| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/00139/И |
| Дугаар | 102/ШШ2021/00619 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/00619
| 2021 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/00619 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*******, 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байр, 103 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Эрдэнэцогтын Гантулга /РД:ХИ84012679/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,,,,,ргал /РД:УЮ88011308/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөөс учирсан хохиролд 4.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч******* 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид 15.000.000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүг 5 хувиар тохирсон. Зээлийн хүүний оронд хариуцагчийн өмчлөлийн*******,,,, 60 тоот 2 өрөө орон сууцанд 1 жилийн хугацаатай буюу 2021 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэл үнэгүй оршин суухаар тохиролцсон. Уг хугацаа болоогүй байхад хариуцагч болон түүний нөхөр байрыг суллаж өгөхийг шаардсан. Гэрээний үүргийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Үүнээс болж зөрчлийн хэрэг үүсэж, цагдаагаар шийдвэрлүүлсэн. Дараа нь долоо хоногийн дотор байраа суллаж өг гэж шаардсан. Нэхэмжлэгч өөрөө 3 нялх хүүхэдтэй. Аргагүйн эрхэд 2020 оны 12 сарын 28-ны өдөр суллаж өгсөн. Зээлийн гэрээгээр 15.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлийн хүүний оронд орон сууцанд 1 жил үнэгүй суухаар тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчиж, хугацаанаас нь өмнө гаргасан. 750.000 төгрөгийг 5 сар 22 хоногоор үржүүлж, 4.300.000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн*******2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байранд үнэгүй суулгаж 15.000.000 төгрөг зээлнэ гэсэн зарын дагуу холбогдоход******* манайд ирсэн. Тэр үед өөрт нь 10.000.000 төгрөг байна, 5.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай өгье гэсэн хэлсэн. Би хил дээр нөхөртэйгөө ажилладаг, хил хаагдснаас гэртээ ажилгүй, орлогогүй байсан учир өрөнд орсон. Үүнээс болж хүнээс мөнгө зээлэх шаардлагатай болсон. Э.Гантулгыг гуйгаад байсан учир оруулаад, 14 хоногийн дараа 5.000.000 төгрөг авсан. Нийт 15.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу мөнгө нэхэмжилж байгаа гэж байна. Зээлийн гэрээний 3.3-т хүүтэй, хүүнд нь*******,******* тоотод үнэ төлбөргүй сууна гэж оруулж өгсөн. Нэхэмжлэгч өөрийнхөө төсөөллөөр сарын түрээсийг 750.000 төгрөгөөр тооцож, надаас уг мөнгийг нэхэмжилж байна. Бид хоёрт хэн хэнд нь байр хэрэгтэй, мөнгө хэрэгтэй байсан учир 15.000.000 төгрөгөөс илүү тавилгатай байрандаа 8 сар суулгасан. Би*******байрандаа оруулчихаад, хотод хөл хорио тавиад ажил хийх боломжгүй байсан учир хөдөө уурхайд нөхөртэйгөө цуг ажилласан. Хөдөө уурхайд ажиллаж, хүнээс зээлсэн мөнгөө хураасан. 2020 оны 11 сарын дундуур би жирэмсэн болсон. 2020 оны 12 сарын 01-нд хөл хорио дуусах үед хотод орж ирсэн. 2020 оны 12 сарын 02-ны өдөр******* руу өөрийнхөө******* утсаар холбогдож очиж уулзах хэрэгтэй байна гэхэд******* хүрээд ирээ гэсэн. Би сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлж, 2020 оны 12 сарын 02-ны өдөр******* хэлээд, 2021 оны 01 сарын эхээр байрнаасаа гаргана гэж бодсон байсан. Би савны гадуур жирэмслэлт биш байгаасай гэж бодож байсан боловч савны гадуур жирэмсэлсэн байсан. 2020 оны 12 сарын 16-нд шимэгдүүлэх тариа хийгээд, 12 сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмч хэрэв шимэгдээгүй байвал, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би******* байраа зарах гэж байгаа гэхэд******* танайд 1 жил суух ёстой гэж хэлсэн. Хүн зээлсэн мөнгөө хугацаанаасаа өмнө төлж болно, би мөнгийг чинь өгье гээд байхад яагаад авахгүй гээд уурлаад байгаа юм бэ? Би гэр орондоо орох шаардлагатай байна гэдгээ хэлсэн. 2020 оны 12 сарын 21-нд хоорондоо маргалдсан. Тэр үед******* цагдаа дуудсан. Цагдаагаас энэ бидний шийдэх асуудал биш байна, иргэний хэргийн шүүхэд гомдлоо гаргаж болно гэж хэлсэн.******* надад 7 хоногийн хугацаа өгчих гэсэн. Би маргааш нь хагалгаанд орох байсан учир манай нөхөр ******* данснаасаа******* руу 13.000.000 төгрөгийг шилжүүлж, 2.000.000 төгрөгийг барьцаа болгож үлдээсэн. 2021 оны 12 сарын 22-ны өдөр хагалгаанд ороод, 2020 оны 12 сарын 24-ний өдөр эмнэлгээс гараад, 2020 оны 12 сарын 25-нд нөхрийнхөө эгчийнд очсон. Айлд хагархай гэдэстэй байх надад хэцүү байсан. 2020 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл тэвчих ёстой гэж бодоод нэг ч удаа залгаагүй. Сүүлдээ******* би 28-ндаа гарья гэж бичиг хийж өгсөн. 2020 оны 12 сарын 28-ны 15-00 цагаас байраа хүлээн авсан. Манай жижиг өрөөний обойг хүүхэд нь үзгэн балаар зурсан байсан. Гал тогооны тавилга хуруу тоостой байсан. Элэгдэл хорогдлын зардалд 30.000 төгрөг авсан. Байр тогны мөнгө төлөөгүй байсан. 1.903.000 төгрөгийг*******данс руу шилжүүлсэнээр бүх тооцоо дууссан. Би******* ямар ч өргүй. 4.300.000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохиролд 4.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээнд заасны дагуу хугацаанаас өмнө мөнгийг төлсөн, хохирол учруулаагүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаатай, хүүнд нь*******,,,, 60 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцанд 1 жилийн хугацаатай үнэ төлбөргүй амьдрах нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулжээ.
