Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 315

 

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2021/00315

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00304/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Зэрэг сум, ** багт оршин суугаа, **егистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт ** оршин суугаа, ** регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******од холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.******* /онлайн/, хариуцагч Л.******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр болох Л.*******той 2002 онд гэр бүл болж бидний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүү Өлзиймаа, 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин ******* нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд анхаарал халамж муудаж архи уух болж 2 хүнтэй амьдрал зохиож 2 хүүхдийн тэтгэмж төлдөг надтай амьдрах үед 2003 онд нэг бүсгүйгээс Л.*******ын охин гээд хуулийн дагуу тэтгэмж авах бичиг ирж байсан. Гэр бүл маань архи ууж ирэх бүр хэрүүл маргаан зодоон болж 2010 оноос хоёр тийш амьдрах болсон. Миний бие Х.Алтанхуягтай 2015 онд нэг гэрт амьдарч 2015 онд охин 2020 оны 12 сард хүүтэй болж аз жаргалтай амьдарч байна. Л.******* мөн адил өөр гэр бүлтэй болсон. Бид хоёр 11 жил тус тусын гэр бүлтэй болж амьдарч байна. Хүү Өлзиймаа нь 2016 оноос аав болох Л.*******той өөрийн хүсэлтээр амьдрах болсон одоо ЗХ-ний 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа охин *******г ээж болох ******* миний бие асрамжиндаа авсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.******* нь эхнэр болох Ж.*******тай 2000 онд гэр бүл болж улмаар 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүү Өлзиймаа, 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин ******* нар төрсөн. Хамтын амьдрах хугацаанд сүүлийн жилүүдэд харилцаа муудсанаас 2010 оноос хоёр тусдаа амьдрах болсон. Ж.******* нь 2015 оноос Х.Алтанхуягтай амьдарч эхэлсэн. Ж.******* нь охин *******г өөрийн халамжинд авч миний бие ******* нь хүү Өлзиймааг 2016 онд өөрийн халамжид авч одоог хүртэл хамт амьдарч байна. Хүү Ө.Өлзиймаа нь одоо ЗХ-ний 120 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Ж.******* бид хоёр тус тусдаа амьдрал зохиосон тул гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйлгүй. Ямарваа нэгэн эд хөрөнгө, мөнгө төгрөгийн асуудалгүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Л.*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин А.*******г өөрийн асрамжид авах, хүү А.Өлзиймааг эцэг Л.*******ын асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Л.Өлзиймаа нь насанд хүрсэн байх тул шүүх 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А.*******гийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Ж.*******, Л.******* нар нь 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээг олгосон байх ба гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Өлзиймаа, 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин А.******* нар төрсөн болох 02280217 болон 0000738140 Г-187 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх төрсний гэрчилгээнд хүү А.Өлзиймаа, охин ******* нарын эцэг нь Л.******* болох талаар тэмдэглэгээ хийгдсэн бөгөөд хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзнэ.

 

Гэрлэгчид нь 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах хүсэлгүй тухайгаа харилцан илэрхийлсэн, нэхэмжлэгч нь бусадтай хамтран амьдарч үр хүүхэд төрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын тусдаа амьдарсан 10 гаруй жилийн хугацаанд хүү А.Өлзиймаа нь эцэг Л.*******ын асрамжинд, охин А.******* нь эх Ж.*******ы асрамжинд байсан ба цаашид асрамжыг хэвээр үргэлжлүүлэх талаар хэн аль зөвшөөрч маргаагүй бөгөөд хүүхдийн асрамж өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй тул охин А.*******г эх Ж.*******ы асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд үндэслэлийг хүүхдийн тэтгэлгийн талаар хариуцагчтай тохиролцсон гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй тул зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх ба эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлдэх, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Ж.*******, Л.******* нар хойшид хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2006 оны ***-ны өдөр охин А.*******г эх Ж.*******ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлгийн талаар харилцсан тохиролцсон болон шүүхээр шийдвэрлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Л.*******, эх Ж.******* нарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Банзрагчид даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА