Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 2424000150015 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр, ..... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл ..., .......... аймгийн ............. сумын  ................... багт түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................... овгийн ............................. /РД:................................./.

Шүүгдэгч А.Н нь 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ................... аймгийн ..................... сумын “......................” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Prius-11” маркийн .......................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:     

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн .......................... дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь А.Н нь 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө .................. аймгийн . сумын................... “.” багийн ...................нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Prius-11” маркийн . улсын д......................угаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ............................. аймгийн ............................ сумын Засаг даргын тамгын газарт хариуцуулах саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Цагдаагийн алба хаагчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

-..................цагдаагийн ахлах дэслэгч О.Дн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч А.Нг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил үйлдсэнд тооцож, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан тухай 0273749 дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан талаарх бүртгэлийн 1100.040.23.0001570 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 15-25 дугаар хуудас/,

-Гэрч Н.Адн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ................................... багийн нутаг дэвсгэрт шөнийн 03 цагийн үед хяналт шалгалтаар тус сумын олон нийтийн цагдаа Д.С /................./-ын хамт үүрэг гүйцэтгэж байхдаа Ирээдүй хорооллын 4 дүгээр гудамжинд ............................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж зогсооход А.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл илт хэрэглэсэн байдалтай согтуу байхаар нь .......................... сумын замын цагдаагийн хяналтын постод аваачиж согтолт шалгах драйгер багажаар үлээлгэхэд 1,68 хувийн согтолттой байсан. Уг хүнээс та ямар хэмжээтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бэ? Гэж асуухад найзтайгаа 2,5 л хэмжээтэй том пивоноос 2-ыг, 0,75 л хэмжээтэй 1 шил архи хувааж уусан гэж өөрөө тайлбарлаж байсан. Би уг хүний согтолтыг шалгаад согтолтын хувьтайн зургийг нь дарж баталгаажуулсан мөн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл үйлдэж тээврийн хэрэгслийг түр саатуулах арга хэмжээ тэр үед нь авч маргааш нь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Д үргэлжлүүлэн шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

-Гэрч  Г.Гн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орой 18 цагийн үед манай нөхөр би хальт гарчхаад ирье гээд гэрээсээ Р.Э ахын ...................... улсын дугаартай Приус 11 маркийн авто машиныг асгаад гараад явсан. Тэгтэл шөнө нь эрүүл жолоочоор хүргүүлж ирсэн. Тэгтэл шөнө дунд намайг унтсан байхад согтуу машинаа асааж унаад согтуу явж байхдаа цагдаад баригдаад машинаа хураалгачихлаа гээд согтуу орж ирээд гэртээ унтсан. Манай нөхөр Г, Т гэх хоёр найзтайгаа л байнга нийлж хааяа архи уудаг. Өөр хүнтэй нээх нийлээд архи уугаад байдаггүй. Тэр өдөр Гийн гэрт архи уусан юм шиг байна лээ. Би нөхрийнхөө хаана хэнтэй архи уусан талаар нь асуудаггүй. Согтуу орж ирэхээр нь  унт гэж хэлээд л унтуулдаг. Үүнээс өмнө 2023 оны 09 дүгээр сарын 04 билүү 5-ны үед .......................................сумын нутаг дэвсгэрт согтуу архи уусан байхдаа согтуу машин жолоодож яваад цагдаад баригдаад жолооны эрхээс хасуулаад, 400.000 төгрөгөөр торгуулж арга хэмжээ авхуулсан байсан. Би нөхрийнхөө хаана хэнтэй уусан талаар нь асуугаагүй. Тэгтэл сая жолооны эрхгүй үедээ согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад баригдсан байсан...Манай нөхрийн унаж явсан ............................ улсын дугаартай Приус-11 маркийн авто машин нь манай нөхрийн ахынх нь машин байгаа юмаа. Бид хоёрыг 2 нялх хүүхэдтэй, эхнэр чинь жирэмсэн болохоор унаад ашиглаж байгаарай гэж түр өгсөн юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Сн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ............................................ нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч  Н.Адн хамт шөнийн хяналтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ...................... гудамжнаас ................... улсын дугаартай Приус 11 маркийн авто машиныг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг А.Н гэх хүн согтуугаар жолоодож явсан. Жолоочийн бичиг баримтыг шалгаад замын цагдаагийн постод түүнийг дагуулж авчраад согтуурлыг нь шалгах гэхэд шалгуулахгүй гээд 20-30 минут болж байгаад согтолтоо шалгуулахад 1,68 %-ийн согтолттой байсан. Тэгээд хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Ад цагдаагийн АСАП санд шүүж үзэхэд 2023 оны 09 дүгээр сард эрхээс хасуулсан байсан ба жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 32-33 дүгээр хуудас/,

-Гэрч Э.Гн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би А.Н гэх залуутай найзлаад 1 жил болж байна. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би найз А.Н руу залгаад “хоёулаа ганц шил архи уух уу” гэхэд “тэгье” гэсэн. Тэгээд орой 17 цагийн үе байхаа бид хоёр уулзаад дэлгүүр ороод 0,75 л хэмжээтэй Агар архи 1 шилийг аваад Отгонсүрэн гэх айлд очиж уусан. Архи уухаас өмнө А.Н ....................улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус-11 маркийн машинаа жолоодож явсан. Бид хоёр О гэх айлд архи уугаад байж байхад Т бид хоёр дээр ирсэн. Архи ууж дууссаны дараа 2,5 л хэмжээтэй Сэрүүн пиво 2-ыг аваад А.Н, Т бид гурав хувааж уугаад бид гурав согтсон. Би тухайн үед А.Нг өмнө нь жолоодож эрхээ хасуулсан эрхгүй гэдгийг мэддэг болохоороо түүнийг согтуу машинаа жолоодох байх гэж бодоод Ё /.........../ гэх залууг дуудаад машиныг нь бариулаад гэрт нь хүргэж өгөөд машиныг нь үлдээвэл согтуу машинаа барьж магадгүй гэж бодоод машиныг нь бид хоёр аваад явсан. Тэгтэл эхнэр нь араас залгаад машин дотор манай нөхөр утсаа үлдээсэн байна. Машинаа мөн авмаар байна гэхээр нь машиныг аваачаад хашаанд нь оруулж өгсөн. Тэгээд бид хоёр алхаад гэртээ харьцгаасан. Тэгтэл бид хоёрыг явсны дараа А.Н нь согтуу машинаа жолоодоод гудамжинд явж байхдаа цагдаад баригдсан гэж сонссон. Би түүнд согтуу машинаа жолоодож болохгүй, унтаж амар гэж олон удаа хэлсэн. А.Н нь өмнө нь согтуу машинаа жолоодож яваад эрхээ хасуулсан гээд намайг ийш тийш юманд явахаараа надаар машинаа бариулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н нь 2024 оны 03 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө ................................” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Prius-11” маркийн . улсын ду.................гаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд А.Нн дээрх үйлдлийг ............................... Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч А.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........................... овгийн А.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н.н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ................................. Засаг даргын тамгын газарт хариуцуулан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхийг тэмдэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ............................. давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН