| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/080 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр, улсын яллагч Ж.Энхбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэрт *******тай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, түүний толгой руу сандал шидэж эрүүл мэндэд нь баруун чамархайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дах хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 9-13 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дах хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31-32 дахь хуудас), гэрч гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь хуудас), яллагдагч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-56 дэх хуудас), *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 63-70, 72-76, 88-91 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дах хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 9-13 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дах хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31-32 дахь хуудас), гэрч гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь хуудас), яллагдагч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-56 дэх хуудас), *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 63-70, 72-76, 88-91 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуун/ нэгж буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700 /долоон зуун/ нэгж буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн хуванцар сандал 1 ширхгийг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА