С.Э би шударгаар эзэмшиж, ашигласаар байна. Гэтэл “ЛИ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “ХС” ХХК-ийн нэр дээр гаргах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байсан учраас манай компани Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн №2541 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч “ХС” ХХК-нд шилжүүлэхийг “ЛИ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Ингээд 2019 оны 11 сарын 14-ний өдрийн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай №24542 дугаар шүүгчийн захирамж, №1102 гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл иргэн Д.Б нь “ХС” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Э-д холбогдуулж маргаан бүхий дээрх ... байрны ... тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас адбадан гаргуулахаар 2020 оны 10 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Д.Б нь нэхэмжлэлийн үндэслэлдээ 2014 оны 12 сарын 22-ны өдөр “ЛИ” ХХК-тай №1 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний дагуу байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... дугаар хороолол, Л таун хотхоны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орохоор ашиг авахаар хамтран ажилласан боловч “ЛИ” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй учраас дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэг дээрээ гаргуулж авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлдээ “ЛИ” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, мөн “ЛИ” ХХК-тай эвлэрсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн №8942 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн байдаг. Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлд нотлох баримтаас үзэхэд Д.Б  “ЛИ” ХХК нарын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байдаг.Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн №8942 дугаартай шийдвэрээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосны үндсэн дээр Д.Б нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр гаргуулж авсан байдаг. Өөрөөр хэлбэл Д.Б, “ЛИ” ХХК нарын хамтын ажиллагааны үр дүнд дээрх орон сууцнууд бий болсон болох нь тогтоогддог бөгөөд улмаар талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон байна. Гэхдээ хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноор хамтын үйл ажиллагаа шууд дуусгавар болохгүй. Эхлээд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох ёстой. Дараа нь үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хувиарлах ёстой. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын эрх, үүрэгт өөрчлөлт ордог. Ашиг олох өмнөх зорилгын оронд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох зорилго орж ирнэ. Ийнхүү биелүүлээгүй үлдсэн хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгйиг бүрэн хуваарилж дууссанаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болохоор хуулиар зохицуулсан байна. Гэтэл Д.Б нь хамтран ажиллах гэрээ, хамтын үйл ажиллагаанаасаа бий болсон үүрэг, хариуцлагыг хүлээхгүйн тулд шууд дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлж авсан байна. Д.Б нь “ЛИ” ХХК нар нь ашиг олох зорилгоор хамтран ажиллаагүй бол манай компани өдийг хүртэл ийм хүнд хэцүү нөхцөл байдалд орохгүй байсан. Д.Б-ийн нэхэмжлэлийн үндэслэл болон нотлох баримтуудаар дээрх маргааны зүйл болох орон сууц миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж байгаа нь Д.Б болон “ЛИ” ХХК нарын хамтран ажиллах гэрээний хувьд дотоодын асуудлаа л шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон асуудал болохоос биш хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон манай компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Д.Б болон  “ЛИ” ХХК нар нь хамтран ажиллах гэрээний зорилгоо биелүүлэхийн тулд манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтын ажиллагааныхаа үр дүнд бий болгож байгаа дээрх орон сууцнуудын дотор засвар ажлыг хийж гүйцэтгүүлэн дуусгавар болгож хүлээн авч, үүний үр дүнд орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгсөн хирнээ манай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болох дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кь талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч “ХС” ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэхээр Д.Б тус байрнуудын өмчлөх эрхийг нэр дээрээ гаргуулж авсан байдаг. Иймд Д.Б болон “ЛИ” ХХК-ийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үүрэг учраас Д.Б нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч “ХС” ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Иймд маргааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХС” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Б-д даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Íýõýìæëýãчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ø¿¿õэд болон ø¿¿õ хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Д.