Мөн өдөр*******,,,, 60 тоот хаягт байрлах, бүрэн тавилгатай, 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар, 15.000.000 төгрөгийн зээлийн хүүнд суухаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна.
Зээлийн гэрээний 3.4-т зээлийн төлбөрийг Э.Өсөхбаярын Хаан банк дахь ******* тоот дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлэхээр тохиролцож, энэ өдөр 10.000.000 төгрөг, 900.000 төгрөгөөр, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 6 дугаар сарын 08-ны өдөр 3.200.000 төгрөгөөр шилжүүлж, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ******* нь биелүүлсэн байна.
Орон сууц хөлслөх гэрээний дагуу гэрээ байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр*******,,,, 60 тоот хаягт байрлах, бүрэн тавилгатай, 2 өрөө орон сууцыг*******эзэмшилд шилжүүлж******* нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлжээ.
Орон сууц хөлслүүлэгч нь эрүүл мэндийн шалтгаан, бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага үүсч энэ талаар хөлслөгч******* 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, улмаар талуудын хооронд маргаан үүсчээ.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.2-т хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн боловч хөлслүүлэгч нь мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.4-т Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй, 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасны дагуу 3 сарын хугацааг баримтлаагүй, бичгээр мэдэгдээгүй зөрчил гаргасан байна.
Гэвч талуудын орон сууц хөлслөх гэрээний 4.7-д Хөлслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслөгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар мэдэгдэж, маргааны эцэст хөлслөгч нь орон сууц хөлслөх гэрээг цуцлахыг зөвшөөрч, хугацаа тохирч орон сууцыг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгснөөр орон сууц хөлслөх гэрээний харилцаа дуусгавар болжээ.
Одоо талуудын хооронд үүссэн маргаан нь хүүтэй, хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохирлын маргаан байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.4-т Зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө гэрээний зүйлийг бүрэн болон хэсэгчлэн төлөх эрхтэй гэж заасны дагуу зээлийг хугацаанаас өмнө буцаан төлсөн гэж хариуцагч маргаж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно гэж заасны дагуу зээлдүүлэгч зөвшөөрөөгүй байхад зээлийг буцаан өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8-д Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ гэж зааснаар үлдэх хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэж шаардлагаа тодорхойлсон байна.
Зээлийн гэрээний 4.5-д Хэрэв зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө бүрэн болон хэсэгчлэн зээлийг буцааж төлөх эрхтэй гэж заажээ.
Гэрээний заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу гэрээний 4.4, 4.5 дахь заалтыг харьцуулсаны үндсэн дээр 4.4 дэх заалт нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т заасан талууд урьдчилан тохирсон тохиролцоо гэж тайлбарлах нь зүйтэй байна.
Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээнд 1 сарын түрээсийн төлбөр, зээлийн хүүгийн талаар тохиролцохдоо мөнгөөр илэрхийлээгүй байх ба нэхэмжлэгч нь юуг үндэслэж сарын 5 хувийн хүүтэй буюу 750.000 төгрөг гэж шаардаж байгаагаа нотолж чадсангүй.
Гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан буюу 4 сар 22 хоногийн өмнө дууссан байхад хохирлын хэмжээ яаж 4.300.000 төгрөг болж байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл,*******ыг хүүтэй, хугацаатай зээлийн гэрээний зээлийг хугацаанаас өмнө төлсөн нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3, зээлийн гэрээний 4.4-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Иймд олох байсан орлого гэж хохирол шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч*******аас 4.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Гантулгыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