Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2021/00319

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2021/00327/È

Дархан-Уул аймаг дахь сóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Оюундарь би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух ... овгийн Ж.О /РД: ..., .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух ... овгийн Д.Ш /РД:..., Утас:.../-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Миний бие Д.Ш-тэй 2005 онд танилцаж 2006 онд нэг гэр бүл болсон. 2013 онд гэрлэлтээ батлуулсан. 2017 он хүртэл бусдын адил амьдарч байсан боловч угаас архи уухдаа ааш авиртай, агсан согтуу тавьдаг байсан боловч 2007 онд төрсөн охин Д, 2009 онд төрсөн хүү До нарыг бодон тэвчиж амьдарч байсан боловч 2017 онд нөхөр маань ажил хийж Цогт-Цэцийд явж байгаад нэг хүнтэй хамтын амьдралтай болж хүү, охин 2-той болоод 2 жил гаран явж байгаад эргэж ирээд гуйж амьдарсан боловч ирснээс хойш байх хугацаанд архи ууж, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байсан нь даварч одоо бүр өөрлүүгээ хутгаар хатгаж бидний айлган сүрдүүлдэг болсон. Энэ байдлаас болон гэр оронд тав тухгүй дарамт ихтэй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид хоёр 2006 оны 11 дүгээр сард гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Бид хоёрын хамтран амьдрах хугацаанд Д.Ш хүчирхийлэл үйлдэж, би тэвчиж ирсэн. Ийм шалтгаанаар бид хоёр 2017 оноос тусдаа амьдарч байгаад, 2020 оны 06 дугаар сард дахиж архи уухгүй, гэр бүлдээ дарамт, хүчирхийлэл үүсгэхгүй гэж амласан учир би хүлээн авч хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр оролдсон боловч Б.О амлалтаа биелүүлэхгүй архи ууж, хүчирхийлсэн хэвээр байсан учир би цагдаа дуудаж өгч байсан удаа ч байгаа. Ажлаасаа ирээд 10 хоног архи уух жишээтэй, байнгын хүчирхийлэлд байгаа учир гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 

Хариуцагч Д.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“... Миний бие нь иргэн Ж.О-тэй 2006 онд гэр бүл болж 2007 онд охин Д, 2009 онд хүү До нар төрсөн. Бид хоёр 2013 онд буюу амьдарсанаас хойш 7 жилийн дараа гэр бүлээ батлуулсан. Учир нь миний эхнэр О түрүүчийн гэр бүлээ салгуулаагүй байсан юмаа. Миний бие нь 2010 оноос одоог хүртэл 11 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байх уурхайн компанид хүнд даацын авто машин барьж байгаа. Миний эхнэр нэхэмжлэл дээрээ намайг маш их архи уудаг гэж бичсэнийг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие ажил дээрээ ихэнх хугацаанд байдаг. 2020 оны 7 дугаар сард 7 хоног амарсан. Мөн 2020 оны 08 сард 10-аад хоног амраад 2020 оны 09 дүгээр сарын 05-наас ажилдаа яваад цах тахалын улмаас амарч чадаагүй 2021 оны 02 дугаар сар буюу цагаан сарын өмнө ирсэн. Миний бие нь гэр орноосоо хол ажилладаг, мөн ажлын нөхцөл хүнд учраас амрах хугацаанд найз нөхөдтэйгөө ганц нэг уух үе байдаг, тэр болгонд агсам согтуу тавиад байдаггүй болно. Миний бие нь 2018-2020 оны хугацаанд гэр бүлээсээ тусдаа амьдарсан нь үнэн болно. Тэр хугацаанд 2 хүүхдээ хичээлийн хэрэгсэл болон бүх зүйлд нь туслаж байсан. 2020 оны хавар эхнэртэйгээ ярилцаж бид бүгд хамтран амьдрах болсон болно. Мөн гэртээ ирэхэд эхнэр машин тэрэг бүх зүйлээ миний нэр дээр шилжүүлээд амьдарч болно гэдэг зүйлийг хэлсэн тэр дагуу би жижиг тэргээ нэр дээр нь шилжүүлж өгсөн, мөн 2013 онд авсан одоо амьдарч байгаа хашаа байшин эхнэрийн нэр дээр байгаа. /тухайн үед миний бие ажил дээрээ байсан болно/ Дээр нь хадгаламжиндаа байсан 14,800,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 03-нд ажилдаа явахдаа шилжүүлж өгсөн нь үнэн болно. Уг нь бид 2 ярилцаад удахгүй байр авна гэж ярьж байсан. Эхнэрийгээ ийм нэхэмжлэл өгсөнд гайхаж л байна. Жаахан гэр бүлийн маргаанаас болж ийм байдалд хүрсэн байх гэж бодож байна. Өнөөдөр ч гэсэн бид хамтдаа гэртээ байж байгаа болно. Миний бие нь гэр бүлээ цуцлахгүй, эхнэр хүүхдүүдтэйгээ хамтдаа байх хүсэлтэй байна.” гэжээ.