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “ЛИ” ХХК-тай 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн ... дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан. “ЛИ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалын төвд өргөдөл гарган “ЛИ” ХХК-аас 3,000,000,000 гурван зуун тэрбум төгрөг гаргуулах өргөдөл гаргаж алданги 500,000,000 сая төгрөгнөөс татгалзаж 2,500,000,000 гаргуулах шаардлага дээр талууд эвлэрсэн. ... Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30 өдрийн дугаар 183/ШЗ2017/08942 тоот захирамжаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Төлбөр төлөгч “ЛИ” ХХК-аас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаагаар 2019 оны 02 сарын 21 өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, ... дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг мкв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, ... байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, ... байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. ХС ХХК нь маргаан бүхий орон сууцуудыг Д.Б миний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас хойно бөгөөд 2017 оны 10 сарын 26 өдөр ... байрны ... тоот 62,7 мкв 2 өрөө орон сууц, ... байрны ... тоот 1 өрөө орон сууц захиалгын гэрээг байгуулсан байна. Улсын бүртгэлийн тухай хууль /2009/ оны-д нийцүүлж гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 сарын 17 өдрийн 38 дугаар журам, загвар маягт батлах тухай тушаалын 1-р хавсралт /Эд хөрөнгийн эрх улсын бүртгэл хөтлөх журмыг баталсан бөгөөд уг журамд захиалгаар орон сууц барих тохиолдолд тухайн хэлцэлд тавих хэлбэрийн шаардлага улсын бүртгэлд мэдүүлэг гаргах журам биелүүлээгүйгээс гарах үр дагавар зэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4-р зүйлд Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн хэсгийн 4.3.2-т тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар, байдал ашиглалтанд орсон хугацаа хамтран өмчлөгчийн тоо нэр регистр уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх тодорхой тусгасан өргөдөл албан бичгийг авах, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас тамга тэмдэг эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна. Мөн 4.3.3-т мэдүүлэг гаргагч нь өргөдөл мэдүүлэг өмчлөгчийн тоо тодорхой бичсэн байх шаардлагатай гэж тус тус заасан. Журмын дээрх зохицуулалтаар “ЛИ” ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч ХС ХХК-ны орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан талаархи холбогдох материалыг гаргаж өгч байгаагүй нь Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-... тоот улсын бүртгэлийн холбогдох баримт лавлагаагаар тогтоогддог. ХС ХХК нь Орон сууц захиалгын гэрээ нь 2017 оны гэрээ нь гэрээ байгуулах үед нотариатаар гэрчлэгдээгүй, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь нотлогдож ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2 хэсэг бичгээр хийх хэлцэлийг дараахи тохиолдолд хийсэн гэж үзнэ 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасанд нийцнэ. Иргэний хуулийн 109.2, 110.1, 182.1-д Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.1.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болгохоор зохицуулсан. Дээрхи маргаан бүхий орон сууц нь Д.Б-ийн өмчлөл дээр бүртгэлтэй Б-ийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан шаардлага гаргаагүй байх тул түүний нэр дээр байгаа эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь хууль ёсны үнэн зөв гэж үзнэ. Нэхэмжлэгч ХС ХХК-ны шаардлага бүхий Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү... тоот дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг ... хороолол Л нэртэй 144 айлын орон сууцны хотхоны ... байрны ... тоот 62,7 мкв 2 өрөө байр, ... байрны ... тоот 41,3 мкв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ХС ХХК-нд шилжүүлэхийг хариуцагч Д.Б-д даалгах нэхэмжлэлд шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь ХС ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувь хувьцаа эзэмшигч юм. ХС ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Л И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2, 3 дугаар орцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж, Л И ХХК-д хүлээлгэж өгөөд, гэрээнд заасны дагуу 130 сая төгрөгийн төлбөр авах ёстой байсныг Л И ХХК биелүүлэхгүй байсан тул ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар маргаан бүхий 1 өрөө, 2 өрөө байраар тус бүр бартерлаж авсан байдаг юм. 10а байрны ... тоот  2 өрөө, ... тоот  1 өрөө сууцыг өөрийн эзэмшилд авсан байдаг. Тус байрыг шилжүүлж авахдаа гэрээний үнийн дүн болох 130 сая төгрөгийн оронд орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж байгуулсан юм. Гэрээний үүргийг Л И ХХК биелүүлэхдээ С.Э-ын эзэмшил байрнуудыг бүрэн шилжүүлж, С.Э шударгаар орон сууцуудыг эзэмшиж ашиглаж байгаа. Орон сууцыг 2018-2020 он хүртэл түрээслүүлсэн түрээсийн гэрээгээр энэ байдал нотлогдож байна.

Харин “Л И” ХХК үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “ХС ХХК”-ийн нэр дээр гаргах үүргээ биелүүлэхгүй байсан тул хариуцагчийн зүгээс Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2541 тоот шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн Л таун 144 айлын орон сууцны ... тоот  62,7 мкв 2 өрөө,  ... тоот  41,3 мкв 1 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг ХС ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж 1542, 1120 дугаартай гүйцэтгэх хуудсыг хэрэгт өгсөн байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу Л И ХХК-иас орон сууцыг ХС ХХК-д шилжүүлж өгөхийг хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/1888, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/5487, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Л И ХХК-ийн хүсэлтүүдээр тогтоогдож байна. Иймд С.Э нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Б нь “Л И” ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан учраас дээрх орон сууцуудыг оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашиг болгон өмчилж иргэн С.Э намайг дээрх орон сууцуудаас албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь хамтран ажиллах гэрээний зорилго нь ашиг олох байдаг бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор гарах үр дагавар нь хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын эрх, үүрэгт өөрчлөлт ордог. Ашиг олох байсан өмнөх зорилгын оронд биелүүлээгүй үлдсэн үүргийг дуусгавар болгох зорилгоор орж ирдэг. Иргэн Д.Б болон  “Л И” ХХК нар нь хамтран ажиллах гэрээний зорилгоо биелүүлэхийн тулд манай “ХС” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болгож байгаа дээрх орон сууцуудыг барих барилгын ажлыг 2016.12.08-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгүүлж дуусгавар болгож хүлээж авсан мөртөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Манай компанийн өмнө хүлээсэн үүргээ иргэн Д.Б болон  “Л И” ХХК нь биелүүлээгүй байж иргэн С.Э намайг дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа учраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн ямар ч үндэслэлгүй юм. Иргэн Д.Б болон “Л И” ХХК нар нь ашиг олох зорилгоор хамтран ажиллаж хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй байсан бол манай компани өнөөдрийг хүртэл ийм хүнд хэцүү байдалд орохгүй байх байсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь хамтран ажиллах гэрээ хамтын үйл ажиллагаанаасаа ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүйн тулд дээрх орон сууцуудыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан байна. Өөрөөр хэлбэл дээрх маргааны зүйл болох орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Д.Б нь өөрийн нэр дээр гаргасан байгаа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр “Л И” ХХК-д дээрх маргааны зүйл болох орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг “ХС” ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь иргэн Б болон  “Л И” ХХК нарын хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үүрэг учраас дээрх шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн үндэслэл болон нотлох баримтуудаар дээрх маргааны зүйл болох дээрх орон сууцууд миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж байгаа нь  “Л И” ХХК болон Б нарын хамтран ажиллах гэрээний хувьд дотоодын асуудлаа л шийдвэрлэж байгаа зүйл болохоос биш хамтын үйл ажиллагааны үр дүнд  бий болсон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Иймд дээрх шүүхийн шийдвэрт заасан үүргийг иргэн Д.Б  “Л И” ХХК нар нь заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан хууль бус эзэмшлээс албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай захирал С.Э-ыг орон сууцаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. С.Э нь ХС ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус хоёр орон сууцыг өөрийн нэр дээр гаргуулж авсан байдаг юм. Л тауны 144 айлын орон сууцны 1,2 дугаар орцны дотор заслыг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 130 сая төгрөг авах байсны оронд маргаан бүхий 2 орон сууцыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж авсан байгаа юм. 130 сая төгрөгийн оронд захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулж, 2 орон сууцыг бартераар авсан байгаа. Иймд манай захирал С.Э маргаан бүхий орон сууцуудыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч  С.Э-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот  2 өрөө , ... тоот  1 өрөө  орон сууцыг чөлөөлүүлэх буюу тус орон сууцыг  С.Э-ын  хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлиийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “ЛИ” ХХК-аас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөрийг төлөөгүй тул эвлэрлийн гэрээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрт ****** байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, ... байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Хариуцагч болох С.Э нь орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.. гэж тодорхойлжээ.

Хариуцагч С.Э түүний өмгөөлөгч Г.Т нар ... Хариуцагч С.Э  “ХС” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд цор ганц хувьцаа эзэмшигч нь билээ. Манай “ХС” ХХК нь “ЛИ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу  гэрээний үүрэгт 130,000,000 төгрөгийг гэрээний 2.1-т зааснаар захиалагч төлөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 7.2-д зааснаар Л тауны ... байрны ... тоот  хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... тоот  хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг миний эзэмшилд бүрэн шилжүүлж өнөөдрийг хүртэл тус орон сууцнуудыг С.Э би шударгаар эзэмшиж, ашигласаар байгаа ... гэж маргаж байна.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ****** аймгийн ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, ... байрны 24 айлын орон сууцны зориулалттай, 1423,42 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б-г эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ... , ... тоот  орон сууц нь үүнд багтсан байна.

Мөн нэхэмжлэгч талаас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн бөгөөд энэхүү лавлагаагаар 2019 оны 02 сарын 21-ний өдөр тус орон сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдсэн, түүнээс хойш өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл байхгүй, 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрх сэргээх тусгай тэмдэглэл тус тус бүртгэгдсэн байна.

Хариуцагч тал тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 130,000,000 төгрөгт тооцон бартерт авсан, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2541 тоот шийдвэрээр “ЛИ” ХХК-д маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгасан гэж тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 2541 тоот шийдвэрээр “****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот , 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч ХС ХХК-д шилжүүлэхийг хариуцагч ЛИ ХХК-д даалгасугай.” гэжээ. /хэргийн 60 дугаар хуудас/

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 2541 тоот шүүхийн  шийдвэр гарахаас өмнө буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 тоот шүүгчийн захирамжаар “ЛИ” ХХК, Д.Б нарын хооронд байгуулсан эвлэрлийн  гэрээг баталгаажуулан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 9 -10, 17 дугаар хуудас/

 Захирамж бичигдэх үндэслэл болсон эвлэрлийн гэрээг байгуулахад “ЛИ” ХХК-ийн талаас А.Л уригдсан бөгөөд, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 144 айлын орон сууцнаас иргэн Д.Б-ийн төлбөрт өгөх байрны жагсаалтанд хөрөнгийн үнэлгээ гаргасан “ЛИ” ХХК-ийн захирал Т.Ч гэжээ.

Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ХС ХХК-тай  ажил гүйцэтгэх гэрээ  мөн  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах  149, 150 тоот гэрээ байгуулж, маргааны зүйл болж байгаа 65, ... тоот  орон сууцыг С.Э-д  ажил гүйцэтгэх  гэрээний төлбөрт  шилжүүлэн өгөхөөр үүрэг хүлээсэн атлаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Б-д шилжүүлэх 44 байрны жагсаалтыг үйлдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****** тоот албан бичгээр ... ЛИ ХХК-ийн өмчлөлийн 144 айлын үл хөдлөх хөрөнгөөс 44 байрны өмчлөх эрхийг төлбөр авагч Д.Б-ийн нэр дээр шилжүүлэхээр, ЛИ ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ****** тоотоор 144 айлын орон сууцнаас төлбөр авагч Д.Б-д 44 ширхэг орон сууц нийт талбай 2581.38 м.кв шилжүүлэхээр хүсэлт гаргаж  байсан бөгөөд дээрхи  жагсаалт, албан бичигт 65, ... тоот  орон сууц багтжээ. /хэргийн 100, 102 дугаар хуудас /

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар “ЛИ” ХХК-ийн ****** сум ****** баг ****** хороолол ... байр 58 айл, ... байранд 66 айл буюу 7310.0 мкв өмчлөлийн 144 айлын үл хөдлөх хөрөнгөтэй байх үедээ Д.Б-д төлбөрт 44 орон сууцыг шилжүүлсэн байна. /хэргийн 110 дугаар хуудас/

  “ЛИ” ХХК, С.Э  нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах” 149, 150 тоот гэрээний хавсралтад ... 144 айлын орон сууцны 3, 4 дүгээр орцны заслын ажлын тооцоонд бартераар ... маргааны зүйл болж байгаа ...., ... тоот  орон сууцыг С.Э-д шилжүүлэх үүрэгтэй тохиолдолд С.Э гэрээ ёсоор тухайн үл хөдлөх хөрөнгийг авах эрхтэй этгээд байсан бөгөөд, үүрэг хүлээсэн этгээд “ЛИ” ХХК нь орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** тоот барьцааны гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрт шилжүүлснээр эд хөрөнгийн харъяалал өөрчлөгдөж төлбөр авагч буюу нэхэмжлэгч Д.Б-д өмчлөх эрх шилжсэн ,  /хэргийн 14-15 дугаар хуудас/, барьцаалж буй орон сууцнууд хэсэгт 65, ... тоот  орон сууц багтсан байгаа.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй., 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэснээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Д.Б хуулийн дагуу өмчлөгч болсон байна.

 Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот  ****** өрөө, ... тоот  1 өрөө  орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.

Хариуцагч С.Э нь тус орон сууцыг эзэмшиж байгаа болох нь хариу тайлбарт хавсарган ирүүлсэн түрээслэгч нартай байгуулсан түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр /хэргийн 51-58 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Хариуцагч С.Э нь “ЛИ” ХХК, С.Э  нарын хооронд   байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах”  149, 150 тоот гэрээний хавсралтад ... 144 айлын орон сууцны 3, 4 дүгээр орцны заслын ажлын тооцоонд бартераар ...  буюу маргааны зүйл болж байгаа  ..., ... тоот  орон сууцыг гэрээний дагуу тухайн орон сууцыг эзэмшиж байгаа этгээд буюу эд хөрөнгийн эзэмшлийг бодьтойгоор шилжүүлэн аваагүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй буюу эд хөрөнгөө өөрийн мэдэлд байлгах эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон үйлдэлийг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийн Дархан-Уул аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ****** аймаг, ****** сумын ****** баг, ****** хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот , 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч С.Э-ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Бие даасан шаардлага гаргасан гаргасан гуравдагч этгээд ХС ХХК  .... Маргааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй ****** аймгийн ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот  хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, ... тоот  хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХС” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Б-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХС” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... Д.Б болон “ЛИ” ХХК-ийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үүрэг учраас Д.Б нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр ****** аймгийн ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот  хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай 2  өрөө орон сууц, ... тоот  хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч “ХС” ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй ... гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “ХС” ХХК болон С.Э-ын өмнө Д.Б хүлээсэн үүрэггүй, хамтран ажиллах гэрээнд зааснаар барилгын ажлын эрсдэлийг “ЛИ” ХХК хүлээнэ .. гэж маргаж  байна.