 

Хариуцагч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид хоёр 2006 онд гэр бүл болоод, 2 хүүхэдтэй болсон. Миний хувьд 2001 оноос хойш тээврийн тэрэг барьж байгаа ба 2010 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн уурхайд том тэрэг барьж байгаа. Би жилийн 50-60 хоногт л гэртээ байдаг юм. Ажлаасаа ирээд найз нөхдийн хүрээнд архи уудаг нь үнэн. 2017 онд намайг гэрээсээ явсан гэж байна. Бид хоёрыг маргаан үүсэх нөхцөл нь анх 2016 онд Ж.О Улаанбаатар хотод найзынхаа дуудсанаар тогоочийн ажил хийхээр явсан байдаг. Тухайн үед хэдэн төгрөгийн цалинтай вэ гэхэд 650,000 төгрөгийн цалинтай гэж байсан. Гэтэл 650,000 төгрөгийн цалинтай хэрнэ цайны газрынхаа арын байранд 400,000 төгрөгөөр найзынхаа ахын байрыг түрээсэлдэг гэж байсан. 650,000 төгрөгийн цалин аваад, 400,000 төгрөгийн байр түрээслээд ажиллана гэж юу байх вэ дээ. Энэ асуудлаас болж бидний хоорондох зөрчил эхэлсэн юм. Би хөдөө хээр ажилладаг, амралт байхгүй, 2 хүүхэд айлд байсан, эхнэр хотод байгаад хүүхэд харах хүнгүй байхаар маргахаас өөр аргагүй болсон юм. Өнгөрсөн жил би хамт амьдарч байсан бүсгүйгээс холдож, ээж дээр Ховд аймагт хүүгийнхээ хамтаар очсон. Ховдод байхад манай ээж асуугаад байхаар нь бүх зүйлийг ярьсан байдаг юм. Ингээд 2020 оны 06 дугаар сард Ж.О-тэй ярьж Дарханд ирээд, 9 сард ажилдаа яваад, цагаан сарын өмнө ирээд, найзуудтайгаа архи уусан нь үнэн. Намайг ирэхэд эхнэр хүйтэн хөндий харьцаж, намайг орж ирэхээр буруу зөрүү хараад суудаг, би алдаа гаргаснаа ухамсарлаад явж байхад ингэж хандаад байхаар сэтгэл санаа сонин болдог юм байна лээ.

Одоо би 42-43 нас хүрч байгаа, бид салж нийлэх насны хүмүүс биш шүү дээ, миний хувьд гэр бүлийн хамт байхыг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ íü:

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Д.Ш-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудааар дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Д.Ш нар 2013 оны 01-р сарын 03-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтын амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлуулах болсон үндэслэлийг нэхэмжлэгч Ж.О ... архи ууж, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байсан нь даварч одоо бүр өөрлүүгээ хутгаар хатгаж бидний айлган сүрдүүлдэг болсон. Энэ байдлаас болон гэр оронд тав тухгүй дарамт ихтэй байгаа гэж, хариуцагч Д.Ш ... Жаахан гэр бүлийн маргаанаас болж ийм байдалд хүрсэн байх гэж бодож байна. Өнөөдөр ч гэсэн бид хамтдаа гэртээ байж байгаа болно. Миний бие нь гэр бүлээ цуцлахгүй, эхнэр хүүхдүүдтэйгээ хамтдаа байх хүсэлтэй .... гэж тодорхойлжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүрэгтэй байна.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  талууд 2017 оноос тусдаа амьдарч байгаа , хариуцагч Д.Ш нь энэ хугацаанд бусадтай хамтран амьдарч ,хүүхэд төрүүлсэн зэрэг байдал тогтоогдож байна.

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн маргаанаас болж сэтгэл санааны дарамттай байдалд байлгаж байгаа гэр бүлийн хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, хариуцагч Д.Ш нь Ж.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай өргөдлийг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэн ... нөхөр өөр бусадтай гэр бүл болсон учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхээр шийдвэрлүүлнэ .. гэснээр амжилтгүй дуусгавар болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлтийг цуцлахад  хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Д.Ш нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин Ш.Д, 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү Ш.До нар төрсөн.

Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ тэжээн тэтгэх талаар тохиролцоогүй тул хүүхдийн насны байдал, ээнэгшин дассан орчин, хүү Ш.До, охин Ш.Д нарын санал зэргийг харгалзан 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.Д, 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ш.До нарыг эх Ж.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.

Шүүхээс охин Ш.Д, хүү Ш.До нарыг эх Ж.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцэг, эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Ш, эх Ж.О нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглох үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар насанд хүрээгүй охин Ш.Д, хүү Ш.До нарт эцэг Д.Ш-ээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ хэн аль нь биелүүлээгүй тохиолдолд шаардах эрх нээлттэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч Ж.О-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хас банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 1,268 төгрөгийг,  хариуцагч Д.Ш-ээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид /70,200+70,200+ 68,932/ 209,232 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ж.О-т олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ... овгийн Ж.О /РД: .../, ... овгийн Д.Ш /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.Д, 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ш.До нарыг эх Ж.О-ийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ò çààñíàар 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.Д, 2009 оны 02 дугаар сарын     09-ний өдөр төрсөн хүү Ш.До нарт 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë/ 18 íàñ, íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýä òýòãýëýã àâàã÷ õ¿¿õäèéí îðøèí ñóóãàà ãàçðûí á¿ñ íóòàãò òîãòîîãäñîí àìüæèðãààíû äîîä ò¿âøèíãèéí хэмжээгээр эцэг Д.Ш-ээс òýòãýëýã ñàð áîëãîí ãàðãóóëàí тэжээн тэтгүүлсүгэй

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ж.О-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хас банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 1,268 төгрөгийг,  хариуцагч Д.Ш-ээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 209,232 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ж.О-т олгосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

  1. Èðãýíèé õýðýã шүүхэд õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т çààñíààð ýíýхүү øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