“ЛИ” ХХК, “ХС” ХХК-ийн хооронд  2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /16/20/ -ний үнийн дүн 130,000,000 төгрөг бөгөөд гэрээний 2.2-т зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын гүйцэтгэлтэй хамааруулан ажлын хөлсийг төлөхөөр, мөн гэрээний 7.1, 7.2 -д заасанаар ажил гүйцэтгэсэн орон сууцны барилгаас бартер  хийж нийт 2 байрыг бартерлэж тооцоо хийхээр үүрэг хүлээсэн байна.

Дээрхи гэрээ болон Орон сууц захиалгаар бариулах 149, 150 тоот гэрээний үүргийн талаар гэрээний талуудын маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2541 тоот шийдвэрээр ****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот , 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч ХС ХХК-д шилжүүлэхийг “ЛИ” ХХК-нд даалгажээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот , 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч “ХС” ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн хариуцагч “ЛИ” ХХК 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20/11 тоотоор Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн албанд “ ... Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийгдэж, 2020 оны 02 сарын 17-ны өдрийн ****** тоотоор Шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлж өгөх мэдэгдлийн дагуу “ЛИ” ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн ****** дугаарт бүртгэгдсэн ****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ... байр ****** орц ****** давхар ... тоот , 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХС” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг олгож өгнө үү.” гэсэн тоотыг хүргүүлж байжээ.

            Дээрхи шийдвэрээр ... “ЛИ” ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн Ү-... дугаарт бүртгэгдсэн ****** аймаг, ******сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, .... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХС” ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн... ХС ХХК -г ...,... тоот -ын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлээгүй,хэрэгт авагдсан баримтаар ... улсын эрхийн ******* дугаарт бүртгэгдсэн ****** аймгийн  ****** сумын 11 дүгээр баг ... дугаар хороолол орон сууцнаас үлдэх өмчлөл эзэмшил болох 26 ширэхг орон сууц 1532.68 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөнд гэрчилгээ олгохыг хүсэж ... тоотыг улсын бүртэглд хүргүүлж байсан бөгөөд, шийдвэрт тусгагдсан ...,... тоот  орон сууц өмчлөлийн гэж байгаа орон сууцны жагсаалтад багтаагүй байхаар  / хэргийн 102 дугаар хуудас / мөн  дээрхи орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй болно ./хэргийн  4 дүгээр  хуудас /

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримтаар болон Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Д.Б хуулийн дагуу өмчлөгч болсон  тул өмчлөгч өөрийн хөрөнгөө хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, энэ эрхийг хүчингүй болгосон буюу хязгаарласан эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт ирүүлээгүй байна.

Хэдийгээр хариуцагч С.Э маргааны зүйл болж байгаа орон сууцыг эзэмшилдээ байлгаж,бусдад түрээслэж байгаа боловч үл хөдлөх өмчлөх эрх үүссэн,шилжсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд бие даасан шаардлага гаргасан гурвадагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Нөгөө талаар бие даасан гурвадагч этгээдийн шаардлага, тайлбарт дурдагдсан “ЛИ” ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн талаар талууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлрүүлэн зуучлалд маргаанаа шийдвэрлүүлсэн  тул ... Д.Б  “ЛИ” ХХК-ийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үүрэг учраас Д.Б нь  энэ гэрээний зүйл болсон ашгийг орон сууц хэлбэрээр авсан  учраас “ХС” ХХК-ийн  өмнө үүрэг хүлээх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус çààñíыг баримтлан ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот  62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ****** аймаг, ****** сумын ****** баг, ... дугаар хороолол, Л таун хотхон, ... байр ****** орц ****** давхар ... тоот , 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч С.Э-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй ****** аймгийн ****** сумын ****** баг,... дугаар хороолол, Л таун хотхон, ... байрны ... тоот  хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, ... тоот  хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХС” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Б-д даалгаж өгнө үү  гэх бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,           119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОЮУНДАРЬ